Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 4-р хэсэг

Чамруу урсах нулимс 4-р хэсэг

0 секунд уншина
0
1
1,007

Намрын сэрүү орсон өглөөний 5цаг36 минут. Гадаа гараад хэсэг зогсвол…Тэнгэрийн хаяа улаа бутарч гэрэлтэж нар юу юугүй мандах гэж яарч гэгээ улам бүр нэмэгдсээр….Бямбаа халаасаа ухаж тамхиа нэг сайхан сэтгэлээ онгойж тэнхээ ортлоо татаад.Басхүү тамхины утаагаар тоглох аядаад ажлынхаа зүг хөдөллөө…Машиндаа ороод эргэн тойрноо нэг ажиглавал эмх замбраа гэж алга. Бүх зүйл нь хиртэй, өмссөн хувцас, суудлын бүрээс, гүй ээ энэ салон хүртэл тоос дархдаа яахав дээ.. Гээд уур нь хүрч ажлын эхний өдөр миний байж байгаа царайг ч дээ. Чаавас даа…гэж уур нь хүрч рүлээ хэд балбаад багахан тайвшир ч аваад хөдлөв….Өглөө эрт байгаа учраас ажилдаа нэг их яарсангүй. Харин ч айлд бөмбийж хэвтсэнээс ингээд машин даа явж байх нь хамаагүй тайван. Ядаж л өөрийн эрхээр байх ганц газар нь байв. Тайван гэлдрэс хийгээд элдвийг тунгаан бодоод явж байтал…Хар өглөөгүүр хаанаасаа гараад ирэв гэлтэй. Урт хар үс намируулсан өндөр цагаан бүсгүй такси барих гэж байгаа бололтой гараа өргөж зогсон…Бямба холхон зогсоод эр хүний байглаас заяасан зангаар түүнийг сонжих маягтай дээрээс нь доош гүйлгэн ажиглаж хэсэг зогсов….Яагаад ч юм өөрт нь таалгдаж байлаа.

Эхнэрээсээ өөр бүсгүйг ингэж харж байгаагүй түүнд их л сонин содон мэт санагдах нь тэр….Хажуугаар нь өчнөөн машин зөрж өнгөрөх хэдий ч огт зогсохгүй байгаа нь Бямбаад нэгийг бодогдуулна…Хэдийгээр дотроо давчуу бачуурч үхэх гэж байгаа ч гэлээ түүний өмнө очоод зогсчихов..Магадгүй эхнэртээ гомдож шархалсандаа тэр ийм үйлдэл хийсэн мэт өөрт нь санагдав.Арын хаалгыг татаж орж ирээд суулаа. Харин Бямбаа машинаасаа гэнэт санаа гь зовлоо… эмх замбраагүй үнэр танар гэж нил хир үнэртэж байгаа байх даа. Өнөөдөр машин тэргээ угаая байз гэж бодоод. Бямбаа өнөөх бүсгүйгээс За хаа хүрэх билээ. Үүр дөнгөж хаяарч байхад эмэгтэй хүн ганцаараа зогсох эвгүй харагдаад суулгачихлаа гэж хэлхэд Өнөөх бүсгүй юу ч дугарсангүй. Уучилаарай. Офицер орох гэсэн юм гэснээс өөр юм хэлсэнгүй цонхруу ширтэн.Бямбаа за байз ажилтай амжих болов уу.гэж бодоод цагаа хартал дөнгөж 6цаг 13 минут болж байх нь тэр..За ямартаа ч амжих байх гэж бодон багахан хурдаа нэмээд хөдөллөө…Замдаа машины дунд толинд түүнийг харж ажиглана.

Ер чимээ гаргасангүй их л дуугүй байх бөгөөд цонхноос харцаа огт салгасангүй явна..Харин ч энэ даруу байдал нь Бямбаад таалагдаж инээд алдаж мишээх тэнхэл хаанаас ч юм гараад ирэв…Дотроо яагаад ч юм догдлоод онгирмоор санагдаж хөгжим өө асаалаа…Энэ үед тэрээр өчигдөрийн гомдолоо ор тас мартчихсан юм шиг л болсон байв.Харин хэрхэн энэ бүсгүйтэй хэдэн үг солих талаар л бодож ядан байн байн түүнрүү харц чулуудна..Эхнэрийг нь бодвол давхраагүй онигордуу нүдтэй ч цав цагаан царай нь түүнийг үзэсгэлэнтэй мэт гэрэлтүүлнэ…Хэсэг явж байгаад Бямбаа хоолойгоо засаж эвтэйхэн .Уучилаарай. Утсаараа нэг яриулаач гэхэд Бүсгүй сандарангуй өнгөөр шингэхэн нарыхан хоолойгоор Аан за тэг тэг гээд утсаа өглөөЗа баярлалаа. Өглөөгүүр гадаа их хүйтэн байна шүү. Ажилдаа явж байгаа юм уу гэж яриа өдөхөд Харин тиймээ гэж товч бөгөөд тодорхой хариуллаа..Бямбаа ч утасных нь цэнэг дууссан байсан учир өөрлүүгээ нэг залгаад Өө утас нь холбогдох боломжгүй. Дуудлага хадгаллаа гэж байна гээд утасыг нь буцаагаад өглөө.

Ингээд тэд юу ч ярьсангүй багахан чимээ гаргавал өөрөөс нь үргээд нисэх шувуу мэт санагдаж ахин Бямбаа юу ч дугарсангүй. Түүнрүү байн байн өөрийн мэдэлгүй харсаар бүсгүй нь буух газар ирэв..Сая нэг ардаас дуу гаргаж Хэдэн төгрөг төлөх билээ. Гэхэд нь БямбааЗүгээр дээ. Мөнгө хэрэггүй гэж хэлэхэдБүсгүй гайхсан янзтай. Онигор жижигхэн нүдээрээ ширтэв. Бямба харин түүнд юу гэж хэлхээ мэдсэнгүй. Шууд л хөдлөөд явах нь тэр…Хөдлөөд толиндоо хартал бүсгүй урт хар үсээ намируулан шидлээд эргэж харалгүй яаран алхаж харагдав.Харин Бямбаа ажлынхаа зүг хурдлалаа.Замдаа өөрийгөө бодно. Би гэж хүн юу л болоод яваад байна даа. Анир нээрээ тийм хуурамч байжээ. Намайг хэр удаан ингэж хуурч явсан бол гэж бодохоор дургүй нь хүрч байв.Харин муу 3 хүүхэд минь л хөөрхий байна даа. Гэж бодож яах учраа нэг л олж өгөхгүй хий л тээнгэлзэн бодохоос цаашгүй байх нь тэр.

Ажлынхаа хашаагаар дөнгөж ороод машинаа нэг газар байрлуулах аядаад ухарч байтал нүдний өмнүүр хэзээний дасал болсон. Танил төрх….Гайхах баярлах, уурлах, үзэн ядах зэрэгцэж юу ч дугарсангүй.Анир өглөө эрт босоод ажилдаа явахаасаа өмнө түүнтэй уулзахаар ирсэн нь энэ байлаа.Харин Бямбаа машин дотроосоо түүнийг чимээгүй ширтэн Харин Анир намайг юу гэх болдоо гэсэн харцаар өөдөөс нь харна зогсож байснаа машинд нь орж суухад хоёул чимээгүй бие биеээсээ дөлж хэн нь түрүүлэн дугарахыг хүлээж яадан сууцгаав…..Үргэлжлэл бий.Эрдэнэцэцэг. Э

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *