Нүүр Uncategorized Өнчин зүрх 7-р хэсэг

Өнчин зүрх 7-р хэсэг

10 секунд уншина
0
0
789

Би ч бас түүний адилаар хэсэг бодолхийлэв.-Юу тэр вэ?-Чи надад яагаад өнгөрсөн амьдрал болон, гэр бүлийнхэнийхээ тухай огт ярихгүй байгаа юм бэ?-Тэгж их мэдэхийг хүсээд байгаа бол дараа нь хэлж өгье.Тэр юу ч хэлэлгүй цааш үргэлжлүүлэн галлагаагаа хийв.Би өмд цамцаа өмсөж эхэллээ.-Би явлаа. Харин чи намайг явсан хойгуур хаалга үүдээ сайн түгжээрэй.-Хэн нэгэн ирэхгүй гэдэгт итгэлтэй байна уу?Идэржав хэсэг бодол болов.-За яахав хүн ирлээ гэж бодъё. Тэгвэл түрээслэж байгаа гэж хэлээрэй…гэхдээ ирэхгүй ээ***Хов хоосон өрөөтэй найзлаад гурав хоног өнгөрчээ.Магад энэ өрөө миний зүрх сэтгэлтэй тун адилхан санагдана. Хэрвээ хүн өөрийн өөрийн тарьсан үрээ хурааж авдаг гэх үг үнэхээр үнэн бол надад энэ хорвоогоос авах зүйл байхгүй гэж бодохоор юутай их харамсмаар.Зүгээр л хоосон хана ширтэхээс өөр сонголт надад байгаагүй тул хэрэггүй хэдэн төсөөлөлдөө дарагдан өдөр хоногийг элээнэ.

Энд сонирхол татах ядаж ганц зүйл байж магадгүй гэж таамаглаад хуучирсан модон шүүгээг ухлаа.Өөдөөс минь хэдэн хайрцагтай зүйл угтах агаад нэг нэгээр нь онгичиж эхлэв.Эхний хэдээс нь муудаж хуучирсан хэдэн хувцас, нөгөө хэдэд нь хэрэглэж дууссан хэдэн дэвтэрүүд (чийгэнд норсон) байлаа. Түүвэр үлгэрийн номнууд болон оюутны дадлагын материал гэх мэт зүйл мэр сэр гарч ирнэ.”Амьд явахын үнэ цэнэ” гэж тодотгосон нэг ном гарт минь баригдлаа. Нэгэнтээ л энэнээс өөр найзлах зүйл байгаагүй тул чийг болсон номыг галлагаа хийж буй зуух уруу ойртуулав.Идэржав явсанаас аль хэдийн хоёр хоногийн хугацаа өнгөрсөн тул хөлдөж үхэхгүйн тулд хамаг чадлаараа хичээж мод хагалан гэрийг дулаацуулсан нь энэ аж. Анх удаа л сүх барьж үзсэн тул гар минь янгинан өвдөж байв.

Орны хажууд ганцхан ширхэг дэлгүүрийн шинэ талх…-“Зүгээр дээ. Хэзээ нэг өдөр сайхан цаг ирж л таараа” гэж дэмий л амандаа үглэн өөрийгөө тайвшруулна.Хоёр минут тутамд номын хуудаснуудыг эргүүлж хурдан хатаахыг хичээж байлаа. “Идэржав хэзээ ирэх юм болоо?” гэсэн бодол толгойноос үл гарна.Хоёр цагийн дараа орон дээрээ тухаа олж хэвтээд өнөөх номын хуудсыг эргүүлэв. “Хүний орчлонд Эрдэнэс гэж юуг хэлэх вэ?” гэсэн эхний бүлгийн хуудсыг нээгээд уншиж эхлэлээ.Урьд нь ном уншиж үзээгүй болоод ч тэр үү энэ бүхнийг ойлгохын тулд толгой гашлан байв.Өөрийн мэдэлгүй оройн найман цагт дуг хийсэн байх агаад хаалга тогших чимээнээр нүдээ нээлээ.Үүдэн дээр очоод -Хэн бэ?-Идэрээ байнаа. Хаалгаа тайлаарай…Хөлдөж үхэх ньБи хаалганы түгжээг түргэхэн шиг тайлж өгөв. Толгой дээрх цасаа гөвсөөр тэр орж ирлээ.-Гадаа цасаар шуурч байна.Машин ч олигтой явж өгдөггүй ээГартаа тор зүйл барьсан байх бөгөөд бага зэрэг идэх юм авч иржээ.

-Өдөрхөн дулаахан байсан. Би анзаараагүй юм байна-Харин тиймээ…Өдөр арай намдуухан байсан. Гэнэт л ийм юм болчихлооИдэржав ороод ирсэн болохоор санаа минь амарч хэсэг зуур ч болов төвөгтэй бодлуудаа хөөн зайлуулах боломж гарч ирдэг байлаа. Тэр зуухны урд суугаад гараа дулаацуулав.-Өнөөдөр чи явах уу? гэж би болгоомжлонгуй асуулаа.-Үгүй ээ. Хүйтэн байгаа юм чинь явахгүй. Машин ч асахгүй биз гэж тэр төвөгшөөв. Надад түүнд өгөх халуун цайнаас өөр зүйл байгаагүй билээ.***Идэржав аль хэдийн унтсан байв. Хурхирч байхыг бодвол их л ядарсан болох нь илт. Өдөр жаахан нойр аваад унтчихсан болохоор “Одоо л боломж гарлаа” гэж би дотроо бодлоо.Энэ байдлаараа удаан байж яав ч болохгүй тул өнөөх нэрийн хуудсаа өгсөн эмэгтэй рүү залгах хэрэгтэй гэж бодоод орноосоо өндийв. Гар чийдэн тусгаад цүнхнээсээ өнөөх цаасаа олж аваад Идэржавын өмдний халаасыг ухлаа.Гар утас нь унтраастай байх агаад асаадаг товчлуурыг удаан дарав.

Урьд нэг удаа санаандгүй байдлаар түгжээг нь харчихсан болохоор санаа зовох зүйлгүйгээр цааш үргэлжүүлнэ.Нэрийн хуудсан дээр бичсэн өнөөх дугаараа хийгээд яг залгах гэтэл зурвасууд ар араасаа ирж эхлэв. Надад энэ хүний хувийн амьдрал хамаагүй боловч яагаад ч юм зурвасыг унших хүсэл цаанаасаа л ундарна.Би нүдэндээ ч итгээгүй бөгөөд гар минь аажим аажимаар чичирч эхлэв.”Хаана байна? хэзээ ирэх вэ?, Хурдал хүү чинь халуураад байна? ажил чинь дууссан уу, замаараа дэлгүүрээс хоолны юм бас живх аваарай, яагаад муухай аашлаад байгаа юм яг одоо утсаа ав” гэх зурвасууд ирсэн байлаа.Би өөрийн мэдэлгүй ард унтаж буй Идэржав уруу эргэн харав. Урьд нь хараад сэтгэл сэргэдэг байсан бол энэ удаад юу юунаас илүү үзэн ядаж, дотроо харааж зүхлээ.Энэ зүйлийг бүү төсөөл хэмээн дотроос хэн нэгэн хэлээд байх шиг толгой минь өвдөж эхлэв.Гартаа барьсан утастайгаа хамт газар сөхрөн унав.”Би зүгээр л түүний зугаа байсан юм гэж үү” хэмээн өөртөө хэлж хоолой нь зангирч эхлэв.Хэсэг ингэж суусны дараагаар би түүний түрүүвчийг гаргаж ирлээ.

Нээхэд л өөдөөс аз жаргалтай мишээсэн эхнэр нөхөр болон өлгийтэй нялх хүүхдийн зураг “Чи намайг хармаар байна уу” гэж хэлэх шиг нүдэнд тусах аж.Уур хилэн, гомдол цөхрөлдөө автсан би тэр зургийг уръя гэж бодсон ч буцаагаад түрийвчийг хаалаа.Шалан дээр хэн нэгэн хүний нулимс бөмбөрөн унах бөгөөд хэн ч сонсохгүй түнэр харанхуйг илтгэх шиг7-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *