Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 5-р хэсэг

Чамруу урсах нулимс 5-р хэсэг

0 секунд уншина
0
0
2,232

Хоёул хэсэг чимээгүй сууж байснаа Бямбаа уртаар санаа алдахад Анир чи гэртээ ирээ юу? Тэгээд яагаад орж ирсэнгүй явчихсан юм бэ? Би чиний ардаас гарсан чамайг харсан. Хойноос чинь хичнээн дуудаад гүйсэн боловч амжиж уулзаж чадаагүй ээ. Чи намайг ардаас чинь гүйж байсныг анзааралгүй шууд л явчисан. ГэхэдБямбаа одоо энэ талаар юу ч битгий ярь …….. би чамайг ойлгосон.Харин Анир үгүй дээ. Хайрт минь чи юу ч мэдэхгүй, мөн юуг ч ойлгоогүй. Тэр өдөр эндүүрэл байсан. Чиний бодож байгаа шиг зүйл огт болоогүй. Би тэр эндүүрэлийг тайлах л гэж өнөөдөр энд ингээд сууж байна. Ахин чамайгаа алдахыг хүсэхгүй байна гэхтэй зэрэгцэнБямбаа уурлаж эндүүрэл гэнээ. Тэр эндүүрэлийг чинь бурхан өршөөг би танай гэрт очиход чи жаргалдаа умбаад хүн орж ирж байгааг ч анзаарах сөхөөгүй инээд алдаад сууж байсан. Харин би тэр сайхан мөчийг чинь бусинуулахыг хүсээгүй гараад явсан юм. Одоо энэ талаар юу ч битгий ярь. Би ямар ч тайлбар сонсохыг хүсэхгүй байна.

Мөн ямар ч эндүүрэл байхгүй. Одоо чи яв.. хэлэх үг минь дууссан.Намайг хэдий удаан хуурч байсаныг чинь би мэдэхгүй ч сэтгэл хоосон чамруу би ахин эргэмээргүй ахиад очиж зүрх, сэтгэлээ шархлуулмааргүй байна. Намайг тайван орхи гэв.Харин Анир бүхэнийг тайлбарлах гэж оролдоод ч тайлбарлаж чадсангүй. Харин ч Бямбаа түүнийг илүү ихээр үзэн ядаж байгааг ойлгож. Яахаа мэдэхгүй хий л уйлсаар машинаас буугаад алхалаа…Дотроо яагаад өөрт нь итгэхгүй байгааг ойлгож ядан, сэтгэл хөндүүрлэн. Бодно.Тиймээ урьд өмнө Бямбаа Анирийн хэлсэн хийсэн бүх үйлдэлд итгэдэг байж. Хэдий мянга худлаа хэлж байсан ч итгээд л өөдөөс нь инээж, итгээд л өөрийг нь хайрладаг байж магадгүй Анир энэ удаад ч гэсэн тэгэх байх гэж бодож ирсэн ч Бямбаа яг л өөр хүн мэт болсныг хараад гайхан гомдох зэрэгцэж хий л уйлвал ардаас нь бууж ирээд аргадах байх даа гэсэн горидлого тээн алхав. Гэвч Бямбаа тэгсэнгүй. Харин Анирийн ардаас нь чимээгүйхэн харж басхүү өөрөө ч ганц хоёр нулимс унагаж…Уйлуулж байгаад уучлаарай.

Хайрт минь..Надад одоохондоо үүнээс өөр арга алга…чамайг яах гэж тийм хэн ч итгэмээргүй утгаггүй юм ярьж явааг чинь гайхаж байна. Түүний оронд чи үнэнээ хэлээд уучлалт гуйсан бол гэж бодоод Бямбаа хэсэг машиндаа сууж байгаад ажилдаа оров.Нөгөө л нэг хүнээс санаа зовсон хэвээрээ. Хиртэй дээрээс нь ганц хувцастайгаа хичнээн ч удчихав. Очир миний хувцаснаас өмсөөд яв гэх болов ч Эхнэрээс нь санаа зовоод хуруугаа ч хүргэдэггүй. Маргад ер их айхтар хүүхэн гэр орон үр хүүхэд нөхөр гээд бүх юм нь өөрийнх нь хүсэлээр эмх цэгцтэй. Маргадын үгнээс гардаг хүн гэж тэр айлд байдаггүй. Би хүртэл бараг тэр тэмпэнд нь орчихждээ. Гэж бодоод ажилаа хийлээ.Харин энэ үед Анир өөрийн 15 жилийн өмнөх амьдралаа бодож замдагаад гунигтай гэг ч нь ажилруугаа алхна. 15 жил гэдэг маш урт хугацаа мэт боловч эргээд бодоход бүх зүйл яг л өчигдөр болсон мэт богинохон санагдаж байна.Хэзээнээс хаанаас эхлээд энэ амьдрал минь сэвтэснийг хайгаад олохгүй юм.Тиймээ би жаргалтай бүсгүй байж. Хайр дүүрсэн гэртэй, халамж дүүрэн ханьтай юугаар ч дутагдаж гачигдах зүйлгүй. Би тийм их жаргал дунд амьдар ч байж.

Чи минь намайг хичнээн их хайраар өлгийөн эрхлүүлдэг байсныг одоо л ухаар ч ойлгож байна. Яагаад хүмүүс дандаа сүүлд нь ухаардаг юм бэ. Яагаад …..Энэ бүхэнд би л буруутай. Тэр нэг өдөр би яах гэж чамайг хий хардаж хэрүүл хийж. Өөртөө бардаж чамайг хөөж гаргасан юм бол. Би тэнэг байж. Ингэж элдэвийг бодож алхсаар нэг мэдэхнээ Анир ажлынхаа гадаа ирсэн байлаа. Хичнээн ч хол алхсан юм бүү мэд хоёр хөл нь хүндүүр ортлоо алхжээ.Харин Бямбаа ажилаа хийж байх зуураа гэнэт өглөөхөн тааралдсан цагаан царайтай урт үстэй өнөөх бүсгүйг санаж. Утсаа асаагаад дугаарыг нь харлаа.Залгах гэж ородосноо нэг л айгаад ч байгаа юм шиг, эсвэл юу гэх бол намайг таних болов уу яах бол гэж бодоод эхлээд мэссэж бичээд орхилоо….Сайн уу. Гээд л биччихлээ. Хариу бичих болов уу гэж догдлоод хүлээж утсаа байн байн харна……….Гэтэл өнөөх бүсгүйгээс хариу ирсэнгүй. Өдөр боллоо. Утсаа жоохон хүүхэд шиг лгаргаж ирээд харна. Эсвэл утас нь унтарсан юм болов уу гэж бодоод дуудлагахийхээр шийдэж түүнрүү залгалаа.Нилээн удан дуудуулж байж. Утсаа сая нэг юм авлаа. Байна уу? Хэн бэ.

Гэхэд нь Бямбаа сандраад уучлаарай дугаар андуурчихлаа гээд утсаа таслав. Дотроо өөрийгөө яагаад ингэснээ ойлгож яадна. Цайныхаа цагаар амралтын байран даа орж хэсэг түүний талаар бодлоо… ерөөсөө ажлаа тараад түүнийг хүргэсэн газар очвол таарах боломж олдох байх гэж бодлоо.Үргэлжлэл бий… Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *