Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 2-р хэсэг

Чамруу урсах нулимс 2-р хэсэг

0 секунд уншина
0
0
1,510

Хаалга нээвэл….Очирын эхнэр Маргад ажлаасаа тараад замаасаа хүү Бяцханыгаа цэцэрлэгээс нь аваад ирж. Аминхандаа л бас эхнэрээ горьдоостой байсан сэтгэл нь тэрхэн агшинд үгүй болж…Харин Маргад гэрийнхээ хаалгаар дөнгөж орж ирээд гутлаа тайлаад хөмсөгөө зангидна…Харин Бямбаа түүний аяыг нь харж аясыг тааруулах янзтай хүү Бяцханы хувцасыг нь тайлаад чимээгүй хөшөө аятай л суулаа. Дотроо Маргадыг юу гэх бол гээд яс нь хавталзаж айх аядана…санаа зовно.Харин Маргад юу ч хэлсэнгүй, их л сэхүүн зангаар ширэв татаж, үсээ хаялаад гал тогооны өрөөрүүгээ яваад орход сая нэг Бямбаагын санаа нь амарч гүнзгий амьсагаа авлаа…Тэгээд ч ер нь нас биенд хүрсэн эрэгтэй хүн айлд удаан байхаар хэцүү юм.

Ялангуяа айлын эхнэртэй байх хэцүү юм…Гэж бодоод.. Очирыг жоохон хүүхэд шиг л цонхоор байн байн харуулдана…Гүй ээ энэ Очир өдөр бүр л оройтох юм.Ингэ байгаад муу анд минь намайг Маргадтай хардах бий дээ. Эртээд орой жоохон юм уучихаад тоглоом шоглоомоор хачин юм яриад л байсан…Ердөөсөө л гадагшаа гарч хэсэг алхая тэр болтол Очир ч ирэх байх гэж бодоодМаргад ч гэсэн сүүлийн үед эвгүй л байдаг боллоо. Эхэндээ хоол цай барьж гүйгээд сүрхий байсан сан. Одоо ч арггүй биз дээ. Намайг энэ нэг юм яваасай гэж бодож байгаа биз сүүлийн хэд хоног нэг л янзгүй байгаад л байна…Би ч муу найзындаа их л дараа болж байна даа..гэж бодоод… гутлаа өмсөөд …Маргад аа найз нь ойрхон гараад ирье.гээд хэлтэл..Цаад өрөөнөөс

Маргад тэгээ тэг гээд баярласан өнгөөр хэлхэд нь толгойгоо нэг илээд гараад явлаа….Гадаа гарвал намар цагт шивэрч буй сүүлийн бороо юу гэлтэй..Сэтгэл гижигдсэн ч цаанаа л нэг хүйтэн хөндий сэтгэлийн гунигийн утсыг хөндөх мэт…..Шиврээд л болиод л, ганц нэг туслаад л Бямбаа алгаа тосоод орцны хаалга налаад хэсэг зогсов…Анх эхнэртэйгээ танилцахад яг л ийм уйтай ч юм шиг үгүй ч юм шиг ер бусын сайхан өдөр байсан юмсан.Тэр өдөр хань минь хичнээн үзэсгэлэнтэй харагдаж байлаа даа….Яг тэр өдрөөс хойш хэдийн 15 жил өнгөрчээ. Том алаг нүдээ тормолзуулаад өөдөөс инээхэд….. хайр минь булиглаж зүрх зогсох гэж байгаа мэт. Сэтгэл догдлоод л гараас нь хөтлөөд нисмээр болдог байсан даа….Одоо тэр их хайр минь хаашаа алга болсоныг мэдэх ч юм алга гэж бодоод…Баруун халааснаасаа эхлээд бүх халаасаа тэмтэрч тамхиа хайна…Байдаггүй Өө нээрээ тагтан дээр тавиад орхиж гээд хэд алхаад сандал дээр суугаад чимээгүйхэн нүдээ анайд хэсэг бодлоо….

Ердөөсөө л гэртээ харья. Очоод өөрийн зөв ч бай буруу ч бай хамаагүй. Миний буруу гээд л ханиасаа уучлалт гуйя….Гэж бодоод босоод ахлаа зогсоолоос очиж машинаа аваад гэрийнхээ зүг хөдөллөө….Замын түгжрэлтэй зэрэгцэн гэрлүүгээ яарч зүрх нь түг түг яаран яаран цохилно…ханиа хүсэмжлэж,үрсээ тэврээд үнсэхийг хүснэ.. За оронгуутаа хамгийн түрүүнд л уучлалт гуйгаад л тэврэе. Харин уучлахгүй гээд нүүр өгөхгүй байвал яанаа гэж бодсон ч арай ч тэгэхгүй байлгүй дээ. Гэж бодоод сигналаа байн байн хангинуулаад хамаг байдгаараа л яарна….Замаараа дэлгүүр орлоо..Үрсдээ дуртай юмыг нь авч хань даа. Цэцэг компод аваад гарлаа…Яг л анх түүнтэйгээ болзож байгаа мэт…Яарч сандарч догдолоод л….Арга ч үгүй биз дээ. Бүтэн сар гаран эхнэрээ харсангүй, дуу хоолойг нь ч сонссонгүй санасан гэж жигтэйхэн…Хааяа Очир Маргад хоёрыг шөнө дунд эвгүй дугарахад нь өөрийн эрхгүй сэрээд ханиа бодоод хэвтдэгсэн гээд…Машины толиндоо үсээ янзлаад нөгөө муу халтар хиртэй хувцасаа аминхандаа л цэгцлээд гөвнө….Гэрийнхээ гадаа ирлээ… цонхруугаа харвал гэрэлтэй….Лефтэнд суугаад 8 дээр дарлаа..Бас л бодно..Арай өөдөөс хамаг авсан юмыг минь шидээд хөөх бий дээ. За арай ч үгүй байхааСар гаран уулзаагүй юм чинь санасан л байх яг л намайг ирэхийг хүлээж байсан даа гэж таамаглаад буулаа…..

Энэ үед Бямбаа гэртээ юу болж байгааг ч мэдсэнгүй… мөн түүнийг юу угтахыг ч таасангүй….. Гэрийхээ хаалга руу ойртоод бариулаас татвал …..Хаалга онгорхой байв. Дотроо баярлаж өө ашгүй намайг ирнэ гээд хүлээгээд хань хань минь хаалгаа түгжидэггүй байх нь гэж бодоод цаашаа хоёр алхтал…..Зочны өрөөнөөс танихгүй эрэгтэйн дуу хадаж эхнэр нь тас тас инээх дуу цангинахадБямбаа өөрийн эрхгүй авсан зүйлсээ тэнд нь орхиод гараад явлаа….Яаж ч машин даа суусан юм бүү мэд….. Гагцхүү гомдол цөхрөлийн нулимс хайцар хайрч байлаа…..Үргэлжлэл бий

Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *