Нүүр Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 10-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 10-р хэсэг

30 секунд уншина
0
0
398

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 10-р хэсэг

Сарангуа гурав хоноод охиноо тэвэрсээр эмнэлгээс гарлаа. Эмнэлгийн зардал гурван сая вон болсон тул Байгаль түүнд боломжоороо туслав. Нялх биетэй таних хүнгүй хүний нутагт яваа бүсгүйд түүнээс өөр туслах хүн байсангүй. Сарангуа ээж аавдаа хүүхэд төрүүлсэн тухайгаа хэлээгүй. Сургуульд сурч эрдэм мэдлэгтэй хүн болно гээд хамаг байдгийг нь зарж үрүүлээд гарсан түүнд сургуульдаа явж чадахгүй жирэмсэн дээр нь эцэггүй хүүхэд төрүүлэх гэж байгаа тухайгаа гэрийнхэндээ хэлэх зүрх байсангүй. Даралт нь үе үе ихсэж бөөрний дутагдлаар шаналж суугаа ээж нь энэ талаар сонсвол өвчин нь сэдрээд бие нь улам муудахвий гэж бас санаа зовно. Байгаль, – Эмэгтэй хүн үр хүүхэдтэй болно гэдэг чинь их хувь заяа юм шүү дээ. Миний дүү ээж дээ эртхэн дуулгасан дээр. Хэдий болтол нуух билээ. Эх хүн охиноо ойлгоно, эгч нь ээж аавтай нь яриадхая гэсээр утасны дугаарыг нь авч хэл дуулгахаар болов.

Тэрээр Сарангуаг охиных нь хамт хөлсний байранд нь оруулж ойр зуурын хэрэгтэй зүйлсийг нь бэлдэж өгөөд ажил руугаа явлаа. Аз болоход байрных нь эзэн сайхан зантай Солонгос эмэгтэй түүнд чадах чинээгээр тусалж байв. Мөн нэг ангид сурдаг найз охин нь зав чөлөөгөөрөө эх үр хоёрыг эргэж тойрч байхаар болов. Зуны сарууд үргэлжилж ид халуун эхэлсэн тул ойр зуур гадуур гарахад тэгтлээ гам алдчихааргүй налгар сайхан байсан юм. Ээж охин хоёрт санаа зовж суусан Байгаль ажил ихтэй байсан ч хүмүүсийн зав чөлөөгөөр Сарангуагийн ээж рүү утас цохилоо.- Байна уу, сайн байна уу та,- Сайн сайн байна уу?- Би танай охин Сарангуагийн найз эгч нь байнаа, тантай ярих хэрэг гараад, – Аан за,…. хэмээн ээж нь гайхсан шинжтэй хэлэхэд нь Байгаль болсон явдлыг яаж хэлэх ухаанаа олохгүй түгдчиснээ- Охин чинь сайн байгаа та санаа зоволтгүй.

Харин таныг эмээ болсныг л дуулгах гээд…Үгүй ээ…. юу л даа Сарангуа төрсөн. Охинтой болсон.- Юу яриад байнаа хүү минь чи тоглоод байна уу, Сарангуа хэдхэн хоногийн өмнө ярьсан. Надад юм хэлээгүй ш дээ. Өөрөө ярихгүй тэгээд яасан юм бол… Ингэхэд өөрөө хэн гэнээ хэмээн итгэж ядан асуухад нь,- Би таны охиныг таньдаг хүн байнаа. Охин чинь гурав хоногийн өмнө төрөөд 3 кг 600 грамм охинтой болсон. Одоо бие нь сайн байгаа. Аав ээждээ харин намайг дуулгаадхаарай гэсэн юм.- Юу….юу яриад байнаа, сайн ойлгохгүй л байна. Тэгээд эмнэлгээс гарсан юм болов уу?,….Одоо тэгээд хаана байгаа вэ, би өчигдөр ярих гэсэн чинь утас нь болохгүй байсан. Ойрд нэг л сонин совин татаад, ер наашаа залгахгүй хүүхэд юм.

Сарангуй нээрээ дураараа охин шүү. Үгүй тэгээд төрсөн ч гэх шиг. Өөрөө залгаад ч хэлчихгүй. Хичээл сургууль нь юу болсон юм болдоо….хэмээн мөн л итгэж өгөхгүй байгаа бололтой сунжруулан хэлэхэд нь- Би худлаа яриагүй ээ эгч минь. Охин чинь та нараасаа санаа зовоод жирэмсэн гэдгээ хэлээгүй юм билээ,101Амьдралын урсгал- Үгүй ээ тэгээд нөхөртэй, найз залуутай болсон ч гэж хэлээгүй ш дээ- Хүүхдийнх нь эцэг Монгол явчихсан юм билээ…Тэгээд хэлээгүй байх тэр талаар өөрөө ярих байхаа…- Одоо тэгээд охин маань төрчхөөд ганцаараа байгаа хэрэг үү ?.. бурхан минь эвий гэж яаж байгаа хүүхэд вэ ээждээ хэлэхгүй !… бие нь гайгүй юу, хэл дуулгасанд баярлалаа хэмээн сая л нэг итгэж байгаа бололтой дуу алдаад, нялх биетэй хүн чинь хажууд нь харж хандах хүнгүй яана даа. Наашаа ирдэггүй нь яаж байгаа юм болоо.

Ангийнхаа охинтой байр хөлсөлж байгаа л гэж байсан. За минь дүү санаа зоволтгүй ээж рүүгээ ярь гэж хэлээрэй. Би ч бас залгая. Аавд нь юу гэж хэлнэ дээ. Эвийдээ охин минь … ижий дээ хэлэхгүй. Юу ч тохиолдсон ямар ч үед би ойлголгүй яах вэ дээ. Сэтгэл нь зовчихно л гэж бодсон юм байлгүй дээ..гэж хэлэнгээ утасны цаана хоолойн зангиран уйлж байгаа бололтой хамар нь шуухитнана. – Миний дүүг хэн гэдэг юм бэ, бид нарыг очтол охиныг минь анхаарч байгаарай. Аав эгчтэй нь ярилцаад даруйхан нэг нь очихгүй бол болохгүй байх. Эндээ ирээд төрөхгүй ч яаж байгаа юм. Үгүй ээ,…. мөн санаа амар хүүхэд шүү.- Намайг Байгаль гэдэг.

Эмэгтэйчүүдийн байгууллагад ажилладаг. Охин чинь надад хандаж ирээд тэр өдөртөө өвдөж эмнэлэгт хэвтсэн. Төрөхөд нь яг хажууд нь байсан, эх хүүхэд хоёр хоёулаа сайн байгаа болохоор та тэгтлээ санаа зовоод яах вэ. Харин ч охиноо ойлгосонд баяртай байна.102Амьдралын урсгал- Ойлголгүй яахав дээ энэ чинь. Ээж аавынхаа дэргэд ирээд төрөхгүй. Чамд баярлалаа дүү минь. Буянтай хүүхэд вэ…- Зүгээр дээ та нарт харин хэл дуулгая гэж бодоод Сарангуад байрных нь эзэн ангийнхан охин тусалж байгаа. Би ч бас чадлаараа эргэж тойрч байнаа.- За тэгээрэй минь дүү эгч нь эргээд холбогдъё. Энэ чиний утасны дугаар уу?- Тийм ээ миний дугаар, за баяртай хэрэг болвол надруу яриарай. Сарангуа таны ярихыг хүлээж байгаа байх. Санаа нь зовоод байх шиг байсан.

Биеэ бодож байгаарай эгч ээ!- Өө тэгэлгүй яав вэ, баярлалаа. Охинруугаа яръя даа байз… эвий дээ хүний нутагт ганцаараа төрж л байдаг. Дэндүү амгалан …үгүй ээ мөн зоригтой дураараа хүүхэд шүү …. яаж байгаа юм болдоо гэж үглэсээр утсаа салгалаа.Байгаль сая л нэг санаа нь амарч ажлаа хийхтэйгээ болов. Халуун кофе найруулан ууж сэтгэлээ засаад ажилдаа орлоо. Гэтэл дахиад л утас. Монголоос дуудлага иржээ. Солонгоо найз нь залгасан байлаа. Байгаль-Сайн уу, хонгор минь ямар сонин хүн бэ ойрд холбогдоогүй. Чиний минь ажил төрөл амьдрал сайн уу.- Сайн байгаа. Дэлгүүр орлого сайтай. Охин том болоод манайх гэдэг айл улам л дэвжиж байна.- За ашгүй дээ- Харин миний найзын ажил төрөл нь сайн уу?103Амьдралын урсгал- Ажлаас их юм алгаа хө. Чиний минь ажил үйлс бүтэмжтэй гялалзаад байгаа бол болж дээ.- Навчаа найзын маань ач шүү дээ.

Хэдэн төгрөг өгч тус болоогүй бол хөл дээрээ босоход хэцүү л байлаа. Би ч та нарынхаа хүчинд л өдий зэрэгтэй явна. Сайн найзуудтай азтай хүн шүү би… Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээв ээ гэдэг шиг сэтгэл өндөр явдаг юм. – Хэдүүлээ нэг цуглахсан. Навчаатай саяхан уулзсан чамруу дэлгүүрийн бараа явуулна гээд явж байсан. Тус ч хүүхэн шүү.- Тусч гэснээс найз нь Навчаагийн талаар л ярих гээд – Өө тийм үү, ямар нэгэн юм болоо юу гэрийнх нь зүгээр биз дээ хэмээн Байгаль санаа нь зовон,- Гэрийнх нь зүгээрээ, энд харин нөхөр нь байгаа шүү дээ. ….Мөнхөө…. гэж хэлснээ өөрийнхөө ярих гэж байгаа зүйлийг хаанаас нь эхлэхээ мэдэхгүй Солонгоо хэсэг чимээгүй болов.- Харин Мөнхөөг ажил төрлөө амжуулах гээд Монгол явсан гэж байсан. Нөхөрт нь ямар нэгэн юм тохиолдоо юу. – Хн..ажил төрөл хөөцөлдөх гээд гэнэ шүү.

Зүгээрээ…зүгээр. зүгээрээр барах уу хүүхэн эргүүлээд хачин жаргалтай явна лээ.- ….Юу …Мөнхөө юу… яаж мэдээ вэ?- Хамт байхыг нь харсан юмаа, харсан гэж дээ уулзсан.- Өө за, тэгээд тэр хүүхнээ дагуулаад чамтай уулзсан юм уу?104Амьдралын урсгал- Харин тийм ээ, би яах учраа мэддэггүй. Ганц дотно найздаа нөхрийнх талаар эвгүй зүйл ярих нь хэцүү. Хэлэхгүй гэхээр нуугаад байх ч хаашаа юм. Ямартай ч чамд дуулгаж зөвлөлдье гэж шийдээд,- Нэг л итгэж өгөхгүй байх чинь… Мөнхөө чинь томоотой сайн залуу ш дээ. Сургуулийнхаа эсвэл таньдаг найз нөхөдтэйгээ явж байсан байлгүй дээ.Миний найз буруу ойлгочихсон юм биш үү.- Үгүй ээ, юу гэж дээ…манай дэлгүүрт надтай хамт Сүрэн гээд хүүхэн ажилладаг юм. Байнга л нэг залуугийн тухай яриад байдаг байлаа. Их сайн залуу надад хайртай. Солонгост ажил хийдэг. Ирэхээрээ нь мөнгө төгрөгөөр тасардаггүй. Саяхан унаа тэрэг хүртэл авч өгсөн гээд л. Өчигдөр нөгөө хүнээ дагуулаад ажил дээр ирдэг юм байна. Би хараад нүдэндээ ч итгээгүй. Яриад байсан залуу нь Мөнхөө байсан.

Гайхсандаа учраа олохгүй бантаад нөгөөх маань ч бас эвгүй байдалд ороод бушуухан гараад явчихна лээ. Одоо тэгээд Навчаад хэлсэн дээр үү, яасан дээр вэ найзаа…- Хэр удсан юм бол… – Миний л мэдэхээр тэр хүүхний ярианаас хоёр гурван жил болж байгаа байхаа.- Тэгвэл Навчаа мэддэг ч байж магадгүй. Ямар ч байсан найздаа хэлсэн л дээр байх даа. Хэдий болтол хуурах ч юм билээ. Чи хол байгаа хүн тэндээс санаа зовж утсаар янз бүрийн юм яриад яах вэ. Найз нь нэг уулзахаараа эвтэйхэн хэлнээ. – За тэгээрэй найз минь, би бүүр яах учраа олохгүй чамд л хэлсэн дээр гэж бодоод. Гэгээний бие сайн байгаа юу. Хэд хоног ярьсангүй.105Амьдралын урсгал- Сайн. Хүүхэд нь хөөрхөн том болоод л. Би саяхан эргэж очсон. – За ашгүй дээ. Өөр сонин сайхан.- Өөр ч одоо сонин гойд юмгүй дээ, саяхан нэг шинэ хүүхэд эх барьж авсан гэхэд нь Солонгоо гайхан,- Эх барихаа !…чи минь эмч болоо юу, ингэхэд ер нь чамд чадахгүй юм гэж байна уу?- Миний эх барьж авах гэж юу байв.

Энэ талаар яривал урт түүх болно. Дараа найз нь яръя. За тэгж байгаад холбогдох уу. Найз нь өнөөдөр ажил ихтэй л байна.- За тэгье, би ч бас өнөөдөр болзоотой. Эртхэн гарч үс гэзгээ янзлуулах минь…- Болзоотой!…. хэмээн Байгаль дуу алдсанаа их л сонирхож байгаа шинжтэй,- Чи минь харин сонинтой байгаа юм биш үү? – Харин тийм ээ, найз минь… хайр дурлал гэнэт л нисээд ирлээ ш дээ найз минь гэж хэлэнгээ их л жаргалтай байгаа бололтой тас тас хөхрөв.- Ямар сайхан мэдээ вэ! За, тэгээд ямаршуухан залуу вэ. Юу хийдэг юм. Хурим найр хийх болвол найзууддаа дуулгадаг юм шүү. Чи нээрээ амжуулах юмаа.- Одоо л уулзаж эхэлж байгаа юм. Цаашид юу болохыг хэлж мэдэхгүй байна.

Надад бол үнэндээ таалагдаж байгаа. Найз нь яг л анхны дурлалтайгаа учирсан охин шиг л догдлоод. Энэ талаар дараа тухтай яринаа.106Амьдралын урсгал- За тэгээрэй гэсээр тэд утсаа салгалаа. Солонгоо өнөөдрийн болзоог романтик байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэ. Зүрх сэтгэл нь урьд өмнө ингэтлээ догдолж байсан билүү. Ажилдаа явахгүй. Өөртөө чөлөө өгч, очих дуртай салонаараа үйлчлүүлэн, Үс хумсаа аятайхан янзлуулав. Хамгийн дуртай өөрийг нь эрхэмсэг агаад цаана л ялдам харагдуулдаг хөх цэнхэр даашинзаа өмсөж хавар хэрэг болгон худалдаж авсан гинжин оосортой гоёлын цүнхээрээ гангарсаар болзоонд явлаа. Яг л анхны болзоо мэт сэтгэл хөвсөлзөн зүрх нь хурдан хурдан цохилсоор…Догдолж хүсэл мөрөөдлөө дүрсэлж явсан тэрээр машины түгжрэлийг ч анзааралгүй явсаар иржээ. Кино арай эхлэх болоогүй байгаа бололтой үзэгчид цувран орсоор…Болзоот залуу нь хэдийн ирчихсэн театрын үүдэн дээр хүлээж зогсоно.

Түүний дуртай өнгө,…. таалагддаг цэцэг… яаж ингэж мэдрэв ээ .Баглаа дүүрэн нил ягаан өнгийн “Лилия” цэцэг .Солонгоо нээрээ л Сүрхийсайхан нэрэндээ таарсан сүрхий залуу юмаа гэж бодонгоо түүнлүү дөхөж ирэв. Хэн хэнийх нь харц гэрэлтээд уулзан учрах гэж яарсан нь илт байв. Олныг шуугиулсан шинэ кино нээлт сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байсан ч Солонгоо дурлалт залуу хоёрт киноноос илүү бие биенээ эрхлүүлэн энхрийлэх хүсэл л дотроос нь дүрэлзэн асаж байлаа. .үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *