
Газар асгарсан хоол болон тавагны хагархайнуудыг цэвэрлэж байв. Хэн нэгэн хүн над уруу хараад ёжлонгуй инээх мэт чимээ чихэнд минь дуулдлаа.Хажууд зогсож байсан ахлах-Оюунгэрэлээ наадахаа хурдан цэвэрлэчихээд миний өрөөнд орж ирээрэй-ОйлголооТэр өрөө рүүгээ явж одлоо.Шалны алчуур барихад хэтэрхий хүйтэн байсан тул гар минь чичирч эхлэв.-Би туслах уу? хэмээн нөгөөх зөөгч охин өгүүлэв.Надад татгалзах шаардлага байгаагүй тул толгой дохьлоо.-Чи урьд нь иймэрхүү ажил хийж байгаагүй юм шиг байна тийм үү?-Үгүй ээ анх удаа л. Үнэхээр хэцүү юмаа. Бас их хүнтэй болохоор-Чадахгүй зүйл байвал надад хэлж байгаарай гэж хэлэх зуураа асгарсан хоолыг хамж байв.-Чамайг ахлах дуудсан байхаа? Би цэвэрлчихье ээ чи оч -За баярлалаа.

Намайг энэ удаад төвөггүй ажлаас халах байх хэмээн би таамаглаж байлаа. Хаалгыг татах зориг хүрээгүй боловч өөр яалтай ч билээ. -Наашаа суу!-ЗаТүүний харц үнэхээр цөхрөнгөө барсан байдалтай харагдана. Хэрвээ би ажил хийж чаддаг байсан бол ингэхгүй л байх байсан. Тиймээс өөртөө гомдохоос өөр сонголт үлдээгүй бололтой.-Чамайг яамаар ч юм бэ? Чи цалингаа авахаасаа өмнө тэрэнтэйгээ дүйцэх торгуультай болох нь. Чамд бодож байгаа зүйл байна уу?Би гараа хумхиад дуугүй л сууна.-Чамайг одоо эцсийн удаа 3 хоног харъя. Чи хоол зөөлгүйгээр зүгээр л хүмүүсийн тооцоог бүртэг. Тохирох уу? Чамайг халчихмаар л байна.-Танд баярлалаа. Би хичээнээ.Би бага ч болов тайвшираад өрөөнөөс гарах гэтэл-Өө нээрэн чиний энэ 3 хоногийг цалингүйд тооцно шүү!!!Амьдрал үргэлжилсээр л, хүндхэн өдрүүд ард хоцорсоор л.
Юутай ч ямар нэг хэл ам гаргахгүйгээр 14 хоног болов.Мөнгөө л төлчихсөн гэсэн шиг дураараа аашлан гаарах цөөвөр чононууд олон байлаа. Ямар нэг зүйл хэлэхгүй байхыг бодоход мөнгө үнэхээр л хүчтэй юм гэсэн ойлголтыг төрүүлэх ажээ.Ачаалал их, сөхөрч унатлаа ажиллах үе олон. Тэр тоолонд эндээсээ гараад хаашаа ч хамаагүй явчихмаар ч юм шиг. Тэглээ гээд намайг гэх хэн ч байхгүй. Аав минь дэргэд үгүй болохоор өөр сонголт үгүй.Миний тооцолсоноос ч долоон дор хэрэг нэг удаа гарч билээ.Ахлах над уруу хараад-Тэр ширээн дээр байсан хүмүүс хаашаа явсан юм? хэмээн асуув. Түүний царай нь таагүй харагдах бөгөөд хөмсөгөө бара зэрэг зангидсан байдалтай.Би дөнгөж угаалгын өрөө орчихоод гарч ирсэн тул түүний адил гайхаж-Саяхан байж байсан шүү дээ-Чи тооцоогоо авсан уу?
Тэр хүмүүс чинь мөнгөө төлөөгүй!!! гэж хэлэхэд дотор харанхуйлаад ирэв.Захын ширээнд сууж байсан залуус багагүй зүйл захиалчихаад хоорондоо инээлдэж суусан тул явчихаагүй байгаасай хэмээн дотроо би залбирч байлаа. Юутай ч гадаа тамхи татаад зогсож байж магад гэж тооцоолоод хаалга уруу хурдан гүйлээ.Дотор түгшиж “Үгүй байлгүй дээ, явчихаагүй байгаасай” гэж бодсоор хоолны газрын ойр хавийг хэсэг самналаа. Тэд үнэхээр мөнгөө төлөлгүй зугтаад хаашаа ч юм явж одсон байв.Доошоо харан удаан алхалсаар буцаад орлоо. Шөнө 1 цаг болж байсан болохоор хэдхэн ширээ л хүнтэй.-Оюунгэрэлээ! Хариуцлагатай байхгүй яасан юм бэ? Юу болох нь энэ вэ? хэмээн ахлах намайг зэмлэв.

Надад хэлэх үг үнэндээ байсангүй. Энэ удаад өрөөндөө биш олон хүмүүсийн нүдэн дээр ийнхүү хэлж байхыг бодоход тэр үнэхээр шийджээ.-Одоо яв. Чи халагдсан. Саяны залуусын тооцоог чиний цалингаас хасаад чамд хэдэн төгрөг өгч болох юм. Энэнээс өөр алга.Би хоолойгоо шахан арай хийн -За гэж хэлэв.Гал тогооны ажилчид болон үйлчлүүлэгчид бүгд над уруу өрөвдсөн харцаар харна. Би юу ч хэлэлгүйгээр торонд баглаатай хувцасаа аваад ажлын цамцаа хүлээлгэж өгчихөөд хоолны газраас гарч алхлаа. Ахлахын дуртай дургүй өгсөн мөнгө нь хэтэрхий бага.
17 хоног ч гэлээ миний хувьд хангалттай удаан хугацаа байсан тул “Ердөө л энэ гэж үү?” хэмээн бодлоо. Урьд нь ааваасаа зүгээр өдрийн хоол иднэ гэж хэлээд авдаг байсан мөнгөтэй арай ядан л дүйцэх юм. Дахиад л хаашаа явахаа үл мэдэн алхах зуурт эмэгтэй хүн араас минь дуудлаа. -Хөөе. Эгчийн дүү хүлээж байЭргээд хартал дөнгөж түрүүхэн түргэн хоолны газарт ганцаараа сууж байсан хүн мөн байх авай. Магадгүй намайг яаж бүтэлгүйтсэнийг хоёр нүдээрээ удаан гэгчийн харсан байх.Тэр над уруу дөхөж ирэв.Үстэй шуба болон годон гутал углаад гоёж гангалсан барагцаа 40 насны эмэгтэй:
-Би сая чамайг харлаа л даа .Ямар байгааг ойлгож байна аа -Тэгээд юу гэж. Танд юу хэрэгтэй юм бол?-Надад нэг ажлын санал байна?-Ямар?-Юутай ч над уруу холбоо бариарай энэ миний нэрийн хуудас гэж хэлээд дөрвөлжин цаас гарт минь атгуулав.Юуг нь мэдэхгүй ч гэлээ ахиад нэг ажилтай болох боломжтой боллоо. Гэхдээ нөгөөх үл таних эмэгтэй явж одох цаг дор хаашаа явахаа мэдэхгүй нэгэн охин байрандаа таг хөшсөн чигээр үлджээ.5-р хэсэг төгсөв
