Нүүр Өгүүллэг Хүлээлт 12-р хэсэг / Өгүүллэг / ТӨГСӨВ

Хүлээлт 12-р хэсэг / Өгүүллэг / ТӨГСӨВ

0 секунд уншина
0
0
762

Бадам –За Батаа минь, та хоёр минь юу л болоод байна даа. Миний сайхан найзыг хуураагүй биз дээ. Ийм сайхан эмэгтэйг орлох хүн олдохгүй л баймаар юм? Тэр олон залуус эргүүлдэж байхад чи яаж гүйж байж авч суулаа даа. Хүн алдаж болноо… Гэхдээ алдаагаа засаж чаддаг байх нь чухал. Гэрэлээ бүгдийг надад ярьсан. Чамайг ийм байдалд оруулсанд өөрийгөө буруутгаж байгаа… гэхчлэн урсгаж гарлаа. Би юу ч болоогүй юм шиг виногоо шимээд тэр хоёрын яриаг сонсож байгаад босох гэтэл Батаа –Гэрэлээ чи минь сууж бай! Надад хэлэх үг байна гэв.

Тэгэхэд нь би яанаа юу хэлэх гэсэн юм бол? Сална гэвэл яанаа? гээд зүрх минь оволзоод ирэв. Батаа зугуухнаар –За найз минь, хань минь, та хоёр намайг уучлахыг бодоорой. Гэвч би уучлашгүй алдаа хийсээн. Миний ханьд буруу байхгүй ээ. Гутарч гуньхарсан сэтгэлийг нь тайвшруулах гэж эцсээ хүртэл тэмцэх байсан юм. Би хорвоогийн хамгийн сайхан бүсгүйг ханиа болгож авчхаад тордож чадалгүй гундаасан өөдгүй эр… Одоогоос 2 сар орчмын өмнө манай ажилтнууд томоохон арга хэмжээнд орж, би угаас уудаггүй болохоор ухаангүй согтчихсон байсан. Нэг сэрсэн чинь нүцгэн хүүхэн тэврээд унтаж байлаа. Тэгсэн чинь анх ажилд орохоос л янз бүр болоод байсан нарийн бичиг бүсгүй хажууд хэвтэж байх нь тэр… Би ч огил үсрэн босож хувцаслаж байтал нөгөөх чинь босож ирээд “Уучлаарай захирлаа хоёулаа согтоод ийм л юм болчхож” гэсэн. Би ч уучлалт гуйгаад хоёулаа саллаа. Тэр үед Гэрэлээ бид хоёр хөндийрөөд их удаж байсан. Гэрэлээ гашуудаж, харамссандаа өөрийгөө зөнд нь хаяж, надтай ч харьцахаа больсон. Би ч гэсэн тэр үед төрсөн эцэг эх шигээ үздэг хадмуудыгаа өнгөрсөнд маш их харамсаж, гашуудаж, сэтгэл минь дэндүү их өвдөж байсан ч, энэ айлыг авч явах ёстой болохоор өөрийгөө Гэрэлээ шиг болчихвий гэж айж, биеэ барьж, сэтгэлээ захирч чадсан юм.

Миний хувьд хоёр хүүхэд, эхнэрээс минь өөр хэн ч хэрэггүй. Тэр нарийн бичиг хүүхнийг Сарнай гэдэг. Шведэд амьдарч байгаад ирсэн. Ганган дэгжин, боловсролтой сайхан бүсгүй ч дэндүү задгай зантай, надад анхны харцаар дурласан гээд наалдаад салдаггүй байсан. Гэхдээ би түүнд дургүй. Үнэн шүү. Тийм эмэгтэйчүүд надад таалагддаггүй. Би хэдийгээр зайгаа барих гэсэн ч Сарнай надтай хоолны газар, машинд суух үедээ хүнээр зураг даруулчихсан байсан. Түүнийгээ эхнэрт чинь харуулна гэж дарамталсан. Гэрэлээг сэтгэл санааны хүнд байдалтай байхад нь түүнийг үзүүлбэл юу болохыг төсөөлөхөөс ч айсан. Тэгээд аясыг нь дагасхийж явсаар өдийг хүрчихлээ. Мултрах аргаа олохгүй надад их хэцүү байлаа. Ядаж байхад Гэрэлээ сэжүүр гаргахгүй болохоор би яаж хэлэх учраа олохгүй байсан. Бадам минь, аврагч минь, чамайг ирсэнд баяртай байна. Чи бидэнд үргэлж тусалдаг хүн. Энэ удаа ч тусална биз дээ? гэж хэлээд Батаа маань уртаар амьсгаа авч, та хоёр намайг яаж ч шийтгэж болно.

Харин би эхнэр, хүүхдээсээ салахгүй гэж зоримогхон хэлэхэд нь –Тийм ээ, тэгэлгүй яахав дээ. Чухам энэ чинь миний найз шүү дээ. Хөөрхий дөө хоёр муу найз минь харамсал, гунигаасаа болж удаан зовжээ. Тэгэхэд би гэж нэг юм юу ч мэдэхгүй сууж байж… гээд нулимстай нүдээр инээж, Батааг тэврэхэд, Батаа минь эр хүний ховор нулимсыг сад тавих нь тэр… Би ч ханиа тэврэн авч, нүүр нүдгүй үнсэв. Бид гурвыг харсан хүнд хачин л байсан байхдаа. Гурвуулаа сэтгэлийн багтраагаа тайлж, оргилуун дарс буудуулж, гомдол гунигаа мартаж, инээж хөгжилдөцгөөв. Бадамын багш нь нөхрийн минь найз Билгүүний эхнэр байж, тэгээд компанийнхаа орлогч захирлаа томилж явуулсан гэнэ. Билгүүн эхнэртэйгээ гадаадад хэдэн жил амьдрах болсон ажээ.

Ингээд маргааш нь Батаа, Бадам хоёр захирал бид гурав ажилдаа марш… Хэн завтай нь хүүхдүүдээ зөөж байхаар тохиролцов. Энэ удаа би нөхөртэйгөө хамт унтахаар тэврэлдэн унтлагынхаа өрөө рүү орлоо. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж, өглөөг шинээр угтахаар шийдэн нэг л сайхан тайван болчихлоо. Ийнхүү манай гэрийн багана хугарах нь байтугай хөдөлж ч амжилгүй бат зогссоор үлдсэн юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *