Нүүр Uncategorized Чамруу урсах нулимс 1р хэсэг

Чамруу урсах нулимс 1р хэсэг

1 секунд уншина
0
1
1,282

Чамруу урсах нулимс (1р хэсэг) Өдөржин цонхоор ширтсэн ч сэтгэл нь цаанаа л нэг хоосон хөндий ..Амьдрал өдөр бүр нэг өнгөөрөө , цонхны доогуур зөрөлдөх машин,галт тэрэгний тачигнасан дуу, хүмүүс хоорондоо яаран зөрөх алхаа. Энэ бүгд хэдийн энэ айлд ирсэнээс дасал болсон мэт.Гэвч -Бямбаа дотроо гунигтай хэвээрээ, цонхны цаанаас гэр доторхийг ажилгавал,эмх замбраагүй ундуй сундуй эд хогшилууд. Энэ Очирын эхнэр нь гэрээ цэвэрлэнэ гэж ёстой байхгүй хүүхэн юм даа гэж дотроо зэрвэс бодоод Гунигын бодолдоо эргээд автана.-Ай даа би чинь эр хүн шүү дээ. Айлд ирээд бүтэн сарын нүүрийг үзлээ. Энэ хугацаанд ганц ч удаа намайг гээд ирсэнгүй шүү. Өдөр бүр л нялх хүүхэд шиг айлын хаалга тогших бүрд горьдох юм. Гэвч гээд тамхиа баагуулаад хэсэг нүдэнд мэлтрэх нулимсаа шингээж ядна зогсоно. Хичнээн өдөр ч архи ууж айлын гэрийн тогоо өнгийв дөө.

Эр хүнд унах босох цаг зөндөө ч иймдээ тултлаа явах ч гэж дээ.Гэхдээ л …..Анир намайг ерөөс ойлгохгүй хий л хардаж хэрүүл хийсэн сэн. Түүний оронд надтай хүн шиг нэг ярилцсан бол ч ….Өдийд гэртээ үрсээ тойруулаад тарвалзаж байхгүй юу. Даанч яав даа… гээд тамхинийхаа ишнээс уруулаа салгаж ядна.Айлын тагтан дээр зогсон….Зарим үед гэртээ гүйгээд очмоор ч өөрийн эрхгүй Анирыг ямар муухай хатуу ааш гаргаад гэрээс хөөснийг бодохоор голдоо ортлоо гомдсон гомдол нь…. цээжийг нь дэлсэх шиг болж зүрхрүү хатгуулна хөндүүрлнэ… Бяцхан дөл сэтгэлийн гүнд байх болов ч түүнийг нь ноцоох хүн дэргэд үгүй…. Эр хүн гэхээрээ үрсээсээ хол байж хатуу бүхнийг туулж, өөрийн буруу биш байхад ч гэсэн уучлал эрэн гуйж гувших ёстой юм шиг л Анир үзэх юм.

Тийм дээ ч өнөөдөр намайг ингээд байлгаж байгаа байх.Би чинь бас хүн шүү дээ.гэж бодохтой зэрэгцэхэд ….. Түрүүнээс хойш бариад хориод байсан нулимс нь хэдийн урсаж хацарыг нь норгоход … Эр хүн уйлдаггүй юм гэж бодох тусам түүнд захирагдахгүй улам ихээр урсана… Харин энэ хугацаанд Эхнэр болох Анир найз хүүхнүүдээ цуглуулж, Эрх чөлөөг эдлэж ёстой л нэг бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр хаа таарсантайгаа саамагнаж, сээтэн хаяж элдэв шалдавыг ярьж зугаацна. Бямбаа ажилтай тул даа л Очирынд хоног төөрүүлж яваа эр хүн. Өдөр бүр нэг хувцастайгаа ажил руугаа явахаас Бямбаа санаа нь зовж зарим үед цамцаа буруу харуулаад өмсчихөөд хэнэг ч үгүй алхана.Ажлыхаа хаалгыг татах бүрдээ хүнээс санаа нь зовж хүмүүс намайг юу гэж ярьж байгаа бол гэхээс яс нь хавталзана. Гэсэн ч ажил аа ядаж хийхгүй бол удахгүй толгой хорогдох газар ч үгүй болно гэж тэр дотроо бодоод хүмүүсийг ажиглана.Гэвч яалтай ч билээ. Гэрээсээ хөөгдсөн эр хүн чинь айлын эхнэрийн сайхан муухай аашыг нь тааруулж унтах идэх, хувцасаа угаахаа хүртэл заалгана. Зарим үед гэрийн эзэн байснаа хүртэл ор тас мартаад айлын хүүхэд асрагч, цэвэрлэгч шиг л байдаг болж.

Заримдаа ч Бямбаа эднийд байх албатай ч биш гэж бодох ч Очирын гэрийн хаалгыг хаагаад гарлаа гэхэд очих газар байхгүй гэдгээ мэдээд….. эргээд л шалдаа бууна..(Очир бол Бямбаагын хар багын найз бөгөөд тэд нэш эхийн хөх ээлжлэн хөхсөөр том болцгоосон билээ ) Анир гэж азрага шиг аашны тулам гүй ээ яахаараа хүн тийм муухай болтлоо өөрчлөгддөг байна даа.Анх танилцаад үерхэж байхад хөөрхөн л бор охин нүд нь эргэлдээл .. юу ч болсон хамт гээл ярьдаг байсан сан. Гэтэл 15 жил зовж зүдрэн юу эсийг хийж босгосон амьдралаас минь нэг л өдөр намайг хог дээр хаях хуучин хувцас шигээ хөөгөөд гаргах гэж даан ч дээ. Энэ он жилүүд цаг хугацаа тийм үнэ цэнгүй байна гэж бодсон ч үгүй гээд бодохтой зэрэгцэн.Хаалга хэн нэгэн тогшиж түүний бодол сарниж алга болоход…Ээжээсээ айсан хүүхэд шиг учир зүггүй айлын гэрийн эмх замбраагүйг цэглэн хаалга нээв…..Үргэлжлэл бий .

Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *