Нүүр Uncategorized Дутууг минь нөхөөч 4-р хэсэг

Дутууг минь нөхөөч 4-р хэсэг

32 секунд уншина
0
2
1,065

“Сайн уу?, чамд энэ зурвас очих өдрийн мэндийг хүргье. Одзул байна аа. Энэ тухай хэлэх цаг нь иржээ. Гэхдээ би арай оройтуулчихсан юм шиг байна. Чи намайг орхиод явсанаас хойш би хүүхэдтэй болсоноо мэдсэн юм, Хүү маань одоо гурван настай” гэх зурвасууд Буянаагийн оюун санааг орвонгоор нь эргүүлэн хаяжээ.”Одзул надад одоо болтол сэтгэлтэй болохоороо надруу ингэж дэмий балай юм бичсэн байх” хэмээн өөртөө итгүүлэхийг оролдсон боловч бүтээгүй аж. Гэгээнээтэй төлөвлөсөн хурим болон анхны бал сарын тухайд бол төсөөлөд ч хэрэггүй. Үнэхээр тэр яриад байгаа хүүхэд нь үнэн юм бол зүгээр л тоолгүй хаяад хувийн амьдралдаа анхаарч болох ч гэлээ Буянаа тэгтлээ хүн чанараа алдсан араатан биш юм.Мэдээж ямар ч эр хүнд ийм зурвас ирсэн амьдралыг арай өөр талаас нь бодон, жолоодож байсан зүгээсээ хазайх нь мэдээжийн зүйл билээ.Тэрбээр угаалгын өрөөний толийг ширтэнгээ гар утсаа чагнаж байв. Одзулруу залгаж эхэлсэн минут тоолонд сэтгэл нь түгшинэ.-Байна уу? Одзул уу?-Тийм ээ. Чи сайн уу Буянаа (Үнэхээр түүний хоолой мөн болохыг Буянаа төвөггүй танив)-Одзулаа ? чиний яриад байгаа зүйлд би маш их гайхаж байна-Үнэхээр уучлаарай.

Хэлье гэж олон удаа би бодсон боловч чамайг өөр эмэгтэйтэй харьцаатай байгааг чинь дуулаад чадаагүй-Тийм ээ. Би удахгүй хуримаа хийнэ. Ингэхэд чи миний дугаарыг хэнээс авсан юм бэ?-Ажил дээр чинь очсон юм-Хэзээ ?-Чиний амардаг өдөр байсан. Би хүнээс гуйж байгаад авчихсан хэмээн Одзул айдас дүүрэн хоолойгоор өгүүлэв.Буянаа яагаад ч юм нүдээ аньж урдаа байх чулуун тавцанг чанга гэгч нь атгаж байлаа.-Үнэхээр би юу гэж хэлэхээ ч огт мэдэхгүй юм. Яагаад үүнийг заавал одоо дуулгаж байгаа юм бэ?-Эхний хэдэн сардаа би өөрөө ч мэдээгүй. Гэхдээ Буянаа би чамайг ойлгож байна. Чи одоо өөрийн гэсэн амьдралтай айл гэрийн эр хүн болсон, ажил чинь ч амжилтай яваа. Би бүгдийг нь мэднээ-Зүгээр үүнийг л хэлэх гэж над уруу залгасан юм уу?-Үгүй дээ.

Аав маань зургаан сарын өмнө хорвоогийн мөнх бусыг үзсэн. Би хүүтэйгээ нэг жижигхээн байшинд байдаг. Амьдрал хэцүү, бүр үнэхээр хэцүү. Ажил хийе гэсэн ч хүүхдийг маань харах хүн байхгүй. Таньдаг мэддэг бүх хүмүүстээ нүүрээ бараад дууссан. Тийм болохоор мөнгөний туслалцаа үнэхээр их гарсан. Би чамруу холбоо барихгүй гэж зөндөө хичээсэн боловч чамаас өөр хандах хүн олдсонгүй-Мөнгө гэж үү? Тийм ээ болно. Гэхдээ үнэхээр миний хүүхэд мөн бол шүү дээ-Буянаа миндээ би ийм зүйл дээр худлаа хэлж нүгэл хураах хүн биш ээ. Хэрвээ чи хүсвэл эцэг тогтоох шинжилгээ өгж болно оо. Надад татгалзах зүйл алгаОдзул үнэхээр ямар ч айж сандарсан зүйлгүй энэ бүхнийг хэлэв.Буянаа ч түүнийг нь гадарлажээ. Буянаа толгой гудайлган бодолд автав.-Эхнэр чинь мэдчихвэл хэрүүл болоод хурим чинь ч цуцлагдах биз. Чамайг залгах хүртэл би хүлээнэ ээ-Би маргааш ажлаа тарчихаад яваад очоё. Болох уу?-Тийм ээ болно.

Ярьж байгаад ирээрэй тэгээд бас…Түүнийг ийнхүү ярьж байх хооронд Гэгээнээ ноолийн өрөөний хаалгыг нүдэв.-Буянаа чи энд байна уу?Тэрбээр цочсондоо утсаа газар унагаж орхив. Юу ч болоогүй мэт дүр эсгэхийг хичээн нүүрээ хүйтэн усаар хэд хэд шавшив. Хаалгаа нээхэд Гэгээнээгийн гайхаж бүлцийсэн нүднийг нь олж харлаа.-Чи хайччихваа?-Би хэлсэн дээ. Өчигдөрийн уусан юмандаа шартаад толгой янгинаад байхаар нь хүйтэн усаар шавшсан юм-Аан-Ингэхэд хоёулаа одоо харих уу?-Гэнэт юу болов оо? нөгөө гутлын дэлгүүр рүүгээ очоё л доо-Нойр хүрээд ядарч байна.Намайг уучлаарайГэгээнээгийн урам хугарч байсан хэдий ч зөвшөөрөв.Зүгээр байсан амьдралд нь гэнэтхэн болж буй новшийн гэмээр зүйлүүдэд дасна гэхээсээ илүү улам л тайван бус болсон Буянаагийн царай яг л мэдрэл муутай хүнийх шиг болжээ.Машинаа жолоодож байх хооронд-Чи нэг л бишээ. Би барье… Гэж Гэгээнээ өгүүлэв. Тэр ч дургүйцсэнгүй. Яг энэ үед Одзулын тухай бодол толгойг нь бүрэн эзэрхийлжээ. Үнэхээр түүний яриад байгаа зүйлд итгэхгүй байх үндэслэл байсангүй. Хүн бүрийн мэдэх спортод дэндүү их хайртай охин байжээ. Буянаагийн амьдралд байсан гуравхан эмэгтэйгийн нэг нь юм. Түүнээс яагаад тухайн үедээ зайгаа барьж хоёр тийш болсонийг Буянаа ойлгоогүй билээ.Магадгүй залуу хосуудын дунд болдог ганцхан хэрүүл энэ бүхнийг эцэслэсэн байж болох юм.

Одзул нь айлын өргөмөл охин бөгөөд тэр болгон эрчүүдтэй орооцолдоод байдаггүй бүрэг нэгэн. Сургуулийн шинэ жил, баяр наадам, тэр ч бүү хэл охидууд хоорондын явган хов живэнд ч дургүй.Энэ бүхний эцэст Буянаа бууж өгөхөөр шийджээ.Одзулаар ч тогтохгүй мах цусных нь тасархай хэвлийд нь бойжоод хүн болоод төрсөн болохоор арга ч үгүй бизээ.Маргааш орой ч болж Буянаа ажлаасаа тарав. Түүнтэй хамт гарж ирсэн Амарболд гэгч залуу-Чи чинь өнөөдөр яачхаа вэ? дандаа л цовоо сэргэлэн байдаг биш билүү ? ямар нэг зүйл болсон бол найздаа хэл л дээ хэмээн өгүүлэв.-Юу ч болоогүй дээ-За худлаа яриад лАмарболд түүнтэй нэг албан байгууллагат жилийн турш хамт ажилласан болоод ч тэр үү хааяа нэг ганц шил шар айраг хувааж уугаад эр хүний яриа өрнүүлдэг даруухан найз нь юм.-Чи хүнд битгий хэлээрэй дээ-Заа яалаа гэж дээ. Тэнэг юм ярих юм-Чи эхнэртэйгээ хуримаа хийх гэж байлаа гэж бодоё.

Гэтэл гэнэт өмнөх амьдралд чинь байсан хэн ч юм бэ нэг эмэгтэй гарч ирээд “Чиний хүүхдийг би төрүүлсэн одоо том болсон” гэж хэлвэл яах вэ?Энэ үгийг сонссон Амарболдын царай бараагаад ирэв.-Тэгвэл наадах чинь их том асуудал байна шүү. Ёстой хариулж мэдэхгүй юм. Амьдралд хүнийг ямар ч сонголтгүй гацаанд оруулаад хаядаг тэнэг асуулт гэж байдаг. Заавал аль нэгийг нь сонго гэсэн ч үнэхээр сонгоход хэцүү тэнэг асуулт. Чи яг тийм л зүйл асуулаа-Харин тийм ээ. Үнэхээр л тэнэг байдалд ороод байна.Тэр хоёрын эргэн тойронд хэн ч байсангүй.-Чи яах бодолтой байна?-Мэдэхгүй ээ. Мартая гэсэн ч мартаж болохгүй, мартахгүй байя гэсэн ч мартахгүй байж бас болохгүй. Гэхдээ надаас зүгээр л мөнгөний туслалцаа гуйсан төдий-За тэгвэл найз нь ганц л юм асууя. Чи тухайн үедээ тэр эмэгтэйд хайртай байсан уу?Буянаагийн харц нь доошилж зангиагаа янзлав.-Бага зэрэг л-За тэгвэл наадах чинь гол асуудал.

Хайртай байгаагүй юм бол гомдоохооргүй хэдэн төгрөг өгөөд л салж үз-Тийм ч юм уу? заза найз нь явлааЗалуус гар бариад тус тусын машиндаа суун замаа хөөх нь тэр.Буянаа машинд суусан даруйдаа Одзулын дугаар руу залгав.-Байна уу? гэх дууг сонсоод Буянаа бага зэрэг гайхлаа.Залуухан эмэгтэйн оронд жар гаруй насны хөгшин эр хариу өгөв.-Одзултай ярих гэсэн юм-Миний дүү тийм хүн байхгүй ээ. Харин манай хөрш охин утсаар минь гуйж ярьсан юм. Тэр хүн юм болов уу?-Жаахан хүүхэдтэй мөн үү?-Тийм ээ тийн. Яг мөн-Та надад хаягаа хэлээч би тэр айлд очиж яваа юмБуянаа үл таних эрийн заасан хаягийн дагуу жолоогоо залав. Нилээд удаан явжээ. Хотын бараг захад ирсэн байх агаад гэр хорооллын шороон замруу орж ирэв.-Ямар гээчийн газар гэхээрээ ийм их хад овон товонтой байдаг байна аа гэж үглэж байх хооронд нэг дугуй нь час хийн хагарах дуу сонстов.Буянаа солих дугуйгаа гражиндаа үлдээснээ сая санажээ.

Элдэв бусын хараал урсгасаар машинаасаа буув.-Ууг нь бараг ирж байсан юмсан.Ийм нөхцөлд хагараад байхдаа яахав дээ. Заа яахав энд нь түгжээд орхичхоёЗурвасаар ирсэн хаягийн дагуу хашааг нь олов. Тэрбээр өвдөгөө даран хэсэг амьсгаадах аж.Анхны хүүхдээ харах гэж буй Буянаа ахиад л барьц алдан сандаржээ4-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *