Home Uncategorized Чамруу урсах нулимс 8-р хэсэг

Чамруу урсах нулимс 8-р хэсэг

0 second read
0
0
1,021

Өдрийн нар дээрээс төөнөж өдөржин бодлогширсон Анир ажлын өрөөндөө юу хийхээ мэдэхгүй л ухаанаа төвлөрүүлж ядаад цонхоор байн байн харж сэтгэл гэгэлзэн басхүү амьдралын хатуу шуурганд өөрийн зүрх сэтгэлээс гадна 3 нялх үрийнх нь зүрх эмтрэх бий гэсэн дээ нулимс мэлтэлзүүлэн бусад хүн харах бий гэж санаа зовж буруу харж уйлаад зөв харж инээх нь өдөр тутамын хэвшил мэт болсон байлаа…. Бямбаа гэрээсээ яваад 3 нь сар болжээ. Энэ хооронд юу эсийг ч үзэв дээ. Жинхэнэ амьдын там хагацлын хэцүү гэдгийг ой ухаандаа шингээж л яваа Анир бүсгүй аргаа бархдаа үхэх талаар ч бодож үздэг болов…Хамгийн сүүлд Бямбаатай утсаар ярихад хэзээ ч урд өмнө түүнд хэлж байгаагүй аймшигтай уур хилэнг Анирт гаргаад Чи үхээд өг гэж хэлсэн адгын бөгөөд үнэн юм шиг тэр үг ……Уртаар санаа алдаж нээрээ л би үхчихвэл Бямбаа гэртэн иргэж ирээд 3 хүүхэдтэйгээ жаргалтай байх юм болов уу.

Гэхдээ л хүүхдүүд ээжгүй байх аавгүй байхаас илүү хэцүү… яадаг ч юм билээ…Хаашаа ч хамаагүй энэ амьралыг бүр мөсөн мартаад санаа амар сэтгэл тайван зугтаачих юмсан. Бүгдийг ой ухаанаасаа арчиж болдог бол…..Орой бүр гэрийнхээ хаалгыг тогшоод орход өөдөөс Шүрээ шууд л аавыгаа нэхэх нь Анирт маш хэцүү байдаг болов…Юу гэж хэлхээ ч мэдэхгүй. Эхэн дээ худлаа хэлж ойр зуурхан юмаар аргалаад болдог байсан ч сүүлдээ бага охин Шүрээ нь аавыгаа нэхээд уйлах нь хэцүүү…Нялх дээрээс нь Бямбаагын өврөөс салахгүй аавыгаа дагаад хаа байгаа газарт нь хамт явдаг байсан болохоор арга ч үгүй биз дээ. Зарим орой унтахгүй уйлаад нэхээд суучихна… хэцүү юм даа…Гэтэл энэ Бямбаа үр хүүхэд ээ бодоод ядаж нэг царайгаа ганц харуулах ч үгүй юм даа….Зүрх нь мөстөөд сэтгэл нь цантсан шиг л дэндүү өөрчлөгдөж дээ…. гээд бодол уйтгар гунигтаа хэт автаад зогсож байталХаалга хэн нэгэн онгойлгоод ороод ирэх нь тэр….Яаран нулимсаа арчаад эргээд харвал найз Зүрхээ нь байлаа.Хүүе ээ сайн байна уу.

Хаанаасаа гэнэт нараад ирдэг бүсгүй вэ.гэж уулга алдан мэндчилээд өнөөх гуниг сарниж яагаад ч юм баярлаад ирэв…Хорвоо дээр намайг гээд зорих ганц найз минь байсан гэдгийг таг мартжээ…Зүрхээ Бямбаа Анир хоёрыг анх болзоод гар гараасаа хөтлөлцөөд жинхэнэ хайр дурлалдаа шатаж явахад нь хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь байсан юм. Тэднийг танилцуулж тэднийг хос болоход нь дэмжиж хоёуланд нь яг ижил мэдрэмж догдлолыг нь дамжуулдаг амьд захидал нь байсан. Харин Зүрхээ энэ удаад гэнэт хүрч ирсэн нь учиртай ч юм шиг. Бурхан ахин нэг боломжыг түүгээр дамжуулах мэт Анирт санагдав. За хэзээ Америкаас ирчих вэ. Чи минь би ямар их баяртай байна гээч гээд хоёул тэврэлдээд сууж хэсэг ярилцлаа….Олон жил уулзаагүй бүсгүйчүүд ажлын байранд хамаагүй юм ярих хэцүү тул ойролцоох кофе шопруу орж элдвийг хууч хөөрнө….Зүрхээ Яагаад ч юм Анирыг нэг л биш байгааг гадарлаад амжжээ…Анир минь чи зүгээр үү. Юм ч тайван ярьж чадахгүй.

Наад бие хаа чинь өвдөөгүй биз дээ…Байс хийгээл санаа алдаад байх юм. Юу бол оо вэ. Ярилдаа гэж аргадангуй хэрнээ эвтэйхэг асуухад нь Анир эхлээд санаа нь зовлоо…Зүгээрдээ найз нь ойрд ажил их.жоохон ядрасанаас л болж байгаа байх гэхэд нь Зүрхээ итгэсэнгүй. Харин ч бүр илүү ажиглаад байгаа мэт.Анирт санагдлаа…Мэдээж хүний харц гэдэг аймар… түүнээс зугтах далдчих арга зарим үед байдаггүй. Энэ удаад Анир яг л тийм байдалд орчихов… Зүрхээгийн нүдний харцнаас зугтааж үл чадлаа… өөдөөс нь гайхсан харцаар ширтэхэд.. Өөрийн мэдэлгүы ээждээ эрхэлээд уйлж байгаа мэт. Том том нулимс унгаад уйлаад эхлэлээ….. Олон өдөр хичнээн шөнө ярилцаж сэтгэлээ онгойлгох хүнгүй дотроо л бачуур ч байсан..Гомдол цөхрөлийн нулимс нь Зүрхээгийн өмнө өөрөө мэлмэрээд юм ч ярж болохгүй урсаад л урсаад л байв…Болор дусал нулимсан хэлхээ нь Бодол түвшин сормуусыг чийглэж…

Болзоот хайр гэрээсээ явсан талаар арай хийн Зүрхээд хэллээ… Харин энэ үед Бямбаа нялх амрагаа мөрөөдөж 18 тай залуу шиг хайр дурлалдаа умбаж сэтгэлийн жаргалыг төсөөлж амралтбн өрөөндөа хэвтэнэ..Өнөадөр Очирынхоос явдаг хэрэг ээ… Цалингийн зээл нэмж аваад байр түрээслээд амьдрая… Гэрлээг ч хааяаа аваачиж байвал зүгээр биз.Харин Анирт гэрлэлтээ хурдхан салга гэж хэлий байз гэж бодоод хэвтнэ…. Хүмүүс юу гэх нь Бямбаад огт хамаагүй болжээ. Ажил дээрээ яг л жоохон хүүхэд шиг. Утсаараа байнга оролдох нь Ажлынх зарим нэг хүмүүс гадарлан хоорон доо жиг жуг ярина…Гэхдэн хэн ч түүнд зөв бурууг нь яалгаж хэлсэнгүй. Өөдөөс нь харж инээж ардуур нь муулаад шоолно….

(Э.Энхцэцэг)

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…