Нүүр Uncategorized Дутууг минь нөхөөч 7-р хэсэг

Дутууг минь нөхөөч 7-р хэсэг

26 секунд уншина
0
0
1,927

Өөрийнх нь бүх итгэл найдвараа дэнжин тавин, хамаг бүхнээ зориулсан бооцоог алдаж буй Буянаа суудал дээрээ ч тогтож чадсангүй.Тавин сая төгрөгөө шулуулаад зогсохгүй машинаа ч алджээ. Тэсгэл алдан бусад тоглогч нар уруу уурлангуй аясаар-Ийм байх боломжгүй! та нар хоорондоо хуувилдсан байна. Муу луйвирчингууд, та нар гарцаагүй бульхай ашиглалаа!!! гэж хамаг байдгаараа дайран шүлсээ үсчүүлэв.Түүний энэхүү үйлдэлд илт дургүй нь хүрсэн баруун талых нь булиа залуу нүүрэн дундуур нь цохиод авах нь тэр.-Чи муу нусхай яалаа яалаа гэнэ ээ? Чам шиг новшнуудаас ийм үг сонсохдоо тулаагүй шүү. Одоо машинаа суллаж өгөхөө л бод гэж хуруу гараараа чичлэн хэлэв.Танихгүй эрээс хүнд цохилт аван газар унасан Буянаагийн хамарнаас цус гарч, толгой нь эргэн дайвалзаж байлаа.Тиймээ…Буянаа энэ хүмүүст аль хэдийнээ хамаг юмаа алдах нь тодорхой болсон. Нэгэнт өөрөө эхлүүлсэн болохоор буцаах боломж үгүй билээ.Өрөвдөх сэтгэл тээсэн хүн энд нэг ч байхгүй бөгөөд бүгдийг нь алд, эсвэл бүгдийг нь ав.Хамраа барин хэвтэх Буянаагийн зүг клубын бүх хүмүүс нэгэн хэвийн хувиралгүй харцаар ширтэх агаад тэр ч ямар нэг зүйл хэлэхийг хүсэлгүй зүрх нь үхжээ.

Тэрбээр энэхүү өрөвдөлтэй хувь заяатайгаа эвлэрхээр шийдэв.***”Дараа ирэхдээ халагдах өрөгдлөө өгөөрэй” гэх ахлах менежэр эмэгтэйгийн зурвас утсанд нь ирэв. Хамаг мөнгөө юу ч үгүй болтлоо шавхуулсан Буянаа хүнээс зээлсэн хэдэн төгрөгөөрөө хямдхан дэн буудалд оржээ. Сүүлийн таван хоног хэнтэй ч утсаар ярилгүй архи ууж мансууран өнгөрөөх болов. Одзулдээр очиж төрсөн хүүгээ харан сэтгэлээ засахыг хүссэн боловч ийм байдалтай байгаагаа үзүүлэхийг хүсээгүй билээ.Өчигдөр шөнийн уусан архиндаа толгой гэдэс нь өвдөж зогсоо зайгүй бөөлжиж байсан хэдий ч уух хүсэл нь алга болсонгүй.Дэлгүүр рүү орон нэг шил хатуу юм худалдаж аваад орж ирэв.Түүнийг яг эд ууж байх хооронд Гэгээнээ залгалаа. Түүнээс ирэх бүх дуудлагыг няцаасаар байсан боловч энэ удаад авахаар шийдэв.-Чи хаана байгаа юм, гэртээ ирэхгүй юм уу? гэж залхсан өнгөөр Гэгээнээ өгүүлэв.-Одоо очлоо! гэх үг яагаад ч юм амнаас нь гарав.

Зүгээр л согтуудаа энэ ийм үг хэлсэн нь тодорхой бизээ.-Хурдал, би хүлээж байя гэж Гэгээнээ хэлэв.Буянаа угаасаа архи ууж чаддаггүй хэдхэн хундага юманд тас үсэрчихдэг тул урьдын адил гуйвж дайвсаар буудлаас гарлаа.Бүдэг бадаг замаа харсаар төв уулзварын наана ирээд гараа өргөв. Олон машинууд урдуур нь салхи татуулан өнгөрөх боловч байгаа газраа ч зогсож чадах тэнхэлгүй болсон согтуу хүнийг авах хүн байсангүй.-Новш, новш!!! гэж амандаа үгэлсээр гэрийнхээ зүг алхахаар шийдлээ. Тэр өөртөө л итгэлтэй байсан боловч бүхэл бүтэн найман километр замыг ийм байдалтай явган туулах нь юу л бол. Буянаа гуйвсаар нэг мэдэхэд газар унав.-Хөөе, хэн нэгэн байна уу? намайг босгоод өгөөч, би… гэж сөнгөөтсөн эсвэл өвчинд нэрвэгдээд хэзээ мөдгүй үхэх гэж байгаа сүр сүлдгүй хоолойгоор гийнав.Гэвч түүнд туслах гэхээсээ илүү “Ямар муухай үнэртэй юм бэ?” гэж бодон хамраа даран зөрөх хүмүүс л байв.Түүнээс холгүйхэн тамхи татан суух хоёр өвгөн “Одоогийн залуучууд чинь юу л болчихоов дээ. Цү цү” гэх мэтийн зүйл ярилцан ам нийлнэ.

Буянаа босох гэж оролдсон ч хацраа шороонд наасан байрлалаасаа салж чадсангүй. Нэг мэдэхнээ хотын хөл хөдөлгөөн татарчээ. Тэрбээр өндийн босоод бирүүкэн өмднийхөө шороог гөвөх зуураа толгой нь өмнөхөөсөө ч илүү аймшигтай өвдөхийг анзаарлаа.-Би энд унтчихлаа гэж үү? ямар хараал идмэр нь болоод байна аа. Нээрэн тийм би сүүлд Гэгээнээтэй утсаар ярьсан шүү дээ гэж бодоон халаасаа тэмтэртэл утас болон түрийвч нь алга болсон байлаа. Хулгайч эсвлэл, азаа туршиж үзэх гэсэн гудамны тэнэмэл хүүхдийн аль нэг нь аваад хаашаа ч юм явж оджээ.Хагас эрүүл болсон тул зогсох тэнхэлтэйгээ болов. Гараа өргөж байтал таксинд явж буй бололтой инээд хөөр болсон хоёр залуу түүнийг “Суучих” хэмээн дохьлоо. Машинд суугаад дахиад л нүд нь анилдав. Иймэрхүү байдалтай очих ёстой газраа дөхөж байтал-За бараг л 7000 болох юм шиг байна гэж жолооч залуу хэлэв.-Наадах чинь унтчихсан юм биш үү? хэмээн нөгөө залуу нь өгүүлээд цамцнаас нь угзчилаа.-Хөөе найзаа сэрээрэй. Очиж байна шүү.

7000 болно.-Надад мөнгө байхгүй…Түүний энэ үгийг сонссон жолооч эр шууд л тормозоо гишгэн байгаа газраа таг зогсов.-Чи чинь мэдрэл муутай юм уу? гэх асуултаа байдал биш болох шинжтэй уурлангуй харцаар толируугаа ширтэн асуулаа.Буянаа юу ч хэлсэнгүй.-Тэгвэл гар утсаа өг-Надад байхгүй ээ. Сая алдчихсан-Яалаа яалаа гэнэ ээ? чи намайг жаахан доромжлоод байна уу залуу?-Үгүй дээ гэж Буянаа өгүүлэв.-Тэгвэл оронд нь бичиг баримт ч юм уу заавал нэг юм авна даа-Надад юу ч байхгүй ээ…Хоёр залуугийн уур нь хүрч түүнийг машинаас угз татан буулгаж орхив. Ингэлээ гээд тэр хоёрын санаа нь амарсангүй. Халаасыг нь нэгжиж үзтэл түүнд үнэхээр хоёр ширхэг бохь, шүдэнзнээс өөр юу ч байсангүй.-Чи мөнгөгүй юм бол яах гэж такси авдаг юм? бид нар чиний морин жолооч шиг харагдаад байна уу?Буянаа яавал яаг гэсэн харцаар тэр хоёр уруу ширтэнэ.Хар цамцтай өндөр залуу нь түүний энэ байдалд уур нь хүрсэн бололтой хацар уруу нь цохиод авав.

Угаасаа тэнхэл муу байсан Буянаа арагшаагаа саван уналаа.Түүнийг газар хэвтэж байх хооронд гэдсэн тус газар уруу нь нэг хүчтэй өшиглөв.-Иймэрхүү ялгадаснуудтай дахиж л таарахгүй юмсан гэж өнөөх залуу хэлээд шүлсээ хаян машиндаа суугаад яваад өгөх нь тэр.Хэсэг гэдсээрээ тэрийн хэвтсэн хөөрхий Буянаа гэрийн зүг алхав. Арай хийн хашааныхаа гадаа ирж үүднийхээ хонхыг дартал дуут станц дохио өглөө-Хэн бэ?-Би байна аа. Хаалгаа онгойлго…Түүнийг үүдэндээ орж ирэх мөчид нүд нь орой дээрээ гарсан Гэгээнээгийн толгойд түм буман асуулт давхцан орж ирэв.-Чи чинь яачхаа вэ? наад хувцас чинь юун баахан шороо вэ, хаана юу хийж явсан болоод…Түүний үгийг тоосон шинжгүй ам нь цангасан Буянаа крантнаас хүйтэн ус аяганд хийж аваад ширээнийхээ ард буйдан налан суулаа.-Чи юу ч хэлэхгүй юм уу?-Чамаас гуйя, чимээгүй болоод өг. Надаас юу ч битгий асуу гэж хүйтэн өнгөөр хариу өчив.-Юу гэсэн үг вэ? чи машинаа яачихсан болоод явган ирж байгаа юм бэ?-Болиод өгөөч !!! гэж Буянаа хашгираад аягаа чулуудав.

Аяга хагарч, шилэн ширээ ч цуурлаа.Бүх зүйлийг харж бас тэвчсэн Гэгээнээ хязгаартаа хүрж-За за. Би илүүдээд байгаа юм байна. Энэ гэрээс би нөгөөдөр биш маргааш биш, яг одоо явна гэж шийдэмгий хэлээд өөрийн гэсэн юмнуудаа боож багалхаар яарав.Гэгээнээ ингэсэн ингээгүй хангалттай бухимдаж байсан Буянаа энэ үйлдлийг нь болиулах битгий хэл харин ч эсэргээрээ санаа нь амарч байлаа.Нойр нь хүрж байсан тэрбээр гаднах дуу шуугианыг үл тоон дуг нойрондоо автав. Хоёр цаг болсоны дараагаар өөрийн гэсэн хэдхэн зүйлээ баглаж дууссан Гэгээнээ амьсгааадан суулаа.Одоо юмаа аваад явахад яасан ч тохиромжгүй байсан тул маргааш өдөр нүүхээр шийдэв. Гэхдээ Буянаагийн гэрт түүнтэй нэг минут бүү хэл нэг секунд ч байх хүсэл түүнд үлдсэнгүй.Тэрбээр утсаа гаргаж ирэн хэн нэгэнрүү залгав.-Байна уу? Мөнх-Отгон уу?-Тийм ээ…-Чи намайг аль дээр хундага дарс уухаар уриад байсан даа?-Тийм ээ…-Өнөө шөнө байвал ямар вэ?-Тэгэлгүй яахав…Гэхдээ чамд юу болсон болоод гэнэт гурван сарын өмнөх юмыг одоо ярина вэ? тэгээд бас чи зөвшөөрөхгүй байсан-Тэр тухай уулзаад ярие. Чи манай гэрийг мэднэ биздээ, хүрээд ир-Ойлголоо гараад залгаяГэгээнээ утсаа салгаад буйдан налан хэвтээд хурхирах Буянааруу заналтай харцаар харав.7-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *