Нүүр Uncategorized Дутууг минь нөхөөч 5-р хэсэг

Дутууг минь нөхөөч 5-р хэсэг

38 секунд уншина
0
0
1,078

Бараг салж унах гэж байгаа гэмээр хуучны зэвэрсэн төмөр хаалгыг таван минут гаруй нүдсэний эцэст түрүүхэн утсаар ярьсан эр гарч ирэв.-Сайн байна уу? Өнөө бүснүй аль айлд нь амьдардаг юм бол?-Яг энэ ногоон хаалга хэмээн зүүн зүгрүү заалаа.-Нохойтой болов уу?-Байхгүй ээ. Шууд яваад орчиход болно. Хашаанд гурван айл бий. Хамгийн хойд талын бор байшинд тэр хүүхэн амьдардаг-Аан за. Танд баярлалааХарааны шилтэй хөгшин эр ямар нэг хариу өгөлгүй хаалгаа тас хийтэл нь хаав. Ямартай ч заасан зүг рүү нь алхаж хаалгаар зөөлхөн зөөлхөн алхалсаар орлоо.Эр хүн юм гэсэндээ хуучин найз охиндоо сайхан харагдахын тулд байнга биедээ авч явдаг үнэртэй усаа түрхэнэ.Хаалгыг зөөлөн тогштол нүүр ам нь утаа тогтогондоо хутгалдсан залуухан эмэгтэй түүнийг угтан авав. Харанхуй байсан тул өнөөх нь-Хэн бэ? гэж асуув.-Сайн байна уу? Буянаа байна аа-Өө тийм байна шүү дээ. Чамайг өнөө орой бараг ирэхгүй юм байна л гэж бодсон. Ямар эвгүй үед хүрээд ирвээ гэж Одзул хариу өгөөд байгаа байдалдаа ичсэн бололтой доош харав.-Зүгээр дээ.

Чи юу хийж байгаа юм бэ?-Пийшингээс утаа гарсан. Түлэх юм олдохгүй хуучин муу хувцас шатаасан чинь ийм зүйл болчихлоо. Утаа тортог арилтал чи түр энэдээ байж байх уу?-Үгүй дээ. Цугтаа ороёБүсгүйд эвгүй мэдрэмж төрсөн ч зөвшөөрхөөс өөр аргагүй байдалд хүрчээ.Буянаа байшинруу орж ирэнгүүтээ амаа даран ханиалгаж эхлэхийн сацуу Одзулыг өрөвдөх сэтгэл төрөв.Пийшингээс гаран суунагласан утаанд гэрийн тавилга болон ундуй сундуй болсон эд зүйлүүд бүдэгхэн харагдана.- Би гараад байж байсан нь дээр юм байна гэж Буянаа тэсгэл алдан өгүүлэхэд амаа алчуураар дарсан Одзул зуухныхаа өмнө үлдэв.Хэсэг ийнхүү ноцолдсоны эцэст гэрийн утаа арилж оронд хүйтэн жавар үлджээ.-Таарамжгүй үед хүрээд ирчихлээ гэж бүсгүй өгүүлэв-Нээрээ хүү чинь хаана байгаа юм бэ?-Би хажуу талын айлд оруулчихсан юм. Удахгүй ороод ирнээ-Одзулаа чи яагаад үүнийг надад одоо хэлж байгаа юм бэ-Ярьвал их урт түүх болноо.

Гэнэтхэн л миний спортын амжилт, сургууль тэр чигээрээ үгүй болсон. Аав минь миний төлөө их хичээсээн. Даан ч өвчин тусаад өөв болсон юм-Ээж ээ гэх жаахан хүүхдийн дуу үүднээс сонсогдон нэгэн бяцхан жаал гэрт орж ирэв.-Энэ миний хүү юу? гэж Буянааг асуухад Одзул түүнрүү “Тэгж битгий хэл” гэсэн аятай дохио өглөө. Нээрэн л жаахан хүүхдийн сэтгэлд юм хийхгүйн үүднээс энэ нь ч зөв хэрэг байв.Одзулын энгэрт наалдах хүү түүнтэй үйлийн үргүй адилхан байсанд Буянаа гайхаж орхижээ.-Ээжээ энэ хүн хэн бэ?-Ээжийнх нь найз байгаа юм аа. Тэр ахдаа очиж үнсүүл гэж хэлэхэд өнөө хүү айж мэгзсэн шинжтэй хэдий ч Буянаагийн урд ирэн зогслоо.”Энэ хүүхэд миний төрсөн үр юм гэж үү” гэх бодол түүнд төрөв.Хацар дээр нь нэг үнсээд-Чиний нэрийг хэн гэдэг вэ? гэж өхөөрдсөн аятай асуув.-Намайг Буян-Эрдэнэ гэдэг Энэ үгийг сонссон Буянаа гайхаж харцаа Одзулруу шилжүүлэв.-Миний нэртэй их төстэй юм.

Хэн өгсөн юм бэ?-Би өөрөө өгсөн…Яахав дээ, аав шигээ ухаантай мундаг, ажил хэрэгч хүн болоорой гэж ерөөгөөд-Үнэхээр хэцүү байдалд амьдарч байгааг чинь мэдлээ. Би одоо боломжийнхаа хэрээр л чамд мөнгө өгье-Хэд ч байсан болно оо. Надад хамаагүй гэж Одзул өгүүлэв.Өөртэйгөө адилхан үрээ харсан Буянаа “Эндээс гараад явбал үнэхээр ахиж ирэхгүй гэдэгтээ би итгэхгүй байна” гэсэн бодол агуулав. Тэрбээр энгэрийнхээ халаасыг ухаад боодолтой хоёр сая төгрөг гаргаж ирлээ.-Юутай ч эхний ээлжинд энийг ав хэмээн Одзулд өгөхөд өнөөх нь баярлаад алгаа тосоод авахын оронд цааргалангуй аясаар-Яах юм бэ? ямар их мөнгө вэ. Эхнэр чинь мэдчихвэл яана-Зүгээр ээ. Энэ мөнгө түүнд огт хамаагүй.

Зүгээр л үгэнд минь ороод авчихОдзул тухайн мөнгийг авахаасаа айж байсан хэдий ч гараа сунгав.-Чи наад мөнгөөрөө юу хийх гэж байна. Надад хамаагүй л дээ. Гэхдээ асуумаар санагдаад-Өрөө өгнө-Ямар өр билээ?-Хүнд сая гаруй төгрөгний өртэй.Тэгээд нүүрс аваад, тогны мөнгө нилээд их гарсан…-Ойлгомжтой. За за би харие дааБуянаа хаалгаар гарах гэсэн боловч ямар нэг зүйл түүнийг яг л соронз мэт татаж байв. Хүүгээ ядаж ганцхан үсчээд явъя гэж бодон эргээд хартал “Ахиад жаахан ярилцаад явахгүй юм байхдаа” гэх горьдлого тээсэн Одзулын харцыг олж харлаа.Түүний буржгар үс хэвээ алдаж шулуун навтгар болжээ. Байнга улаанаар гялтганадаг улаан уруул нь хатсан байв. Эмэгтэй хүний цог золбоо ингэтлээ их алдагдсан байх нь юутай их өрөвдмөөр.Буянаа түүнийг зүгээр л тэвэрч авахыг хүссэн бөгөөд зориг нь хүрсэнгүй.***Хоёр цаг ч бай хоёр хоног ч бай Буянаагийн сэтгэл үл хувирна. Хажуудаа байх эхнэрээ биш Одзулаас төрсөн хүүгийнхээ талаар бодох болов.

Ерөнхийдөө бол Буянаагийн бодол тэр чигээрээ орвонгоороо эргэсэн юм. Хүү дээрээ анх очсон тэр өдрөөс тав хоног аль хэдийн өнгөрчээ. Магадгүй “Одзул намайг хүлээдэг болов уу?” гэсэн таамаг Буянаад өөрийн эрхгүй төрнө.Амралтын өдөр тохиожээ. Түүнийг хаашаа явах гээд хувцсаа өмсөж байгааг гайхсан Гэгээнээд хандан-Би өнөөдөр уулзалттай. Тийм болохоор оройтно шүү-Ямар уулзалт ? гэж Гэгээнээ гайхан хөмсөгөө зангидав.-Энселвэннтэй цаг товолчихсон байгаа-Юу? чи Энселвэннтэй энэ сарын хорин найманд уулзанаа гэж яриад байгаагүй билүү?-Би заавал хаашаа явах гэж байгаа, яах гэж байгаа гэдгээ дандаа чамд тайлан тавих ёстой гэж үү? би лав хувьдаа тэгж бодохгүй л байна шүү хэмээн Буянаа уурлангуй аясаар өгүүлэхэд нөгөөх нь юу ч хэлэлгүй цаад өрөөрүүгээ оров.Буянаа Одзулруу очно гэж бодохоор яагаад ч юм сэтгэл нь догдлоод болзоонд явах гэж байгаа өсвөр насны жаал мэт болох нь тэр.

Яаран яарсаар цаг товолсон кафедаа очход эмэгтэй хүн юм гэсэндээ аль байдгаараа гоёж гойдсон Одзулын барааг харав.Буянаа түүнрүү гараа даллан инээмсгэлхэд тэр ч өөдөөс нь инээн гараа даллав. Тэрбээр цэнхэр өнгийн пальто болон хар жинсэн өмд өмсчээ.-Чи намайг удаан хүлээсэн үү? гэж Буянаа асуухад өнөөх нь үсээ чихнийхээ ардуур хийнгээ-Тийм ээ. Бараг цаг болсон. Гэхдээ чамайг ирнэ гэдгийг мэдрээд байсан юм гэж дарууханаар хариу өгүүлэв.Тэрбээр ганц ганц аяга кофе уулаа.-Өгсөн зүйлд чинь үнэхээр их баярласан шүү-Зүгээрдээ. Ахиад хэрэгтэй бол хэлээрэй. Надад боломж байвал тусалнаа- Үгүй дээ, хэрэггүй. Ингэхэд чи намайг энд яах гэж дуудсан юм бэ? ахиад чамтай уулзана чинээ санасангүй.-Чамтай цуг жаахан дэлгүүр хэсдэг юм уу-Би энэ насандаа эр хүнд хувцас сонгож үзээгүй. Чадах юм болов уу даа-Өөртөө хувцас авах гээгүй ээ. Чамд авч өгнө-Одоо болсоон. Чамаас хангалттай тусламж авсан болохоор одоо арай хэтэрсэн асуудал болох биз.

Надад хэрэггүй ээ-Өөрийнхөө төлөө үгүй юм аа гэхэд, миний төлөө зөвшөөрч чадах уу? хэмээн Одзулын бүлтгэр хар нүдрүү харангаа асуув.Яг үнэндээ Одзул хэзээ өөртөө гоё хувцас худалдаж авах гээд дэлгүүр хэсч байснаа бүр мартаж орхижээ.Гаднаа үгүй гэж байсан ч хөөрхий тэрбээр дотроо баярлаж байсан юм.-Зөвшөөрмөөр байв ч эхнэрээс чинь л санаа зовж байна. Үнэхээр айж байна…Уучлаарай чадахгүй ньБуянаа түүнд ямар нэг хариу өгөлгүй гараас нь барьж аваад хаа нэг газар уруу дагуулан явав. Бүсгүй ч эсэргүйцсэнгүй.Өдөржин дэлгүүрээр явж түүнд тохирох чамин хувцас худалдаж авсаны дараагаар нүүр будалт болон үсчний салонруу оров.Буянаа төлбөр тооцоо зэргийг нь хийчхээд түүнийг тэвчээртэй нь аргагүй хүлээлээ.

Төд удалгүй танигдхааргүй болтлоо өөрчлөгдсөн Одзул түүний хажууд ирэн инээмсгэлэн зогсож буй нь харагдав. Цагтаа спортын амжилтаар тасраагүй хичээнгүй охин байсан тул туяхан бие болоод урт нарийхан хөл нь Буянаа битгий хэл ямар ч эр хүнийг ховсдох хүчтэй мэт.Час улаан уруулаар хагас инээмсгэлэх төрхийг ширтэх зуураа анх ямар охин байхад нь тэгтлээ их татагдаж үерхэж байснаа Буянаа санахыг хичээв. Үлэмжийн төгс зохицсон буржгар үс гээд л түүнд өөлөх юм үлдээгүй мэт.-Чи үнэхээр сайхан харагдаж байна гэж Буянаа өөрийн эрхгүй амнаасаа гаргалаа.***Шөнө болжээ…Гэгээнээтэй биш бараг л Одзултай бал сараа тэмдэглээд байна уу гэмээр халуухан мөчийг амталж байлаа.Дарсандаа согтсон Буянаа түүнийг ор уруу ойртуулав.Бүсгүй ч энэ үйлдлийг нь хүлээж байсан мэт цээж, уруулыг нь үнсэн таална. Дур сэрэлдээ автсан залуу шууд л түүний доогуурхыг тайлж эхлэх нь тэр. Одзул түүнийг улам л өөртөө наахыг хичээх байв.-Буянаа ?-Яасан…Гэж амьсгаадан асуув-Би хэнтэй ч энэ жаргалыг хуваалцмааргүй санагдаж байна гэж түүний чихэнд зөөлөн шивнэлээ.5-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *