Нүүр Uncategorized Дутууг минь нөхөөч 2-р хэсэг

Дутууг минь нөхөөч 2-р хэсэг

15 секунд уншина
0
0
2,083

Клуб урьдын л адил олон хүмүүсийн хөл хөдөлгөөнөөр дүүрсэн байв. Покерийн долоон ширээ шууд л нүдэнд тусах бөгөөд хамгийн их боцоотой тоглодог хэсэг Буянаагийн анхаарлыг татлаа. Удаан орж ирээгүй болоод ч тэр үү жаахан биеэ барин энд тэндхийг ажиглан байх зуур түүний хажууд нэгэн бүсгүй ирэн зогсов.-Энэ чинь яасан хачин хүн бэ? юу хийж яваа юм? хэмээн илт ёжлонгуй аясаар Энэрэлцэцэг түүнээс асуув.-Харин тоглодог юм уу санаатай л явж байна. Сул ширээ бий юу ?-Байгаа байгаа. Чи хүсвэл хаана нь ч сууж болно шүү дээКлубт зарим нэг хүн хоорондоо хундага тулган буу халж байх агаад тамхины утаа суунагласан байлаа.Буянаа нөгөө л хараандаа авсан ширээнийхээ зүг алхахад таньдаг гэсэн хэдэн хүн нь гар даллан мэнд асууна.-За залуус тоглоод л байна уу.

Өнөөдөр чинь яасан их хүнтэй байна ааХүзүүндээрээ хутганы соривтой Ганболд гэгч залуу түүний л адил найрсаг аясаар-Ойрд нилээд орлоготой байна. Шинэ хүмүүс хааяа нэг орж ирэх юм. (Аманд нь тамхи асаалттай байх агаад хөзрөө нухацтай гэгч нь ширтэнэ)Уг клуб нь байгуулагдаад арван жилийн нүүрийг үзсэн бөгөөд хааяа нэг элдэв асуудал, цагдаа, хуулийн байгууллагатай орооцолдох авч эзэн нь хэтэрхий баян олон талын танилтай хүн учраас энэ зэргийн зүйлд толгой гашилгахаа болиод уджээ.-Хэдэн төгрөгний чип авж тоглох гэж байна? хэмээн Ганболд Буянаагийн нүдрүү ширтэнгээ хэлэв.Тэрбээр түрүүхэн экспрэсс банкнаас авсан мөнгөнийхөө хэмжээг бодох зуураа бүгдэнгээр нь авах уу, талаар нь авах уу гэдэгт тээнэгэлзэв.-Найман саяар авна…-Хөөх тийм үү? Дараачийнхаас нь орох уу?Буянаа хагас инээмсгэлэн толгой дохив.Төд удалгүй босох хүмүүс нь босч, азандаа найдан цааш үргэлжлүүлэх хүсэлтэй хэд нь үлдэцгээлээ.

Буянаа ч худалдаж авсан чиптэйгээ тоглоомонд орох нь тэр.Тэрбээр хөзрөө булангаас нь бага зэрэг сөхөн хараад итгэл муутай байсан ч эхний бооцонд орох шийдвэрийг гаргалаа.”Тал мөнгөөр нь л тоглож байна шүү дээ. Яав л гэж…Ахиад мөнгө олдох л болно” гэж өөрийгөө зоригжууллаа.***Хоёр цаг өнгөрчээ. Буянаагийн аз одонд гайхсан олон хүмүүс тоглолтыг анхааралтай нь аргагүй ширтэцгээнэ.Хөзөр тарааж байх зуур Ганболд түүний мөрийг алгадан-Чи чинь өнөөдөр шившлэг хийчэхсэн юм шиг л байх чинь. Надаас бүүр гурван саяыг салгачихлаа шүү гэж хэлээд чанга чанга инээж гарав. Түүнд энэ зэргийн мөнгийг алдахад сонин биш байлаа.Энэ мөчид Буянаа өөрийгөө аз жаргалтай нэгэн мэтээр төсөөлж нээрэн л түрүүний тэр их уур бухимдал болоод сэтгэл зовоосон асуудалыг бүр мөсөн мартаж орхив.Эхний гурван хөзөр дэлгэгдэхэд

Буянаагийн гаран дах моттой гайхалтай зохицож хожлийг авахад ойрхон болох нь тэр.Хажуудаа ихэд ганган хүүхэн суулгаад түүнрүү ширтэх Хангай өвгөн бооцоог өсгөлөө. Буянаа баярлах, сандрах хоёр нь зэрэгцэн түүнийг даган эцсийн хөзөр дэлгэгдэх хүртэл булаагаа хийсээр байв.Тиллэр болох гуч гаран насны үхмэл царайтай залуу тэр хоёрын модыг тулгахад нээрэн л Буянаагийн талд байх аж.Хангай өвгөн духаа иллээ-За дүү ч үнэхээр азтай нь азтай юм аа гэж хэлэв.Буянаа сэтгэл хөдлөлөө ил гарган дуу чангаар баярлахын оронд зүгээр л суудлаасаа босон хожсон мөнгөө авахаар шийдлээ.-Баяртай залуусаа дараа тааралдаяТүүнийг баяр хөөртэй нь аргагүй клубын хаалгаар гарахтай зэрэгцэн Гантулга араас нь даган гарав.-Ганц тамхилах уу?-Болно оо болно. Цаг ч орой болждээ…Гэртээ харидаг юм уу. Чи бас явах гэж байгаа юм уу?-Үгүй дээ би явахгүй. Энд ажилладаг болсон. Овоо хэдэн төгрөг авна гээч.

Сая жаахан тогломоор санагдаад…Тэр яахав чамд нэг санал тавих гээд-Ямар? хэмээн сэжиглэнгүй өнгөөр Буянаа асуув.-Чи бараг арван таван сая төгрөг авчихлаа. Баяраа тэмдэглэхгүй юм уу?Тэрбээр саяхан л хурдан гэртээ харьхыг хүсч байсан боловч түүний энэхүү үгийг сонсоод яагаад ч юм ахиад наргимаар санагдана.-Эндээс холгүйхэн шөнийн муужгай зардаг газар байдаг юм. Бүр янзын бүсгүйчүүд байгаа гээч. Гэм нь жаахан үнэтэйГанболд хэзээний л сүржин ярьдаг болохоор энэ удаад ч мөн адил гар хуруугаа хөдөлгөн ярьна.-Үнэтэй байлаа гээд яав л гэж. Нэг их шалихгүй биз-За тэгээд удаан таараагүй байж байгаад уулзаж байгаа юм чинь татгалзахгүй юм байгаа биз дээ?-Яалаа гэж дээ. Гэхдээ нэг их удмааргүй байна шүү-Очхоороо бодол чинь өөрчлөгдөх биз…

***Буудлын өрөөнд нээрээ л Ганболдын хэлдэгээр бие болон зүс царай нь ямар ч эр хүнийг татахуйц тачаангуй гурван бүсгүй орж ирэв. Буянаа хамгийн нүдэнд туссан хүүхнээ хажуудаа суулган хундага виски ууцгаан элдэвийг ярин цээжээ дэлдсээр өглөөний гэгээ ч боллоо. Буянаа өглөө эрт болох ажлын уулзалт болон ардаа үлдсэн эхнэрийнхээ талаар санахыг ч үл хүсэн танихгүй хүүхнүүдийн сүрчигний үнэрт дурлаж орхижээ.Залуус хангалттай наргисаны эцэст тус тусын өрөөндөө орцгоов.Буянааг хоёр талаас нь яг л барьж идэх гэж байгаа мэт үнсэн таалах хоёр эмэгтэйг мэдрэн байх зуураа өөрийгөө яг л хаан мэт төсөөлж дур сэрэл нь дээд цэгтээ хүрэх нь тэр.”Яг одоо цаг хугацааг зогсоогоод энэ их жаргал цэнгэлийн дунд үлдчихмээр байна” гэх бодол согтуу ухаанд нь өөрийн эрхгүй төрж байлаа.Тэрээр амьдралдаа хоёр эмэгтэйтэй зэрэг амрагийн ажил хийж үзээгүй бөгөөд эр хүнийхээ бахархалыг байс хийгээд ээлжлэн сольбож загас наадуулах нь түүнд үнэхээрийн тааламжтай санагдана.Дээр нь гаран сурамгай нь аргагүй хөдлөж буй бүсгүй түүний өтгөн шаргал үсийг зөөлхөн зулгаан уруулыг нь шимнэ. Гучин минут ийнхүү үргэлжилсэний эцэст Буянаа яг л жаахан хүүхэд шиг гийнаж үүлэн борооны ажил дуусчээ…Хар хөлсөө арчин цонхны завсраар тусах өглөөний нарийг ширтээд амьсгаадан хэвтэнэ.

Гэнэтхэн гар утас чичрэх дуу өрөөний анир чимээгүйг эвдэж орхив.-Эхнэр чинь үү? гэж хажууханд нь налан хэвтэх бор үстэй хүүхэн асуув.Буянаа хариу өгөлгүйгээр “Гэгээнээ л биз” гэсэн бодолтой утсаа хараад бага зэрэг цочирдох нь тэр.Түүний санаанд ороогүй нэгнээс зурвас ирсэн байлаа.Зүгээр ч нэг зурвасууд биш уусан архийг нь гарахад хүртэл нөлөөлөх хурц байв.Тэрбээр өгүүлэхдээ…2-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *