Нүүр Uncategorized Өнчин зүрх Төгсгөлийн 8-р хэсэг

Өнчин зүрх Төгсгөлийн 8-р хэсэг

12 секунд уншина
0
0
1,028

Шалан дээр хэн нэгэн хүний нулимс бөмбөрөн унах бөгөөд хэн ч сонсохгүй түнэр харанхуйг илтгэх шиг.Ард минь амар тайван унтах Идэржав уруу харах гэсэн боловч яагаад ч юм чадсангүй. Би түүнийг нэг минут бүү хэл нэг секунд ч харах хүсэлгүй болжээ.Тэр нойрондоо ярьж эхлэв.

Харин би чихээ дарав…-Яагаад…яагаад…яагаад…хэмээн толгойгоо базлаад өөрөөсөө хэдэн арван удаа асууж үзлээ.Урьд нь би өөртөө “Чи одоо ганцаараа биш” гэдэг үгийг олон дахин давтаж хэлсэн боловч үнэн байсангүй.Дунд сургуульд байхдаа олон хүүхдийн доог тохуу болж амьдралыг үзэн ядах үе байсан хэдий ч одоо болж байгаа зүйлтэй зүйрлээд ч хэрэггүй бизээ.Одоо юу нь өөрчлөгдсөн бэ гэвэл би өөрийгөө амар тайван байлгаж чадахаа больсон явдал юм.Харин дараа нь юун дээр бүдрэх бол?…Гараа хумхиад хүйтэн шалан дээр суух боловч даарч байгаагаа ч анзаарсангүй. Гэнэтхэн гар утас хангинан дуугарлаа…Юун түрүүнд дууг нь хааж орхив.

Би эргэлзлээ…Хажуудаа байх гар утсыг энэ бүйх зүйлд буруутай юм шиг аймшигтай харцаар ширтэж эхлэв. Хуруунуудаа дэлгээд ахиад л утсыг шүүрч авлаа. Яагаад ч юм хага базахыг хүсэж гараа улам чангаар атгав. Хэн нэгэн хүн залгасаар л…Би нүдээ аниад харилцуурыг чихэндээ наалаа. Эмэгтэй хүн байх бөгөөд шивнээ хойлоогоор-Байна уу?…Байна уу?…Байна уу?…Чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ?…Гэхдээ чамайг сонсож байгаа гэдгийг мэдэж байна…Сүүлд муухай аашилсанд уучлаарай. Гэхдээ чи гэртээ ирэхгүй юм уу? Бүхэл бүтэн хоёр хоног ирээгүй болохоор чинь санаа зовоод байна…Хүү чинь уйлаад л…Ядаж зурвасаар ч болов “Би зүгээр байгаа” гээд нэг хэлээч…Чи үнэхээр юу ч хэлэхгүй юм уу?…Би түүнийг огт танихгүй боловч яг л өстөн дайсныхаа хоолойг сонсож байгаа юм шиг үг бүрд нь зүрх хурдан хурдан цохилсоор байв.

Би түүнээс Идэржавыг нууцхан харамлана…Учир нь эмэгтэй хүн ганцаардаж байхад дэргэд нь байсан хэнд ч бай дасдаг юм билээ…Тэгээд ч би бол эр хүний жинхэнэ хайрыг мэдэрч үзээгүй охин шүү дээ.Хамгийн гол асуудал юу вэ гэвэл энэ хүн бол Идэржавын эхнэр бөгөөд үр хүүхдийг нь түрүүлж өгсөн нэгэн. Харин би…би бол зүгээр л нэг хэдэн өдрийн зугаа. Үүнийг л би мэдэж байна…”Чиний нөхөр чинь чамайг голоод надтай жаргахыг сонгосон” гэх үгс яг хэлэн дээр минь байсан боловч хэлсэнгүй. Би үл таних эмэгтэйд бууж өгөхөөр шийдэн зүгээр л харилцуурыг тасалж орхив.”Би тэр өдөр Идэржавтай таараагүй байсан ч болоосой” хэмээн гутарч байлаа.Би өөрийгөө юу хийх ёстойг олж гар цүнхээ ухаж эхэллээ.Намайг хүлээн хэвтэх цаас бал хоёроо гаргаж ирээд Идэржавт хэлэх эцсийн /сүүлчийн/ үгээ бичив.

Үсэг бүрт гар минь салгална…”Чи энэ захидлыг уншиж байгаа бол би аль хэдийн чамаас явжээ. Би бүхнийг мэдсэн. Гэхдээ би чамд муу зүйл санаж, үзэн ядахыг хүсэхгүй байна.Зүгээр л өөрийгөө тайван байлгах нь зүйтэй. Хэдхэн өдөр байсан ч гэлээ надад тусалж орох орон, идэх хоолтой байлгасанд баярлалаа. Мөн дахин битгий эхнэрээ хуураарай. Миний бодлоор тэр хүн чамд үнэхээр хайртай юм шиг санагдсан. Намайг битгий хайгаарай, бас бүү хүлээгээрэй. Миний чамаас гуйх эцсийн хүсэлт бол хэрэв чи надтай хэзээ нэг цагт таарвал, надтай харц тулгарвал зүгээр л танихгүй хүн шиг зөрөөрэй. Надаас илүүтэй чамд итгэж, чамайг хүлээдэг гэр бүл чинь байгаа.Тийм болохоор чи баян хүн. Надад харин юу ч байхгүй ээ. Хийсэн бүхэнд чинь талархаж байна. Оюунгэрэлээс…”Би явах бэлтгэлээ хангаад дулаан хувцас, малгай, ороолтоороо өөрийгөө зузаалав.

Хаалгаар гарах мөчид надад ямар ч мөнгө байхгүйг санаад Идэржав руу эргэж харлаа. Тэр зүгээр л хурхиран унтсаар л. Би чимээгүйхэн шиг түүний хэтэвчийг нээж үзлээ. Нэг их мөнгө байгаагүй ч талыг нь авч халааслаад хаалга уруу яарав.Түрүүний цасан шуургатай зүйрлэвэл гадаа арай намдуухан болсон байв ч даарахгүй гэсэн үг биш. Гэхдээ л энэ газраас түргэн зайлж холдвол гадаа ямар байх нь надад огт хамаагүй.Гараа халаасандаа хийгээд эхний ээлжинд хурдаа нэмэн алхлаа.Урдаас үлээх салхи зөөлөн боловч хэтэрхий хүйтэн байх агаад сормуус минь цанатсан байв.Миний толгойнд орж ирсэн хамгийн эхний бодол бол өнөөх түргэн хоолны газар руу очиж азаа сорих явдал юм.Гуйгаад үзвэл үгүй гэж хэлэхгүй байж магад. Үүнээс өөр сонголт байгаагүй болоод ч тэр үү би дотроо залбирч байв.Барагцаагаар үүрийн таван цаг болж байсан бөгөөд хажуугаар зөрөх машинууд өвлийн ялаа шиг л цөөхөн.Хэрвээ би яг энэ эрчээ алдалгүйгээр алхаад л байвал хоёр цаг,магадгүй гурван цагийн дараа түргэн хоолны газарт очиж чадахаар байв.Гучин минут шахуу алхсаны эцэст гэдэс минь өлсөж дуугарахыг мэдэрлээ.

Би зүүн халаасанд байгаа Идэржавын хэтэвчнээс авсан жаахан мөнгөө тэмтэрч үзээд “Дэлгүүр онгойвол юм авч идье” хэмээн өөрийгөө тайвшрууллаа.Алхаад л байв…-Хөөе миний дүү!!! гэж хэн нэгэн салхины чимээг даван над уруу чанга хашгирахыг сонсов. Зүүн эргээд дуу гарсан тэр зүгт харталАмандаа тамхи зуусан хүн байлаа.-Хаа хүрэх гэж яваа юм?Би хүрэх газраа хэлээд түүнийг хэсэг ажив. Саравчтай малгай өмссөн дөчөөд насны эр байх агаад машиных нь мотор түр түр хийн дуугарна.-Би хүргээд өгөх үү? ийм хүйтэн байхад чи арай алхах гэж байгаа юм уу?-Надад мөнгө байхгүй ээ-Зүгээр дээ мөнгө авахгүй. Суу суу…гэж над уруу уриалав.Би дотроо “Ашгүй дээ” хэмээн баярлаад яаравчилан машинд суулаа.Дотор маш дулаахан байв. Эсвэл зүгээр л би хэт их даарчээ.

Нойр хүрч байсан ба нүд минь байсхийгээд л анилдах намайг жолооч эр үе үехэн толиндоо ажина.-Чи их ядарчээ?-Тиймээ…Бүтэн цаг даарч алхсан.Тэр уулга алдав.-Пээ тийм үү?…Тэгвэл унт даа. Заасан газар чинь ирээд чамайг би дуудъя.”Сайн хүмүүс ч байх юм даа” гэж би дотроо бодлоо.Хоёр гараа хооронд нь үрж, халуун амьсгалаар үлээж эхлэв. Хэдхэн цагийн өмнө болоод өнгөрсөн өнөөх үйл явдал толгойд миньурилгагүй зочин шиг л орж ирэн зовоох бөгөөд толгойгоо сэгсрээд гагцхүү мартахыг хичээнэ.Би нам унтсан байх ба хэн нэгэн хүн гадуур хувцасыг минь тайлахыг оролдож байх мөчид нүдээ нээлээ.Ороолт, малгай хоёр минь аль хэдийн алга болсон байв.Би танихгүй эрийг өөрөөсөө хүчтэй түлхэхэд гартаа барьсан хүрэмийг минь зуурсан чигтээ цааш савагдав.Тэрхэн мөчид хажуу тийш харсан боловч түргэн хоолны газрын гадаа биш мухар гудамжинд ирэн зогссон байлаа.-Та яаж байна аа? одоохон боль!-Зүгээр ээ. Би чамайг ойлгож байна. Би чамд мөнгө өгье!!! нүдээ аниад л нээхэд бүх зүйл дууссан байх болноТэрбээр цааш юу ч хэлэлгүйгээр эхэлсэн ажлаа дуусгахын тулд над уруу улайрч эхэллээ.

Тэрбээр аль чадхаараа надтай чаргууцалдсан болов куртиканаас /гадуур хүрэмнээс/өөрийг тайлж чадсангүй.Намайг эсэргүүцэх тусам улам харгис болж нэг мэдэх нь ээ хоолойг минь боосон байлаа. Өмдийг минь тайлахыг завдаж байх хооронд би хамаг хүчээрээ шүдээ зуун “Урьд нь чадуулсан бол энэ удаад бол үгүй шүү!!!” гэж өөртөө хэлээд хэзээ ч өрөөсөө гаргаж байгаагүй их хүчээр түүнийг түлхэн холдууллаа. Мэдээж энэ хангалтгүй тул тэр над уруу ахиад л ухасхийнэ. Тэр үед уур хилэн минь хангалттай дээд цэгтээ хүрчихсэн байсан болохоор баруун хөлөөрөө нүүр рүү нь тийрч орхив. Хатуу ултай гутал байсан болохоор нөгөөх эрийн хамарнаас улаан цус асгарч эхлэлээ. Миний цохилт хэтэрхий хүчтэй байсан болохоор түүнийг хэсэг хугацаанд шоконд автуулж чадсан юм.Энэ боломжийг ашиглан хаалганы түгжээг тайлаад гарч зугтаалаа.Мухар гудамны төгсгөл барагцаалвал тавин метрийн цаана байсан юм.

-Муу өлөгчин наанаа зогс!!!. хэмээн нөгөөх эр ууртай нь аргагүй араас хашгирч байлаа.Би нэг эргээд хартал машиныхаа хажууд явган суусан байх агаад хамраасаа асгарах цусыг тогтоохын тулд хоёр гараараа тас хавчсан буй нь гэгээ ороогүй шөнийн харанхуйд хальтхан үзэгдэнэ.Гүйгээд л байсан сан…Хэр хол явсанаа ч мэдэхгүй…Жаахан л зогсвол нөгөөх эр гүйцэж ирээд ахиад харгислах юм шиг. Би айсан гэхээсээ илүүтэйгээр цөхрөнгөө баран нулимс асгаруулна.Хүрэм болон малгай, ороолт цөмөөрөө машинд үлджээ. Гудамж сүлжин гүйсээр байв. Магадгүй би тэр үед хүн болж төрсөнийхөө эцсийн хүчийг шавхан гүйсэн…Юун дээр гэдгээ мэдэхгүй ч бүдэрч уналаа. Хэтэрхий хурдан бас удаан гүйсэн болохоор толгой эргэж буй нь илт. Би босож чадсангүй…Ухаан минь балартсан байлаа.***Орон гаран тархинд минь элдэв зүйл төсөөлөгдөнө. Би үхчихсэн юм болов уу?…Би яг хаана байгаа юм болоо?…Бие минь яг л үүлэн дээр хөвж байгаа юм шиг аз жаргалтай, бас амар тайван байна. Эсвэл энэ диваажин юм болов уу?…-Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр бид таны хайрт гэр бүл…Үгүй ээ…Би амьд байна…Хажууд радио эфир дуугарч байна.Гар минь дийлдэхээргүй их хүнд байх чинь. Яг юу болсон бэ?…Би нүдээ нээгээд нэг хартал тамхины утаа суунагласан монгол гэр дотор байгаагаа мэдэж чадлаа.-Сэрчихсэн үү?…гэж хэн нэгэн надаас асууна. Толгой дээр минь хүйтэн алчуур тавьсан байх агаад хажууд суусан хүнийг би арай ядан олж харав.-Та чинь ???…-Намайг таньж байна уу?Уруул минь чичигнэх бөгөөд аажуухан өнгөөр-Тийм ээ…Таныг би таньж байна…хэмээн хэлээд чин сэтгэлээсээ инээмсэглэлээ.1-р бүлэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *