Нүүр Uncategorized Өнчин зүрх 2-р хэсэг

Өнчин зүрх 2-р хэсэг

14 секунд уншина
0
1
681

Түүний харц над уруу таг гөлрөөстэй. Охин дүүгээ харж байгаа гэхээсээ илүүтэйгээр ямар нэг юманд шунан түүнийгээ авахын тулд юу ч хийхэд бэлэн болсон шийдэмгий харц. Тэрхэн зуурд тэр харц намайг айлгаад амжив.Хоёр гар нь хормын зуур бэлхүүснээс минь бариад авлаа.-Зүгээрээ Оюунгэрэлээ дүү минь. Чамд таалагдах болно. Юу ч битгий ярь!-Юу ярина вэ? ах минь. Гуйж байна ингэхээ болилдооӨөрөөсөө түлхэхийг оролдох мөчид хариу хөдөлгөөн хийж гал зуухны тавилга уруу шахаад хүзүүн дээр минь үнсэхийг завдав. Би түүнтэй чадахаараа л тэмцэлдсэн боловч эр хүний бяр тэнхээний өмнө хүчин мөхөс.Гараас минь чанга атгаад орны зүг чирэхэд би хашгирч эхэллээ.Наранбаатар ах амыг минь дараад-Чимээгүй! Би чамд хэлсэн шүү дээ. Чамд таалагдах болно. Ямар ч чимээ бүү гарга.Түүний энэ үгтэй давхцан хэн нэгэн хаалга тогшиж эхэллээ. Бурханы аврал…Аман дээр чанга дарсан гар яг хэвээрээ байв. Тэр над уруу огцом хараад-Хэрвээ хэн нэгэнд юм хэлвэл чамайг гэрээс хөөнө шүү!!!Би арай хийн “мхмм” гэж дуугараад толгой дохилоо.

Тор дүүрэн хоол хүнс болон баярын үйл ажиллагаа явуулахад зориулсан хүүхдийн бэлэг барьсаар авга эгч үүдээр орж ирэв. 1 сарын хугацаа өнгөрөхөд анх удаа л авга эгчийг харсандаа баярлаж билээ.Наранбаатар ах юу ч хэлсэнгүй.Түүний царайнаас айж сандарсан хүний төрх нууцхан мэдрэгдэнэ. Хэлчихвий гэхээс тэр айж байгаа. Харин хэлэхээсээ би айж байна. Эндээс хөөгдлөө гэхэд хаана ч очих билээ.-Алив Оюунгэрэлээ гялс төмс арилга.Гэж нагац эгч яарангүй өгүүлэв.-За ойлголооБи саяны болсон явдлын талаар ганц ч үг дуугарсангүй.

Тайвширсандаа…Энэ үг тохирохгүй бол айсандаа.Тэр өдрөөс хойш олон сарын хугацаа өнгөрсөн ч дуугарсангүй.Хүйтэн өвөл.Нийслэл хотын хаа нэг газрын 18 давхар барилгын тагтан дээр нэгэн охин сэтгэлээ жаахан ч болов цэлмэг болгохын тулд хөл хөдөлгөөн ажиглан зогсоно.Эдгээр хүмүүс мөрөөдөл рүүгээ тэмүүлж хаа нэг газар уруу яаран, талх зарж, мэдээ тарааж, тэрэг түрж байхад миний тэмүүлэл яг хаана оршин байгааг мэдэрсэнгүй.Хоёр гарын хумс хугарч, шаргал үс минь ч өнгөө алджээ. Ааваасаа хүссэн үедээ мөнгө аваад гоо сайхны хэрэгсэл авч, үнэтэй үйлчилгээний газар хэсдэг байсан үеүүдийг санагалзана.Энэ тагтан дээр зогссоноор өөрийн сэтгэлийг тайтгаруулж болно хэмээн би итгэдэг байлаа.Шөнө дөлөөр бүгд унтсаны дараа боломж гардаг бөгөөд хэн ч намайг анзаарахгүй тэр л зах хязгаарт орших бодлын гүнд аялах боломж. Хүрч ирсэн эхний долоо хоногт хоол хийж сурах талаар багагүй маргаан дэгдэж билээ. Яг үнэндээ би ганц ч удаа хүйтэн гуриланд гараа дүрж үзээгүй охин байсан юм.Аав минь надад энэ талаар огт сануулга болгож хэлээгүй бөгөөд энэ л аясаараа насыг дуусгана гэдэгт тэр эргэлздэггүй нэгэн байжээ.

“Тэр намайг санаж л байгаа байх даа” гэж бодохоор үнэхээр сэтгэл шимширмээр.1 сард ганц эсвэл 2 удаа ангийнхаа найзтай цуг гадуур гардаг байлаа.Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг нэг талаасаа үнэхээр гоё, нөгөө талаасаа гэвэл урьдын адил мөнгөтэй зугаалж чадахгүй гэдэг л жаахан тиймхэн. Гэхдээ би нөхцөл байдалдаа аль хэдийн дассан байлаа.Өглөө бүр хүүхдүүдийг нь сургууль цэцэрлэгт хүргэж өгдөг тул магтах үедээ тэд “Чамайг энэ янзаараа байвал машин авч өгөх талаар бид хоёр ярилцчихсан байгаа” хэмээн ам нээнэ.Гэхдээ л авга эгч өөрт хэрэгтэй зүйл дээрээ л гэхээс барагтаа юм ярьдаггүй бүрэг хүн. Загнаж аашлах зэрэг авир нь төрөлхийн түүнд заяагдсан гэмээр. Аав гарахад 1 жил 8 сарын хугацаа үлдсэн…Миний хувьд юутай их удаан.Шинэ жил өнгөрч 2011 он гараад долоо хоножээ.

Дэлгүүрээс угаалга хийх материал болон хүүхдийн амттан аваад гэр рүүгээ алхаж байлаа. Яг үнэндээ би тэр газрыг гэрээ гэж бодох тун дургүй.Гэхдээ түүнээс өөр очих газар одоохондоо үгүй байв.2 хуруутай ноосон бээлийний минь цоорхой хэсгээр хүйтэн салхи нэвтэрч зүүн гарыг минь чичрүүлнэ. Хэт их хальтиргаатай замаар гөлгөр ултай гутал өмсөж явна гэдэг мэдээж зохимжгүй хэрэг.Сургуульдаа гар утас барьдаг хоёрхон хүүхдийн нэг нь би байлаа.Гэхдээ аргагүйн эрхэнд зарж өвлийн хувцас авахад хүрсэн.Орцны хаалгаа татах гэтэл хэн нэгэн эрэгтэй хүн араас минь дуудлаа.Наранбаатар ах компаны ажлын хувцастайгаа зогсож байв.-Оюунгэрэлээ!!! ахдаа нэг туслаад өг-

За ахааАль дээр болсон эвгүй явдал тэр үедээ л болоод өнгөрсөн тул би бараг мартсан эсвэл уучилсан байлаа.”Дэмий зүйлийг бодоод л байвал өөрийгөө зовоохын нэмэр” гэж өөртөө үргэлж хэлж явдагтай холбоотой байх.Тэр намайг өөрийн хувийн граж руугаа дагуулж явлаа.-Машинд суу хэмээн зөөлнөөр хэлэхэд би юу ч бодоогүй ба зүгээр л хүсэлтийг нь биелүүллээ. -Хувцасаа тайл -Юу?-Хувцасаа тайлаа!Нөгөө айдас ахиад л биеийг минь эзэмдэж эхэллээ. Хар хөлс минь урсаж, зүрх минь хурдан хурдан дэлсэж байхыг би юу юунаас илүү мэдэрч байв.Гаръя, зугтъя гэсэн ч машин , мөн гражны хаалга ч бас түгжээтэй.-Намайг битгий л дээ би таниас гуйж байна гэх үгс айж чичигнэсэн хоолойноос минь арай хийн гарлаа.

Гэтэл тэр намайг өрөвдөж, хайрласан ямар ч шинжгүй хүйтэн өнгөөр-Ийм юм хэлэхээсээ өмнө сайн бод. Би чамайг үнэгүй байр, хоол , халаасны мөнгөөр тэтгэж байна. Хариуг нь баривал яасан юм бэ?-Үгүй ээ би үнэхээр чадахгүй.Би ийм юм үзээгүй. Намайг битгий гуйж байна. Энэ л биш бол би өөр юу ч хамаагүй хийе.Тэр намайг басамжилсан өнгөөр-Чамаас би юу авах вэ? чи юу хийж чадах юм?Би юу ч дуугаралгүй чичрэн суусаар л -Бэлэн үү?-Үгүй ээ. Хэрвээ та ойртох юм бол би орилно шүү гэж зориг гарган хоолойгоо өндөрсөглөө.-Зүгээрээ чадах чинээгээрээ орил. Чамайг хэн ч сонсохгүй хэмээн хэлээд тэр над уруу дайрч эхлэв. Мэдээж яаж ч хүчлээд би юуг ч өөрчилж чадсангүй.Нулимс минь хацар даган урсаж, аймшигтай их өвдөлтийг тэвчин байх зуурд ааваас минь өөр санаанд орох зүйл огт байгаагүй.Магадгүй тэр 10 минут миний амьдралын хамгийн гашуун бас хамгийн удаан 10 минут болсон гэдэгт би хэзээ ч эргэлздэггүй.Бие минь нүцгэн чигээрээ эхэр татан уйлсаар байв.Хүргэн ах зангиагаа зүүж байх хоорондоо-Зүгээр ээ бүх зүйл сайхан болно. Эмэгтэй хүн болгонд л ийм зүйл тохиолддог юм гэх зэвүүцэм үгсийг амнаасаа гаргах аж. Би гараа чанга атгаад, буйлаа өвдтөл шүдээ зуулаа.

Ямар ч төсөөлөл намайг аврахаасаа аль хэдийн хожимдсон бөгөөд эргэн тойрон дахь бүх зүйлсийг үнэн сэтгэлээсээ харааж зүхнэ.Тэр хүнийг санахгүй байгаа ч гэлээ, харж байгаагүй ч гэлээ бодол дотроо “Намайг яагаад эмэгтэй хүн болгож төрүүлсэн юм бэ? ээжээ!. Хэрвээ би эрэгтэй хүн байсан бол хэзээ ч хүнд дээрэлхүүлэхгүй хүчирхэг нэгэн байх байсан” хэмээн анх удаа танихгүй ээждээ гомдож байсан юм.2-р хэсэг төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *