Нүүр Uncategorized Өнчин зүрх 4-р хэсэг

Өнчин зүрх 4-р хэсэг

42 секунд уншина
0
0
700

Би яг юу гэж хэлэхээ мэдсэнгүй.-Гэр рүүгээ харьж явна аа-Хоёулаа танилцъя тэхүү?Би толгой дохилоо.-Чи гар утас барьдаг уу?-Үгүй ээ. Байхгүй-Тэгвэл надад гэрээ заагаад өгөөчАнх удаа надаас хүн ингэж асууж байгаа болоод ч тэр үү бага зэрэг тээнэгэлзлээ. Толгой дээрээ нүдний шил тохсон залуу байх бөгөөд машины цонх онгойсон цагаас эхлэн сүрчиг үнэртэх ажээ.-Үгүй ээ. Гэрээ зааж өгмөөргүй байна.-Тэгэхээр чинь хоёулаа эргээд яаж холбоо барих юм бэ?-Мэдэхгүй байна аа.Чиний л ухаан шийднэ дээ Тэр миний өөдөөс инээлээ.-Чи завтай юу?-Яах гэсэн юм бол?-Жаахан хамт зугаалъя. Өөр санаа үнэхээр байхгүй шүү “Яг яахав” гэсэн бодол тэрхэн зуур толгойд минь орох авч нэгэнтээ л очих газаргүй хүн өөр яах ч билээ.Түүний машинд суухад тэр хаашаа ч юм бэ хөдөлж эхлэв.

ПМ-ээр цаг агаарын мэдээ танилцуулах агаад хэд хоногоос хүйтний эрч чангарна хэмээн мэдээллэж байлаа.-Чи хэдэн цаг хүртэл завтай вэ?-Нэг их бишээ-Тэгэхээр хоёулаа танилцъя. Хэн гэдэг вэ?-Оюунгэрэл-Намайг Идэржав гэдэг.Танайх хаана байдаг вэ?-Уучлаарай гэрээ хэлмээргүй байна ааБи түүний хаашаа явж байгааг мэдэхгүй ч гэлээ харан суусаар л байв.Хэсэг хугацаа өнгөрсөний дараа тэр надаас-Хоёулаа хамтдаа хоолонд орвол яаж байна? Чи дургүйцэхгүй бол? Би зүгээр л эмэгтэй хүний зангаараа “Үгүй ээ” гээд хэлэхийг хүссэн боловч өдөржин яваад гэдэс минь өлссөн байлаа.-Тэгье ээ хэмээн намууханаар хариу хэлэх бөгөөд миний үгийг сонссон өнөөх залуу жолоогоо өөр тийш эргүүлэв.

Хотын хөл хөдөлгөөн бага багаар татарч байлаа. Ажлаасаа тараад гэр рүүгээ харьж яваа мэр сэр хүмүүс болон хоорондоо инээлдэн алхалдах залуучуудаас өөр анхаарал татаад байх зүйл үгүй хотын гудамж.-Чи ингэхэд ямар ажил хийдэг вэ? хэмээн би зориг гарган дуугарлаа.-Би юу? Саяхан машин засварын газар ажилладаг байсан юмаа. Одоохондоо ажилгүй л байна. Гадуур халтуур хийгээд л өдөр хоногоо болгоно.Ийнхүү ярих зуураа төв зам дагуу байх нэгэн түргэн хоолны газрын гадаа ирж зогсов. Тун эелдэгээр миний гараас бариад машинаас буулгах аж.Хүн их байх агаад хамгийн захын ширээн дээр очин суулаа.Тэр надад хоолны цэс өгөөд-Дуртайгаа сонго хэмээн хэлэв.Аавтайгаа хааяа л нэг хоолонд ордог байсан учир авч идэх дуртай зүйлээ тэндээс хайлаа.Би ямар хоол авахаа түүнд хэлэхэд суудлаасаа шалавхан босов.

Ширээ бүгд эзэнтэй байх ба түүнийгээ дагаад чимээ шуугиан хангалттай их байсан ч хэн нэгэн хүн намайг тушааж зандран, нэрийг минь дуудах чимээнээс хавь илүү таатай санагдах аж. Доторх өнгө үзэмж сонирхолыг минь татан ийш тийш нүдээ гүйлгэнэ. Хананд хадсан бичиг нүдэнд тусаад амжлаа.Түүн дээр “Зөөгч ажилд авна” хэмээн бичсэн байв. Төд удалгүй хоёр таваг хоол барьсаар Идэржав урд минь ирэн суулаа.-За сайхан хооллоорой-Чи ч гэсэнБи хоолоо идэж байх зуураа түүнээс -Чи энд байнга ирдэг үү?-Үгүй ээ-Тэгвэл урьд нь орж ирж байсан уу?-Үгүй. Манайх эндээс хол л доо. Сая нүдэнд тусаад байхаар нь оръё гэж бодлоо. Яагаад энэ талаар асуух болов.-Аан зүгээр л. Асуумаар санагдсан юмаа онц биш.

Өнөөх залуугийн талаар ямар нэг зүйл бодонгоо хоолоо тайван идээд амжив. Мөнгө минь дуусч байгаа гэсэн бодол санааг минь зовоож байлаа.-Их орой болсон байна шүү-Тиймээ-Би чамайг гэрт чинь хүргээд өгөх үү?Би хариу хэлсэнгүй.-Өө нээрээ чи гэрээ зааж өгөхгүй гэлүү. Тэгвэл надад нэг санаа байна гэж өгүүлээд тэр энгэрийнхээ халаасыг уудлав. Дараагаар нь цаас бал гаргаж ирээд юу ч юм бэ бичиж эхэллээ.-Энэ миний утасны дугаар. Хариад аав ээжийнхээ ч юмуу утсаар ганц зурвас явуулаарай.-За ойлголоо-Ингэхэд дахиад жаахан зугаалахгүй юм уу? -Үгүй-Нэг их удахгүй ээ-Үгүй ээ уучлаарай. Дараа болъёТэр намайг авч явахын тулд янз бүрийн аргаар гуйсаар л байв .

Хариулт минь үргэлж дургүйцсэн хэвээр байсан тул нөгөөх маань бага зэрэг залхсан шинжтэй-За за. Тэгвэл дараа л болъё. Чи одоо хаашаа явах юм?-Эндээс өөрөө харьчихъя. Чи явсан нь дээр байх аа.-За за ойлголоо тэгвэл би чамайг явах зүг рүү чинь жаахан дөхүүлээд өгье.Бид хоёр түргэн хоолны газраас гараад машинд суулаа. Бараг хагас километр явсаны дараа түүн рүү хараад-За би ингээд буучихъя. Баярлалаа.-Заавал холбоо бариарай. БаяртайТүүнийг барааг далд ортол би хэсэг харан зогслоо. Тэгээд ахиад л эргээд алхав. Эргээд очтол түргэн хоолны газрын хөл хөдөлгөөн хараахан татраагүй байсан болохоор хэсэг хугацаанд хүлээхээр шийдэв.Сандал хэт хүйтэн, дороос хайрах болохоор зогсож хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй. Зүгээр л нэг амар тайван амьдралыг бүтээхэд 18 настай охин хангалттай /барах/ болов уу гэдэгт би эргэлзэж байв.Хүн бүр юу хүсэж юуны төлөө хаашаа яарна вэ?Яриад байдаг аз жаргал нь юунд оршдог бол ?

Магадгүй энэ бүхний хариултыг би өөрөө л олох ёстой байх.Би хүлээж тэсэлгүй орохоор шийдлээ.Захиалга бүртгэж буй эмэгтэй дээр очив-Уучлаарай юм асуух гэсэн юм. Танайх зөөгч авах зар тавьсан байсан?-Тийм ээ.Зөөгч авна… Чи ахлахын өрөөнд ороод уулзаж болно.-Хаана байдаг вэ?-Тэр харагдаж байгаа бор хаалгатай өрөөнд гэж хэлээд хойд зүг рүү заав.-БаярлалааБи удаанаар алхаж байсан ба үнэхээр сандарч байлаа. Анх удаа болохоор л тэр биз. Юутай ч хаалгыг тогшлоо.-Ор ор гэх эрэгтэй хүний дуу сонсогдов.Өрөөнд орж ирэхэд тамхины үнэр ханхлах ба идэр насны залуу эр угтан авав.-Сайн байна уу? Зөөгчөөр ажилд орох гээд-Аан тийм үү? болно болно. Урьд нь хийж байсан уу?-Үгүй ээ.

Хийж байгаагүй.-Манайх 24 цагаар ажилладаг. Чи тэгээд ачаалал дааж ажиллаж чадах юм уу?-Чаднаа-Ойлгомжтой. Тэгвэл маргааш өглөө 8 цагт -Уучлаарай.Гэхдээ…-Гэхдээ юу гэж?-Надад одоогоор очих газар байхгүй ээ.Эндээ байрлаад ажиллах боломжтой болов уу?Нөгөөх залуу хэсэгтээ дуугаа хурааж бодолд автав.-За тэгвэл чамайг өглөө хүртэл дадлагаар ажиллуулъя. Хүн бараг орж ирдэггүй цагаар унтаж болно. Би дотроо баярлаад толгой дохилоо.***Ажлын 3 дахь өдөр…Гар минь салгалж газар байх тавагтай хоолнуудыг яг яахаа ч үл мэднэ. Үнэхээр айж бас сандарч байлаа.Эргэн тойрны хүмүүс намайг хараад таг гөлөрсөн байх аж.Ахлах над уруу яаран гүйж ирэв. Би түүний нүүр рүү харж чадсангүй. -Дахиад л ингэчихлээ.Юундаа гайхсан юм.Хурдан цэвэрлэ!!!.Хэмээн зандрав.4-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *