Home Uncategorized Чамруу урсах нулимс 6-р хэсэг

Чамруу урсах нулимс 6-р хэсэг

0 second read
0
0
951

Ингээд Бямбаа ажилаа тараад өнөөх бүсгүйг өглөө буулгасан зүгрүү яаран хурдаллаа. Гадаа цаг агаар үнэхээр сайхан. Бүүдгэр тэнгэрийн хаяанд нарны шаргал туяа цацран улаа бутарч орчлон ертөнц тэр чигтээ түүний догдлох зүрх шиг яаран байгаа мэт.Дотроо яарч байв. болоогүй ээ замаараа машин аа угаалгаад амжлаа. Харин хиртэй хувцасаа солихоор замаасаа дэлгүүр ороод хирэндээ л түүнд таалагдах гэж хичээж ядна. Урьд өмнө нь ингэж догдлож байгаагүй тэрээр ганцаараа л хөөрч гацаараа л догдлож байв.Ингээд өнөөх бүсгүйг буулгасан газраа очоод удаан хүлээж энд тэндхийн зарим газраар орж үзнэ. Автобусаны буудал дээр хоёр ч цаг хүлээв. Сүүлдээ аргаа бараад явахаар хөдөлтөл өнөөх бүсгүй урдхан харагдах байрны булангаас гарч ирж байгаа харагдан.

Аминхандаа л түүнд харагдах гэж байдгаараа хичээх боловч бүсгүй түүнийг огт анзаарсангүй. Өглөөхөн уулзсан байж таних ч үгүй хажуугаар нь зөрөөд гарахад…. дотор нь байсан хамаг итгэл найдвар гал нь унтарсан уу гэлтэй. Түүний суусан автобусны ардаас дагаж буух газар хүртэл нь яваад сая нэг юм буугаад ирэхэд нь тосоод зогсож байгаа мэт. Юу ч болоогүй царай гаргажХүүе сайн уу?Өглөөний надаар хүрэгүүлдэг бүсгүй мөн байх шив. Ингэж дахиад тааралддаг юм байжээ. Гээд хэлчихлээ. харин бүсгүй өөдөөс нь өө тийм байна. Өглөөний нөгөө такси байна. Гээд ялдамхан хирнээ ичэнгүйрсэн магтай инээмсгэлэхэд ньТанайх энд байдаг юм уу? Манайх бас энд л дээ.гэхэдБүсгүй тиймээ манайх энэ гудам гээд хуруугаараа хаашаа ч юм зааханд. Бараг гудамийг нь ч хараагүй урьд өмнө нь тэр гудмаар явж ч үзээгүй байж. Манай гудамны урд талын гудам юм байна штэ. Алив суучих би чамайг дөхүүлээд өгий гээд.

Эр хүний залжин ухаанаар бүсгүйг машиндаа ахин суулгах боломж гаргалаа.Урд талд нь өнөөх бүсгүй суухад…Бямбаа юун эхнэр хүүхэд гэр орон бараг л ганц бие залуу шиг л хөлд нь хий орсон янзтай. Түүнээс яриа өдөж төөрч будилан цаг хожисоор гэрт нь хүргээд буцахаар болохдоо. Нэрийг нь асуугаад амжлаа.Гэрэлтуяа гэдэг. Гэхэд нэр шиг ээ гэрэлтсэн сайхан царайтай юм аа гээд ёжтой нүдээр Бямбаа мишээхэд Гэрэлээ түүний юу хэлээд байгааг нь бараг ойлгож орхив.Ингээд Бямбаа өнөөх уйтгар гунигаа мартаж. Ээ тэнгэр минь дурлачисан мэт. Хөнгөхөн аятайхан болоод л явчихлаа. Амандаа дуу аялаж юун нөгөө Анирыг бодох манатай саяхан салсанГэрэлээг л бодож байн байн инээд алдаад л….Орой болсон тул шууд Очирыхруу явлаа. Гэрт нь очвол Очир томилолтоор явжээ. Эхнэр Маргад нь хоёр хүүхэдийнхээ хамтаар гэртээ байх нь тэр.

Бямбааг хараад баярлах хүн нэг ч байсангүй. Харин ч яасан явдаггүй нойтон хамуу вэ. Гэсэн харцаар бүгд ширтэн.Бямбаа ч үг дуугүй өнөөх жижигхэн хүүхэдийнх нь өрөөнд ороод чимээгүй суулаа. Хэн ч хаанаас ч дуу гаргаж түүнийг дуудсангүй. Ингээд аяга цайны ч амсар зуулгүй Бямбаа унтахаар хэвтлээ. Яг л шоронд байгаа мэт түүнд санагдана. Гэсэн ч үе үе танилцсан бүсгүйгээ бодохоор цээж дүүрэн аз жаргал хаанаас ч юм ундраад. Дотроо бодлоо Гэрэлээ ямар нэгэн увидастай мэт. Яагаад надад ийм сайхан мэдрэмж төрөөд байгаа юм болоо. Түүний үс царай яг л байгалаас заяасан мэт төгс юм даа. Маргааш өглөө эртхэн босоод ахин ажилд нь хүргэж өгий байз. Гэж бодлоо.Харин энэ үед Анир гэртээ ганцаараа хоол ч ходоодоор давахгүй ямар их ганцаардал гэдгийг мэдэр ч байгаагаа нууж ядна. Хэдийгээр гэрт хамаатны ах дүүс байгаа ч гэлээ гэр нь хоосон хөндий ямар нэгэн юм дутагдсан хэвээр…Цаад өрөөнөөс хөдөөнөөс ирсэн ах Түшиг Анирыг дуудах авч түүнийг үл сонсоно.

Хэт бодолдоо захирагдсан байлаа. Харин Түшиг ах нь юу болсон талаар асууж яагаад Бямбаа гэртээ ирэхгүй байгаа талаар сураглаж Анираас шалгаах нь түүнд улам хэцүү санагдаж гараад хаашаа ч хамаагүй зугтаамаар ч юм шиг тайван байхыг хүсэж байв….Анир юу ч хэлэлгүй би хэсэг гадаа гарчихаад ирье дээ. Гэж хэлээд гунигтай нь арггүй гараад явлаа. Анир яг хий нь гарсан шаар шиг болсоныг гайсан Түшиг….Гүй ээ энэ Анир Бямбаа хоёрт ямар нэгэн юм болж дээ. Нэг л биш шүү. Намайг ирээд 3 хонож байхад Бямба нэг ч үзэгдсэнгүй . Уг нь намайг ирэх сурагаар хичнээн чухал ажилтай байсан хойшлуулаал ирдэг хүүхэд яасан юм бол доо гэж бодоод маргааш Бямбаагын ажил дээр очиж уулзая гэж бодож суув. / Түшиг бол Бямбаагын ачтан бөгөөд түүний бие муу ээжид нь донор болж байсан хүн нь тул Бямбаа Түшигийг их л хүндэлдэг билээ. /Үргэлжлэл бий Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…