Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 3-р хэсэг

Чамруу урсах нулимс 3-р хэсэг

0 секунд уншина
0
0
916

Нулимс гэдэг гомдож,цөхрөх цагт өөрөө мэлмэрдэг сэтгэлийн их хэмжүүр гэлтэй…Бямбаа рүлнээсээ тас зууран нүдээ аниад хэсэг бодлоо…Эргэж ороод тэр муу новшийг нь цохиод унагаадаг ч юм бил үү. Гэсэн бодолтой хардах, харамлах зэрэгцэж уурандаа бараг дэлбэрэх мэт ….Гэхдээ л Бямбаа эргээд орсонгүй. Цонхруугаа хэсэг харж тамхиныхаа утаанд манарч тэрхэн үеийн сэтгэлийн догдлол нь гунигаар солигдоход өөрийн эрхгүй санаа алдан нүд цавчина..Харин энэ үед Анир гэнэт дугарах хаалганы чимээгээр сортос хийн босож үүдрүү дөхтөл хэн нэгэн орж ирсэн бололтой. Тор дүүрэн чихэр жимс, цэцэг тавчихаад гараад явсан байлаа. Хаалга хагас онгорхой үлдэжЯаран ардаас нь гарвал лептны улаан сум доошоо 7,6,5 гээд өөрөөс нь зугтах аятай хурдлан солигдоно.Анир Бямбааг ирсэнийг мэдээд гэрийн халаадтайгаа шатны уруу лептны улалзах улаан гэрэлтэй уралдаж байгаа мэт байдаг хурднаараа доош буулаа.

Орцныхоо хаалгаар дөнгөж гараад зогсоол дээр зогсож буй нөхрийхөө зүг гүйхэд Харин Бямба түүнийг ажигласангүй.Үүдний гарцан дээр хэдхэн секунт зогсоод машины бөгсны улаан гэрэл Анирын өөдөөс нүд эрмэж мэлтэс хийсэн хурц тод цагаан гэрэл тэрхэн зуур орчныг гэрэлтүүлээд замын урсгал дунд хөөцөлдөн тоглох аятай яваад өглөө.Анир хэдийгээр байдаг чадлаараа түүний толинд харагдахыг хичээсэн боловч амжсангүй. Ардаас нь хэд орилоод л түүнийг харж ч чадалгүй ахиад л явуулчихлаа….Нүд дүүрэн нулимс захирагдахаа больж Анир тэрхэн агшинд ямар их хүлээж байснаа мэдрээд өөрийн эрхгүй уйлаад л уйлаад л байлаа. Хажуугаар зөрөх хүмүүс гайхах аядахад сая нэг санаа нь зовж гэрлүүгээ хурдхан орхоор алхав…Дотроо Бямбаа намайг буруугаар ойлгоод эргээд гараад явж.

Би биш шүү дээ. Гэж дотроо зуун удаа хэлсэн ч эргүүлж болдоггүй цаг хугацаа, эндүүрэлийг яалтай ч билээ….Энэ үед Бямбаа хаа хүрхээ мэдэхгүй харсан харагдсан зүгрүүгээ хардаа нэмсээр л…Нилээн шөнө дунд болтол саран авхайтай ханьсаж машин даа түүнийг ширтэж суув…Юу ч болоогүй аятай сар мэлтийн гэрэлтэж, одод үй олноороо түгсэн тансаг сайхан шөнө байсан хэдий ч Бямбаад гунигаас өөр юу ч мэдрэгдсэнгүй. Мэдээж очих газар Очирыхоос өөр байхгүй тул дуртай дургүй тэдний гэрийн зүг хөлдөөд гадаа нь ганц тамхи татчихаад яваад орлоо…Цаг их орой болж хаалга цохивол Очир өөдөөс хаалга нээж…..Өө ямар орой ирж байна аа. Чамайг ирэхгүй болохоор чинь гэртээ харихаар явсын болов уу гэж бодож байлаа. Хоод идээ юу хөБямбаа угаас нэрлэхүү зантай хүн маш их өлссөн ч идэх хүсэл огт төрөхгүй байв. Зүгээр л чимээгүй хэнтэй ч дугармааргүй санагдаж байлаа. Идсээн анд нь эртхэн унтлаа өглөө ажилтай гэж хэлээд цаад өрөө рүү орлоо…Анир харин гэртээ орж байдаг чангаараа цурхиран уйлаж, Хамаатны дүү болох Тэмүүжингээ загнаж хэн чамайг охид дагуулж ирээд инээлдэж тас тас хөхөр гэсэн юм бэ.

Та нарын чанга инээж хөхрөх дууг Бямбаа сонсоод намайг гэртээ ингээд суудаг юм байна гэж бодоод эргэж харах ч үгүй ахиад яваад өглөө… Тэр дахин ирэхгүй байх. Би энэ мөчийг хоног тоолон хүлээсэн гэтэл гээд уйлахад Дүү Тэмүүжин юу ч гэж хэлхээ мэдэхгүй хий л санаа нь зовсон аятай байж сууж яднаХарин Бямба энэ шөнө унтаж ч чадсангүй. Нойр нь хүрэх нь бүү хэл Тасраад унтлаа архи сөгнөмөөр санагдаж хөрвөөсөр л ….Анир энэ үед түүний авчирсан цэцгийг вааранд хийж шөнөжин бодон бодон хэвтэнэ. Цаг хугацаа гэдэг ямар хурдан юм бэ? Ханыгаа гэрээс явсаны дараа хэсэг эрх чөлөөтэй мэт санагдаж жаргалтай юм шиг байсан ч гэлээ. Түүнээс минь илүү нөмөр нөөлөг өмөг түшиг хайр халамж гэж үгүй юм даа. Тэр минь хаан явж байгаа болХаанаас түүнийгээ хайх билээ гээд нулимс унаган хэвтэж нэг л мэдэхэд унтааж өгчээ..

Үүр цайж өглөө болоход Бямба хамгийн түрүүнд босоод Очирын гэрийхэнийг сэрээхгүй байхыг бодож чимээгүйхэн гараад ажил даа явлаа…Өчигдөрийг бодсон харсан сонссон зүйл толгойд бодогдсон хэвээр…. Цээж хөндүүрлэх аятай гомдол тээж юу ч болоогүй мэт алхан…… Үргэлжлэл бий Э.Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *