Нүүр Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 9-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 9-р хэсэг

36 секунд уншина
0
0
358

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 9-р хэсэг-“Арван сарын дараа…”Гэгээн төрөөд удаагүй байв. Өнгөрсөн хугацаанд тэрээр Монгол руугаа явж амжсангүй. Охиныхоо хувцас хунараас гадна ойр зуурын хэрэглээний мөнгийг ээжрүүгээ явуулж, өөрөө хичээл сургууль, ажил ихтэй очиж амжихгүй нь гэсээр өнөөг хүрчээ. Үнэндээ бол жирэмсэн гэдгээ гэрийнхэндээ мэдэгдэхийг хүссэнгүй. Хүүхдээ ээждээ даатгаж орхичхоод одоо дахиад жирэмсэн гэвэл ээж нь лав хүлээн зөвшөөрч чадахгүй нь мэдээж. Хань ижилтэй болсон бол өөр хэрэг. Гэтэл гэр бүлтэй эхнэр хүүхэд нь Монголд байдаг хүнтэй хамт амьдраад хүүхдийг нь гаргаж байгаа гэхэд хэн дуртай байх вэ. Гэгээн Цолмон хоёр ярилцаад Мөнхөө Навчаа хоёрт хүүхдээ төрүүлээд өргүүлчихдэг юм билүү гэж бодож байв.

Гэтэл хүүгээ хараад Цолмон ч тэр, Гэгээн ч тэр хүүхдээ хүнд өгөх бодол нь ор сураггүй алга болсон юм. Өөрсөдтэй нь дэндүү адилхан нялх үрээ хараад утгагүй бодол тээж явсандаа хэн хэн нь ичих шиг. Гэгээн үр хөндүүлнэ гээд эмнэлэг явж байснаа бодохоор хүүгийнхээ өмнө ямар нэг байдлаар буруутай мэт санагдана. Ямар IIIБҮЛЭГ81Амьдралын урсгалазаар тэр Солонгос эмч Навчаа хоёр сэтгэлийг нь эргүүлж чадсан юм бэ гэж бодох тусам тэдэнд баярлах сэтгэл төрнө.Одоо Цолмон түүнтэй суусан ч бай суугаагүй ч бай, тэрээр хүүгээ өөрөө өсгөхөөр шийдсэн. Үр хүүхдээ өсгөж өндийлгөхөд нэг хоёрын ялгаа юу байхав. Хүнд хүнээс илүү эрхэм, үр хүүхдээс илүү утга учиртай зүйл гэж хаа байх билээ. Ямар ч саад бэрхшээл тохиолдсон Гэгээн туулаад гарахад бэлэн байлаа. Харин Цолмонгийн хувьд богинохон хугацаанд амьдрал нь санаанд оромгүйгээр эргэж, хоёр талд хоёр эхнэртэй болж орхив. Нэгэнт л үр хүүхдийг нь гаргасан болохоор Гэгээнийг ямар найз бүсгүйгээ гэлтэй нь биш эхнэр хүүхэд маань гэж эргэн тойрны хүмүүс болон найз нөхдөдөө танилцуулж байлаа. Тэрбээр энэ холион бантан шиг амьдралаа цаашид хэрхэн зохицуулах вэ гэж бодохоос толгойтой үс нь ч эхнээсээ цайж эхэлснийг анзаарах сөхөөгүй ажиллаж байв.

Гэгээн төрөөд гэртээ хүүхэдтэйгээ байгаа болохоор өдөр алгасалгүй ажил хийж байр хоолны мөнгөө зохицуулах, Монголруу эхнэр хүүхдүүдээ тасралтгүй хэд гурван төгрөг явуулах, Гэгээний ар гэр хүүхдэд ч бага сага зүйл илүүчлэх гээд чамгүй их ачаа үүрч байсан юм.Ажлаа тараад шинэ хүнлүүгээ яардаг байсан бол өнөөдөр Монголоос эхнэр нь эртхэн утсаар ярина гэсэн болохоор тараад ажлынхаа газрын залуутай шар айраг уунгаа ойр зуурыг ярилцаж сууна.Өөрөөс нь нэлээд хэдэн насаар ах, намхан бор залууг Идэр гэх бөгөөд Цолмонтой хамт хэвлэх үйлдвэрт ажиллаад нэлээд хэдэн сарын нүүрийг үзэж байгаа нэгэн. Заримдаа илүү цагаар ажиллах82Амьдралын урсгалболоход хамгийн түрүүнд л үлддэг байсан Идэр энэ удаа Цолмонг хамт жаахан суух уу гэхэд дуртай зөвшөөрлөө. Идэр, – Эхнэр хүүхэд чинь хүлээгээд сүйд болох байх даа саяхан төрсөн гэсэн биз дээ хө, хамт жаахан суухад зүгээр үү, ойрд завгүй ингэж суугаагүй удсан байна хэмээн өмнөх шар айргаа уунгаа асуухад, – Зүгээрээ найзаа, Монголоос эхнэр залгана гэсэн хүлээгээд хамтдаа хэдэн цаг сууя, бас сэтгэл санаа тавгүй жаахан уумаар байна гэхэд нь, Идэр гайхаж сонжсон, доогтой нүдээр түүнлүү инээмсэглэн хараад,- Үгүй ээ, ингэхэд чи зайтай нөхөр байхнээ, бас хоёр эхнэртэй.

Тэгээд яаж зохицуулж байна даа, ирээд нэлээн удаж байгаа гэсэн нутаг руугаа буцах болж байна уу? – Зайтай нь ч юу байх вэ, эндхийн л амьдрал юм даа. Хамтран амьдарч байсан ухаантай. Тэгсэн жирэмсэн болчхож хүүхдээ гаргана гэж зөрсөөр байгаад төрчихлөө. Одоо яадаг юм билээ үнэндээ мэдэхгүй л сууна. Монголд байгаа эхнэр хүүхэд мэдээгүй. Мэдвэл бөөн юм болох биз. Өөрийн хоёрыг өнчрүүлээд бусдын хүүхдийг хайрлана ч гэж юу байхав. Гэхдээ бие холдвол сэтгэл холддог гэж үнэн бололтой, хүүхдүүдээ л санаа зовох юм даа. Ямар ч байсан удахгүй буцнаа, Гэгээн ч бас сургуулиа төгсөх дөхөж байгаа. Энэ хоёр бас намайг дагаад явна гэх байх. Үнэндээ яах учраа олохгүй л байна шүү – Хоёр эхнэртэй байж болох хууль гарвал андад ашигтай л юм байна даа гэж хэлэнгээ түүнийг шоолох маягтай инээв,83Амьдралын урсгал- За,… та хүнийг шоолох яах вэ өөрийнхөө охид За,… та хүнийг шоолох яах вэ өөрийнхөө охид хүүхнүүдийн асуудлыг яаж шийдэж байна даа- Ахад нь охид хүүхнүүдтэй орооцолдоод байх цаг зав олдохгүй юм. Ирээд удаагүй хэл ус ч мэдэхгүй болохоор ажил гэр гээд явж л байна.

Зав чөлөө гарвал Монгол руу хамаг утасны картаа дуустал яриад тэгээд л таарах юм гэснээ яаж зүгээр байхав гэсэн шиг гайгүй танилцчих бүсгүй байвал хэлээрэй гээд Цолмонруу нүдээ ирмэхэд нь тэрбээр,- Дэмий юм дэмий байдгийг би танд өөрийнхөө амьдралаас жишээ татаад ярилаа ш дээ. Янз бүрийн хүүхэн шуухантай орооцолдоод байлгүй ажлаа хийгээд хурдхан шиг хэдэн төгрөг цаашаа хийсэн болоод харьсан нь дээр шүү. Тэгэхгүй бол над шиг хураасан ч юмгүй. Бас дээр нь өөрийнхөө ч амьдралыг үрээд хүний ч амьдралыг баллаад таарна хэмээн хэзээний ухаарсан хүн шиг хэлэхэд нь Идэр,- Тэр ч тийм шүү гэж хэлэнгээ өмнөө байсан сүүлийн лаазтай шар айргаа уугаад, за хоёулаа явах уу, нэлээн ч орой болчихлоо.

Цаад нялх биетэй хүүхэн дээрээ эртхэн очсон нь дээр байх шүү ухаантан минь гээд Цолмонгийн мөрийг алгадан босоход нь – Та түрүүлээд явж бай,… надад жаахан ажил байна гэсээр утсаа авч Монгол руу залгалаа. Идэр ч тэндээс гэртээ харихаар одов. Цолмон эхнэр хүүхэдтэйгээ бараг цаг шахуу ярьсны эцэст Гэгээн хүү хоёр дээрээ очихоор тэндээс бослоо. 84Амьдралын урсгал Цэцэг навчсын сэнгэнэсэн үнэр, ногоорон дэлбээлж өнгөө зассан моддын үзэсгэлэн их хотыг маань чимсээр. Солонгоо өөрийн гэсэн дэлгүүртэй болоод чамгүй олон сарыг ардаа үдлээ.

Найзаасаа зээлсэн хэд гурван төгрөгөө өгч цаашид бие даан бизнест хүч үзэх боломжтой болов. Өвөл ид хүйтэн тачигнах цагаар Навчаа Монголдоо ирээд буцжээ. Тэрбээр найз нь өөрийнх нь өгсөн мөнгөөр байрлал сайтай боломжийн газар дэлгүүр ажиллуулан богино хугацаанд хөл дээрээ босож чадсаныг хараад сэтгэл хангалуун байсан юм. Одоо ч гэсэн боломж гарвал Солонгоодоо хэрэгтэй байгаа бараа тааврыг нь явуулсаар. Найзууд дундаа хамгийн гэнэн цайлган гэгдэх Гэгээн нь саяхан төрж хүүтэй болсон. Харин Байгаль хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож маш олон хүмүүсийг хамарсан төсөл, сайн үйлсийн аянуудыг зохион байгуулсаар.

Өнгөрсөн саруудад цэцэгсийн дэлбээ шиг ижилсэн нөхөрлөж амьдралын нар өөд мөр мөрөө түшин ургах дөрвөн бүсгүйн хувь заяанд бороотой шуургатай, солонготой нартай өдөр хоногууд үргэлжилсээр байсан юм. Цаашид ч ямархан ээдрээт тавилан зам тосон хүлээж байгааг хэн ч үл мэднэ. Навчаагийн нөхөр Мөнхөө Сүрэнтэй одоо хүртэл амрагийн холбоотой. Найзууд хэн ч энэ талаар гадарлахгүй яваа билээ. Солонгоо Сүрэнтэй олон сараар хамт ажиллаж гадуур ажил төрөл хөөцөлдөх үедээ түүнд дэлгүүрийнхээ бүх л ажлыг даатган үлдээдэг байсан юм. Сүрэн ч чамбай сайн ажиллаж, мөнгө төгрөгнөөс нь дутаалгүй үйлчлүүлэгчидтэй соёлтой харьцаж Солонгоогийн итгэлийг олж авсан байв. Тэд богинохон хугацаанд дотно найзууд болжээ.

Өнөөдөр Сүрэн найз залуу нь85Амьдралын урсгалСолонгосоос ирсэн гээд чөлөө авсан тул Солонгоо дэлгүүртээ ганцаараа сууна. Сүүлийн үед зав л гарвал дэлгүүрээр нь байнга орж ирэх махлагдуу, цайвар шаргал царай, босоо халимагтай нүдэнд дулаахан залуу Солонгоогийн анхаарлыг ихэд татах болжээ. Ойр ойрхон орж ирэх мөртлөө ганц үг ч дуугарахгүй, холоос ажиглаж зогссоноо хэд гурван зүйл худалдаж авсан болоод гарна. Гэхдээ тэрээр юм худалдаж авах биш өөрийг нь харах гэж орж ирээд байгааг Солонгоо эмэгтэй хүнийхээ зөн совингоор мэдэрч байсан юм. Түүний талаар эргэцүүлэн бодож бас дотроо дооглонгуй жуумалзаж суух зуур энэ байдлыг нь мэдсэн юм шиг залуу ороод ирэв.

Гэнэт бодол нь биелэх мэт өнөөх залуу өмнө нь зогсож байсанд Солонгоо сандран түгдчиж,- Сайн байна уу, та ямар нэгэн зүйл авах гээ юу?- Тийм ээ, үгүй ээ…тийм ч гэж дээ. Юу л даа. Танайх хүн багатай байгаа юм уу, хамт ажилладаг бүсгүй чинь хаачсан юм бэ…- Өнөөдөр гадуур ажилтай байгаа. Та түүнтэй уулзах гээ юу…- Үгүй ээ, би тантай….тантай танилцах гээд, тэгээд боломж гардаггүй гэж хэлээд жаахан хүүхэд шиг толгойгоо илэн инээмсэглэв. Өдий насны залуу яг л арван наймт шиг ичингүйрэн зогсохыг хараад Солонгоо тэсгэлгүй инээд алдаж орхилоо. Гэсэн ч түүний зүрх сэтгэл бас баярлан догдолж энэ хөгжилтэй хирнээ дотно мөчийг хүлээсэн мэт байсанд өөрөө өөртөө гайхаж байв.86Амьдралын урсгал- Танилцахаа, бололгүй яах вэ. Намайг Солонгоо гэдэг харин таныг…манайхаар байнга орж ирдэг хүндтэй үйлчлүүлэгчийн маань нэг шүү дээ.

Ажил тань энд ойрхон байдаг хэрэг үү гэж санаанд ч оромгүй нүүрэмгий байдлаар асууж орхилоо.- Тийм ээ, …ажил энүүхэнд. Нэр Сүрхийсайхан…- Сүрхий сайхаан. Ямар сүртэй нэртэй юм бэ …гэж хэлснээ Солонгоо хэтэрхий нүүрэмгий байгаа даа өөрийн эрхгүй санаа зовж орхив.- Харин тийм ээ, Сүрхий…тэгээд бас Сайхан гэж хэлээд инээхэд нь Солонгоо ч бас тэсгэлгүй инээд алдлаа. Солонгоо сүүлийн саруудад ингэж их догдолсон удаагүй. Зүрх сэтгэл нь баясан сэргэж цаанаа л аз жаргалтай байгаагаа мэдэр ч байв. – Гоё нэртэй юм аа. – Баярлалаа. Ингэхэд дэлгүүр чинь орой хэдээс хаах вэ?, Уулзаж болох уу гэж асууснаа Сүрхийсайхан гэнэт зориг гарган танилцчихаад бас шулуухан уулзах болзох тухайгаа хэлж орхисондоо бантсан бололтой ширээний буланг хуруугаараа тоншиж зогсоно. Орчин үеийн залуус энэ байтугай нүүрэмгий чөлөөтэй болсон, анх удаа эмэгтэй хүнтэй танилцаж байгаа юм шиг санагдаж байгаа нь Солонгоод ажиглагдсан ч харин ч энэ даруу зан нь түүнд улам их таалагдаж байв.- Өнөөдөр ганцаараа ажиллаж байгаа болохоор нэлээн оройхон тарах байхаа- Тэгэхээр завгүй гэсэн үг үү!.

Маргааш эртхэн уулзвал болох уу. Намайг зөвөөр ойлгоорой. Би таньтай… үгүй ээ… юу л даа. Та надад таалагдсан болохоор л… танилцахсан гэж бодож явсаар өнөөдөр87Амьдралын урсгалболомж гарангуут л ингэж дураараа аашилж байгаа царай нь…, Солоноо инээд алдсанаа,- Аан за, юу л даа… ойлгож байна. Би ч бас таньтай…үгүй ээ… маргааш завтай л гэж … Солонгоо ч бас түүнд талтай байгаагаа аль болох мэдэгдэхгүйг хичээн төв царайлахад. залуу түүнээс утасны дугаарыг нь авч тэмдэглэв. Тэд маргааш болзохоор боллоо. Түүнийг гарсны дараа хоёр хацар нь ягааран гэрэлтэж, харцанд нь баяр жаргалын оч дүрэлзэн асахыг мэдэрч инээмсэглэн суух Солонгоо залууд ухаангүй дурлачихсандаа итгэж ч чадахгүй байв. Араатан шиг авир төрхтэй Солонгос эрээс амь мэдэн зугтаж хүүхдээ тэврэн учраа олохгүй бүлтгэнэж явсан үе саяхан.

Тэгвэл одоо амар тайван амьдарч аз жаргалаа олох цаг нь ирсэн мэт. Мөрөөдөлдөө хөтлөгдөн суух тэрээр утас нь дуугарсныг сая л анзаарлаа. Сүрэн залгаж байв.- Байна уу, Солонгоо би найз залуутайгаа ажлынхаа ойролцоо явж байна. Өнөөдөр хүн ихтэй байна уу гайгүй юу?- Гайгүй хүн багатай байнаа. Сониноос манай дэлгүүрээс салдаггүй нөгөө залуу чинь сая орж ирээд, танилцаад сүйд боллоо ш дээ гэж догдолсон байртай хэлэхэд нь Сүрэн- Би чамд хэлээгүй юу, чамтай танилцах гээд л байнга хараад байдаг гэж. Надаас айгаад байдаг байсан юм биш үү. Эзгүй хойгуур зориг гаргасныг нь бодоход гэж хэлээд тас тас хөхрөхөд нь,- За битгий хүн явуулаад бай. Ойрхон явж байгаа юм бол ороод ирээч хө, ярих зүйл их байна.88Амьдралын урсгал- Тэгье, найз нь яваад очъё.

Нөгөө олон сар чамд ярьсан ханхүүтэй минь ч танилц. Өнөөдөр бид хоёр амралтыг үнэхээр үр бүтээлтэй сайхан өнгөрөөлөө. Уулзаж байгаад тухтай яръя даа гэсээр утсаа салгав.Солонгоо догдолсон сэтгэлээ хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэж байсан тул Сүрэнг ярихад нь олзуурхан түүний ирэхийг тэсэн ядан хүлээнэ. Худалдан авагчид ч түүнд цаг зав өгөх мэт ганц хоёроос хэтэрсэнгүй. Сүрэн сая ханхүүгээ танилцуулна гэлээ. Нөгөө Солонгоосоос ирээд мөнгө төгрөгөө цацчихаад явдаг нууц ноёнтон нь байхнээ. Сургийн л сонсож байснаас царай төрхийг нь ямар харсан биш дээ гэж бодож суусан тэрбээр Сүрэнг орж ирснийг хараад. – Ямар хурдан юм бэ, ийм ойрхон явж байсан юм уу, за ийшээ суу гэж хэлэнгээ Солонгоогийн хажууд нь зогсоо залууг хараад цочих шиг болов. – Хүүе Мөнхөө, …хэзээ ирээ вэ….манайхыг энд гэж яаж мэдсэн юм бэ, өө нээрээ Навчаа өвөл ирсэн ш дээ. Тэгээд хэлээ юу?Найз залууг нь хараад хэзээний танилууд шиг сүйд болж угтсанд Сүрэн гайхаж орхилоо.- Миний яриад байсан ханхүү чинь энэ хүн шүү дээ.

Гэтэл та хоёр чинь хэзээний танилууд юм шив дээ! – Нөгөө нөхөр үү, үгүй ээ…нөхөр гэнээ.. найз залуу чинь үү …энэ чинь манай найз Навчаа….за мэдэхгүй ээ, мэдэхгүй ер нь юу л болоод байна даа. Би чинь одоо залуугаараа хөгширч байгаа юм байлгүй дээ, хүн андуурдаг болсон бололтой гэж ёжтойхон хэлээд гайхсан нүдээр Мөнхөө рүү харав.89Амьдралын урсгалНууц амраг нь эхнэрийнх нь дотно найзтай хамт ажилладаг гэдгийг зүүдлээ ч үгүй явсан Мөнхөө орох байх газраа олж ядан,…- Солонгоо ямар сонин хүн бэ, энд ажилладаг юм уу. Харин Сүрэн манай ажлаар ороод гаръя гэхээр нь… үгүй юу л даа. Сүрэн манай арван жилийн ангийн хүүхэд өнөөдөр тааралдаад л… гэж бантсандаа худал хэлж орхив.

Сүрэн Мөнхөөг зангаа хувирган хэнэг ч үгүй худал хэлсэнд дургүйн хүрч нүдээ эргэлдүүлэн ширэв татсанаа, – Юу өнөөдөр тааралдаад гэж чи бид хоёр чинь нэг гэрт, нэг тогооноос хоол идэж яваа хоёр биз дээ. Солонгоогоос санаа зоволтгүй ээ би бүгдийг ярьчихсан. Чи бид хоёрыг сайн мэднэ – Үгүй ээ, юу л даа. Сүрэн чи байз л даа… Ингэхэд Солонгоо чи нөгөө хэдтэйгээ ярьж байгаа юу. Хүүхэд нь сайн биз дээ. Зөндөө том болж байна уу хэмээн ярианы өнгөө өөрчлөхөд нь,- Ойрд ярьж амжаагүй л байна. Ер нь бол найзуудтайгаа холбоотой байгаа. Гэгээн төрсөн гэсэн. Манай охин дажгүй ээ. Зөндөө том болсон..- Харин тийм ээ, Гэгээн дээр бид хоёр очсон хөөрхөн хүүтэй болсон байна лээ. Манай хүн хүүг нь өргөж авна гэж жаал гүйгээд, … за энэ ч яах вэ чамд ярьсан л байлгүй. Дараа тухтай ярилцъя.

Намайг энд явна гэж цаадахдаа битгий хэлээрэй дээ, дэмий байх. За би ч явъя даа гэсээр үүдрүү эргэхэд найз залуу нь гэнэт зангаа хувиргасанд уурлаж хорсон, гомдож тунирхсандаа Сүрэнд хэлэх үг олдсонгүй. Дэмий л уураа барьж ядан шилбэлзэж зогссоноо,90Амьдралын урсгал- За би ч гэсэн явлаа. Маргааш эртхэн ирнээ найзаа гэсээр Мөнхөөгийн араас гарч одов. Хамгийн дотны хүн намайг дэлгүүртэй болгож бусдын царай харахгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн сайхан сэтгэлтэй найзын маань нөхөр ингээд ч явж байх гэж. Гэтэл Навчаа минь тэнд гэр бүлийнхээ төлөө санаа зовж, хүнээс үр хүүхэд хүртэл өргөж авах гээд шаналж явахад энэ нөхрийнх нь байж байгаа царай. Өчнөөн жил ханилсан ханийнхаа зовж олсон хэдэн төгрөгийг хаа хамаагүй хүнд цацчихаад зугаацаж явдаг. Солонгоо ингэж бодох тусам сэтгэл нь тавгүйтэж яг хэнийг нь буруутгахаа мэдэхгүй байв. Сүрэн юу гээд байлаа. Сайхан сэтгэлтэй түшигтэй сайн залуу гээд байсан.

Таарч дээ, айлын нөхөр дэгээдчихээд. Ер нь эхнэртэй гэдгийг нь мэдэж байсан юм болов уу. Эвгүй байдалд орсондоо санаа нь зовоод гараад явчих шиг боллоо. Маргааш ирэхээр нь л сайн асууя даа. Намайг найз залуугийнх нь эхнэртэй үй зайгүй дотно гэдгийг мэдээгүй байх. Үгүй ээ, би ч мэдээгүй байхад яаж ч мэдэх билээ дээ. Энэ хорвоо чинь заримдаа давчуу, давчуу гэхэд яасан ч давчуу юмдээ, …очиж, очиж миний найзын нөхөртэй шүү. Одоо тэгээд нас биед хүрсэн Сүрэнгийн амьдралыг заагаад загнаж зандраад явалтай нь биш. Найзаасаа учир явдлыг нуугаад гэр бүлийнхэн амьдрал утгагүй болж байгааг хөндлөнгөөс чимээгүй хараад суух ч хаашаа юм. Яасан нь дээр вэ гэж бодох зуур учраа олохоо байж сэтгэл нь үймэрч орхив. Тэрээр Өнөөдөр дэлгүүрээ эртхэн хаагаад охиндоо очъё доо, ийм хачин царайтай яаж ажлаа хийх билээ гэж өөрөө өөртэйгөө ярьсаар хувцсаа солин гарч явлаа. Цонхны цаана борооны чимээ тасралтгүй шаагьсаар. Зуны дунд саруудад Сөүлд бороо хур элбэгтэй өдрүүд олон. Заримдаа долоо хоногоор үргэлжлэн орох үе ч бий.

Ийм өдрүүдэд ямар уйтгартай гэж санана. Хамаг юм чийг даагаад сэтгэл хүртэл жиндсэн мэт тавгүй. Хаа нэг газарлуу явмаар эсвэл өдөржин ном уншиж, телевизор үзэж хэвтмээр. Гэвч хүн бүр цаг нартай уралдах их хотод гэрээс гарахгүй олон хоногоор сууна гэдэг өөрийгөө эзэнгүй аралд цөлөхтэй ижил. Тавин сая хүн амтай Солонгос улсын хорин сая шахуу нь Сөүл хотдоо амьдардаг гэх. Гэсэн ч олон сая иргэдтэй хот гэхэд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй нь үнэхээр бахархмаар.Байгаль өнөөдөр ажил ихтэй ч цагтаа тарахаар шийдэн хувцсаа өмсөж зогслоо. Ойрд хурал цуглаан, хандив тусламж, сайн дурын аян гээд толгой өндийх завгүй ажилласан. Тэрээр ажлаасаа гарах санаатай үүд рүү дөхөж явтал хорь гаран насны цайвардуу царай шаргал үстэй өнөө маргаашгүй төрөх дөхсөн болов уу гэмээр жирэмсэн эмэгтэй өрөөнд нь орж ирлээ.

Байгалиас гэр бүл үр хүүхэд ажил төрөл эрүүл мэнд гээд нийгмийн янз бүрийн асуудлаар тусламж дэмжлэг зөвлөгөө авахаар олон орны бүсгүйчүүд ирдэг. Байгаль өөр хүн байсан бол ажлын цаг дууссан гээд шууд гарахад бэлэн байв. Гэсэн ч хэвлийдээ үрээ тээсэн тулгар биетэй бүсгүй өөрийг нь гээд зориод ирж байхад яаж тэгж чадах билээ. Энэ бүсгүй чинь Оросын эрлийз юм уу даа гэж дотроо бодож амжсан Байгаль – Сайн байна уу минь дүү, ийшээ суу надтай уулзах гэж явна уу? хэмээн Солонгосоор асуутал92Амьдралын урсгал- Тийм ээ, тантай уулзах гээд найз маань таны хаяг ажлыг зааж өгсөн юм хэмээн Монголоор хэлэхэд нь нутаг нэгтнээ танихгүй андуурсандаа санаа зовсон бололтой Байгаль, – Өө, эгч нь чамайг Солонгос эмэгтэй юм уу л гэж бодлоо.

Уучлаарай, – Зүгээр дээ хүмүүс зарим даа тэгж андуурдаг л юм гэж хэлэнгээ бие нь нэлээн зовиуртай байгаа бололтой шүдээ зуун бага зэрэг ярвайгаад буйдан дээр аажуухан суулаа.- Миний дүү чинь төрөх дөхсөн харагдана. Ямар асуудлаар явна. Хаанаас ирсэн бэ. -Тэжоноос хурдны Автобусаар сая ирлээ. Харин төрөх дөхөөд бараг л өвдөөд байх шиг байна гэхэд, гайхаж сандарсан Байгаль- Тийм үү!… Одоо яана аа өвдөөд байгаа юм бол эмнэлэг явахгүй яаж байгаа юм бэ. Тэр холоос наашаа ирж байдаг, ямар нэгэн асуудал гараа юу?- Өглөө гэрээс гарахад гайгүй байсан юм аа. Замдаа л өвдчих шиг боллоо гэж хэлснээ шүд зуун ярвайж өвдөлтөө тэсэж буйн илт байв. Төрөх гээд өвдөж байж ийм тайван тэгээд намайг гээд ирж байдаг. Би ямар эмч биш дээ гэж Байгаль санаа зовонгоо,

– Эгч нь түргэн тусламж дуудах уу? хэдэн минутын зайтай өвдөж байх шиг байна гээд суудлаасаа босов.- Одоохондоо хорин минутын зайтай гайгүй байхаа. Намайг Сарангуа гэдэг. Энд таньж мэдэх хүн байхгүй. Таныг л Монголчууддаа тусалдаг. Эмэгтэйчүүдийн асуудал хариуцдаг гэж нэг найзаасаа сонссон юм.93Амьдралын урсгалОдоохондоо төрөх арай болоогүй л гэж бодож байсан. Би энд их сургуульд сурдаг. Эрүүл мэндийн даатгал төлөөгүй болохоор эмнэлэгт үзүүлэхэд их үнэтэй юм. Ганц хоёрхон л удаа эмнэлэгт очсон. Гэрийнхэн дээ жирэмсэн гэдгээ хэлээгүй байгаа…- Сайн ойлгосонгүй, төрөхөд танил тал хамаагүй шүү дээ минь дүү,… ямар ч эмнэлэг хүлээж авна. Ганц хоёрхон удаа үзүүлсэн гэдэг чинь юу гэсэн үг вэ.

Ийм хэнэггүй байж болохгүй. Тэгээд бас гэрийнхэндээ хэлээгүй гэх. Нөхөр нь хаана байгаа юм бэ?- Нөхөр байхгүй ээ…. Долоон сартай жирэмсэн байхад Монгол руу эхнэр хүүхэдрүүгээ явчихсан. Сургуульд сурна гээд ээж ааваасаа өчнөөн төгрөг авж ирчхээд одоо яаж жирэмсэн болчихлоо гэж хэлэх билээ дээ. Оюутан болохоор мөнгө төгрөг ч байдаггүй тэгээд л тусламж хүсэж ирлээ.- Эгч нь яаж туслах билээ. Өвдөөд байгаа бол бушуухан эмнэлэг явах нь зөв. – Аль эмнэлэгт төрвөл зүгээр бол бас төрөхдөө даатгалд хамрагдаж болдог юм болов уу . Төрсний дараа нэг хэсэгтээ эх хүүхэд хоёрыг асарч сувилдаг газрууд байдаг гэсэн.

Энэ талаар таныг судалж тусалж дэмжих байх гээд гээд зориод ирсэн юмаа. Байгалийн ажил дээр зовлон жаргалаа ярьсан олон бүсгүйчүүд ирдэг ч ийм гэнэтийн тэгээд юу юугүй төрөх гээд өвдөж яваа эмэгтэй ирж байсангүй. Ямар зоригтой охин бэ… харах царайнаас нь өвдөөд байгаа хирнээ арай болоогүй байх гээд гүрийгээд сууж байдаг. Анхны төрөлт болохоор мэдэхгүй байгаа байх даа хөөрхий минь. Олон юм асууж94Амьдралын урсгалшалгаагаад байлгүй хурдхан эмнэлэгт л хүргэж өгье ! гэж шийдсэн Байгаль,- Эрүүл мэндийн даатгалын талаар эгч нь хэд хэдэн газартай ярья. Бас төрсний дараа ч эх хүүхдийг асраад байх эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайн дурын олон байгууллага бий. Болох биз дээ. Ямар ч байсан эхлээд эмнэлэг бараадъя гэсээр бүсгүйг дагуулан гарлаа. Байгаль түүнийг дүүргийнхээ эмнэлэгт хүргэж өгөхөөр шийдэв.

Эрүүл мэндийн даатгалгүй болохоор төрөхөд дор хаяж хоёроос гурван сая вон болох байх даа. Ядаж байхад ажлын цаг дууссан байдаг. Яаралтай тусламж дээр нь шууд очихоор төлбөр мөнгө нь бүүр ч өндөр. За тэгээд эсэн мэнд л амаржиж байвал мөнгө төгрөг ч болох биз дээ гэж бодсоор тэд таксинд суун дүүргийн эмнэлэг рүү хөдлөв.Сарангуа их л өвдөж байгаа бололтой таксины урьд талын суудлаас нэг зуурч, хаалганы бариулаас тас атгасаар шүд зуун ёолно. Эвий дээ,… хөөрхий ямар хэцүү байгаа бол үр хүүхдээ төрүүлэх гэж эх хүн энэ бие нь дээ багтамгүй зовлон, тэсэмгүй өвдөлтийг давж гардаг. Энэ бүгдийг төрж үзсэн эх хүн л ойлгоно. Зам даа өвдөөд гэнэт хаа нэг газар төрөх болсон бол хүний нутагт таньж мэдэх хүнгүй энэ охин ер нь яах байсан юм болдоо.

Хүний бүсгүй үр ялгаа юу байхав. Тэр холоос намайг л гээд ирж дээ хэмээн Байгаль бүсгүйг өрөвдөн бодох зуур өөрийн эрхгүй хоёр нүднийх нь нулимс бүрхээд ирэв. Сарангуад мэдэгдэхгүйг хичээн буруу харж нулимсаа алгаараа сэмхэн дарж дотогшоо шингээлээ. Тэрбээр түүнд аль болох урам, хүч өгөх гэж хичээж явав. Хажууд хүн төрөх гээд өвдөж ядан учраа95Амьдралын урсгалолохгүй сандчиж явахад эмнэлэг орох гучин минут хүртэл гурван жил шиг удаан санагддаг аж. Өвдөлт нь жаахан намжсан бололтой бүсгүй ойр зуурын юм ярихтайгаа боллоо.- Эгч ээ, уучлаарай танд гэж хэлэхэд би энэ хүүхдийг гаргамааргүй байна. Гаргачхаад өөрөө авахгүй байж болох уу. Байгаль юу сонсох нь энэ вэ…..гайхаж бас эргэлзэж тээнэгэлзсэн нүдээр… цочсон мэт түүнрүү хараад,- Яаж болдог юм миний дүү хүүхдийг заяа гомдох байгаа даа. Ийм юм ярьж болдоггүй юм. Үр хүүхэд гэдэг чинь бурхны бэлэг, дээдийн заяа шүү дээ. Удахгүй хүүхдээ төрүүлсний дараа чи өөрөө мэдэрнээ. Амьдралын утга учир үр хүүхэд гэдэг юм. Одоо чамд хэцүү санагдаж байж болно. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам хөөрхөн хүүтэй эсвэл охинтой болсондоо баярлаж талархаад ч барамгүй,- Эцэг эх гэрийнхэндээ хэлээгүй. Бас хүний нутагт нөхөргүй хүүхдээр би яах ч билээ! – Юу ярина вэ, эцэг эхгүй хүүхэд гэж хаа байсан юм.

Хүнд хэцүү үе зөндөө ч хүүхэд гэдэг чинь буянтай амьтан. Аяндаа болох зүйл болоод л явчихна . Харин ээж аавдаа хэлсэн дээр шүү. Хүний эцэг эх гэдэг үр хүүхдээ зовж зүдэрсэн үед хамгийн их ойлгож уучилж ухааруулж чаддаг гайхамшигтай хүмүүс. Одоо минь дүү олон зүйлд санаа зоволгүй тайван амгалан амаржихаа л бод. Нэг хэсэгтээ жаахан өвдөж байгаад төрчхөөрөө гайгүй болчихноо хэмээн Байгаль охины яг л ээж эгч шиг нь аргадан ухааруулж сэтгэл санааг нь өргөхийг хичээж явлаа.96Амьдралын урсгал- Танд баярлалаа. Учраа олохгүй үймэрч яваа надад ингэж сэтгэл зүрхнээсээ тусалж байгаад,- Би чинь чамтай адилхан эх хүн эмэгтэй хүн.

Бид чинь Монгол хүмүүс шүү дээ. Хүний нутагт бид л бие биенээ гэхгүй бол өөр хэн тэгэх билээ. – Ёо ёо ямар аймаар юм бэ… ЭЭЖЭЭ…- За минь дүү өвдөөд эхэлсэн үү. Хамраараа удаан амьсгаа аваад амаараа зөөлхөн гаргаад байгаарай. Удахгүй бүх зүйл сайхан болноо, хэмээн сандарч тэвдсээр эмнэлгийн гадаа ирцгээлээ. Тэд таксинаас бууж эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу орцгоов. Санасныг бодвол өмнө нь хяналтанд ороогүй ямар ч даатгалгүй гадаадын иргэн ч юу юугүй төрөх гэж яваа бүсгүйг маш шуурхай хүлээж авлаа. Эмч үзээд төрөх болсон байна гэдгийг хэлж хагалгааны өрөө рүү хувцсыг нь тайлуулан авч орлоо. Харин сувилагч эмэгтэй Байгалиас байцаалт авах мэт олон зүйлийг асууж шалгаан анкет бөглөх гэж хичээнэ.- Хэд дэхь төрөлт вэ- Анхных- Эцэг эх нь архи тамхи хэрэглэдэг байсан уу?- Мэдэхгүй. Сувилагч гайхсан шинжтэй түүн рүү харахад нь, – Тэр талаар нь би сайн мэдэхгүй байнаа, – Ямар нэгэн удамшлын өвчин байгаа юу. Өмнө нь ямар нэгэн хагалгаанд орж байсан уу?97Амьдралын урсгал- Бас л мэдэхгүй байна уучлаарай.

Би энэ охинтой цагийн өмнө л танилцсан. Сувилагч бүүр гайхаж орхисон бололтой нүдээ гурвалжлан харснаа,- Нөхөр нь хаана байгаа вэ, одоо ирэх үү?- Үгүй байхаа, Монголд явсан.- Өмнө нь жирэмсэлж байсан уу. Аль эмнэлэгт хяналтад байсан бэ?- Байгаль энэ удаа чимээгүйхэн мөрөө хавчихад сувилагч, за энэ хүнээс юм асуугаад нэмэргүй нь гэж бодсон бололтой. Анкетийг дутуу хагас бөглөөд босож явлаа.Төрөх тасгийн үүдэнд чимээ чагнан, яаж байгаа болдоо хэмээн сэтгэл түгшин зогсоо түүний санааг амраах мэт эмч гарч ирлээ. “ 3 кг 600 грамм охинтой боллоо. Баяр хүргэе” гэв.Байгаль өөрийнх нь охин төрсөн мэт сэтгэл нь догдлон хөөрч баярласандаа нулимсаа барьж тэвчихгүй байв. Эвий дээ… хүний бүсгүй үр.

Дүүгээс минь ялгаа юу байхав. Хоёр “яс л” салсан бол болж дээ. Санаа амарлаа. Хүний нутагт хань ижил ах дүү хамаатан садан нь байхгүй өнчин янзага шиг ганцаараа бүртэлзэж байгаад л төрлөө. Хэрвээ би байхгүй байсан бол яах байсан юм болдоо. Ингээд хэдхэн цагийн өмнө огт танихгүй байсан хүнтэйгээ эх үрийн нандин холбоо зовлон жаргалын хэлхээсээр хэзээ ч мартхааргүй эгч дүүс болов. Амьдралд санаанд оромгүй учралууд олон байдаг аж. Тэр тусмаа учраа олохгүй тэмтчиж явахад танилцаж түшсэн нөхөрлөл шиг нандин учрал гэж хаа байх билээ. Байгаль гарч гүйсээр ойролцоох хоолны газраас халуун шөл цай хийлгэн авчирч өгөв.Бүсгүй төрөөд удаагүй байгаа хирнээ бие нь гайгүй байгаа бололтой босоод суучихсан охиноо хөхүүлж сууна. Эх хүн нялх үрээ хараад ямарч өвдөлтийг мартаж чадах, туулаад гарах сэтгэлийн тэнхээтэй хойно доо.

Сарангуа Байгалийг хараад нулимсаа мөн л барьж дийлсэнгүй. – Танд маш их баярлалаа. Охин минь ямар хөөрхөн юм бэ, та хараач… чих хамар нь надтай яг адилхан, гэж хэлээд нүд дүүрэн нулимстай ч жаргал гийсэн царайндаа инээмсэглэл тодруулна. Охиноосоо харц салгахгүй ширтэн байн байн үнэрлэнгээ хөхөө хөхүүлж суугаа түүний таксинд өвдөж шаналж явахдаа хэлж байсан үгс нь салхинд хийссэн мэт оргүй сураггүй алга болсныг хайр дүүрэн харцнаас нь Байгаль төвөггүйхэн олж харж байлаа. Эх хүн үрээ орхиж тэднээсээ татгалзаж яахан чадах билээ. Амьдралын хамгийн жаргалтай мөчийг харж зогссон Байгаль Сарангуа түүний саяхан мэндэлсэн бяцхан гүнжийг элгэндээ тэврээд ээж аав хамгийн дотны хүмүүсийнх нь өмнөөс энхрийлэн хайрлаж үнслээ. «Амьдрал сайхан шүү дүү минь … хэзээ ч битгий бууж өгөөрэй, хорвоо дэлхий дээр олон сайхан хүмүүс байдаг юм. Сайн сайхан хүмүүсийн дунд явахад саад бэрхшээлийг туулаад л гарна» хэмээн сэтгэл дотроо шивгэнэн хэлэхэд нь түүний хайр шингээсэн дотно харцнаас Сарангуа бүгдийг ойлгон ухаарч байлаа. Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *