Нүүр Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 12-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 12-р хэсэг

27 секунд уншина
0
0
514

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 12-р хэсэг

Ажлынхаа хажуугаар Сөүлийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар болсон Байгаль судлах зүйл, унших хичээл их байсан ч зав чөлөөгөөрөө эмнэлгээс гараад удаагүй байгаа хадам эхээ асарч байв. Өглөө таван цагт босоод хоол ундийг нь бэлдэж өгөөд ажилдаа гарна. Орой ирээд мөн л хоол унд бэлдээстэй. Цагт нь эм танг нь өгөх, өдрийн хоолийг нь бэлдэж тавих, шөнө орой цаг гаргаж хувцас хунар ойр зуурын юмыг нь угааж цэвэрлэж өгөх гээд бүгдийг амжуулж байв. Манайхан шиг олон хүүхэдтэй, ач зээ нь өвөө эмээгээ асардаг130Амьдралын урсгалбайсан бол аль нэг хүүхдэд нь хэвтрийн хөгшнийг даатгаж орхиод явахсан. Гэтэл ганцхан хүүтэй түүнийг Байгалиас өөр асарч сувилах хүн даана ч байсангүй. Байгаль ч угийн сайхан сэтгэл, хүн чанар сайтайгаас гадна багаасаа гэр орон, ах дүү, эцэг эхээ гэсэн хүмүүжилтэй нэгэн .

Тийм дээ хадам ээжийгээ ч өөрийн эхээс дутахааргүй халамжлан тэнхрүүлж, ачлан тэтгэж байв. Өдөр ажил багатай байхаар нь гэртээ харимаар санагдаж эмийг нь уулгахаар ирсэн Байгаль хадам эхийгээ ариун цэврийн өрөө орох гэж яваад замдаа уначихсан хэвтээтэй тааралдлаа. “Ее бурхан минь…та гайгүй юу, утсаар дуулгахгүй яагаа вэ, хамаагүй ганцаараа босож явж болохгүй шүү дээ. Ку-Ёоны аав яриагүй юу, бушуухан асрагч ав гэж хэлэхээс,…би ойр ойрхон ирээд байж амждаггүй ээ. Ямар нэг зүйл мөргөж бэртэж гэмтчихээгүй биз дээ гэж үглэсээр … ор нь дээр нь авчирч хэвтүүллээ. Хадам эх нь санаа нь зовсон уу, эсвэл зөрүүд зан нь хөдөлсөн үү алин нь мэдэгдэхгүй Байгалиас гараа суг татаж авсан аа,- Зүгээрээ, зүгээр…Ку-Ёоны аав ажилтай завгүй байгаа байх. Хүүгээ ажилтай байхад яаж залгах билээ.

Та нарыг зовоогоод байлгүй өөрөө юмаа угаачихъя л гэж бодсон юм. Гэтэл энэ нэг муу хөл…- Юун юм угаах вэ…хөл гэнэ шүү,… эмч танийг битгий босоорой гэсэн. Тархинд чинь нөлөөлнө шүү дээ. “ Ёстой зөрүүд эмгэн шүү, хөөрхий дөө бас ч гэж дандаа хөдөлж байдаг хүн чинь олон хоног хэвтчихээр бухимдаад арга шүү дээ” гэж бодонгоо түүнийг аргадах гуйхын завсар эвтэйхэн ярьж хэвтүүлээд эмийг нь дөхүүлж өглөө. Цай хоолоо ч идэж уусан шинж алга. Байгаль яг л нялх хүүхэд131Амьдралын урсгалхооллож буй мэт хажууд нь харж суусаар хоолыг нь идүүлээд, ойр зуурын зүйлсийг нь дөхүүлж өгөөд ажилдаа гарлаа. Өнөө цагт амьдралын эрхээр хүний нутгийн бэр болсон олон арван Монгол бүсгүйчүүд бий. Тэднийг хүмүүс янз бүрээр л хэлдэг. Сайн сайхан яваа нэг хэсэг байхад хүнд хэцүүг нь тэвчин өнгөрөөж яваа эмэгтэйчүүд ч олон бий.

Тэдний дунд ажиллаж амьдарч санаа бодлыг нь хуваалцаж, өөрийнхөө амьдралаар үлгэрлэж яваа хүний хувьд Байгаль сайн сайхан талаас нь харж болгож бүтээх гэж сэтгэлээрээ зүтгэж яваа. Ямар байдалтай хэрхэн гэр бүл болсон нь чухал биш нэгэнт л хүү, охиныг нь насны хань, түшиг тулгуураа болгосон бол эцэг эхийг нь хэнээс дутахгүй хайрлан халамжлах ёстой л гэж боддог байв. Зөв үйлдэл, зөв амьдрал хүрэх ирээдүйд үр хүүхдийнх нь гэрэлт зам, харах чиг нь болно гэдэгт итгэлтэй байсан юм………………….Намар цаг хэдийн ирж навчис хөглөрсөн уйтай өдрүүд үргэлжилнэ. Гэгээн өдөр нь хичээл сургууль гээд шөнө нь ажил төрөл гэж гүйсээр сөхөрчих шахам ядарч байлаа ч амрах буцах тухай бодох ч хүсэлгүй байв. Хагас бүтэн сайны амралтын өдрүүдэд хүүгээ цэцэрлэгээс нь авч үр хүүхдүүдээ санасан сэтгэлээ жаахан ч гэсэн дэвтээн өдөржин эрхэлж өнждөг байлаа. Монголд байгаа охин доо цэцэрлэг эхлэхээс өмнө хувцас хунар ойр зуурын хэрэгцээний эд зүйлсийг нь явуулснаас хойш утсаар132Амьдралын урсгалч ярьж амжаагүй нэлээд хэд хоножээ. Амжихгүйгээс гадна тэднээсээ санаа зовоод хойшлуулсаар байв. Үр хүүхэдтэй болсноо гэрийнхнээсээ хэдий болтол ч нууж явах юм бүү мэд.

Гэвч хэлэх гэхээр хэл нь эвлэж өгөхгүй санаа зовсоор. Өнөөдөр яагаад ч юм сэтгэл нь тогтож өгөхгүй хэцүү байв. Гэртээ харимаар ижий дээ очмоор, охиноо тэврээд элгээ дэвтэл уярч уйлмаар, юу юугүй нулимс нь урсчих гээд сэтгэл нь хоосроод гунигтай өдөр. Ийм л өдөр тэр Сөүлд анх ирж байсан, ийм л өдөр Цолмонтой танилцсан, ийм л өдрүүдэд хүүгээ тэврээд цэцэрлэг рүү нь алхаж явдаг. Хэзээ тэнгэр цэлмэж, амьдралын нар хурц шаргалхан өнгөөрөө тэтгэн гэрэлтүүлэх бол…хэзээ!!!. Бодолд дарагдаж явсан тэрээр буух буудал дөхсөнийг сая л анзаар ч метроны хаалга чиглэн суудлаасаа бослоо. Шөнөжин суурь машины чимээ, өглөө үдэшгүй асаж байдаг хурц тод гэрэлд үе үе толгой нь эргэж нүд нь эрээлжлэн байв ч ажлаа тараад хичээлдээ явахаас өөр арга байсангүй.

Арай гэж зургаан цагийг ардаа үдээд гэр рүүгээ зүтгэж яваа нь энэ. Метрогоор арван хоёр буудал газар явна. Энэ хугацаанд нойроо амжиж авчхая. Гэвч өнөөдөр зүүрмэглэхийг хүссэнгүй. Хэрвээ метронд унтсан бол тэр чигтээ аль хязгаарт нь ч хүрч мэдэхээр тийм их ядарчээ. Гадаа тасралтгүй бороо шивэрсээр. Бодол нойр хоёрт дийлдэж ядан явсан Гэгээн шүхрээ мартаж бууснаа сая л анзаарлаа. Одоо яах билээ ямар уут толгойдоо углаад гүйж явалтаа нь биш. Үгүй ээ… ер нь бороонд норж байхаар угласан ч яах вэ дээ. Ингэж бодох зуураа эргэн тойрноо хартал бүгд шүхэртэй түүн шиг гялгар уут хайн нүдээ бэлчээж яваа нэг ч хүн алга. Бэлэн уут ч байсангүй. Барьж133Амьдралын урсгалявсан цүнхээ толгой дээрээ өргөөд гэрлүүгээ гүйх шахам хурдаллаа. Хурдлах тусам бороо улам хүчтэй шаагих мэт. Амьдрал ч бас яг л энэ бороо шиг. Тэмүүлэх, тэмцэх, сөрөх бүрт улам эрчээ авч хэцүү бэрх бүгдээр шавхуурдан ороолгох үе зөндөө.

Гэвч туулаад гарахаас өөр гарц байдаггүй нь харамсалтай. Шалба норсон Гэгээн гэртээ орж ирээд нойтон хувцсаа тайлж хатаалаа. Өөртөө зориулж багахан хоол бэлдэж идээд оройноос өмнө нойр авахаар орондоо оров. Гэтэл утас нь дуугарлаа. Ээж нь залгаж байна. Ихэвчлэн Гэгээн нь л гэрлүүгээ залгана уу гэхээс ээж нь охиноо санаа зовчихно гээд тэр бүр Монголоос залгаад байдаггүй. Ямар нэгэн юм болж дээ гэдгийг Гэгээн зөн совингоороо мэдэрлээ.Хүүхдүүд маань зүгээр байгаа даа гэж санаа зовох зуур зүрх нь оволзох мэт хурдан хурдан цохилно. – Байна уу, сайн уу ээжээ…зүгээр үү, охин нь харин ойрд ажил ихтэй ярьж амжсангүй. Та хэд сайн уу?- Бид хэд сайн сайн,… гэж хэлэхэд нь ээжийнхээ дууны өнгөнөөс нэлээн ширүүхэн байгааг анзаарав.- Ямар нэгэн зүйл болоо юу ээжээ, таны бие зүгээр үү?- Би зүгээр ээ, Маралаа ч цэцэрлэгтээ яваад сайн байгаа. (Маралаа Гэгээний том охины нэр) Харин хэцүүхэн байгаа хүн чинь чи юм биш үү охин минь… гэж хэлэхдээ дуу нь арай зөөлрөөд ирлээ.

– Би яагаад хэцүү гэж…Ажлаа хийгээд, хичээлдээ яваад сайн л байна. Та нар минь л сайн байгаа бол болох нь тэр. Юу болоо вэ ээжээ минь…134Амьдралын урсгал- Өчигдөр тэтгэврээ авах гэж яваад манай Булганы Надмидын охинтой тааралдлаа. Тэгсэн наана чинь сургуульд сурдаг юм байхаа. Чамтай хэд хэдэн удаа таарсан гэнэ. Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд явж байдаг гэх юм. Би “хүү минь чи андуурч байгаа байлгүй дээ гэтэл яах аргагүй чамайг гээд сүрхий таниад байна лээ. Ээж нь бүүр гайхаад,… гэр бүлтэй болж байгаа бол аштай юу даа. Гэхдээ энэ чинь бидэнд дуулгаж болдоггүй юм уу, яахаараа хүнээс сонсож байдаг юм. Хүний эх байна даа надад ядаж үр хүүхэдтэй болсноо дуулгадаг байгаа даа.

Бүүр гомдоод… Хүний газар өвдөж зовбол яанаа. Охиныг чинь би чадлаараа л харж байна. Эсвэл хүний хүүхэд цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөд тэр охин андуурсан юм уу..ямар ч байсан чамаас асууя гэж бодоод. Юу л болоод явна даа охин минь, даана ч сүүлийн үед ярих нь цөөрөөд хүүхдүүдтэйгээ л голдуу харьцаад байсан юм. Би ч сайн л явбал болоо доо, зав чөлөө нь л болохгүй байгаа биз гэж бодож байлаа. Хүн амьтны ярианаас наана чинь ганцаараа ажил хийж яваа бүсгүй хүмүүс хэцүү л байдаг сураг дуулдах юм”. …гэж сэтгэл нь их л зовсон шинжтэй хэлэхэд нь, Гэгээн хэсэг түгдчиж байснаа,- Ээжээ! …намайг уучлаарай, хэдий болтол хань ижилгүй явж таныгаа зовоох вэ,… тэгээд нэг залуутай болж бүтнэ гэж бодоод энд хамт амьдарч байлаа. Бас үр хүүхэдтэй ч болсон. Та нартай хэлье гэж их бодсон ч цаашдаа надад хань болж чадахгүй хүн санагдсан болохоор сэтгэлийг тань зовоогоод яах вэ гээд хэсэг чимээгүй байсан юм.

Тэгээд ч сүүлдээ нөгөө хүн маань яваад өглөө. Би харин…та нартаа хэлэх гээд… хоолойн зангиран чимээгүй болоход нь ээж нь охиноо өрөвдөн, дэмий юм яриад хүүхдээ зовоочихлоо аяндаа өөрөөхэлэх байсан биз гэж өөрийгөө зэмлэн бодоод, охиноо аргадсан намдуу дуугаар,- Миний охин тэгээд нялх үрээ цэцэрлэгт өгчихсөн юм уу, болж байгаа юм уу, болохгүй бол ээж рүүгээ явуулчихгүй юу даа. Нэгийг өсгөх, хоёрыг өсгөх ялгаа юу байх вэ дээ. Чи өөрөө ч гэсэн одоо гэртээ ирвэл яасан юм бэ. Ээжийнх нь бие хаа гайгүй байгаа дээр. Хэдий болтол хүний нутагт зовох вэ, тэр тусмаа нялх хүүхэдтэй хүн одоо хэцүү шүү дээ… гээд утасны цаанаас хоолойн нь зангирахад, Гэгээн “хөөрхий дөө ээж дээ, амьдралынхаа хамгийн хүнд хэцүү бүхнийг үүрүүлэх юм, сэтгэл санааг нь ч тайван байлгахгүй. Би ер нь яачихсан ч хүн юм дээ” гэж өөрөө өөртөө үглэнгээ эхийгээ тайвшруулах санаатай,- Ээжээ… та хөөрхөн зээ хүүтэй болсон. Одоо бараг гурван сартай. Дух нь яг таных шиг халзан гээд инээхэд нь,- Эвий дээ, нялх юм чинь хөөрхөн байлгүй яах вэ дээ. Чи нээрээ зээ хүүг минь надаас нууж байдаг хэнэггүй хүүхэд юмаа.

Бодохоос гомдмоор… Ээж нь охиноо ойлгохгүй бол өөр хэнийг ойлгох билээ. Би ер нь та хоёр дээр яваад очдог ч юм билүү, тэтгэврийн хэдэн төгрөгөө ч авлаа. Тэр виз энэ тэрийг нь хөгшин хүнд гайгүй хурдан дараад өгчихдөг гэсэн биз дээ, хэмээн юу юугүй явахаар шийдсэн хүн шиг хөөрч догдлон хэлэв.- Та энд ирээд яах вэ ээж минь, би удахгүй амралтаараа очно. Манайханд эвтэйхэн бүгдийг тайлбарлаарай. Харин охиндоо би өөрөө хэлнээ. – Тэгнээ, санаа зоволтгүй ээ. Үгүй ээ,… ингэхэд136Амьдралын урсгалдүүд нь тэгээд хэн гэж нэр өгсөн бэ, цаад хоёр чинь нэг сонсох юм бол асууж шалгаагаад амраахгүй шүү дээ.- Цолмонгэрэл, …- Ямар ч гоё нэртэй юм…- За ээжээ би дараа яръя даа, хүүхэдтэйгээ ч гэсэн удахгүй холбогдоноо. Тэгээд сайн ярилцъя. Ээжийгээ ойлгох байх.

– Тэгэлгүй яах вэ, за охин минь биеэ бодож байгаарай. Тэр интернет энэ тэрээр хаяа орж ирээд дүрсээ нэг харуулчхаж баймаар юм даа, үгүй ээ…мөн амгалан хүүхэд шүү…тэр хол биднээсээ нуугаад төрчихсөн л байдаг…яана даа, яана …гэж үглэх зуур – За ээжээ,…санаа зоволтгүй ээ, удахгүй ярина гэсээр утас тасарлаа.Гэгээний тогтож өгөхгүй байсан сэтгэл жаахан ч гэсэн онгойлоо. Ээжтэйгээ ярих ямар сайхан юм бэ, тэр тусмаа олон сараар дотроо хадгалж явсан зүйлээ уудлан гаргах хэчнээн амар байдгийг сая л мэдрэх шиг. Нүд дүүрэн нулимстай ч сэтгэл тайван амгалан. Цонхны цаана бороо намдсан бололтой чимээ аниргүй, хөшиг нэвтлэн тусах нарны үл ялиг туяа тэнгэр онгойж эхэлснийг илтгэх мэт санагдана…………………..Сар гаруй хэвтрийн дэглэм барьсан Навчаа хяналтын эмчдээ үзүүлэхээр эмнэлэг явлаа. Хамгийн сүүлд үзүүлэхэд дахиж ирэх цаг өдрийг товлож өгсөн137Амьдралын урсгалболохоор дугаар хүлээн гэж санаа зовохгүй аажуу тайван явсаар эмнэлэг дээр иртэл санаснаас дэндүү олон хүн цугларсан байв.

Бүгд л жирэмслэхийг хүссэн, жирэмсэн болсон бүсгүйчүүд. Солонгосын жирийн л нэг дунд зэргийн эмэгтэйчүүдийн эмнэлэг гэхэд ямар олон Монгол хүүхнүүд ирсэн юм бэ.., гэж Навчаа зэрвэсхэн бодлоо. Сүүлийн үед үр тогтохгүй болсон, үр суулгуулахыг хүссэн эмэгтэйчүүдийн тоо эрс өссөн нь тэр дундаа энэ орныг зорин ирж буй эмчлүүлэгчид их байгаа нь зөвхөн захын нэг эмнэлгээс л харж болохоор байв. Үйлчлүүлэгчид яг цагтаа ордог дүрмийн дагуу төд удалгүй Навчаа эмчдээ үзүүлэхээр боллоо. Солонгос эмнэлгүүдийн бусдаас онцлох давуу тал нь хөгжилтэй орон гэдэг утгаараа тоног төхөөрөмжүүд нь харьцангуй сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, мөн эмнэлгийн дотоод дэг журамтай сайтай, хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой.

Тийм дээ ч сэтгэлд дулаахан эмчилгээ үзлэг хийлгэхэд таатай байдаг. Зөвхөн Солонгос ч гэлтгүй бусад орны эмнэлэг үйлчилгээний газрууд ийм байдаг гэдэгт Навчаа итгэлтэй байсан ч Монголын маань эмнэлгүүд хэзээ ийм болох юм болдоо гэж харамсан бодох үе зөндөө. Сүүлд баригдсан хэдэн хувийн эмнэлгийг эс тооцвол харилцаа, үйлчилгээний тал дээр үнэхээр тааруухан хэмээн харьцуулан бодоход хүрдэг байв. Энэ удаа түүнд бодол болж суух ч зав гарсангүй эмч өрөөндөө дуудан үзлэгээ эхэллээ.4D эхо аппарат, бүх зүйл нүдэн дээр нь ил тод.

Бурхан минь …хоёруу даа…гэж Навчаа дуу алдсанаа, эмч ямар нэгэн зүйл хэлээгүй байхад өөрөө түрүүлж дуугарсандаа санаа нь зовон чимээгүй боллоо.138Амьдралын урсгалГэхдээ л нүдэнд харагдах зүйлдээ итгэж ядан, ургийн хэмжилтийг хийж буй эмчийн хөдөлгөөн бүрийг амьсгаа даран харуулдан. Эмч бүгдийг нарийн сайн үзэж дуусаад,- Танд баяр хүргэе! Та хоёр ихэр хүүхэдтэй болох нь гэж хэлэв. …Ийм зүйл гэж байдаг аа,… хэчнээн жил хүсэн хүлээсэн хувь тавилан билээ дээ…Боломж байдаг л юм байна, амьдралыг нь утга учиртай болгосон бурханд баярлалаа…эмчид баярлалаа…ер нь бүх л хүмүүст баярлалаа гэж хэлмээр бүгдийг хайрламаар санагдав.

Навчаа шанааг нь даган алгуурхан урсах баярын нулимсаа арчихыг хүссэнгүй харин сэтгэл нь догдлон хэвлий хэсгээ алгаараа зөөлхөн илнэ. Урьд өмнө нь хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй мэт.- Баярлалаа танд, ямар хөөрхөн юм бэ, баярласандаа юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна… та нарын л ач шүү дээ. Эмч ээ, одоо тэгээд шууд шинжилгээнүүдээ өгөх үү, юун дээр анхаарах вэ, хэзээ төрөхөөр байна?- Тавдугаар сарын дундуур төрнө. Ер нь ихэр үр тогтох нь ховор тохиолдол байдаг, та үнэхээр азтай байна шүү. Эхний гурван сардаа л анхаарал болгоомжтой байхад цаашдаа гайгүй ээ. Хэзээ ирж ямар шинжилгээ өгөхийг сувилагч танд нарийн тайлбарлаж өгнө өө, за та босож болно гэсээр эмч ширээн дээрээ очиж суулаа. Навчаа эмчид баярлаж талархсанаа илэрхийлээд тэндээс гарч сувилагчтай уулзаад гэрийн зүг явав. Автобусны буудал хүртэл алхах замд хүүхэд тэвэрсэн хүмүүс урд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай харагдаж, хоёр ихэр хүүхдийн тэрэг, хувцас хунаргээд бүгдийг төсөөлөн бодох бүрт нүүр дүүрэн инээмсэглэл тодорно.

Зүрх сэтгэл нь үүл нь дээр хөвж яваа мэт тийм хөнгөн. Тогтож өгөхгүй сэтгэлээ бусадтай яаран хуваалцмаар санагдаж хамгийн түрүүнд хань руугаа залгалаа.- Байна уу, хайраа… хоёулаа ихэр хүүхэдтэй болохнээ, чинийхээр болж… – Үнэн гэж үү, … баярлалаа хайрт минь, ямар сайхан мэдээ вэ, сая үзүүлсэн чинь тэгж хэлж байна уу, чи өөрөө харсан юм уу…эхоны зураг байгаа биз дээ би харна шүү. Ямар хөөрхөн юм бэ..- Байгаа, байгаа хараарай. Би ч гэсэн хайр хүрээд, итгэж ядан л явна.- Миний хань хаана яваа юм, би яг одоо нисээд очъё.- Эмнэлгийн ойролцоо явж байна- Хоёулаа энэ сайхан мөчийг тэмдэглэнэ ээ гэхэд нь Навчаа инээд алдаж- Яаж тэмдэглэнэ гэж одоо хамаагүй юм идэж ууж болохгүй ш дээ- Сайхан дарс задлаад тулгаж ууя,…за за тоглосон юм аа. Чамайгаа гар дээрээ өргөөд,…үгүй ээ …та гурвыгаа гар дээрээ өргөөд орчлонгийн хязгаар ч хүрэхэд бэлэн байна.- Орчлонгийн хязгаар хүрээд яах вэ хань минь… Монгол руугаа л хурдан явмаар байна.

Энэ сайхан мэдээг ижий аавдаа л дуулгахсан. Хөөрхий хоёр буурал минь намайг үр хүүхэдтэй болохгүйн гээд санаа нь байнга л зовдог юм.140Амьдралын урсгал- Ээж аавдаа дуулганаа ханиа,… гэхдээ одоохондоо олон хүнд хэлээд дэмий шүү. Хэл ам хүрчихвий…Монголруу төрчхөөд л дөрвүүлээ явъя. Эмчийнхээ хяналтад эндээ төрсөн дээр. За энэ талаар уулзаж байгаад тухтай дахиж ярилцана,… Харин одоо бол хурдан чамтайгаа уулзаж хөөрхөн бондгор гэдэс нь дээр нь үнсмээр байна. Нэг газар ороод хүлээж бай, би одоохон давхиад очъё гэсээр утсаа салгалаа.Навчаа баярласан сэтгэлээ ханьтайгаа хуваалцаад зогссонгүй, хамгаас дотно найзууддаа ч бас хэлмээр санагдав.Гэгээн маань өдийд хичээлтэй байгаа байх даа. Байгаль руу залгаад үзье өдөр цаг зав нь гайгүй байдаг юм гэсээр түүнлүү холбогдвол, жирэмсэн болсныг нь сонсоод бөөн баяр болов. Бараг л өөрөө жирэмсэн болоод ихэр хүүхэд тээж байгаа юм шиг л догдлон хүлээж авлаа.

Байгаль,- Биеэ сайн бодож байгаарай миний хөөрхөн найз, Мөнхөө баярлаад сүйд болж байна уу- Харин тийм ээ, цаадах чинь хөл нь газар хүрэхгүй л байна.- Тэгнэ дээ хөөрхий, та хоёр ер нь зөв шийдвэр гаргасан шүү. Миний найз ч угаасаа ухаантай даа,- За тэгээд л найзыгаа магтаад унадаг шүү. Нэрээ л эртнээс ингэж шийдэж байхгүй. Одоо тэгээд оройтоогүй ээ, бүүр нэг дор хоёр хүүхэдтэй болохоор болчихлоо ш дээ. Хүү охин байгаасай- Ямар нь ч яах вэ, найз минь эрүүл саруул л төрж байвал,141Амьдралын урсгал- Тийм дээ, хүн ер нь давруу байх юм аа гэж инээснээ Навчаа, – Ойрд бүгдээрээ уулзаагүй юм байна, удахгүй уулзацгаах уу… Гэгээн маань нялх хүүхдээ цэцэрлэгт өгчихсөн. Ажил хичээл гээд ганцаараа л зүтгэж байгаа байх. Сэтгэл санаа нь ямар ч байгаа юм билээ, ер нь нэг уулзсан дээр. Тэгээд ч та нартайгаа баяраа тэмдэглэмээр байна- Тэгэлгүй яах вэ, уулзалгүй сар гаран болж. Солонгоо ч гэсэн сонин ихтэй байна лээ, би саяхан холбогдсон.- Миний найз ажил ихтэй байгаа юу, хадам ээж нь сайн биз дээ.

Завтай болонгуутаа хэлчих тэгээд уулзацгаая.- Ажил гайгүй ээ, хадам хөгшин нэг үеэ бодвол ганцаараа гараад ойр зуур явахтайгаа болсон. Нөхөр гэрийн ажил, ээжийг асрах цаг завыг хөнгөлж үйлчлэгчтэй болгосон. Тэгэхээр найз нь сургууль гэр гээд л явж байгаа. Нэг үеэ бодвол гайгүй.- За тэгвэл удахгүй уулзъя гэсээр Навчаа утсаа тасаллаа.үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *