Нүүр Өгүүллэг Дутууг минь нөхөөч 8-р хэсэг

Дутууг минь нөхөөч 8-р хэсэг

20 секунд уншина
0
0
578
Дутууг минь нөхөөч 8-р хэсэг Буянааг сэрэхэд аль хэдийн нар буужээ. -Аль өчигдөр үүрээр унтсан байтал ямар их ядраа вэ? гэж амнандаа үглэв. Тэрбээр буйдан дээр биш газар хэвтэж байх нь тэр. Гэдэс нь өлссөнөөсөө болоод хоржигнон дуугарч байлаа. Биеийнхээ зовиурт баригдахын хэрээр толгойгоо ч үл даана. Мөлхөх нь холгүй гал тогооны хэсэг рүү очиод хөргөөсөн цай балгалан уухын хажуугаар хацсан боорцог зулгаан идэв.Гэгээнээ ч аль хэдийн хамаг юмаа аваад арилаад өгсөн байлаа. Түүгээр ч үл зогсон ханан дээрх хамтдаа авхуулсан бүх зургийг ураад жаазыг нь хагалжээ. Боорцогноос хөгц амтагдах авч Буянаа яг л дуртай хоолоо амталж байгаа аятай тас тас хазан зажилна.Шалан дээр дээш харан хэвтэх нь яг л өөр ертөнцийн өөр агаар мандалд амьдраад тэрэндээ дасах гэж буй хүн мэт.Жаахан тэнхэл авав бололтой хөргөгчөө онгойлголоо. “Мөнгөтэй байсан бол пицца захилаад идэхсэн” гэж бодох боловч хамаг зүйлээ сохор зоос үлдээлгүй үрэн тааран хийсэн түүнд юу ч үлдээгүй билээ.Юутай ч хөлдүү мах гаргаж ирээд ширээндээр тавьлаа. Хамаг хүчээрээ чанга даран хөшиглөх бөгөөд гольпын бөмбөг шиг том том махнуудаа усанд хийн чанав.Гэр нь яг л дээрэм, хулгай орсон мэт эмх замбараагүй харагдана. Тэрбээр зурагтаа асаалаа.Удирдлага бариад буйдан дээрээ хэвтэх гэсэн боловч ямар гээчийн үзлийн хувцас өмссөн болохоо сая л нэг юм анзаарах нь тэр. Үүдэнд байх гүйдэг хаалгатай том шкавны урд очоод хамаг хувцсаа тайлан чармай нүцгэн зогсох зуураа том толинд өөрийгөө харав.Түүний баруун нүд бага зэргийн хөхрөлттэй байх агаад цээжээ барьхад хөндүүрлэн өвдөнө. Сугаруугаа өнгийгөөд дараагаар нь гар, бугуйгаа үнэртэв.-Ерөөсөө усанд оръё…Бие ч сэргэж магад. Гэж шийдээд вааннийхаа усыг гойжууллаа. Бүлээн усанд орох мөчид жаахан ч болов тайвширна. Хөөстэй усанд хэвтээд тааз ширтэх түүний толгойд алдсан мөнгө их хэмжээний мөнгө болон машин, түүгээр ч зогсохгүй халагдсан ажил, хамгийн гол нь Гэгээнээ, Одзул гээд л түмэн бодол эргэлдэв.

-Миний ийм байдалд орсоныг ээж мэдвэл эхлээд үсдэж авна, дараа нь… За мэдэхгүй ээ. Новш гэж, ээж аав хоёрт хичнээн удаа дахиж тоглохгүй гэж амлалт өглөө? ямар нэг аргаар мэдэгдүүлэхгүй байх хэрэгтэй. За үүнийг аргаллаа гэхэд Гэгээнээг юу гэж тайлбарлах вэ?Тэр толгойгоо базлан сэгсчив. Гал тогоонд чанаж буй мах нь үнэртэж эхлэхэд вааннаас гарахаар бослоо. Шинэ түрсик болон гэрийнхээ шорт, подвулкыг углаад өнөөх хоолоо аягалж байх зуур үүдний хонх дугарах нь тэр. -Гэгээнээ л байхдаа…гэж үглэх зуураа товчлуурыг дарав.-Хэн бэ?-Амарболд байна аа хөгшөөн. Хаалгаа нээчих Буянаа ямар нэг зүйл бодолгүй түүнд үүдээ нээж өгөв.Орж ирсэн даруйдаа тэрбээр-За найзаа, чи чинь яачваа. Яагаад ажилдаа ирэхгүй, утсаа ч салгачихаад алга болдог билээ?Мөрийтэй тоглоом тоглоод чип нь дууссан хойноо Амарболдруу залгаад арван долоон сая төгрөг зээлсэнээ сая санав.

Яг үнэндээ Буянаа тэр үед өөрийн ухаангүй байсан тул энэ явдалыг таг мартаж орхижээ.-За андаа юутай ч наашаа ороод ир ярилцъя гэж хэлэн түүнийг зочны өрөөрүү дагуулан оров.Царай нь уурандаа баргар байх Амарболд-За найзаа! яг маргааш эсвэл одоо буцаагаад өгнө, надад итгэ гээд л авсан. Одоо хүртэл байхгүй. Энийг чинь би юу гэж ойлгох вэ?-Харин тийм ээ.Уучлаарай…Санаа зоволтгүй найз нь удахгүй эргүүлээд өгнө-Үгүй ээ. Надад яг одоо хэрэгтэй байна-Надад даан ч юу ч алгаТүүний энэ үгийг сонсоод урам нь хугарсан Амарболд уурлая гэсэн ч өмнөхөө бодоод юм хэлж чадсангүй.-Энэ гэр орон чинь яачаа вэ, бас чамд юу болоо вэ ?. Наад нүд амаа хараач Буянаа ар дагзаа майжив.-Найзыгаа уучлаарай, толгоод хамаг юмаа алдсан. Энэ муу байшингаасаа өөр юу ч үгүй үлдчихлээ-Одоо бас байшингаа зарж тоглох уу?-Үгүйдээ яалаа гэж. Надад хутга тулгасан ч ээж аав хоёрынхоо ачинд авсан энэ байшингаа мөрий болгохгүй-Яанадаа яана Буянаа минь…Ингэхэд Гэгээнээ бас хайчив-Бас л…Түүнийг үгээ ч дуусгаагүй байтал бүгдийг ойлгосон Амарболд -За за…Битгий ярь, чи бүр сүйрчихсэн байна. Надад үнэхээр хэлэх үг алга. Одоо тэгээд толгойд чинь ямар нэг санаа байна уу? гэж хөмсөг зангидан асуув-Үл хөдлөх хөрөнгийн барьцаа гаргаад, чиний өрийг өгөөд хэсэг гадаадад очиж амьдардна. Хүмүүсийн нүүрийг харах ч эрхгүй боллоо-Энэ чинь бас юу вэ? хэмээн ширээн дээр байрлах халуун тогойтой чанасан махыг заав. Чанасан мах гэхэд хэцүүхэн усан шөлтэй, бараг түүхий юмуу гэмээр.-Харин идэх гээд л… Түүний энэ арчаагүй байдалд уур хүрэх, өрдөх хоёр нь зэрэгцсэн Амарболд гараараа нүүрээ чанга гэгчийн илэв. Халааснаасаа таван ширхэг хорин мянгатын дэвсгэрт гаргаж ирэн түүний өмнө тавьлаа.-Наадхаа ав гэж түүний адил цөхрөнгөө барсан аятай хэлэв.-Найзыгаа ойлгож байгаад чинь туйлын их баярлалаа Амраа.Чамд би маш том өртэй хүн боллоо-За за тэр ч яахав…Зүгээрдээ, харин хэзээ миний өгөхөв? худлаа хэлэлгүй яг баттай хугацаа хэлээрэй-За байз, маргааш гэртээ байж өөрийгөө тэнхрүүлчхээд гайгүй боломжийн барьцаат зээлийн газар, банк бус хайна. Тэгээд бичиг баримт хөөцөлдөж үнэлгээ тогтоолгоно гэхээр таваас долоо хоног юм байна-За тэгвэл би чамайг долоо хоног хүлээе.Одоо ч явая даа…Тэвчээр барагдаад гэрт чинь ирлээ. За би чамд итгэлээ шүү. Эцсийн мөчид урмыг минь битгий хугалаарайБуянааг яагаад одоо болтол холбоо барихгүй байгаад гайхсан Одзул энэ тухай өдөр ч шөнө ч мөнхийн эргэлзээ тээнэ.”Тэр магадгүй надаар зугаагаа гаргаад…Үгүй ээ яавч тийм байх боломжгүй, эсвэл эхнэр нь сэжиг авсан болохоор холбоо барихгүй байгаа… Бүр муугаар бодоход надаас харьцаагаа таслана гэж бодсон байж таараа” гэх мэтчилэн түмэн зүйлийг хооронд нь хольж хутган бодолхийлнэ.Түүнтэй яг л урьдын адил уулзаад дарс шимэнгээ бие биенийгээ хайрын харцаар ширтэж байна гэнэ. Даанч энэ зүүднээсээ сэртэл хажууд нь Буян-Эрдэнэ хурхиран унтах төрхийг олж харна. Өглөө ч болжээ…”Надтай дахиж уулзахгүй бол яана аа?” гэх төсөөлөл түүнийг галзууруулахад дөхөж байлаа. Мартаад өөрийнхөө бодлыг цэгцлэе гэсэн боловч хүүхэд нь байнга Буянаагийн тухай асуун сануулаад байгаа учир энэ нь бүтэлгүй хувилбар бизээ.Болдог бол яг одоо гүйгээд оччихмоор байвч сүйт бүсгүй нь гэх хүн яг л замд хөндөлсөөд хэзээ ч хөдөлгөх боломжгүй том хад чулуу мэт.Өмнө нь уулзах үедээв Гэгээнээгийн талаар муу үг зухуулгаагүй, ер нь юу ч яриагүй болохоор “Түүндээ хайртай болоод надаас сэтгэлээ татаж авч байгаа юм байна” гэх ойлголтыг түүнд төрүүлнэ.Заримдаа түүнтэй холбоо барьж утасруу нь зурвас илгээсэндээ харамсах шиг. Гэхдээ л цаг хугацааг ухрааж болохгүй тул дэмий л өөртөө бүх бурууг чихэн шүдээ зууж байлаа.”Хүүтэйгээ өглөөний хоолоо хийж идье” гэж санаалаад гурил зуурч байх хооронд хэн нэгэн хаалга тогшив.Зүгээр л хаалга тайлж өгөх хэдхэн секундын хооронд тэр хэтэрхий их зүйл бодлоо.”Буянаа л байгаасай, эсвэл урд айлын хүн зүгээр л юм асуух гэж байгаа юм болов уу? Үгүй ээ, Буянаа л байж таараа”8-р хэсэг төгсөв.Зохиолын дараачийн хэсэг хурдан ороход уншигч таны оролцоо хамгийн чухал учраас лайк.
Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *