Нүүр Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 8-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 8-р хэсэг

11 секунд уншина
0
0
254

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 8-р хэсэг Байгаль өнөөдөр ажлынхаа хэсэг хүмүүстэй дүүргийн асрамжийн газраар орж судалгаа авах тэдний амьдралтай танилцах ёстой. Хоёр Солонгос мэргэжилтний хамт үдээс хойш асрамжийн газраар орлоо. Солонгост өндөр настай хүмүүс нь бусад орны нэгэн адил харж хандах үр хүүхэд ах дүүгүй бол асрамжийн газар барааддаг. Гэхдээ бүгд харж хандах хүнгүйдээ асрамжийн газар барааддаг гэвэл худлаа. Зарим хүмүүс нь ид хийж бүтээх залуу насандаа тасралтгүй ажил хийж овоо хэдэн төгрөг хурааж хуримтлуулаад насны эцэст мөнгө төгрөгөө дуртай зүйлдээ зарцуулж өөрийн дураар тайван амгалан амьдрахын тулд сайн дураараа ирэх нь ч бий.

Өвчин хууч хөдлөх, бие нь ядруу болох үед заавал үр хүүхдээрээ асруулаад байлгүй иймэрхүү байгууллагад хандах нь ч бас элбэг. Улс орон нь ч энэ тал дээр анхаарал халамж сайтай, үр бүтээлтэй 70 Амьдралын урсгал олон ажил зохион байгуулдаг байна. Тиймээс нас дээр гарсан иргэдийн нэлээдгүй хувь нь халамжийн байгууллагуудад амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрөөх дуртай байдаг ажээ. Хоол унд байр сууц нь бэлэн, үзэж харах хийж бүтээх сонирхолтой зүйл ихтэй, эмнэлгийн үйлчилгээ нь ч дотроо амьдрахад тав тухтай байдаг ажээ.Байгаль ажилдаа нэр хүндтэй өдөр ирэх тусам ажлаа сайн мэддэг ирээдүйтэй боловсон хүчин гэдгээ харуулж байв. Тэдний хэн нь ч энэ гадны хүн гэж хэлэхээргүй Монгол хүн тэр тусмаа Монгол эмэгтэй хэчнээн чадварлаг болохыг харуулж байлаа.

Удалгүй дахин нэг шинэ төсөл хэрэгжиж нийгмийн дунд болоод доод түвшиний эмэгтэйчүүдэд зориулсан сургалт явагдах гэнэ.Ар гэр, ажил төрлөө төгс бүсгүйн үлгэр жишээгээр авч яваа Байгаль айлын дунд охин. Хоёр эрэгтэй дүү нэг эгчтэй. Эгч нь эмч Германд төгсөж ирсэн, өөрийн гэсэн хувийн эмнэлэгтэй. Харин хоёр эрэгтэй дүү нь төрийн албанд ажилладаг. Ээж нь насаараа анагаах ухааны салбарт зүтгэсэн бөгөөд эгч нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн авчээ. Байгалийн аав хот барилга байгуулалтын газар зураг төслийн инженер мэргэжлээр мөн олон жил ажиллажээ. Сэхээтэн гаралтай тэрээр багаасаа л ном унших дуртай, ямар нэг зүйлд тууштай, үнэнч зан чанартай байв. Энэ зан чанар нь найз нөхдийнхөө хүрээнд нэр хүндтэй, нийтэч явахад нь нөлөөлдөг байлаа.Тэрбээр ажил төрөл амьдрал гэж гүйсээр сүүлийн үед найзуудтайгаа уулзаж амжихгүй яваа.

Харин71Амьдралын урсгалөнөөдөр ар гэрийн ажлыг нөхөртөө даатгаад цаг зав гарган Гэгээн, Навчаа хоёртой уулзахаар тохирчээ. Тэд Сөүлийн төвд орших залуусын гудмаар зугаалж дуртай зүйлсээ худалдаж авна мөн уулзалтаа тэмдэглэн ресторанд хамт хооллохоор тохиролцлоо. Мөн ямар нэгэн дурсгалт газрыг хамтдаа үзэх хүсэлтэй байв.Навчаа, Гэгээн хоёр түрүүлж ирээд найзыгаа хүлээж зогслоо. Үүлс чуулсан бүрхэг өдөр ч гэлээ тогтуун дулаахан байв. Навчаа саарал нимгэн өмд, том захтай ногоон цэцгэн гоёлтой цамц өмсжээ. Удаан гадуур явахад хөлдөө эвтэйхэнийг бодон намхан ултай цайвар пүүз өмссөн байв. Урдуураа богино үс унжуулж, үсээ бага зэрэг ороон задгай тавьсан нь өөрт нь тун дажгүй зохисон байлаа. Харин Гэгээн бэлхүүсээрээ нарийхан хормой нь богино хэрнээ дэрвэгэр шаргал даашинз өмсөж мөн цайвар шаргал өнгийн өндөр өсгийтөөр гоёжээ. Үсээ дээш нь шууж боогоод эрвээхэй дүрстэй даруулга зүүсэн байв. Жаахан охин шиг хэрнээ жавхаатай харагдах түүнийг хэдийн ээж болсон гэхэд итгэмээргүй залуухан харагдана. Найзыгаа хүлээнгээ элдвийг ярьж инээлдэж зогссон тэд Байгалийн машин өмнө нь ирж зогссоныг анзаарсангүй.

Байгаль машины цонхоо бага зэрэг доошлуулан,- Хүүе сайн уу, гоё охидоо суучих…гэхэд нь Гэгээн манай гүнж ирчихсэн байна шүү дээ гэсээр суулаа. Байгаль Навчаад хандан,- За хаашаа явах вэ ерөнхий зохион байгуулагчаа?- Мэдээж дэлгүүр хэснэ, гэхдээ нэг санал байна гэсэнд, Гэгээн түрүүнээс хойш юм ярьж зогсохдоо хэлээгүй хэрнээ ямар санал байдаг билээ гэж гайхсан72Амьдралын урсгалянзтай түүнрүү харахад,- Хоёр Солонгосын хилийг их ойрхон гэдэг юм билээ. Тийшээ явж үзэх үү? Гэгээн,- За тэгж цаанаасаа буудуулж үхээд яах вэ, харин тэрний оронд гоё кино үзье л дээ, Байгаль, – Солонгосын хил дээр очиж үзье гэдэг чинь харин сайхан санаа байна шүү. Киног бол хэзээ ч үзэж болно тийм биз дээ гэхэд нь, Навчаа- Юу гэж тийм амар буудах билээ дээ найз минь, цаг зав байгаа дээр сонирхолтой газруудаар явж байсан нь дээр шүү дээ. Гэгээн- За тоглосон юмаа, явъя.

Байгаль – Ок, …боломжийн санагдлаа гэсээр хөдөлцгөөв. Хар өнгийн ажил хэрэгч өмдөн дээр богино ханцуйтай цайвар цамц өмссөн. Халимаг үстэй Байгалийг харсан хэн ч эгэл даруухан гэж бодохоор. Гэсэн ч даруухан хэрнээ гал цогтой энэ бүсгүй ямар ч үед тууштай, хариуцлагатай байдгаараа найз нартаа илүү таалагддаг байв. Зөвхөн өмссөн зүүснээс нь л харахад тэс өөр өнгө, тэс өөр ертөнц болох эдгээр бүсгүйчүүдийг нэгнээ гэсэн үнэнч сэтгэл, бие биенээ хүндлэх хайр нэгтгэн холбож байв. Хурдны замаар ердөө хорь гаруйхан минут давхиад хоёр Солонгосын хилийн зааг дээр ирэхэд амралтын өдөр болоод ч тэр үү маш олон хүмүүс цугларсан байлаа.

Гэгээн,- Улсын хил гэхээр л өөрсдийнхөө хил хязгаар шиг санаад өчнөөн цаг л явах юм байх гэж бодож байлаа. Гэтэл ердөө л хотын захад нь байдаг юмбайна шүү дээ гэж гайхсан байдалтай хэлэхэд Байгаль,- Тэгэлгүй яахав дээ найз минь, Солонгос орны нутаг дэвсгэр чинь манай Хөвсгөл аймгийн газар нутгийн хэмжээтэй л тэнцэхүйц гэдэг шүү дээ. Ийм жижигхэн газар нутагтай хэрнээ хөгжлөөрөө Дэлхийн улс орнуудын тэргүүн эгнээнд яваа гэхэд бахархмаар хөдөлмөрч ард түмэн гэж хэлэнгээ машинаасаа буув. Тэд хилийн ойролцоох үзвэр үйлчилгээ явуулдаг талбайн хажууд ирсэн байлаа. Энд хоёр Улсын эртний түүхийн музей, хилийн хоорондын харилцаа, 1945 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараах Солонгос үндэстэн ЗСБНХУ, АНУ улсуудад захирагдан ар, өвөр болон хоёр хуваагдсан түүхийг гэрчлэх тухайн үеийн галт тэрэг, төмөр зам, байлдааны хэрэгсэл гээд холбогдох бүх л зүйлсийг үзвэр болгон байрлуулсан байв. Найзуудын хамгийн их сонирхлыг татсан зүйл нь хоёр орны хилийн зурвас байлаа.

Умард Өрнөдийг холбосон Имжинь мөрний цаад эрэг дээр нүцгэн толгод, шарлаж гандсан тариан талбай, ёотон шиг цагаан байрнууд харагдаж байсан бол наад талд нь ногоорон туяарах шигүү ой, тэнгэр баганадам өндөр өндөр барилгууд сүндэрлэн харагдана. Хоёр улсын хөгжлийг хилийн зааг дээрээс амьд зураглал болгон харах үнэхээр сэтгэл хөдлөм сонин байлаа. Хилийн ойролцоо босгосон төмөр хашааны өнцөг булан бүрт ах дүү, амраг садандаа илгээсэн сэтгэлийн үгтэй захидал, зурагт хуудас, эртний хэрэглэж байсан эд зүйлсээ өлгөж орхисон байсныг харахад хооронд нь тор татчихсан эрх чөлөөгүй шувууд шиг санагдаж зүрх зүсэн байв. Хашааны завсар бүрээр үр хүүхдүүдээ дагуулж ирсэн хөгшин настай хүмүүс хүслээ шивгэнэх мэт залбиран зогсоог хараад Навчаа нулимсаа барьж дийлсэнгүй.

Гэгээн,74Амьдралын урсгал- Миний найз уйлаад байгаа юм уу даа гэхэд нь Навчаа,- Үнэхээр өрөвдөлтэй юмаа, хүмүүс Аав ээж, эмээ өвөөтэйгөө уулзаж чадахгүй, тийм боломжгүйдээ энэ холоос сэтгэлийн үгээ салхиар дамжуулан шившиж байгаа байх даа. Магадгүй “бид бүхэн, таны үр удам сайн сайхан яваа. Алс холоос ч гэсэн та нарыгаа бараадан ирлээ гэж,… эсвэл нэг үндэс угсаа гаралтай бидэн нар тэгширсэн нэгэн сайхан өдөр нэгдэн нийлж олон жилийн бэтгэрсэн зүрхний шарх эдгэх болтугай “гэж залбирч зогсоо ч юм билүү … Гэгээн – Манай Навчаа үнэхээр романтик хүн шүү. Бүүр сэтгэл сэмэрчихлээ гэхэд нь Байгаль,- Хэдүүлээ тэр цамхгийн орой дээр гарч Хойд Солонгос руу дурандаж үзэх үү гээд олон хүн цугларсан хилийн ойролцоох толгод руу заахад, бүгд зөвшөөрөн тэр зүг рүү алхлаа. Ойролцоогоор арваад давхар барилгатай тэнцэхүйц өндөр цамхагийн дээрээс Умард руу хүмүүс ээлжлэн дурандана. “Тэр хараа…тэр хараа.. хүн явж байна.

Тариан талбай дээр нь хэдэн хүн ажиллаж байгаа юм уу даа “ гэх зэргээр ямар нэгэн амьтны хүрээлэн үзэж буй мэт хоорондоо хөөрөлдөх нь нэн сонин. Байгалийг дагалдан дээш өгсөж ирсэн Гэгээн, Навчаа хоёр ч бусдыг даган холын тусгалтай дурангаар хойд Солонгосын дүр зургийг хэзээ ч мартамгүй харцандаа шингээх мэт хэсэг зуур сонирхон ширтлээ. Энэ бүгдийг үзэж сонирхсон найзуудын сэтгэл нэг л хачин уйтгартай, гэгэлзэнгүй болов Гэгээн- Хэсэгхэн зуур ч гэсэн амьдарч буй улс орныхоо түүх, бодит үнэнийг харуулсан газар ирж их зүйл75Амьдралын урсгалбодогдлоо. Хаа газар нутгаа санасан, нэгнээ үгүйлсэн хүмүүсийн сэтгэл элс нурах мэт ижилхэн байдаг юм байна гэхэд нь Навчаа- Харин тийм ээ, сэтгэл хачин болчихлоо, одоо явцгаах уу гэсэнд Байгаль ч дуртай зөвшөөрч машиндаа суун Сөүлийн зүг хөдөллөө.

Өдрийн талыг хил дээр өнгөрөөсөн найзууд хотын төвөөр явж дэлгүүр хэсэн, амттан идэж хэсэг зуур ч гэсэн зугаацаж авахаа мартсангүй.Тэд энэ удаа Түндэмүүний ойролцоо дэлгүүрүүдээр явж дуртай зүйлсээ худалдан авсан юм. Гэгээн ээмэг, бөгж, энгэрийн зүүлт, үсний хавчаар гээд гялгар цялгар юу л байна сонирхон үзэж өмсөх хувцастайгаа ижилсүүлэн төрөл төрлөөс нь худалдан авч байхад Навчаа, цүнх малгайн хоббитойгоороо тор дүүрэн цүнх, малгайн цуглуулга болов. Харин Байгаль тэс өөр бичгийн хэрэгсэл, гоё хээнцэр этгээд чамин загвартай үзэг бал үзэж харсан шигээ явна.Нэлээн орой болтол явсан тэд сая л өлсөж ядарснаа анзаарсан мэт санал нэгтэйгээр хоолонд орохоор аятайхан зоогийн газар хайж эхлэлээ. Хол газар хайж явалгүй зам тааралдсан олон үндэсний хоолны газар орцгоосон юм. Бүгд л өөр өөрсдийн таалагдсан хоолоо захиаллаа.

Өдөржин хууч хөөрсөн ч найз бүсгүйчүүдийн яриа дуусах яагаа ч үгүй байлаа. Гэгээн жирэмсэн болсон тухайгаа, учраа олохгүй эмнэлэгт очиж Навчаа найздаа зэмлүүлэн түүнд хүүхдээ үрчлүүлж магадгүй талаар ярилцсан. Мөн Солонгоод Навчаа хэд гурван төгрөг зээлүүлж Солонгоо хүүхдээ аавдаа харуулаад гоо сайхны бараа зардаг дэлгүүр ажиллуулахаар болсон.76Амьдралын урсгалБайгаль ажил төрлийнхөө талаар гээд тэдэнд ярих юм дэндүү их байв. Орой бүрий болсон хойно бүгд гэрийн зүг явцгаалаа. Амралтын өдрийг сонирхолтой, хөгжилтэй өнгөрөөсөндөө найзууд сэтгэл дүүрэн байсан юм. ……………………Тэднийг ийнхүү бие биендээ зовлон жаргалаа хуваалцан болзож явах өдрүүдэд Солонгоо Навчаа найзынхаа зээлүүлсэн мөнгөөр дэлгүүр ажиллуулж үзэхээр шийдэн гэрийнхээ ойролцоо байрлал сайтай газруудаар түрээсийн байр хайж эхлэв. Найз нь зөвхөн мөнгө зээлүүлээд зогсохгүй хэрэгцээтэй гоо сайхны болон бусад бараануудыг нь Солонгосоос нийлүүлнэ гэсэн болохоор ажил урагштай байгаад сэтгэл хангалуун байлаа.

Гурав хоног уйгагүй хайсны эцэст гэртэйгээ ойр олон хөлийн газар боломжийн байр олов. Аав нь охиныг нь хараад өгнө гэсэн болохоор хүүхдэдээ санаа зовох нь харьцангуй гайгүй. Тэгээд ч дүү нь зав чөлөөгөөрөө эгчийнхээ барааг татаж өгөх, зөөх зэрэгт тусална гэсэн болохоор сэтгэл амар байлаа. Дөнгөж шинээр ажиллуулж эхэлсэн болохоор орлого хэр зэрэг байх нь одоохондоо сайн мэдэгдэхгүй. Хэрвээ ашигтай байх юм бол найзынхаа өрийг дараад цааш нь үргэлжлүүлээд хийх боломжтой гэж тооцоолж байв. Солонгоо ээжийгээ амьд сэрүүн байхад ямар ч ажлыг чин сэтгэлээсээ сайн хийж сурсан нь хүнд хэцүү цагуудад хэрэг болдог байлаа. “Сурсан зүйл хэзээ нэг өдөр хэрэг болдог юм миний77Амьдралын урсгалохин “гэж ээжийнх нь захиж хэлдэг байсан нь одоо ч гэсэн нэгийг бодогдуулж ухааруулсаар. Солонгоо бусад найз нараа бодвол айлын том охин.

Түүнийг бага байхад ээж нь маш сайхан амт чанар сайтай төрөл бүрийн хоол хийж бусдыг дайлах дуртай нэгэн байсан бол аав нь том машинаар хөдөө гадаа явж бараа таваар зөөдөг ажилтай байв. Аавыг нь хэдэн өдрөөр хөдөө тээвэрт явахад, ээж нь бүх зүйлийг ганцаараа амжуулдаг байсансан. Хоёр хүүхдээ өсгөх гэр орны ажил, хажуугаар нь цайны газраа хөл дээр нь босгох гээд. Солонгоо айлын том охин болохоор багаасаа л бүх зүйлийг өөрөө бие даан хийдэг байлаа. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа ч бусдаас асууж, зөвлөгөө аваад байлгүй өөрийнхөө зөн совин мэдрэмжид итгэж асуудлыг шийддэг байв. Тиймдээ ч ээжийгээ өөд болоод нэг жил болсны дараа хэнээс ч асууж зөвлөлгүй хэний ч үгийг сонсолгүй зөвхөн өөрөө шийдэн Солонгос явж, тэгээд ч зогсохгүй хэл соёл тэс өөр гадны эртэй дэр нэгтгэн хүний нутгийн бэр болсон тэр байв.Багаасаа дүүгээ өсгөж, ээж аавыгаа эзгүй үед хоол ундаа хийх гэр орны бүх л ажлыг хэнээс ч дутахааргүй сайн хийдэг байсан. Мөн хичээлийнхээ зав чөлөөгөөр ээжийнхээ ажилд тус болон ногоо арилгах ширээ сандал арчиж зүлгэх гээд өөрийнхөө чадах хэмжээнд тусалдаг байсан ажээ.

Солонгоо ээжээсээ хүнд итгэмтгий, төлөв даруу тайван дөлгөөн зан чанарыг өвлөн авчээ.Солонгоо лангуу түрээслээд долоо хоногийн нүүрийг үзэв. Ойролцоо компанийн ажилчид явуулын хүмүүс зам дагуу байрлалтай болохоор хүн тасрахгүй орлого ч овоо сайн байв. Тиймээс туслах ажилтан78Амьдралын урсгалюм уу, өөрийнх нь оронд лангууны ард суугаад өгөх хүн авч ажиллуулах хэрэгтэй юм байна гэж шийдлээ. Хүүхдээ хөхүүлэх, бараандаа явах гээд ямар ч үед өөрийг нь орлож үлдэх сайн ажилтан хэрэгтэй санагдана. Дэлгүүр нь цөөхөн хоног гэхэд орлого сайтай байсанд сэтгэл санаа өөдрөг урамтай байв. Ажилд аваад туслуулчих хамаатан садан, танил нөхөд байсангүй. Тиймээс сонинд зар өгөв. Нэлээд хэдэн хүн ирж уулзсанаас хувцас хунар нь гял цал биш ч, царай төрх сайтай цовоо сэргэлэн зантай өөртэй нь насаар ойролцоо болов уу гэмээр залуухан бүсгүйг сонгож ажиллуулахаар болсон юм.

Бүсгүй өөрийгөө Сүрэн гэж танилцуулаад хотын захад байр хөлслөн хүүтэйгээ хамт амьдардгаа ч нуулгүй түүнд хэлэв. Цаашид нэлээн дотно болж мэдэхээр тэр бүсгүйтэй хамт ажиллахаар боллоо. Харин Солонгоо энэ сэргэлэн хүүхэн хамгийн дотны найз Навчаагийн нөхөр Мөнхөөгийн нууц амраг гэдгийг мэдэх нь бүү хэл гадарлаа ч үгүй байсан юм. Хаа хол Сөүлд амьдарч буй найз нь Монголд ирэхдээ Сүрэнгийнд өнжиж тэр хоёр салахаа мэдэхгүй амрагладаг гэдгийг яахан санах билээ.үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *