Home Uncategorized Дутууг минь нөхөөч 3-р хэсэг

Дутууг минь нөхөөч 3-р хэсэг

28 second read
0
0
1,846

Буянаа гудамны үзүүрт зогсоод түүнрүү үл ялиг инээмсгэлэн зогсож буй. Царай зүс нь бүүдгэр гэрэлд зүгээр л хүн байх мэт харагдах боловч удаан ширтэсний дараагаар Буянааг мөн болохыг Гэгээнээ танив.Хувцас хунар нь нилэнхүйдээ цусанд будагджээ. Гэгээнээ яахаа үл мэдэн хойшоо нэг алхав. Буянаа юу ч үл ярин гагцхүү нүүрэн дэх хоосон харцаа хадгална. Тэрбээр маш удаанаар эргэж харан алхлаа.-Буянаа!!! чи хаачих нь вэ? намайг хүлээ ! гэж чангаар хашгирсаар Гэгээнээ түүний араас гүйв.Гарнаас нь яг атгах гэтэл дээр бие нь утаа шиг замхран тал тал тийш уусан алга болох нь тэр. Гэгээнээ толгойгоо барин газар сөхрөн унах агшинд гадаа дулаахан хэрнээ яг л чөтгөрийн оромжинд байгаа мэт зэвхий салхийг мэдэрлээ.Амьсгаадан цээжээ даран нойрноосоо сэрэх мөчид аль хэдийн өглөө болсон байв.Тэрээр юун түрүүнд хүйтэн юм уухаар зэхэж хажуудаа байх шилэн стаканыг амруугаа тонгойлгон залгиллаа.Цээжээр нь эвгүй мэдрэмж төрхийн сацуу толгой нь янгинаж, бие хаа нь бүрэлдээ хөлөрчээ…-Ямар сонин зүүд гээч нь вэ? гэж амандаа үглэв.

Өглөө ч сэрсэн өдөр ч сэрсэн үргэлж ганцаараа байдаг байсан болохоор Гэгээнээ энэ байдалдаа аль хэдийн дасчээ.Өчигдөр шөнө Буянааруу залгах хүсэл байсан боловч нөгөө талаараа хараалгаж загнуулахвий гэхээс айж байсан хэрэг.Хашааны гадаа хэн нэгэн ирсэн бололтой үүдний хэсэг дэх дохиолол дуугарав.Гэгээнээ халадаа өмсөөд толгойгоо барин хаалганы зүг алхахдаа “Буянаа байгаасай” гэж өчүүхэн төдий ч бодоогүй бөгөөд түүнийг гэх сэтгэл бага багаар хөрж байгаагийн илрэл бизээ. Ханын цаг өглөөний 10:45-ыг заана…Товчлуурыг дарав…-Хэн бэ?-За сайн байна уу? яриагүй ирсэнд уучлаарай найзыгаа-Хүүе сайн уу? за юутай ч орж ирхээр чинь ярилцъяГэгээнээгийн арван жилийн ганц сайн найз болох Учрал орж ирсэн даруйдаа түүнийг чангаар тэврэн авлаа.

Хар нүдний шилээ үсэндээрээ эвтэйхэн тохсон байх агаад өөртөө зохисон үнэгэн шуба, годон гутал зэргээр гангалжээ.Түүнд зориулан авчирсан дарс, цэцэг хоёроо инээмсэглэл тодруулан өгөв.Сайн найзынхаа барааг харсан Гэгээнээ түрүүний гуниг, ганцаардлаа хормын төдийд мартан сэтгэл нь уужраад амжлаа.Учралд зориулан халуун цай ба тавагтай чихэр жимс зэргийг авч ирэв.Тэр хоёр ойрын гурван сарын турш уулзалдаагүй болохоор эхний ээлжинд эерэг зүйл болон амьдралд найзууд уулзаад бие биенээсээ асуудаг энгийн л нэгэн асуултаар яриа хөөрөө хийв. Хэсэг ийнхүү суусаны эцэст гол яриандаа орж хэцүү, зовлонтой асуудлаа ярилцацгаалаа.Түүний яриаг нухацтай сонссон Учрал харц тэнэн сэтгэл нь бага зэрэг түгшив.-Чи бодолдоо. Ямар сайндаа чиний цэцэг, дарсанд тэгтлээ их баярлахав дээ.Надад хэзээ Буянаа иймэрхүү зүйл өгсөнийг би лав мартаж орхиж хэмээн Гэгээнээ гунигтай аяа өгүүлэв.-Харин тийм ээ.

Та хоёрын хурим чинь хэзээ билээ ?-Таван сарын дараа-Тэгвэл ч нилээд эргэлзээтэй юм. Чи заавал хуримлах ёстой гэж бодож байна уу?-Мэдэхгүй ээ мэдэхгүй. Эхэндээ Буянааг ойлгодоггүй байсан бол сүүлдээ өөрийгөө ч ойлгохоо байлаа-Би чамд нэг зүйл хэлэх гээд-Юу тэр вэ? гэж хэлэн толгой өндийлгөв.-Би хэлэх үү, яахав гэж жаахан эргэлзсэн л дээ. Хоёр хүний хоорондын амьдрал надад ямар хамаа байх вэ гэж бодоод орхичиж болох ч чамайг бодсондоо үнэхээр чадсангүй-Тэгээд юу тэр вэ? хурдан хэлэлдээ! хэмээн түүнийг шамдуулавУчрал урдаа байх бүлээн цайнаас ганц балгаад ярьж эхэллээ.-Долоо хоногийн өмнө юм байна. Би их дэлгүүрээс гараад явж байтал танай Буянаа нэг эмэгтэйтэй учир зүггүй яриа хөөрөө хийж инээлдээд, сугадалцчихсан явж байхыг нь харлаа. Чи сайн харсан уу? гэж асуух гэж байна уу. Үгүй ээ найз нь яаг харсан.Тэгээд араас нь жаахан дагахаар шийдээд явж байтал тэндээс холгүйхэн…-Цааш нь битгий ярь! сонсохоос уур хүрж байна. Бас гомдож байна…Гэж Гэгээнээ түүний үгийг тасаллаа.

Учрал түүнд наалдан суугаад дэмий л аргадхыг хичээн нурууг нь илж-Ингэж өөрийгөө зовоож байхаар эртхэн хоёр тийш болвол яасан юм бэ?Учрал түүнд атаархаж хороссондоо бус үнэхээр найзыгаа гэх сэтгэлээр энэ бүх зүйлийг ярин бодлоо хуваалцахын тулд холоос зорин иржээ. Гэгээнээгийн хувьд ийм зүйл болоод байгаа гэдгийг аль эрт таамаглчихсан болохоор уур нь хүрэхээс цаашгүй юм.Учрал яриагаа хурцатгах үүднээс үргэлжлүүлэн-Ээж аав чинь боломжийн амьдралтай чамаас гуйхгүй өөрсдөө газар тариалан эрхэлдэг, харин чи үнэтэй их сургуульд сурдаг байсан. Чамд ганц Буянаагаар тогтохгүй өчнөөн л сонголт байсан.Чи ч өөрөө мэдэж байгаа биз. Яг юунд болоод байдаг юм бэ?-Наад үгэнд чинь хариу өгж чадахгүй нь. Нэг л мэдэхэд хайртай болчихсон хөтлөлцөөд зугаалж байсан-За за, чамайг хэт их асуултаар булаад яахав. Найз нь одоо ажилтай болохоор явъя даа-Тийм ээ найз нь ойлгож байна.

Үнэхээр их баярлалаа. Чамайг харсан чинь сэтгэл онгойж байна гэж тайвнаар хэлэв.-Гэхдээ ингэж удаан хичээл зүтгэл гарган босгосон амьдрал болохоор шууд сал гэсэн үг биш шүү. Зүгээр сайн бодоод үзээрэй-Энэ бүхэн өөрчлөгдөхгүй үргэлжилсээр байвал салах нь цаг хугацааны л асуудал биз хэмээн Гэгээнээ хариулаад толгой гэлжийлгэн тааз ширтэв.***Өрөөний үйлчилгээ болгон авчирсан амтархан халуун хоолонд Буянаа хуруугаа ч хүргэсэнгүй. Гэдэс нь өлсөж байсан ч энэ зэргийг үл анзааран гараа салаавчлан хэвтэнэ. Тансаг сүрчигтэй биеэ үнэлэгч хүүхнүүд болон мөрийтэй тоглоомын найз ч тэр цөмөөрөө яван одож ганцаар үлджээ.Өглөө ирсэн хачин жигтэй зурвасууд бодлоос нь салсангүй.Уншсанаасаа хойш унтах нь бүү хэл нэг минут ч зүүрмэглээгүй аж. Мэдээж нойр нь аймшигтай ихээр хүрнэ.Гар утсанд нь дуудлага ирэх мөчид хэн гэдгийг нь ч харалгүй утсаа авав.-Байна уу?-Өглөөний мэнд Буянаа-Өглөөний мэнд-Яагаад ажилдаа ирээгүй билээ ?-Уучлаарай менежерээ. Бие өвдөөд өглөө босч чадсангүй-Худлаа яриад бай.

Залуу хүн болсон хойно наргиж цэнгээ биз. Зүгээр үнэнээ хэлсэн чинь дээр шүү гэж Ахлах менежэр эмэгтэй сурсан хатуу зангаараа асуулт тулгалаа.-Харин тиймээ. Гэхдээ ахиж ийм асуудал гаргахгүй ээ-За яахав ганц удаадаа юм гээд чөлөө өгөе. Цаашдаа ийм байвал ажил хийнэ гэж бодолтгүй шүү Буянаа минь-Ойлголоо…(Утас тасрав)Ширээн дээр гар утсаа тавих хоорондоо хажууд байх тавагтай хоолоо анзаарав. Хурдан гэгч нь шүүрч аваад том томоор халбагадан идэх зуураа “Зүгээр л надтай ярилцахын тулд худлаа мунхруулсан байж таараа. Тийм ээ Буянаа үүнд л итгэ! энэ бол мунхруулалт” гэж бодов.Тавгаа шидэх шахам ширээн дээр чулуудан орхиод араас нь ганц хундага виски балгалаа. Хичнээн мартахыг хичээв ч нэг л биш. Яг л нууц амрагаасаа сонссон новшийн гэмээр үгнээс арав дахин хүндээр туссан мэт. Ялгаатай нь гэвэл тодорхой бус түм буман эргэлзээ дагуулсан хүндрэл…Яриад байгаа зүйлийг нь нарийн тодруулахаар утсаа шүүрэн авлаа. Өглөөний мессэж ирсэн дугаар уруу залгасан боловч “Холбогдох боломжгүй” гэсэн хариу сонсов. Энэ нь түүнийг бүр ч галзууруулахад дөхжээ.-Заа заа. Босоё! гэртээ харье гэж шийдэмгий өгүүлээд хувцасаа өмсөж эхэллээ. Яагаад ч юм дотор нь бага багаар уужирч өглөөхөн болсон эр хүний жаргал болон их мөнгөний хожил зэргийг санан гэгэлзээд эхлэх нь тэр.

Мөч бүрт “Энэ бол мунхруулалт” гэх үгийг толгой дотроо давтсаар байв.***Буянаа гэртээ баяр хөөр болон орж ирэв.-Чи яагаад ирсэнгүй вэ? гэх Гэгээнээгийн асуулт түүнийг угтлаа.-Уучлаарай хайрт минь. Уучлаарай…Найзуудтайгаа аяга шар айраг уунгаа билляард тоглосон төдий.Хоёулаа одоо муудалцаад яахав. Зүгээр л сайхан эвлэрьеГэгээнээ түүнийг сэжиглэж “Хаагуур явж ирсэн болоод ийм сайхан ааштай болдог байна аа?” хэмээн гайхсан хэдий ч мэдээж ууртай орж ирсэнээс хэдэн арав дахин дээр болохоор аясаар нь байхаар шийдлээ.-Өнөөдөр би ажлаасаа чөлөө авчихсан. Гэхдээ миний нойр хүрч байгаа байгаа болохоор гурван цаг унтаад оройхон гарж дэлгүүрээр хэсэе. Би чинийхээ дуртай юмыг авч өгнө өөБуянаагийн энэ үгс болон сайхан зан түүний сэтгэлийг хөдөлгөж байсан боловч түрүүхэн ирсэн Учралын найзых нь зөвлөгөө болон хэлсэн үгийг бүр мөсөн арчиад хаяна гэсэн үг биш юм.

Буянаа товолсон цагаасаа нэг их удалгүй гурван цагийн дараа босоод хэлсэн ярьсандаа хүрч тэр хоёр элдэв янзын дэлгүүрээр хэсэв.Хувцасны их дэлгүүрт явж байхад Буянаагийн утас хангиналаа. Ирж буй дуудлагыг харсан даруйдаа сандарч эхлэв. Мэдээж түүнийгээ Гэгээнээд мэдэгдэхгүйн тулд худалдагчаас барааны чанар, материалын тухай асууж байх хооронд гар утасныхаа дууг хааж орхилоо.-Гэгээнээ-Яасан?-Би бие засмаар байна аа. Чи яг энэдээ байж бай. Би ноолийн өрөө орчхоод ирье-Тэгээ тэг хонгор минь, би энд юм үзээд л байж байяИйнхүү Буянаа угаалгын өрөөрүү аль болох яаруу сандруу алхсаар орж ирэв. “Нэг бол бүр мөсөн энэ дугаарыг нь түгжиж орхиод хариу өгөхгүй байя” гэж бодсон боловч зориг нь хүрсэнгүй.Үнэн зүйлтэйгээ нүүр тулах цаг түүнд иржээ.Гар нь салагалаж байв ч эргүүлээд залгахаар шийдэв.Дуудлагын дохио дуугарах мөч тутамд зүрх нь хүчтэй, хүчтэй цохилно.-Байна уу?3-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…