
АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 11-р хэсэг Шөнийн Сөүл тэр дундаа Хан мөрний үзэсгэлэн дуу алдам сайхан. Гэгээн Цолмонтой танилцаад удаагүй байх үедээ нэгэн үдэш хөлөг онгоцонд суун Хан мөрнөөр хамтдаа аялж билээ. Амьд хөгжмийн аялгуу, шувуудын жиргээн, усны долгиотон мяралзах чимээ, гялалзан гялтганах их хотын гэрэл гэгээ. Тэр үдэш, тэр агшнуудыг яг л уран зураг шиг сэтгэлдээ буулгаж авсансан. Үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй дэндүү амгалан санагдах тэр үдшийг хэзээ ч мартамгүй. Гэгээн ийнхүү өнгөрснөө бодсоор хүүгээ тэврэн гадаалж сууна. Цолмонгийн ажлаасаа ирэх цаг хэдийн өнгөрсөн ч бараа сураг байсангүй, утсаа ч авахгүй байв. Сайхан дурсамж нь даа хөвөрч суусан Гэгээн санаа зовж эхэллээ. Өдийд ажлаасаа тараад ирэх болсон л баймаар юм. Яагаад утас нь салгаатай байдаг билээ.

Хамт ажилладаг хүмүүстэйгээ ууж идээд суучихсан юм болов уу. Тэгвэл хэлмээр юм. Ямар нэгэн зүйл тохиолдоогүй байгаа гэж элдвийг бодон хэсэг байзнаад хамт ажилладаг залуу руу нь залгалаа.- Байна уу, би Цолмонгийн….гээд үгээ дуусгаж амжаагүй байтал Идэр түүний ярихыг хүлээж ядаж байсан бололтой- Сайн уу Гэгээн үү, би харин чиний утасны дугаарыг мэддэггүй. Чамайг ярихыг хүлээж байлаа. Өнөөдөр манай үйлдвэрт шалгалт ороод Цолмон баригдчихсан…- Юу?…юу гэнээ тэгээд одоо хаана байгаа юм бэ, даана ч утас нь болохгүй байсан юм. Яадаг билээ. Ямар нэгэн аргаар гаргаж авахгүй бол болохгүй дээ. Би чам руу эртхэн залгадаг байж. Ажил нь тарах108Амьдралын урсгалболоогүй юм байхдаа л гэж бодож байлаа хэмээн сандарч тэвдэхэд нь- Гадаад иргэдийг түр саатуулах газарт байгаа байх. Нэгэнт баригдсан бол яаж ч хөөцөлдөөд нэмэргүй гэх юм билээ. Гэхдээ таньдаг хүн байвал асуугаад үзэх юм уу.
– Танай үйлдвэрт урд өмнө нь шалгалт орж байгаагүй гэж байсан ямар нэгэн зүйл болсон юм уу. – Харин сайн мэдэхгүй. Намайг өдөр цайны цагаараа шуудан ороод ирэх хооронд л шалгалтын хүмүүс ирээд бужигнуулаад явсан байна лээ. Захирал хэлэхдээ “шингү” матаас орчихлоо гэж байсан. Хэн нэгэн хүн л тэдэнд гадаад хүмүүс ажилладаг гэж хэлсэн бололтой. – Цолмонгийн утас оройноос хойш даана ч холбогдохгүй байсан юм. Би бүүр гайхаад,…балай юмаа… одоо яана даа.- Өглөө эрт очиж уулзсан нь дээр байхаа. Чи намайг бодвол сургууль соёлд сурдаг визтэй хүн байна.- За тэгье дээ, одоо ч гаргаж авч чадахгүй байхаа даа. Шууд л нутаг буцаан гэх биз хэмээн сэтгэл нь хямарсан байдалтай хэлээд Идэрийг залгаж хэл дуулгасанд талархан утсаа салгалаа.Гэгээн “Одоо яадаг билээ. Ядаж байхад нялх хүүхэдтэй. Цолмон Монгол явчихвал хэн түүнийг тэжээж тэтгэх билээ. Хүүхдээ тэврээд араас нь очно гэхээр Цолмон эхнэр хүүхэд дээрээ очиж байгаа хүн өөрийг нь гэхгүй нь лав.
Хөөрхий би гэдэг хүн ингээд хоёр хүүхэдтэй сургууль соёл ч үгүй. Арай гэж зүтгэж109Амьдралын урсгалтэмүүлж байсан амьдралдаа дахиад л алдаа гаргаж байдаг. Эмэгтэй хүн дахиж төрөхгүй гэчхээд төрж хандаггүй гэдэг шиг өөртэй нь амьдрахгүй нь мэдсээр байж хүүхэдтэй болж л байдаг. Гэхдээ юм яаж ч эргэж болно шүү дээ хэмээн битүүхэн харж хүлээж суусан нь бүтэлгүй тийшээ болж байгааг мэдрэх тусам сэтгэл нь тогтож өгөхгүй байв. Одоо тэгээд өдөр бүр чимээ чагнан, бүлтийтлээ харуулдаж суугаа ижий, үрдээ бас юу гэж хэлсээр очно доо. Монгол буцахгүй гэхээр ажил хийж арай гэж сургалтын төлбөрөө төлөөд үлдсэн хэд гурван төгрөгөө явуулдаг байсан хүн нялх хүүхэд тэврээд яаж ч ажил хийх билээ.

Цолмонгоос жирэмсэн болж учраа олохгүй нэг хэсэгтээ хэцүү байсан бол баригдаад нутаг буцах болоход нь дахиад л зовж эхлэх энэ. Анхнаасаа амьдралдаа ухаалаг шийдвэр гаргаж зам зуурын дэмий хүнтэй нөхцөөгүй бол юу гэж ингэж амь амьдрал нь орвонгоороо эргэж учраа олохгүй тамирдаж байхав дээ” хэмээн харамсан бодсоор шөнөжингөө нойр нь хүрэхгүй эргэж хөрвөөн арай гэж өглөөтэй золголоо. Хүү нь ч гэсэн ээжийнхээ сэтгэлийн зовлонг мэдэрсэн бололтой хөхөө хөхөхгүй сэрвэлзэж хонов. Цолмон зүгээр л ажлаа хийж яваад шалгалтынхантай таарчихсан биш. Эхнэр нь түүнийг өөр бүсгүйтэй хамт амьдарч байгааг тэгээд бүр тэр эмэгтэй хүүхдийг нь гаргачихсан гэж дуулаад амьдралаа авч үлдэхийн тулд таньдаг хүнээрээ “шингү” матаас хийлгэснийг Гэгээн байтугай Цолмон ч гадарлахгүй байв.Гэгээн хүүхдээ тэврээд гадаад иргэдийг түр саатуулах байрлуу явах гэснээ Байгаль найзыгаа завтай бол хамт яваад өгөөч хэмээн гуйхаар шийдлээ.110Амьдралын урсгалАрай л эрт юм даа, найз минь босоогүй байж мэдэх юм гэж бодсон ч тэсгэл алдан найз руугаа залгалаа.- Сайн уу найз минь, өглөө эрт залгасанд уучлаарай.
Ярих хэрэг гараад, – Зүгээр дээ найз нь урьд шөнө эмнэлэг дээр хоноод бараг унтсангүй сэрүүн байна гэхэд нь Гэгээн түүнд ямар нэгэн зүйл тохиолдож гэдгийг дууных нь өнгөнөөс гадарлангаа- Юу болсон бэ найзаа, ..бие нь зүгээр үү…- Би зүгээрээ хадам ээж маань гэнэт цус харваад өчигдөр эмнэлэгт ирсэн. Жаахан тааруухан талдаа л байна. Бид нар бүгд сахиж хоноод. Миний найз харин ямар эрт залгаж байх юм зүгээр биз дээ. Хүү нь дажгүй юу?- Хүү бид хоёр сайн. Харин Цолмон өчигдөр ажил дээрээсээ баригдчихжээ. Сувоны гадаад иргэдийг түр саатуулах газар байгаа сурагтай. Өчигдөр орой хамт ажилладаг залуу нь хэлээд…- Өө, ямар хэцүү юм бэ,… одоо тэгээд яана аа. Хувцас хунар, онгоцны билетийг нь хурдан хүргэж өгөхгүй бол тэнд олон хонуулаад дэмий шүү дээ найз минь. – Харин тийм ээ, гаргаж авах арга байхгүй л байх даа гэж Гэгээн цөхөрсөн бас горьдлого тээсэн өнгөөр асуухад нь, – Визтэй байсан бол бас ч гэж торгууль энэ тэр төлөөд учиртай.
Хууль бусаар ажиллаж байсан болохоор одоо ямар ч аргагүй байх даа найзаа. Би чамд Цолмонг “харлуулаад” хэрэггүй гэж зөндөө л111Амьдралын урсгалхэлж байсан даа. – Харин тийм ээ хуучин үйлдвэрээсээ гарахдаа эмчилгээ хийлгэж байгаа энэ тэр гэж баахан хөөцөлдөж гүйгээд бүүр бүтэхгүй болохоор нь “харлачихсан” ийм хурдан баригдчихна гэж санаагүй байх л даа. Би хүүхдээ тэврээд цүнхтэй хувцсыг нь бариад ганцаараа явах жаахан хэцүү санагдаад. Тэгээд чамтай хамт очдог юм билүү гэж бодоод залгасан юм. Гэтэл чи минь эмнэлэг дээр байгаа юм байна. Ээж нь л гайгүй болж байвал яах вэ дээ бусад нь болох биз.- Өдөр эмч үзсэний дараа гайгүй байвал та нартайгаа уулзана аа. Миний найз Навчаатай яриад хамт явчих. Би цаадахтай чинь өчигдөр ярьсан. Ажил төрөл нь гайгүй байх шиг байсан гэхдээ сэтгэл санаа нь тийм ч сайнгүй байх шиг байна лээ гэхэд нь бас юу болсон юм болдоо гэж гайхсан Гэгээн,- Сэтгэл санаа нь яагаад тавгүйтэй вэ- Нөхөр нь Монгол явсныг чи мэдэж байгаа шүү дээ- За тийм Мөнхөөг ажлаар явсан гэж байсан.- Солонгоо надтай яриад. Солонгоотой хамт ажилладаг хүүхэн нь Мөнхөөтэй тэнд учир ургуулчихжээ. Бүүр зөндөө удаж байгаа юм байх. Тэгээд Солонгоо мэдсэн ч Навчаад хэлж чаддаггүй. Би ямар мэдсээр байж дуугүй яваад байлтай нь биш зориг гаргаад хэлсэн юм. Тийм зүйл сонссон эмэгтэй хүн яаж тайван байхав дээ. Сэтгэл санаа нь тавгүй байх шиг байсан.

Миний найз уулзаад цаадахыгаа жаахан тайвшруулаарай.112Амьдралын урсгал- Бас тийм зүйл болоо юу …. энэ эрчүүд үү. ..Хэлэх ч үг алга. Би ч бас ялаагүй ээ амьдралдаа алдаж ханахгүй юм. Цаашдаа яаж ч амьдрах хүн юм бүү мэд.. За найз нь өдөр яръя даа. Эмнэлэг дээр байхад нь өглөө эрт залгаад олон юм яриад уучлаарай гэсээр тэд эргэж холбогдохоор тохирон утсаа салгалаа. Гэгээн Навчаагийн хамт Цолмонтой уулзах гэж очсон боловч уулзах боломж байсангүй зөвхөн утсаар яриад цүнхтэй хувцсыг нь өгч чадлаа. Маргааш шууд нутаг буцаах тул онгоцны билетийг нь яаралтай авч өгөх хэрэгтэй гэнэ. Гэгээн ингээд л хүүхдээ тэврээд үлддэг юм байжээ гэж бодохоос нулимс нь урсчих гээд цээжин дээр нь бөөн хар үүл нүүгээд ирсэн мэт дотор нь харанхуйлаад болдоггүй. Найзаасаа санаа нь зовж юу ч болоогүй мэт дүр эсгэх гэж хэр нь дээ л хичээж байв. Цолмон хүүгээ санах байх даа гэснээс биш өөр тоймтой юм ярьсангүй. “Та хоёр минь араас хурдан очоорой, намайг байхгүйд хэцүүхэн л байх болов уу” гэж хэлнэ хэмээн хүлээж байсан Гэгээний бодол талаар болов. Хэдийгээр албан ёсны эхнэр нөхөр болоогүй ч хэдэн сар жил хамт амьдарсан эр, эм байна даа.
Тэр тусмаа үр хүүхэдтэй болсон хүмүүс. Цолмонгийн хүн чанар тааруу, хэнэггүй занг гадарладаг ч гэлээ. Энэ удаагийнх шиг ингэж сэтгэлээ эмтэртэл гомдож байсангүй. Ядаж “чамайгаа санах байхдаа, биеэ бодож байгаарай” гэж ганц дулаахан сэтгэлд ойр үг хэлсэн бол хамт байсан цаг хугацаа нь үнэ цэнэтэй өнгөрсөнд Гэгээн баярлах байлаа. Гэтэл анхнаасаа л хайр сэтгэлгүй, орчин нөхцөлийн шаардлагаар хамт амьдарсан эр хүн цаг нь болоод хоёр тийш саланодоход тэгтлээ уярч догдлоод байдаггүй бололтой. Харин ч амьдрал нь нэг тийшээ шийдэгдэж эхнэр хүүхдүүд дээрээ очих гэж байгаадаа сэтгэл нь амар байгаа ч юм шиг. Гэгээн хүүгээ тэврэн Навчааг дагуулсаар гэртээ ирлээ. Байгаль ч хадам ээжийнх нь бие арай дээрдсэн болохоор хоёр найзтайгаа уулзахаар тэднийд ирсэн юм. Бие биендээ сэтгэлийн дэм өгч баяр жаргал дунд инээлдэж суудаг бүсгүйчүүд өнөөдөр зовлон гуниг, амьдралын адармаатай хүнд хэцүү үеийг хамтдаа туулахаар ийнхүү уулзацгаажээ.
Сэтгэлээ онгойтол ярилцаж, нэгнийгээ аргадан тайвшруулахаар зүрхнийхээ дуудлагаар цугларсан нь энэ.Байгаль, -Миний хоёр найз Цолмонтой уулзав уу, гаргаж авах ямар нэг арга байна уу? Гэгээн – Уулзаж чадсангүй ээ, утсаар л ярилаа. Хүнээр дамжуулж цүнхтэй хувцсыг нь өгсөн. Маргааш шууд Монгол буцаана гэнэ. Орой онгоцны билетийг нь бичүүлнэ.- Ёстой санамсаргүй юм боллоо. Найз минь нялх хүүхэдтэй ганцаараа хэцүү байх болов уу. Бид нар чадах чинээгээрээ туслах юм чинь намар хүртэл харж байгаад, хүүгээ цэцэрлэгт өгөөд болно доо. Ямар ч байсан сургуулиа төгсөх юм байгаа биз дээ. Араас нь явах гэж байна уу?- Үгүй ээ, араас нь явахгүй. Өөрөө ч хүрч ирээрэй гэж хэлэхгүй байна лээ. Сургуульдаа ч явна. Ажлаа ч хийнэ дээ. Болохгүй бол хүүгээ долоо хоногт нэг удаа л авдаг цэцэрлэгт өгөхөөс. Цолмон бараг эхнэр хүүхэд дээрээ очих болсондоо баярлаж байх шиг санагдсан гэхэд нь Навчаа ярианд оролцож,114Амьдралын урсгал- За арай ч үгүй байлгүй дээ. Тийм газар байгаа хүн чинь сэтгэл санаа нь тавгүй байгаа биз. Тэгээд ч утсаар юу ярих билээ. Манай энэ л гомдлоод. Аргагүй дээ хамт амьдарч байсан хүмүүс нэг нь гэнэт буцах болчхоор эвгүй байлгүй яах вэ.

Хүүгээ л эрүүл сайхан өсгөөд байж байвал болно доо. Найз нөхдүүд нь байна. Юундаа ганцаардах билээ. Ер нь тэгээд эхнэртэй хүн чинь эхнэр лүүгээ л явна шүү дээ. Би чамд анхнаасаа л хэлж байсан. Ямар манай нөгөөх байгаа биш. Бодохоос бүүр гомдоод байх юм. Одоо ямар нүүрээрээ ирэх юм болдоо. Байнга л утас руу залгаастай. Би гүрийгээд л утсаа авахгүй байгаа, гүрийгээд ч гэж дээ үнэндээ бас гомдоод байх юм гэж хэлэнгээ хоолойн зангирч нулимсаа алгаараа зөөлхөн дарж арчив. Хоёр найзыгаа сэтгэлийн хямралд дунд байхад нь яаж тайвшруулах арга ухаанаа олж ядсан Байгаль тэдний тэврэнгээ,- Найзууд минь дээ,… бүх зүйл сайн сайхан болно доо. Манай эмээ намайг бага байхад “ямар нэгэн зовлон зүдгүүр тохиолдвол миний охин энэ бүхэн түр зуурынх гэж бодож байгаарай хэсэгхэн хугацаа өнгөрөхөд л бүх зүйл өөрчлөгддөг» гэж байнга л хэлдэг байж билээ. Ийм юм нь дээр шантарч нулимсаа барж суухгүй шүү.
Эрчүүдэд бүгдээрээ ямар хүчтэй, ямар цоглог бүсгүйчүүд болохоо удахгүй үзүүлээд өгнөө гэж хэлэнгээ инээмсэглэхэд нь Гэгээн, Навчаа хоёр найзынхаа үгэнд бага зэрэг тайвширсан бололтой мөн л доголон нулимстай инээлдэцгээлээ. Тэдний энэ байдлыг хөндлөнгөөс харсан хүнд бол яг л нялх бага насандаа очсон үе тэнгийн охид мэт бие биедээ эрхлэн, нэг уйлж нэг инээлдэн жаргал зовлонгоо хуваалцаж суусан юм.115Амьдралын урсгалЦолмон онгоцны билетээ хүлээсээр хоёр хоногийн дараа Монгол руугаа буцаж, Гэгээн хүүхдээ тэвэрсээр үлдлээ. Найз нөхөд нь чадах чинээгээрээ тусалж байсан ч тэрээр өөрөө л энэ амьдралын төлөө эрс шийдэмгий тэмцэхээс өөр гарц байсангүй. Гурвуулаа байгаад хоёулаа болсон чинь гэр нь ханхайгаад нэг л эвгүй. Гэр эзгүйрэхээс гадна сэтгэл эзгүйрээд. Ямар алдаж үзээгүй амьдрал биш дээ. Цолмон яваад долоо хоносон ч сураг алга. Хэдий болтол хүүхдээ тэврээд ажилгүй суув дээ. Нэг л мэдэхэд бороо хур үргэлжлэн, навчис хөглөрсөөр намар хаяанд ирнэ. Сургууль соёлдоо орох цаг нь ирэхээр төлбөр мөнгөнөөс эхлээд асуудал их. Монголд байгаа хэддээ тав арван цаас илүүчилмээр байдаг. Хэндээ найдаж хэнээс авна гэж хүний царай харж суух билээ. Хүүгээ цэцэрлэгт өгөөд ажил хийхээр шийдлээ. “Хөөрхий минь нялх юм даа.
Хөхнөөсөө ч гараагүй. Гэхдээ аз болоход угж хөхдөг нь яамай. Эндхийн хүүхдийн нэмэлт тэжээлүүд нь шим тэжээл сайтай болохоор цаг цагт нь сайн хооллоод байвал өлсөж цангах нь гайгүй байхаа.” Гэгээн ингэж бодсоор танил тал найз нөхдөөрөө дамжуулан боломжийн ажил бас цэцэрлэг хайж эхэллээ. Хайж гүйсний эцэст Байгаль найзынхаа дүүрэгт ажлын таван өдөрт хүүхдээ өгөөд хагас бүтэн сайнд авч болохоор хувийн цэцэрлэг олов. Төлбөр нь жаахан өндөр ч одоо яах билээ. Боломжийн ажил олчхов бас ч найдлага тасарчхаагүй байна. Хөхнөөсөө ч гараагүй нялх үрээ олон хоногоор орхиод явна гэхээр л сэтгэл нь эмтрээд хэцүү байв. Гэсэн ч ажил хийж байж л амьдарна.116Амьдралын урсгалХэдэн өдөр уйгагүй зар харсны хүчинд өөрт тохирсон аятайхан ажил олж чадлаа. Төрөл бүрийн хувцас нь дээр элдэв янзын гоёл болон тэмдэг лого хийдэг үйлдвэрт шөнийн ээлжид ажиллахаар болов. Хичээл эхлэхээр үдээс өмнө завгүй болчихдог тэгэхээр энэ үйлдвэрт цаашдаа тууштай ажиллавал зүгээр санагдав. Түүний энэ байдлыг мэдсэн юм шиг захирал залуу нь ч ааш зан сайтай, элэгсэг дотно хүлээж авсанд сэтгэл амар байсан юм.Өдөр бүр тусгай програм суулгасан компьютер дээр ажиллаж, зузаан нимгэн хувцас даавуун дээр хээ угалз лого оёх. Сонирхолтой хэрнээ хариуцлагатай ажил. Гэгээн өмнө нь хаа нэг цагийн ажил гарахад иймэрхүү ажил хийж байсан болохоор шинэ ажилдаа тэгтлээ түүртэхгүй байв.Ажлын эхний өдөр өглөө эртхэн босож хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өглөө. Цэцэрлэгийн хаалгаар орж, хувцсыг нь солин хүүгээ багшид нь өгөнгөө»Эвий үр минь нялхаараа ингээд танихгүй хүмүүсийн дунд ээжээсээ хол хэд хоногоор үлдэх гэж, угжаа сайн хөх л байгаа даа, дастлаа нэг хэсэгтээ л уйлах болов уу» хэмээн элдвийг бодож хямарсаар үүд рүү явав.
Учир мэдэхгүй бяцхан хүү нь гараас гар дамжин өөрийг нь орхиж байгааг мэдэх ч шинжгүй эрээн мяраан олон янзын тоглоомд сатаарсаар хаалганы цаана үлдэв. Сэтгэл санаагаа хувирч өөрчлөгдөх, нус нулимсаа урсчхаас өмнө тэндээс холдохоор шийдэн Гэгээн ойролцоох метроны буудал руу яаравчлан алхлаа. Шат уруудан явсаар метроны буудал дахь ариун цэврийн өрөөнд нь орж сэтгэлээ онгойтол хэсэгтээ уйлж суув. Зовлон үзэх тусмаа эмэгтэй хүн улам хатуу117Амьдралын урсгалчанга болдог гэх юм билээ. Гэгээн үр хүүхдүүдээсээ хол ч тэднийхээ төлөө ажил хийж амьдралын төлөө л тэмцэж яваа. Үхэл хагацал тохиолдсон биш дээ, тэгээд ч хүүхэд эхийнхээ сэтгэлийг дагадаг гэдэг дахиж хэзээ ч уйлахгүй юм шүү гэж өөрөө өөртөө амласаар тэндээс гарав. Хүүгээ орхисныг нь мэдэрсэн юм шиг хоёр хөх нь чинэрсээр. Солонгосчууд жирэмсэн эсвэл нялх биетэй хүн ажилд авдаггүй хуультай.

Ер нь аль ч албан газар нь ажилд авах тун дургүй. Тиймээс Гэгээн нялх хүүхэдтэй гэдгээ үйлдвэрийн захиралдаа хэлээгүй аж. Сүү ихтэйг ч хэлэх үү хоёр хөх нь байс хийгээд л чинэрээд ирнэ. Яаж шуухан мэдэгдэхгүйгээр хөхөө суллаж байна даа гэж бодохоос санаа нь амарч өгөхгүй байв.Сургуулиараа орж бүртгүүлчхээд гэртээ харихаар явав. Замдаа дэлгүүрээр орж ойр зуурын хүнс цуглууллаа. Ингэж явсаар нэг л мэдэхэд орой болж ажил даа гарах цаг нь болсон байв. Түүнтэй хамт гэрээний ажилтан гэх Монгол залуу бас нэг Солонгос хижээл насны эмэгтэй ажиллана. Тэр эмэгтэй бол үйлдвэрийн эзний эгч ажээ. Энэ үйлдвэрийг анх байгуулагдах цагаас л эхлээд өнөөг хүртэл ажиллаж байгаа гэдгийг нь яриан дундаас нь ойлгож авав. Харин нутаг нэгт залуу бол жил гаран ажиллаж байгаа бөгөөд цалин хөлс нь гайгүй санагдсан уу, их л үнэнчээр зүтгэдэг нь хийж байгаа ажлаас нь илт харагдаж байв. Гэгээн хоол идэх зуураа залуутай танилцаж ойр зуурыг ярилцаж амжив.Залуу- Солонгост ирээд хэр удаж байна вэ?Гэгээн- Дөрвөн жил гаруй, энэ жил сургуулиа төгсөх санаатай. Дунд нь бас визны асуудлаа зохицуулах гээд жил алдсан.
Харин өөрөө ирээд118Амьдралын урсгалудаж байна уу…- Жил л болж байна. Чи ч тэгвэл намайг бодвол хэлэндээ ус цас юм байгаа биз дээ гэж хэлэнгээ өөрт нь ханьтай залуу хүн орж ирсэнд баярласан уу, эсвэл Солонгос хэл сайн мэддэгт нь олзуурхсан уу их л тааламжтай байгаа нь илт.- За нээх ч сайн биш ээ, гэхдээ номын дуу сонсож байгаа хүн байна даа гайгүй ээ, энд өмнө нь ямар хүн ажиллаж байсан юм бэ- Гэрээгээр ирсэн нэг охин ажиллаж байгаад яаралтай нутаг буцах хэрэг гараад явчихсан. Харин чи шөнөөр ажиллаад өдөр нь хичээлдээ явахаар ядрахгүй юу?- Гайгүй л байх гэж бодож байна- Бид хоёртой цуг ажиллаж байгаа энэ Солонгос авгай нэлээн ааш муутай, машин нь гацаад зогсчих юм бол дуу нь чангараа л ирэх нь тэр. Тэрнээс гадна чи бид хоёрыг хэр зэрэг ажиллаж байна. Энэ тэр гээд ажиглаад л байгаа захирлын мэдээ дамжуулагч гээд ойлгоход болон хэмээн залуу нэлээн хов хүргэх шинжтэй дөхөж суухад нь Гэгээн тэгсхийгээд яриагаа дуусгаад ариун цэврийн өрөө орохоор түр бослоо.Үнэндээ залуугийн ярианаас гадна хөхний сүү нь чинэрээд байсан болохоор санаа зовсондоо хурдхан гарсан нь тэр. Том охиноо гаргачхаад сүүгээ сааж суухад “эхийн сүүг газарт хүргэж болдоггүй юм шүү охин минь” гэж ээжийнхээ хэлж байсныг санан нүд дүүрэн нулимсаа дотогшоо залгингаа чулуу шиг хатуу болтлоо чинэрсэн хөхөө цаасан аяганд сааж бага зэрэг суллалаа.
Нялх үр минь ээжийгээ үгүйлээд унтаж чадахгүй байгаа байх даа хэмээн бодох зуур сэтгэл119Амьдралын урсгалнь хямраад байж суух газаргүй болоход бушуухан шиг хөхөө сааж дуусгаад тэндээс гарав. Түүний энэ байдлыг ажигласан ч шинжгүй ажиллаа хийж зогсоо залуу хүүхэн хоёрын хажуугаар чимээгүйхэн зөрсөөр өөрийнхөө машины хажууд ирж хийж байсан зүйлээ үргэлжлүүллээ.Шөнөжингөө нойргүй хонож нэлээн ядарсан Гэгээн хувцсаа хурдхан солиод үйлдвэрээс гарангуутаа хүүгийнхээ цэцэрлэг рүү залгаж яаж хоносон талаар нь багшаас нь асуув. – Байна уу, сайн байна уу? Би Хүслэнгийн ээж нь байнаа, хүү маань уйлж байна уу урьд шөнө хэр хоносон бол…- Гайгүй дээ, та санаа зоволтгүй. Орой яаг унтахынхаа өмнө бага зэрэг уйлсан. Харин одоо бол гайгүй унтаж байна.- Мөөмөө идэж унтдаг болохоороо тэгсэн байх. – Бүх болохгүй их уйлаад байвал надад хэлээрэй, цаг заваа зохицуулаад очиж хөхүүлнээ,- За тэгнээ, та санаа зоволтгүй дээ. Эхний өдөр хүүхдүүд ихэвчлэн уйлж л байдаг юм.

Сэрэхээр нь таны гар утас руу бичлэг хийгээд явуулна аа- Тэгээрэй, багшаа баярлалаа гэсээр жаахан ч гэсэн санаа амарсан Гэгээн утсаа салгалаа.Гэгээнийг хэцүү хатуу амьдралын эргүүлэгт хөл алдчихгүйг хичээн тэсвэр тэвчээр гарган зүтгэж явах зуур Навчаа ч бас өөрийнхөн амьдралд тохиолдсон хүндхэн сорилтонд бууж өгөхийг хүссэнгүй. Тэрбээр зөвхөн Мөнхөөг уучлаад зогсохгүй амьдралдаа эргэлт хийж шинэ гэр бүл, шинэ хайрыг урин дуудахаар эрс120Амьдралын урсгалшийдсэн байв. Тэр шийдвэр нь өчнөөн жил хүсэж мөрөөдсөн үр хүүхэдтэй болох явдал байлаа. Өмнө нь хяналтад байж үзүүлдэг байсан Чель эмнэлэгт үр суулгуулахаар ярилцаж тохиролцлоо. Үр хүүхэдтэй болчихвол сэтгэл дүүрэн, гэр дүүрэн, амьдрал нь ч дүүрэн. Нөхөр хань нь ч өөрийг нь хуурч мэхлэхгүй байж мэднэ.Үр суулгуулахад ойролцоогоор долоон сая вон хэрэгтэй гэнэ. За, тэр долоон сая вон ч яах вэ… Хамгийн чухал нь биеэ бэлдэх явдал байв. Эхний ээлжид нөхөртэйгөө хоёулаа шинжилгээ өгөх. Дараа нь сарын тэмдэг дуусах үеэр тариа хийлгэх. Өндөг эс хэр зэрэг боловсорсноос шалтгаалаад үр шилжүүлэн суулгах ажилбарын үр дүн ихээхэн шалтгаалдаг гэнэ. Залуу хүн байна даа. Энэ тал дээр гайгүй байх гэж бодож байсан ч сэтгэл бага зэрэг түгшээстэй. Хамгийн их тэвчээр шаардсан зүйл нь үр суулгуулсан тохиолдолд нэг хэсэгтээ хэвтрийн дэглэм барих явдал гэнэ.
Навчаа шиг хөдөлгөөнтэй бүгдийг өөрөө зохицуулах гэж зүтгэдэг хүнд энэ нь хамгийн амаргүй даваа мэт санагдаж байв. Мөнхөө ч эхнэрийнхээ санаа, чин хүслийг дагаж гол нь өөрийг нь ойлгон уучилсанд баярласандаа Навчааг бүх талаар дэмжихээр шийдсэн юм. Энэ өдрөөс хойш тэд эмнэлэг гэр гэж явсаар хэд хоногийг ардаа үдлээ. Харин энэ хугацаанд Байгаль Сөүлийн их сургуульд Улс төр судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар шалгалт нь даа бэлтгэж эхэлсэн байв. Тус тусын ажил амьдралдаа шамдсан найзууд ойрын өдрүүдэд уулзах нь битгий хэл утсаар ч ярих завгүй хэсэг явлаа. Тэр тусмаа дурлалдаа шатаж яваа Солонгоод ярих зүйл их ч нэг хэсэгтээ чимээгүйхэн байсаар байв
