Нүүр Uncategorized Өнчин зүрх 6-р хэсэг

Өнчин зүрх 6-р хэсэг

33 секунд уншина
0
0
690

Зам дагуу алхаж байтал ширхэгийн тамхи зарж, цагаан утас урдаа тавьсан эмгэн тааралдав.-Сайн байна уу? Утсаар тань ярьж болох уу?-ЯриулнаЦүнхнийхээ ёроолд буй Идэржавын өгсөн өнөөх цаасыг гаргаж ирлээ. Бичээстэй дугаарыг хийн түүн рүү залгав.Хоёр удаа дуудуулсаны эцэст гурав дахь дээр нь утсаа авлаа.-Байна уу?-Байна байна. Хэн бэ?-Намайг таньж байна уу? Би нөгөө Оюунгэрэл байна.-Хөөх тийм үү? чамайг ийм удаан ярихгүй болохоор чинь холбоо барихгүй юм байна гэж бодлоо.-Үнэхээр зав муутай, ажил ихтэй байсан юм аа.-Тийм ээ. Ойлгож байна…гэхдээ ийм орой залгаад юу болсон юм бэ? Ямар нэг хэрэг гарсан юм уу?-Чи хаана байгаа байгаа юм.-Гадуур таксинд яваад л.

Өөр хийсэн онцын зүйл алгаа-Чамайг уулзаж чадах уу гэж асуух гэсэн юм -Болноо би чамайг байгаа газраас чинь очоод авъя Ийнхүү бид хоёр уулзах газраа тохиролцоод ярьж дууслаа.Эмгэн над уруу ёжтой харцаар хараад-Уучлаарай охин минь. Чиний хувийн хэрэгт оролцож байгаад өршөөгөөрэй. Чи найз залуутайгаа уулзах гэж байна уу? Би түүн рүү хэсэг харав. Бараг 70 гаруй настай шаргал өнгийн дээл өмссөн эмгэн. Асуултыг нь бодоод үзэхэд би түүнд ямар нэг зүйл хэллээ гээд буруудах зүйл байхгүй мэт санагдав.-Найз залуу ч гэх нь хаашаа юм зүгээр л танил-Энэ шөнө орой ингэж ярихыг бодвол их л ганцаардаж дээ. Зүгээр л танил юм бол болгоомжтой л байгаарай гэж тэр санааширангуй хэлэв.-Зүгээр дээ.

Үнэнийг хэлэхэд надад очих газар ч алга.-Тийм үү? би зүгээр л чамд сануулж хэлсэн юм аа. Өөр санаа байхгүй-Баярлалаа хэд болсон бэ?-Зүгээр дээ мөнгө хэрэггүй-Таны буянд талархъя эмээ. БаяртайНамайг тэр газраас холдох хүртэл өнөөх эмгэн хэсэгтээ л надаас хараагаа үл салгана. Бага зэрэг салхитай байсан тул үс минь үе үе сэвэлзэж хацар нүүрийг эрвэгнүүлэн байлаа.Уг нь цалин гэж авсан жаахан мөнгөөрөө ахиад л хямдхан дэн буудал руу очиж хэдэн өдрийг өнгөрүүлж болох юм.Яалт ч үгүй өнөөх залуу маань санаанд ороод байсан тул ийнхүү шийдвэр гаргасан нь энэ билээ.Хажуугаар зөрөн алхсан хэсэг бүлэг охидууд харааг минь булаалаа.

Энэхэн мөчид ахиад л өмнөх амьдралын минь, магадгүй аавтайгаа өнгөрөөсөн цаг мөчүүд санаанд орно.Аав минь одоо яг юу хийж байгаа бол? Төсөөлөхийн ч аргагүй биз.-“Хөөе Оюунгэрэлээ” гэж цонхоо онгойлгон над уруу хашгирах Идэржавыг би олж харав.Түүний байгаа байдал өмнөхөөсөө ч илүү дажгүй харагдаж байх бөгөөд машинаасаа бууж ирээд эелдэгээр зүүн гараа сунгав.-Оройн мэнд-Чамд ч бас-“Юутай ч сууцгаая” хэмээн тэр уриалав. Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт байдаг өндөр банди нараас тэр дутахааргүй харагдаж байв.Түүний хүсэл сонирхол юу гэдгийг нь би огт гадарлаж амжаагүй ч муу зүйл биш гэдэгт итгэсээр л.-Чи өнөөдөр их урвагар байх чинь. Ямар нэг зүйл болоо юу? -Ярихад ч бэрх юм. Тийм болохоор хэлээгүй байсан нь дээр гэж бодож байна-Зүгээр дээ өөрийгөө бүү хүчил.

Эмэгтэй хүнийг шамдуулна гэдэг бүдүүлэг хэрэг. Яахав дээ энэ үгийг нэг сайн найзаасаа сурсан юм-Тэгвэл өөр зүйлийн талаар яръя. Гэхдээ л надад асуултанд хариулах л тэнхэл байна. Сэтгэл санаагаа нэг юмтай зүйрлэвэл…юу гэмээр юм, шатаж дуусч байгаа лаа.-Наад лааг чинь эргүүлээд асаах л үлдэж дээ.Үнэнийг хэлэхэд Идэржав надад таалагдаж байв. Хааяа нэг уулзаад хамт зугаалж, “Завтай юу?”гэж асуухад нь болж өгвөл татгалзмааргүй залуу юм шиг санагдана.Бид хоёр энэ чигээрээ бараг 2 цаг шахуу ярилцаж суусан сан.-Орой болж дээ. Одоо яадаг ч юм билээ. Чи гэрлүүгээ харих юм уу?Энэ асуултанд харина гээд хэлчихвэл зохимжгүй юм шиг санагдаж байв. Цанаасаа л дахиад хамт баймаар санагдсан тул цаашид юу болохыг түүнд даатгая хэмээн бодоод-Үгүй ээ би гэртээ харихгүй.

Муудалцчихсан… -Яадаг ч юм билээ. Надад нэг санаа байна -Ямар?-Манайх саяхан нүүгээд нэг өрөө орон сууцанд орсон юм аа. Гэр хороололд бол өдөр шөнөгүй нүүрс түлнэ. Тэгээд ч зардал их гарах болохоор гээд энэ жилдээ ажил сургуульдаа ойрхоныг нь бодоод өөр газар байр түрээслэж байгаа. Харин нөгөө хуучин байшин маань одоо эзгүй. Хоёулаа тэнд очвол ямар вэ? -“Жаахан айдастай л байна” хэмээн би итгэл муутай өгүүлэв.-“Тэнд шөнө болохоор ганц хоёр хулгана гүйлдэж магад” гэж хэлээд тэр гараа салаавчлан суудлаа налав.-Тэгье ээ очье…хэмээн сулхан дуугаар хариу хэлэв. Идэржав суудлаасаа өндийн босоод хаазаа гишгэлээ.***Өглөө болж нар мандав.Нарны гэрэл нь ор байрласан газарт ямар ч төвөггүйгээр тусах агаад би нүдээ нухлав.Намайг нэг харахад Идэрээ зуухандаа галлагаа хийж буй нь үзэгдлээ. Өрөө тасалгааны хувьд хов хоосон, хэмхэрхий нэг шүүгээ болон том модон ортой.-Чи сэрчихсэн үү? гэж Идэржав надаас асуулаа-Тийм ээ.

Өглөөний мэнд…Их дулаахан байх чинь -Нэг юм асууяНүд минь хагас нээлттэй байх ба өөдөөс нь толгой дохиод -За-Чи үнэхээр гэртээ харихгүй юм уу?-Үгүй ээ харихгүй ээ. Ажил олоод ганцаараа амьдарна.-Чи хэсэгтээ энд амьдрах юм уу?-Үнэхээр болох юм уу. Хэн нэгэн ирэхгүй юу?-Бололгүй яахав. Хэн ч ирэхгүй дээ бүү санаа зов. Харин чи чадна гэвэл шүү дээ-Зүгээрээ би чадна гэж баясгалантай нь аргагүй түүнд хэлэв.-Чи над дээр ирж байх уу?-Мэдээж ирнэ. Гэхдээ ховорхон…Гэхдээ Оюунгэрэлээ надад нэг зүйл их хачирхалтай санагдаж байна.6-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *