Home Uncategorized Дутууг минь нөхөөч 1-р хэсэг

Дутууг минь нөхөөч 1-р хэсэг

16 second read
0
0
2,713

-Хайрт минь чи ирэв үү? гэх дуутай зэрэгцэн өрөөний гэрэл асав. Гэгээнээгийн хагас нүцгэн биеийг хараад дур сэрэл нь хөдөлдөг байсан боловч сүүлийн үед тийм байхаа больжээ.Буянжав зүгээр л хуурамч инээмсгэлэл тодруулан-Тийм ээ. Би ирлээ. Чи минь юу хийж өдрийг өнгөрөөв дөө? хэмээн асуулаа.Гэгээнээд өдөр бүр амттай чамин зүйл барьж ирдэг байсан сан. Мөн Буянааг цаанаа л нэг сэжиг бүхий хачин жигтэй байгааг Гэгээнээ ажиглаж эхлэв.-Чи зүгээр үү? ямар нэг юм болоо юу?-Ажил дээр баахан хэрүүл болоод. Чи намайг хэл аманд дургүй хүн гэдгийг мэднэ дээ. Тэгээд л жаахан нээрэвтсэн юмГэгээнээ түүнд дэндүү их итгэдэг болохоор яаж ч сэжиглэсэн маш амархан итгэдэг байлаа.

Гэхдээ хоёрхон цагийн өмнө нууц амраг нь түүнийг “Нөгөө ажилдаа муу юм” гэж хэлсэний улмаас ширүүн маргаан болоод ийнхүү бухимдалтай явааг яахан гадарлах билээ.Буянаа үүдэнд гутлаа арчих зуураа юу хийж тайвшрахаа бодож байв.Анх удаа эмэгтэй хүнээс тийм үг сонссон болохоор хамаг чангаараа хана цохиж аваад энд тэндэхийн юмыг шидлэх нь холгүй уур хилэн түүнийг эзэмдэж байсан ч Гэгээнээг хараад өөрийгөө барьхыг хичээнэ.Хойморт байрлах зурагтанд өөрийнх нь дуртай цуврал кино гарж байсан тул юутай ч хүрмээ өлгүүрт өлгөөд буйдангийн зүг чиглэв. Түүнийг алхаж байх зуур Гэгээнээ гарнаас нь сугадаж аваад-Юу идэх вэ? чамайг утсаа авахгүй болохоор чинь гэрт ирхээр асууя гэж бодоод л хүлээгээд байлаа-Ааннн заза…Гэхдээ надад юм идэх сонирхол алга аа.Уучлаарай гэж итгэл муутайхан өгүүлэв.Буянаа үргэлж амьдралд няхуур хандаж өөрийн гэсэн байр сууриндаа найдлага тавин ирсэн залуу билээ.Арван жилдээ толгой сайтай хүү байсан учир том их сургуульд тэтгэлгээр үнэгүй суралцаж, улмаар бизнесийн удирдлага чиглэлээр оффисын ажлаа хийн амьдарч буй нь энэ юм.

Гэгээнээ түүнийг өнгөтэй өөдтэй байхад нь наалдсан гэхээсээ илүүтэйгээр зан чанар болоод үнэнч, эмэгтэй хүнийг ойлгож хүндэлдэг занд нь дасчихсан болохоор нэг гэрт амьдрах шийдвэрийг гаргажээ.Буянаад өөлөх юм байхгүй дажгүй зүс царайтай, бүр архи ч хэрэглэхээс зайлсхийдэг залуу боловч гагцхүү мөрийтэй тоглоомонд донтдог ганцхан үйлдэл нь түүнийг тэр чигээр нь баллахад хүргэдэг аж. Хоёр жилийн өмнө буюу 2016 оны хавар түүнд нэгэн том гарз хохирол учирсан нь мөрийтэй тоглоомтой илт холбоотой байлаа. Машин болон бас бус үнэт эд зүйлээ яг алддагийн даваан дээр ээж ааваасаа тусламж гуйсаны эцэст өрнөөсөө салжээ.

Эцэг эх нь түүнийг толгойг нь эргэтэл загнаж дахин энэ муухай зүйлтэй орооцолдохгүй байхыг сануулсан ч гэлээ үнэхээр ахиад тоглохгүй гэдэгт хүн бүр эргэлзэж байв.Яагаад ч юм нэг орчихвол гарж чаддаггүй, олвол ахиад илүүг ч олмоор юм шиг, алдвал гарз хохирлоо нөхөх гэж ахиад тогломоор ч юм шиг. Яг л толгойн дотор нь нэг чөтгөр орчихоод “Больж болохгүй шүү, тоглоод л бай” хэмээн тушаах мэт.Түүний үзэж буй кино ч дуусч тэр хоёр орондоо оров.Буянаа хэтэрхий их бодолд дарагдсаны улмаас үс нь ч цайх дөхжээ.-Чи ямар нэг юм ярихгүй юм уу? гэж Гэгээнээ гомдол тээсэн өнгөөр асуув.-Миний жаахан толгой өвдөөд байна аа.Хурдхан л унтмаар байна-Ингэхэд өнөөдөр ээж ирээд явсан. Чамайг л их магтаж байна лээ. Эхнэрээ тэжээгээд өөрөө амьдралаа босгоод бүх юмаа хариуцчихдаг, ажилч, хичээнгүй гээд л-Заа заа ашгүй дээ.Дараа нь тэгж байгаад ээж дээр хоёулаа очноо (Буянаагийн хадам ээж)Тэрбээр ийнхүү хэлээд нүдээ тас анин унтахыг хичээлээ.

Гэгээнээд түүнээс асуух олон зүйл байсан боловч өнөөдөр дэмий юм байна гэж бодоод мөн адил унтахаар зэхлээ. Буянаагийн авч ирсэн юмаар өдөр хоногийн зугаагаа гаргаж, хааяа нэг найзуудтайгаа уулзаад ажил ч хийдэггүй гэртэй уйдан суудаг болохоор эрт унтах зуршил нь үгүй болжээ.Тэр хоёр хуримаа хийж албан ёсны эхнэр болоход 5 сарын хугацаа үлджээ. Гэгээнээ тэр өдрийг хэрхэн гоё байлгах тал дээр үргэлж санаа зовж “Бал сараа хаана тэмдэглэх вэ?” зэрэг зүйлүүдийг үргэлж бодон хуруу даран хүлээнэ. Тэр ч бүү хэл ойр тойрны таньдаг хүн болгондоо ярих болсон явдалд Буянаа нууцхан дургүйцэл тээтэг болжээ.Тэр хоёрт одоо дутуу зүйл гэвэл ганцхан ярилцаж бие биенээ ойлгох билээ.

Зургаан сарын өмнө Буянаа ажлаасаа тараад явж байтал хуучин их сургуулынх нь нэгэн танил бүсгүй тааралджээ.Аль гурван жилийн өмнө л Одноог нууцхан хүсдэг байсан тул ямар нэг зүйлийн талаар ярилцахыг хичээлээ.Үнэтэй рестаронд үдийн зоогонд урьж, аль болох мөнгөтэй хүн гэдгээ мэдрүүлсний дараа сансанаар нь ч болон тэр үеэс хойш амрагийн харьцаатай болжээ.Өнөөдрийн хувьд бол Одноо халамцуу байхдаа юу ч бодолгүйгээр “Нөгөө ажилдаа муу юм аа” гэж хэлсэн болохоор өөртөө гутрахын дээдээр гутарч бас уур хилэн нь гарахгүй байлаа. “Тэр муу новш хүнд хүчиндүүлээсэй билээ” хэмээн дотроо харааж зүхнэ.Нилээд хугацаа өнгөрсөний дараагаар түүний биеэр яг л цахилгаан гүйх шиг болж эхлэв.

Эхнэр нь оролдож байгаа бололтой цээж болон гэдсэндээр нь үнсэж эрхтэнийг базлана.Буянаа яагаад ч юм түүний энэхүү үйлдлийг төвөгшөөж-Би ядраад байна шүү дээ. Толгой өвдөөд байна. Гэж өгүүлэв.Гэгээнээ өндийгөөд түүнрүү нэг хачин харсанаа буруу хараад хэвтээд өглөө. “Яг унтах гэж байтал сэрээчих юм.Новш гэж” хэмээн бодох зуураа тамхи татахаар босов. Асаагуурны дуу чаг хийхтэй зэрэгцэн “Ууг нь хааяа л тамхи татдаг юм даа. Өнөөдөр тэр юу болоо вэ?” хэмээн Гэгээнээ гайхав.Буянаа бүр яахаа ч үл мэдэн тээнэгэлзэнэ. Түүнийг саатуулж энэ бүх зүйлийг мартаж өөрийгөө тайвшруулах ганц л арга байв.Хэдий үүнийг хийж огт болохгүй ч гэлээ тэр огт эргэлзэлгүйгээр хувцасаа өмсөж эхлэлээ.Энэ бүгдийг харсан Гэгээнээгийн тэвчээр барагдаж-Хаачих гэж байгаа юм? яг одоо орондоо ороод унт!-Найз руугаа очлоо.

Намайг өнөөдөр төрсөн өдөрт урьсан юм аа.-Юуны чинь төрсөн өдөр чи галзуураа юу?-Гэгээнээ ! надтай яг одоо юу ч ярихгүй байхыг хүсье.Би харин ч шөнө орой гардаггүй шүү. Ганц удаа явуулахад тийм хэцүү байна уу?-Үгүй ээ надад чиний байгаа байдал чинь нэг л оньсого шиг санагдаад байгаа болохоор л уурлаж байна-Би хоёр цагийн дараа л хүрээд ирнэ. Санаа зоволтгүй унтаж бай гэж хэлээд Буянаа машиныхаа түлхүүрийг халааслан үүдрүү чиглэлээ. Түүнийг битгий яв гэсэн шиг хаалга нь нэг л онгойж өгөхгүй тачигнан дуугарч байв.Төд удалгүй бариул салан унахад Буянаагийн уур дээд цэгтээ хүрч-Муу *** хаалга хэмээн хараалын үг урасган чангаар хашгичлаа. Түүнийг харан зогссон Гэгээнээ сүүлдээ түүнээс айж бараг хурдан гараад явахыг нь хүлээж эхлэв.

Буянаа цонхоор гарахаар зэхлээ.Тэднийх гэр хорооллынх гэхэд хангалттай тансаг байшинд амьдардаг байв. Цонхоор гарахад маш хялбар бөгөөд үсэрч буусан хойноо Гэгээнээрүү эргэж харсан ч үгүй гражаа онгойлголоо. Буянаа түрүүвчээ нээгээд өнөөх бакны картаа байгаа эсэхийг шалгав. Хуримандаа зориулан нилээд хэдэн төгрөг хадгалсаныг нь Гэгээнээ ч мэдээгүй байлаа.Буянаа гар утсаа шүүрч аван нэг танилруугаа дуудлага хийв.-Байна уу?-Байна байна? Энхболд мөн биздээ-Тийм ээ. Буянаа байх шив. За чамаар юу байна. Шөнийн нэг цагт юу болоод залгав?-Өнөөх мөрийтэй тоглоомын газар чинь одоо ажиллаж байгаа юу?-Ажилж байгаа юм билээ.Би хоёр өдрийн өмнө л орсон-Аан заа заа. Баярлалаа гэж хэлээд утсаа салгалаа.1-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…