Нүүр Uncategorized Өнчин зүрх 3-р хэсэг

Өнчин зүрх 3-р хэсэг

12 секунд уншина
0
0
489

Миний хувьд амьдрал үргэлж сайхан байсан. Тиймээ одоо ч сайхнаараа л байх ёстой. Хүнд хүчирхийлүүлсэн ч, аавыгаа шоронд явуулсан ч, танихгүй хүнд доромжлуулсан ч сайхан л байх ёстой.Би амьдрахын тулд энэ бүхнийг тэвчиж өөдөөс нь сөрөх ёстой. Би хүчирхэг нэгэн байх ёстой. Гэхдээ яаж ?…Ингээд эцсийн шийдвэрээ гаргах цаг иржээ.Тэр айлаас зугтах. Хамгийн гол асуудал юу вэ гэвэл би цаашид яах /юу хийх/ талаар юу ч мэдэхгүй байсан юм.Дээр дурьдсанчилан би гэрийн ажил хийдэггүй, шавар шалбаагтай зууралддаггүй охин байсан учир ганцаараа амь зууж чадах нь юу л бол. Миний төлөө гэх ганцхан хүн эцэг минь байсан.Би ангийн найзуудтайгаа хааяа нэг гадуур зугаалж цагийг зугаатай өнгөрөөлөө гээд надад үнэнч хүнийг олсон гэсэн үг биш. Тиймээ…Тэд бүгд л надад атаархдаг байсан.Тэр атаархал яван явсаар зарим нэг хүмүүсийн хэл амны бай болоход хүрсэн.

Нээрээ л хөгшин залуугүй өөрөөс нь илүү зүйл эдэлж хэрэглэж амьдарч буй нэгэнд сайн сайхан хүсэхийн оронд хар буруу санаж, “Муусайн баячууд” гэх нь элбэг болж.Би тэр хүмүүст хариулт хэлж чадаагүй юм даа. Яагаад гэвэл тэр бүх зүйл бүгд эцгийн минь хөрөнгө байсан юм шүү дээ.Болдогсон бол хэн ч байхгүй хээр зэлүүд газар ганцаарханаа амьдрахсан.Өдөр бүр аавыгаа зүүдэлж, тэр хүнийг санан бэтгэрэх явдал үргэлж гардаг байлаа.Эндээс бүр мөсөн зайгаа барья гэсэн боловч зориг хүрсэнгүй.”Би яагаад шийдвэр гаргаж чадахгүй байна аа?” гэж бодохоор л өөрийгөө улам улам үзэн ядна. Өчүүхэн сэтгэлтэй нэгэн байсан болохоор л тэр.

Хэрвээ эндээ байгаад байвал аль дээр болсон явдал ахиад давтагдах болов уу?Хичнээн их итгэл найдвар тавилаа гээд хүчирхийлүүлэх тэр өдөр зүгээр л нэг цаг хугацааны асуудал гэдгийг би мэдэж байлаа . Өдрийн 12 цагийн алдад хүргэн ахын бага хүү халууран орондоо хэвтэнэ.Үе үе огиулж зовиуртай нь аргагүй хэвтэх тул ээжийг нь ирэхээс өмнө асуудлыг шийдье гэж аль болох чадахаараа тэмцэнэ. Эм уулгаад, халуун жин тавиад ч нэмэр болсонгүй.Би ээж рүү нь гэрийн утсаар залгалаа -Байна уу? Чулуунаа эгчээ ?-Байна байна ? би жаахан завгүй байна. Юу болсоноо хурдан хэл-Бага хүү чинь халуураад болдоггүй ээ.Би юу болсныг нь мэдэхгүй байна-Ёстой нэг ганц хоног байхгүй байх хооронд олигтойхон харж байхгүй. Би одоо яваад очлоо.Харин чи эмч дууд -За эгчээ…Харилцуур тасарлаа.Би бага хүү рүү нь эргэн очиод-Яаж байна эгчийн дүү? зүгээр болох шинж байна уу? -Мэдэхгүй ээ. Дотор муухай оргиж байна.

Унтаж ч чадахгүй байна.Та ээжийг дуудсан уу?-Тиймээ дуудсан. Удахгүй ирэх байх.Ийнхүү хэлээд би эмч дуудлаа.Барагцаа 20 минутын дараагаар авга эгч болон түргэний машин хоёр зэрэгцэн ирэв.-Алив юу болж байна? Зүгээр үү миний хүү? Гэж хэлээд авга эгч хүүгийнхээ духыг барьж үзлээ.Эмч түүний халууныг үзэж оношийг нь тодруулахад нэг их цаг ороогүй бөгөөд-Хоолны хордлого авсан байна хэмээн хэллээ.Тэр үгийг сонссон авга эгч над уруу ууртай харцаар харах аж. Сургуулийн амралт эхэлсэн тул үдийн цайнаас хордлого авах ямар ч боломжгүй. Эмч залуу цаасан дээр хэдэн эм бичиж өгөөд зөвлөгөө өгчихөөд хаалгаар гаран явлаа.Дөнгөж хаалга хаагдаад байтал намайг авга эгч алгадаад авав.-Чи хүүхдэд юу хийж өгсөн болоод хоолны хордлого авдаг билээ? одоохон хэлээд аль-Уучлаарай эгчээ. Би одооноос сайн хичээж хийнэ ээ. Жаахан алдаа гаргачихлаа.-Чамд итгэх арга алга.

Хоол хийж чадахгүй, гэр ч олигтой цэвэрлэж чадахгүй унтаж идэхээс өөр зүйлгүй байж яаж цаашид амьдрах юм? хэмээн дуугаа өндөрсгөөд над уруу хашгирлаа.-Би аавтайгаа байхдаа хоол хийдэггүй байсан юм аа.Үнэхээр миний буруу.-Чиний аав чинь багын л залхуу хүүхэд байсан. Яг мууг нь дуурайх юм даа. Хурдхан тэр эцэг чинь ирээд чамайг аваад яваасай билээ. Үнэндээ цусан төрлийн холбоотой хүмүүс юм гээд л тэвчээд байгаа болохоос биш гэрийн үйлчлэгч байсан бол аль хэдийн ажлаас халаад хөөчихсөн байгаа.Түүний амнаас гарсан энэ үгс намайг яг л хөшөө шиг гацааж орхижээ.Нүднээс минь ахиад л нулимс гарч эхэллээ.-Юундаа уйлдаг юм.

Наранбаатар ах чинь ирэхээр энэ асуудлын талаар ярилцъя. Яршиг…Чи байсан байгаагүй ажлын стресс их байна. Хурдхан гараад эмийн сангаас энэ эмнүүдийг аваад ир гэж хэлээд гараа эвхэн цаад өрөө рүү явж орлоо.Өвлийн нэгэн даруухан өдөр айлчилан ирж цасан хялмайлна. Ганц тортой хувцасаа барьсан би хаашаа явахаа ч үл мэднэ.Нууцаар гарч ирсэн тул бага зэрэг сандран хурдан хурдан алхана. Хэрвээ би “Энэ гэрээс явлаа” гэдэг үгийг хэлсэн бол хэрүүл маргаан эсвэл доромжлуулах үг сонсоно гэдэгт эргэлзээд хэрэггүй бизээ. Зүгээр л ганц захидал.Тэгээд л болоо…Гар цүнхэнд минь хадгалсан хэдэн төгрөг маань байсан учир юун түрүүнд буудалд олж хоноё хэмээн бодлоо.Мөнгөндөө аль болох гамтай хандах үүднээс хамгийн хямдхан буудлыг нь сонгоод өрөө авав.

Миний хувь заяа юу болж хувирах талаар надад таамаглах зүйл алга.Гэхдээ хийгээд үзэхээс нааш юуг ч мэдэж чадахгүй шүү дээ. ***Хэдэн өдрийн турш гадуур ажил хайж явав.Нэг бол сэтгэлд тохирохгүй, эсвэл тавьсан шалгуурт нь тэнцэхгүй.Удаан ажиллах бодолтой байсан учраас дорвитой алхам хийх нь зүйтэй.Тэглээ ч өдөр бүр буудалд хоноод байвал ажил хийсэний ямар ч хэрэггүй учраас байрлаж ажиллах газар олоход цаг хугацаа шаардах байв. Нэгэн орой хаана хонохоо бодож, тортой хувцасаа барин алхаж явлаа. Миний явж байгаа зүгт зорьсон бололтой нэгэн машин хурдаа багасгаад хажууд минь ирэн зогсох аж.Би бага зэрэг гайхсан боловч цонх онгойлгон над уруу харах тэр залуугийн өөдөөс ширтэн зогслоо.-Сайн байна уу. Хаа хүрэх гэж яваа юм?3-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *