Нүүр Uncategorized Дутууг минь нөхөөч 6-р хэсэг

Дутууг минь нөхөөч 6-р хэсэг

18 секунд уншина
0
2
1,538

Буянаа толгойгоо сэгсрэв. Гэгээнээ аль хэдийнээ дуг нойрондоо автжээ. “Хэрэв би үнэхээр Одзулд хайртай болсон бол энэ бүхэн цаашид юу болж үргэлжлээд, юу болж дуусна гэсэн үг вэ? би чинь Гэгээнээтэй сүй тавьсан залуу биш билүү. Хэн нэгэн миний толгойруу нэг хүчтэй тийрээд өгдөггүй л байхдаа?” гэсэн бодол төрөв.Өмднийхөө халаасанд хийсэн итали тамхиа гаргаж ирэв. Яг л галаар тоглож буй жаахан хүүхэд шиг асаагуураа нэг зөөлөн, нэг чанга дарна. Дараагаар нь тамхиа асаав. Өрөөнд харанхуй байх агаад ямар ч зөөлөн чимээ гарахад цочихоор анир чимээгүй байдал эзэрхийлжээ. Тэр ээжрүүгээ залгах шийдвэрийг гаргав.

Яагаад гэвэл ээж нь 24 цагийн ээлжийн ажилтай гарж байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор эргэлзэх зүйл байсангүй.-Байна уу ээж, шөнийн мэнд-Сайн байна уу хүү минь. Яасан удаан холбоо барьсангүй вэ? Гэгээнээ сайн уу?-Гэгээнээ сайн сайн. Бид хоёр байдгаараа л. Амьдрал үргэлжлээд л…Одзулын талаарх үнэнийг хэлье гэсэн боловч яагаад ч юм бэ чадсангүй. Одоо болтол ээжээсээ эмээдэг тул тун ч амаргүй бизээ.Яг энэ бодолтой нь давхцан-Заа заа, ээж нь чамаас юм асуух гээд. Цаадах чинь жирэмсэн болов уу? гэж асуув. Энэ асуулт Буянааг багагүй сандаргаад амжлаа.-Ү…Үг…Үгүй ээ. БолоогүйТэрбээр айлын ганц хүүхэд тул хурдхан л ачаа үзэх хүсэлтэй ээж аав хоёр нь хааяадаа ийнхүү горьдлого тээн асуудаг аж.-Өө тоогүй юм. Гэхдээ хэзээ нэг өдөр хүүхэдтэй болох байхаа, ээж нь итгэж байгаа шүү та нартаа. Би завгүй болчихлоо баяртай..хэмээн хэлээд утсаа салгав.Буянаа гар утсаа урдаа бариад-Таны тэр хүсэн хүлээсэн ач хүүхэд чинь байгаа ээж ээ, байгаа…гэж амандаа үгэллээ.

Түүний нойр яагаад ч юм хулжижээ. Энэ бүхэн юунаас эхэлсэн байж болохыг жаахан ч болов өөртөө ухааруулхыг хичээнэ.Юутай ч суурин компютерээ асааж кино эсвэл дуртай шоу нэвруулгээ үзэж байгаад унтъя гэж бодов. Энэ нь түүнд жаахан ч болов тус болж болох юм.Хэн нэгнээс зурвас ирэв. Шалгатал Амарболд байлаа.”Сайн байна уу? өнөөдөр тоглох уу? чи завтай юу?”Буянаа дахин толгой сэгсрээд “Энэ л болохгүй шүү” гэж бодоод хариу өгөхийг ч хүссэнгүй. Дараагаар нь өөрийнхөө үзэхийг хүссэн киногаа тавиад халуун цай балгав. Үнэнийг өгүүлэхэд тэрбээр эргэлзэж байсан юм. Маргааш үдээс хойш болох ажил болон, өөрт буй мөнгөнийхээ талаар бодов. Нэгэнтээ л түүний сурсан муу зуршил зуун хувь арилаагүй байсан тул клубруу явахын тулд хувцас хунараа сольж эхэллээ.-Бас л явах нь уу? гэж Гэгээнээ түүнээс асуув.-Тийм ээ, явах гэж байна. Тэгээд юу гэж ?Энэ үгсээ Буянаа яг л удаан залхаж, зайгаа барьхыг хүссэн хүндээ хэлж буй аятай юу ч бодолгүй амнаасаа гаргав.

Сүүлийн үед хоорондоо олигтой хэдэн үг солилцоогүйн дээр ярилахыг ч хүсээгүй хоёр хосууд ийм маргаанд хүрэх нь аргагүй бизээ. Гэгээнээгийн хувьд найзуудтайгаа уулзаж, гадуур зугаалан шөнө орой ирэх нь эрс нэмэгдэж, Буянааг орж ирэхэд халуун цай ч үгүй угтдаг болжээ.-Би чамаас нэг зүйл асууя ?-Тэгээд асуу л даа-Чи бид хоёрын хурим болох уу?Буянаа энэ үгэнд ямар ч хариу өгөлгүй машиныхаа түлхүүрийг аваад хаалга саван гарав. Энэ үйлдлийг харсан Гэгээнээд хариулт ч тодорхой.-Чи муу новшийн амьтан…Худалч, эр хүний шинжгүй, арчаагүй !!! гэж араас нь хамаг байдгаараа хашгичив.Буянаа сонссон хэрнээ эргэж орох, эсвэл хариу үг хэлэх хүсэл агуулалгүй зүгээр л хурдхан шиг хашааныхаа гүйдэг хаалгыг онгойлгоод клубын зүг давхин явж одлоо. Түүний толгойд чөтгөр үүрэлжээ. Тэрбээр энэ хэрэггүй бодлоо огт буруу шаасангүй.Хотын хоосон замаар хаазаа гишгэн зорьсон газартаа хүрэхэд яг л байдаг өнөөх дүр төрх угтан авав. Хамгийн өндөр бооцоотой тоголдог ширээн дээр толгой ганзагалсан Ганболдыг юун түрүүнд олж хараад түүн дээр очлоо.-Хүүе, андаа сайн уу? юу болоо вэ?-За тийшээ очиод уулзая гэж хэлээд хүн байхгүй буландуу газар уруу дагуулан очив.-Би бүр гучин сая төгрөг алдчихлаа. Чамд зээлэх мөнгө бий юу? гэж асуув. Тэрээр сандархын хажуугаар гар нь чичирнэ.-Надад зээлэх мөнгө алга аа.

Харин тоглоод хэдэн төгрөг олвол өгж болно-Ёстой новш гэж надад бүр юу ч үлдсэнгүй***Одзул өдөр ч, өглөө ч нэг л хүнийг залгахыг хүлээдэг болжээ. Тэр бол хуучин найз залуу нь болох Буянаа юм. Яаж ч хичээсэн энэ бодол түүнээс огт салсангүй. Сүүлийн үед эхнэр гээд байгаа тэр хүнд нь нууцхан уур хилэн тээх болжээ. Түүний бэлгэлсэн ээмгийг зүүгээд толинд харна гэдэг бараг цаг тутамд заавал хийх ёстой үйлдэл мэт. Нүдээ хагас нээлттэй хэвтэх Буян-Эрдэнэ хүү-Ээж ээ? та юу хийж байгаа юм бэ? гэж гайхсан аятай суув.-Яасан миний хүү, яагаад унтаагүй юм ?-Нөгөө агаа хайчсан юм бэ?-Харин тийм ээ. Гэхдээ ирнэ ээ санаа бүү зов-Яагаад одоо болтол ирэхгүй байгаа юм бэ?-Өнөөдөр ажилтай байгаа болохоор чадаагүй байхаа, маргааш заавал ирнэ гэж хэлэн духыг нь илэв.Яг үнэндээ хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө Одзулынд ирсэнээс хойш дахиж уулзана гэсэн ямар нэгэн цаг товлоогүй бөгөөд дэмий л сэтгэлийг нь бодоод хүүхэддээ худлаа хэлэхээс өөр арга байсангүй.

Эхнэрээс нь төвөгшөөгөөд залгах битгий хэл ганц зурвас ч явуулах зориггүй дэмий л хүлээнэ.Өнөөх ээмэг түүнд зохих гэхээсээ илүү зүгээр л Буянаагийн бэлэг болохоор чихнээсээ салгана гэж үгүй. Хамгийн сүүлд хамт хонохдоо “Миний хайрт” гэж хадгалсан Гэгээнээгийн утасны дугаарыг цээжлээд амжсан байв. Тэглээ гээд тэр хуруугаа ч хөдөлгөж чадахгүй. Хэн нэгэн ааштай эмэгтэй орж ирээд төрсөн үрийнх нь хажууд үснээс нь зулгаагаад, бузар муухай үгээр доромжлоно гэхээс хамаг шар үс нь босно.Буянаагийн ачинд түлэх нүүрс болон элдэв бусын хүмүүсээс ирэх өрний дарамтаас нэг мөсөн салжээ.Гэхдээ Одзул мөнгөн тусламж авсандаа биш, түүний инээмсгэлэл, хамтдаа өнгөрүүлсэн халуухан шөнө болоод гаргасан сайхан сэтгэлд нь татагдаж байв. Хамгийн гол нь ганц хайртай үрийнх нь төрсөн эцэг шүү дээ.Маргааш ажилтай гэж санаа зовох зүйл түүнд огт байгаагүй тул сууж буй газраасаа үл сална. Тэрбээр яг л Буянаагийн урдаас харж байгаа гэж төсөөлөөд ягаан өнгийн уруулын будаг гаргаж ирэн инээв. Хэвэв түүнийг хөндлөнгөөс хэн нэгэн харвал яг л сэтгэцийн өвчтэй мэт төсөөлөгдөх боловч дурлалдаа шатсан ганц бие ээж гэдгийг мэдэхгүй юм. Инээж байснаа яагаад ч юм царай нь ямар нэг хувиралгүй төв болон хувирлаа-Тэр яг одоо хийж байгаа болоо?***Буянаа шаталтанд орж дуусчээ.

Энд тэндхийн дансанд байсан мөнгөөрөө чип худалдаж аваад дараагаар нь алдсаар байлаа.Бүр ажлынхаа чухал мөнгөнд гар хүрсэн тэрээр дөчин сая төгрөг салхинд хийсгэсэн аж.Урдаас нь бассан, эсвэл “Яг одоо тамд уна” гэх царайгаар бусад тоглогч нар түүнрүү ширтэж байв.”Юу болоод байна аа?” гэж бодохын сацуу галд шатаад удахгүй үнс болон замхрах мэт тайван бус байдлыг амнсана.Эцсийн мөчид гурван тоглогч тунан үлджээ. Гарт байгаа модондоо найдсан тоглогчдын модоо тулгах цаг ирэхэд ээлжлэн бооцоогоо өсгөв. Гэвч Буянаа дээр ирэхэд түүний чип хүрсэнгүй. Гэхдээ ямар нэг аргаар тэнцүүлэхийг хүсэв.Сүүлд нь юу болох тал дээр санаа зовох өчүүхэн ч зүйл байсангүй.”Хэрвээ энэ дээр хожвол алдагдлаа нөхөөд зогсохгүй илүүг ч олж болно.Оролдоод үзэх л хэрэгтэй” гэж Буянаа тооцоолоод энгэрийнхээ халаасыг гаргаж ирэн машиныхаа бичиг баримтыг тавьж орхив. Түүний юунд тэгтлээ их найдаад байгааг ойлгоогүй бусад тоглогч нар гайхаж байлаа.Модоо тулгах үе ирэхэд Буянаагийн сандрал дээд цэгтээ хүрж цээжнээс нь нэг зүйл дэлбэ үсрээд гарах нь холгүй болжээ.Тиллер залуу газарт буй хөзрүүдийг хараад зүүн хойно суух хүрэн савхитай, хар шил зүүсэн эмэгтэйд хандан-Фүлл хаус, та яллаа гэж хэлэв.6-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *