Home Uncategorized Чамруу урсах нулимс 7-р хэсэг

Чамруу урсах нулимс 7-р хэсэг

0 second read
0
0
926

Маргааш Бямбаа мөн л эртлэн босоод Гэрэлтуяаг гэрийнх нь гадаа хүлээгээд зогсож байв. Яагаад ч юм өөрийн мэдэлгүй тэр бүсгүйд татагдсаар, мөн өөрийн ухаандаа захирагдаж чадалгүй түүний зүгрүү очсон байлаа.Гэрийнх нь гадаа түүнийг хүлээх зуур мандах нарны туяа дэндүү тансаг, байшин барилгын оройд тусаж Бямбааг халуунаар төөнөх мэт. Яагаад ч юм хайр ундардаад л байлаа. Догдлол нь дээд цэгтээ хүрч зөвхөн түүнийг л бодно. Удтал хүлээсний эцэст сая нэг юм Гэрэлээ гарч ирэх нь тэрГэрэлээ Бямбааг хүлээгээд зогсон чинээ санаагүй тул ихэд гайхчээ.. Мөн тэрээр яагаад ингээд байгааг гадарлаж байв. Харин Бямбаа энэ үед цонхоо хагас онгойлгоод сайхан амарсан уу. Би ойрхон болохоор нь хүрээд ирлээ. Танай ажил манай ажилтай зүг нэг юм байна лээ. Тэгээд л би ганцаараа явж байхаар ганзага нийлэх юм чинь гэж бодоод… гэж худлаа хэлнэ.Харин гэрэлээ сайхан амарсан уу. Өөрийг чинь хараад гайхлаа гэж хэлээд машинд суухаас өөр арггүй болов. Учир нь хүн ирсэн байхад тоохгүй өнгрөх муухай санагдлаа.

Ингээд тэр хоёр элдэвийг ярьж хөөрсөөр л ………..Харин Түшиг хөгшин настай хүн тул өглөө эртхэн агаарт алхангаа Бямбаагын ажил дээр нь очив. Үүдний манаач өвгөнтэй хууч хөөрч суусаар ажилчид цуглах цагаар Бямбаа ч мөн ирлээ.Харин БЯмбаа Түшигийг байна гэж санаанд нь буугаагүй тул нүүр дүүрэн инээмсэглэж явсан царай нь гэнэт л чөтгөр харсан мэт хувьс хийж тэр дороо зог тусаж айж имээх нь зэрэгцээд ирэв.Дотроо Анир бүгдийг хэлсэн юм БАЙХ ДАА. Түшиг ахыг хүртэл явуулаад энэ хүнийг ирвэл намайг яаж ч чадахгүй гэдгийг мэдэж байгаа болоод явуулж дээ гэж бодно…Түшиг өөдөөс нь босоод хээв нэг инээжЗа сайн уу. Хүү минь. Чамайг чинь гэртээ ирэхгүй болохоор муу ах нь уулзах санаатай хүрээд ирлээ. Цаад нэг Анираас чинь асуухаар юу ч дугарахгүй бүлх залгисан аятай л юм байх юм. Ахыгаа хараад баярлахгүй байгаа юмуу.

Ах нь цагаа олж ирсэнгүй юу…. гэхэдБямбаа сандран үгүй дээ. Түшиг ах та хөгшин хүн байж энэ хүртэл явж байдаг. Надруу залгахгүй би яваад л очно шүү дээ. Ойрдоо ажил ихтэй байгаад ажил дээрээ хоноод гэж хэнэг ч үгүй худлаа хэлнэ. Сүүлийн үед ер нь Бямбаа яагаад ч юм хүн бүрт худлаа хэлчихээд байдаг болж. Цаг байдал нь тэгээд таарчихдаг юм уу. Эсвэл санаа зовсондоо ч юм уу бүү мэд өөрийн мэдэлгүй л тэгээд хэлчихдэг болжээ. Энэ удаад Түшигт ч бас …Харин ТҮших би чамруу залгасан боловч чи огт утсаа авсангүй … Аргаа бараад хүрээд ирлээ. Гээд Хоёул ажлынх нь хажуугын нэг кафе.д орж ярилцахаар болов. Түшиг ч тэдний байр байдлыг бараг ажигласан тул шууд л тойруулалгүй хэлж орхилоо. За Бямбаа минь ах нь чиний насыг тойрч явсангүй дайр ч л гарлаа. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Хүү минь хүүхдүүд чинь бүр царай алдсан байна. Ахынхаа үгэнд ороод гэртээ харихгүй юм уу. ГэхэдТүшиг ахаа таньд Анир юу гэж хэлсэнийг би мэдэхгүй. Энэ миний сонгсон амьдрал та мэдээж дүүгээ л өмөөрөх гэж ирээ байлгүй би танид итгэдэг хүндэлдэг. Гэхдээ энэ бол өөр асуудал хэмээн хэлээд өөртөө ч ойртуулсангүй өөрийгөө тас өмөөрөөд гарчээ.Харин Түшиг Бямбааг ингэж хэлнэ чинээ сансангүй. ….Бямбааг орхиод гараад явахад нь сэтгэлд нь том чулуу шидэлсэн мэт.

Хүнийг ойлгоогүй байж уурлах ч гэж дээ. Энэ хүн бүр эвдэрч дуусаж байгаа юм байна л даа хэмээн бодоод өнөөдөр хөдөө буцдаг хэрэгээ… муу Анирыгаа ч гэсэн зовоогоод яахав. Уг нь Бямбаас тусламж гуйх санаатай л ирсэн юм за яахав болох л байлгүй гэж бодоод явлаа…Харин Бямбаа дотроо дургүй нь хүрч гүй ээ эднийхэн одоо бүр байтлаа ажил дээр минь ирж дарамтлан. Өчигдөрхөн Анир ирээл явсан. Намайг хүний элэг доог болгож дуусгах нь л дээ. Гэж дотроо тэнэг ухаанаар бодно хожим учирах үр дагаварыг бодсонгүй өнөөдрийн өнгөц байдлаар бүгдийг дүгнэжГэрэлтуяаг бодолдоо амилуулсаар өдөр бүр түүнийг хүргэж авч сүүлдээ утсаар ярьж мэссэж бичдэг болсоноос хойш тэрээр эхнэр хүүхэд гэр орон гэдэг зүйлийг ор тас мартаж орхив оо.Бямбаа Гэрэлээд эхнэр хүүхэдтэй бас тусдаа амьдарч байгаагаа хэлээгүй бөгөөд яг л ганц бие залуу шиг явсаар Гэрлээг өөртөө дасгаж орхилоо.

Гэрэлээ ч нас залуу Бямбаас 8 насаар дүү бүсгүй тул Бямбаагын хэлсэн хийсэн зарим худал хуурмаг бүрт нь итгэдэг байв. Харин энэ талаар Гэрэлээ өөрөө ч мэддэггүй. Гагцхүү үнэнийг Бямбаа өөрөө л мэднэ. ..Зарим үед Анир түүнрүү залгах бөгөөд Анирыг нэг нүдээрээ ч тоож үзэхээ больж зөвхөн Анирыг л буруутган зүхдэг болсон байв. ………………

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…