Нүүр Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 7-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 7-р хэсэг

6 секунд уншина
0
0
249

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 7-р хэсэг Орой бүрий болсон хойно Гэгээнийд Цолмон үүргэвчтэй хувцсаа тэвэрсээр хүрч ирэв. – Ямар орой явж байх юм бэ маргааш ажилтай биз дээ хэмээн Цолмонг гэнэт хүрээд ирсэнд гайхсан хирнээ дотроо баярлаж зогссон Гэгээн тоомжиргүй царайлсан мэт нэг л хайнга асуухад нь, – Үйлдвэрийн эзэнтэйгээ муудалцчихлаа. Маргаашаас өөр ажил хайдаг юм билүү. Илүү цагаар хүссэн үед нь ажиллаад байхад бүүр давраад байх юм. Бид ямар мал адгуус, машин тэрэг биш, амралтгүй ажиллуулах санаатай. Ер нь тэгээд тэр үйлдвэрийн байранд бүтэхгүй юм байна. Өнөөдрөөс эхлээд чамтай хамт амьдарнаа. Би чамд хэлсэн шүү дээ, хоёулаа хамт байх уу гэж, Түүний ийм эрс шийдэмгий занд эргэлзсэн Гэгээн, – Надтай цуг байх ч яах вэ хө, чи бид хоёр ярилцсан нь үнэн. Хүний газар хэн хэндээ дэмтэй сайн л байна.

Харин ажлаа яах гэж байгаа юм бэ. Чи чинь гэрээний ажилтан дур мэдэн хаяад явчхаж болохгүй биз дээ. Өөр ажлын санал ирэхгүй, Монгол руугаа буцах болчихвол яах юм, хэмээн санаа зовнин асуухад нь,- Зүгээрээ хө, хэд хоног эмнэлгээр яваад бөөр нуруу өвдөөд байна гээд үзүүлж харуулаад ажил төрөлдөө очихгүй нэг хэсэгтээ байна. Тэгээд аргыг нь олоод ажил хайх гурван сарын бичгээ авахыгбодноо. Тэгвэл энэ хавьдаа гэртэйгээ ойрхон гайгүй үйлдвэр олоод орчихно. Миний найз санаа зоволтгүй би өөрөө бүгдийг хөөцөлдөөд болгохыг бодно.

Болохгүй бол “харлачихсан” ч ер нь яадагюм гэхэд нь Гэгээн түүн рүү цочсон мэт харснаа “харлахаа” тийм юм ёстой ярьж болохгүй шүү. Чи чинь намайг бодох юм бол гэр бүлтэй хүн. Энд хэдэн жилдээ ажиллахаа бодсон нь дээр. Тэгээд ернь арга нь олдох биз дээ. Би өнөөдөр чамайг ирнэ гэдгийг мэдсэн юм шиг сайхан бууз хийсэн одоохон халаагаад хамтдаа сууж хооллоё гээд гал зуухныхаа өрөөндөө орлоо.Маргааш нь Цолмон эмнэлгээр явж бөөр нуруугаа үзүүлж шаардлагатай гэсэн бичиг цаасыг ч бүрдүүлж амжив. Өдөрт бүтэн арван цаг зогсоо ажил хийж байсан болохоор сүүлийн үед бөөр нуруу нь өвдөхболсон тул эм тариа, эмчилгээ ч хийлгээд авлаа.

Эмчийн өгсөн албан бичгийг мөн ажил нь бөөр нурууны өвчинд нь нөлөөлөхөөргүй хөнгөн үйлдвэрт шилжихийг хүссэн хүсэлтийн хамт үйлдвэрийнхэээзэнлүү факсаар явуулав. Ажлаа эртхэн амжуулсан тэрбээр сэтгэл дүүрэн Гэгээний гэрлүү явна. Гэгээн арай ажлаасаа ирээгүй байсанд тэрээр усанд орж, хувцас хунараа угаалгын машинд хийж тавьчхаад хоолхийхээр бэлдэж эхэллээ. Одооноос эхлээд тэрбээр Гэгээнийд яг л гэртээ байгаа юм шиг амьдрахаар шийджээ. Хэдийгээр Монголд эхнэр хүүхэд нь хүлээж байгаа ч хүний нутагт ганц биеэрээ удаан амьдрах нь хэцүү санагдана. Цолмон Гэгээнд хайртай дуртай болоод учиргүй сайн болчихсон гэвэл худлаа. Эхнэр хүүхэд хань ижлээс нь илүү чухал зүйл гэж хаана байх билээ. Гэсэн ч хүний нутагт олон цагаар хүнд хүчир ажил хийж яваа эр хүнд эмэгтэй хүний хайр халамж, энхрийлэл зайлшгүй хэрэгтэй юм шиг санагдаж байна. Ганцхан би ч биш гадаад оронд ажиллаж амьдарч байгаа залуус хамтран амьдрагчтай байдаг шүү дээ хэмээн өөрийгөө зөвтгөн бодож байв.

Хоол болохын алдад Гэгээн ажлаасаа ирснээ. – Оройн мэнд ядрав уу, – Гайгүй дээ, ядарлаа гээд ч яах билээ. За найз нь усанд орчхоод хоолоо идье. Ингэхэд чиний хөөцөлдсөн ажил бүтсэн үү, захирал чинь юу гэж байна. – Бүтсэн, эмнэлгээр нэлээн явлаа. Захирал өглөөгүүр утасдаж байсан. Гайгүй байна лээ. Үдээс хойш эмнэлгийн бичгээ явуулсан. Тэгж байгаад өөр үйлдвэр сонгох гурван сарын бичиг хийж өгөх байлгүй дээ. Тэр “алуурын” үйлдвэрт дахиж очмооргүй байна гэхэд, Гэгээн хувцсаа солингоо, – Өөрөө л мэддээ ингэж дураараа загнаж байгаад,бүр ажилгүй болоод Монгол руугаа буцах болбол яана даа гэж санаа зовоод байх юм. За би усанд орлоо тэгээд тухтай ярилцъя гээд ариун цэврийн өрөөндөө оров.

Тэд хамтдаа хооллож сууна. Гэгээн Цолмонд хандан энд “алуурын” биш үйлдвэр ч гэж бараг байхгүй дээ. Маш олон цагаар ажиллуулдаг. Хоол унд гэж мах иддэг Монголчуудад хэцүүхэн. Голцуу л кимчи будаа. Ингэхэд чи үйлдвэртээ яг ямар ажил хийдэг байсан юм бэ хэмээн сонирхон асуувал, Цолмон хэсэг зуур бодлолхийлэн сууснаа, – За даа чи бараг сонсвол итгэхгүй биз. Ямараймаар хар дарсан зүүд юм бэ л гэнэ. Манайх машины хэв хийдэг үйлдвэр гэж нэлээн дээр чамд ярьж байсан шүү дээ.

Үнэндээ бол хэвийг нь ч хийхгүй ээ. Хэвлээд ирсэн төмрийн өө сэвийг авдаг,нэг ёсондоо дамжлага бааз гэх юм уу даа. Тусгай зориулалтын том багажаар хэвэнд цутгагдаж ирсэн том том төмрүүдийг өдөржин үрж өнгөлдөг. Бөөн төмрийн үртэс дунд тусгай хамгаалалтын зузаанхувцас, хүнд зүйл хөл дээр унахаас сэргийлсэн төмөр бэхэлгээтэй хатуу арьсан гутал өмсөнө. Мөн нүдний шил давхар маск зүүж ажиллана. Гадаа гучин хэдэн градусын халуунд толгойгоо ч гаргаж болохгүй битүү хувцастай олон цагаар ажиллана гэдэг үнэн “там”. За энэ ч яахав байдаг л зүйл гэх байх.

Агаарт бөөн төмрийн үртэс яг л тоосонцор шиг эргэлдэнэ. Заримдаа бие биенийхээ царайг ч олж хархааргүйтийм битүү төмрийн үртсэн дунд ажилладаг. Хамгийн хэцүү нь төмрийн үртэс хэчнээн хамгаалалтын нүдний шил зүүгээд ч нэмэргүй хаагуур нь орсон юм гэмээр нүдрүү шигдчихнэ…- Төмрийн үртэс нүд рүү шигдэхээ! – Тийм ээ, төмрийн үртэс нүдрүү шигдчихдэг юм. Нүд чинь хамгийн эмзэг эрхтэн хирнээ, яг цагаа тулахаар ямар бөх гэж санана. Манай үйлдвэрт гэрээгээр ирсэннэлээн хэдэн Монголчууд байдаг. Бид чинь үйлдвэрийнхээ нэг байранд хамтдаа амьдарцгаана. Орой ажлаасаа тарж ирээд бие биенийхээ нүдийг шүдний чигчлүүрээр “ухаж “өгдөг ажилтай.

Үүнийг сонссон Гэгээний царай нь барайж итгэж ядсан байдалтай, – За чи арай хэтрүүлж байна аа, нүдээ шүдний чигчлүүрээр ухаад байхдаа яах вэ дээ. Аймаар юм… – Хүнд ярихад бараг итгэмээргүй ээ. Гадаад явжажиллана, их мөнгө хураана гээд л манай залуучууд хөөрцөглөөд байдаг. Гэтэл үнэндээ ийм л хүнд дэндүү осолтой нөхцөлд бид чинь ажиллаж байна шүү дээ. Төмрийн үртэс нүдэнд харагдахтай үгүйтэй жижигхэн, хэд хэдээрээ нүдний хар, цагаан дээр шигдээд наалдчихсан байдаг. Тэр оройдоо авахгүй бол маргааш өглөө нь нүд улайгаад битүү хавдаад үрэвсчихдэг. Тэгээд эмнэлэг явж эмчээр авахуулахаас өөр аргагүй болно. Ямар өдөр бүр эмнэлэг яваад байлтай нь биш. Тэгээд л гэрэл тусгаж байгаад нэг нэгнийхээ нүдэнд торсон төмрийн үртсийг түүж өгнө.

Удаан ингэж ажиллавал яваандаа хараагүй ч болж мэднэ. – Ёстой л хар дарсан зүүд шиг юм байна. Миний найз тэр үйлдвэрээс хурдхан гарсан нь дээр юм байна. Тэнд байгаа Монгол залуучууд чинь одоо яана даа ажлаа солиосой…- Харин тийм ээ, шинэ ирсэн хүмүүс нь зургаан сар ажиллаад хуучин ажиллаж байсан нь нэг жил болоод үйлдвэрээ сольдог. Тэглээ гээд нэмэргүй ээ ажиллаж байсан залуус нь явахаар дахиад л Монголоосгэрээний ажилчид авчихдаг юм. Солонгосчууд өөрсдөө бол бараг ийм хүнд хэцүү ажлаа хийхгүй дээ. Хийж байгаа нь манай хэдэн залуус мөн Индонез, Вьетнам, Хятад ажилчид.

Нэг Монгол ах тэр үйлдвэрт намайг ирэхээс өмнө цалин мөнгөнийх нь ахиуг бодоод гурван жил ажилласан гэсэн. Тэгээд бөөр давсаг нь өвдөөд цусаар шээгээд нүд нь үрэвсээд байнга улаан нүдтэй бие нь их хэцүү байдалтай байж байгааднутаг буцсан гэнэ лээ. Үнэндээ энд яаж зовж мөнгө олдгийг Монголд байгаа хүмүүс ойлгохгүй л дээ гэж хэлэнгээ Цолмон санаа алдахад, Гэгээн түүний сэтгэлийг засах санаатай,- За гэхдээ гайгүй ажил төрөл хийж байгаа хүмүүс зөндөө бий. Миний найз одоо аятайхан үйлдвэр л бараадахыг бод. Гурван сарын хугацаанд хэд хэдэн үйлдвэрийн сонголт ирдэг гэсэн биз дээ. Болохбиздээ гэж хэлэх зуураа өмнөхөө идэж дууссанаа сая л анзаарч өнөөдөр орой гадаа их сайхан байна хоёулаа жаахан амарч байгаад салхинд гаръя. Чи гэрийнхээ эргэн тойронтой танилц, метроны буудлаасдээшээ чигээрээ яваад их гоё цэцэрлэг байдаг юм. Тэнд хоёулаа очиж жаахан сууя гэхэд нь Цолмон дуртай зөвшөөрлөө.

Тэд аяга тавгаа угааж жаахан амарч байгаад салхинд алхахаар гадагшаа гарцгаав…………………………Байгаль нөхөр хүүхэд болон хадам ээжтэйгээ оройн хоол идэхээр гадагшаа гарцгаав. Шинэ ажилд ороод удаагүй байгаа тэрбээр өнөөдөр нэлээн оройтож таржээ. Гэртээ хариад яаж оройн хоол бэлдэнэ дээхэмээн бодож явтал түүний энэ байдлыг мэдэрсэн юм шиг нөхөр нь гадуур хооллохыг санал болгож ашгүй нэг санаа амрав. Солонгосчуудын амьдралын хэв маяг бусдынхаас арай өөр. Өглөөнөөс оройхүртэл тасралтгүй ажилласаар сая нэг ажлаа дуусахад ихэнх нь хоолны газар бараадна.

Элдэв төрлийн ногоо будаагаа сөжүүгээр даруулан бага багаар уун ярилцаж суух нь элбэг. Залуучууд нь сөжүүгээ хэдхэдэн шилээр нь уух хэрнээ, гудамжаар нь согтуу хүн тэр бүр харагдахгүй. Хууль дүрэм нь чанга. Хулгай дээрэм багатай. Тайван газар орны нэг хэлж болохоор. Байгалийн хүү гурван настай. Хэдийгээр хэлд эрт орсон ч гэрийнхэнтэйгээ, цэцэрлэгт Солонгосоор ярьдаг тул Монгол хэл бараг мэдэхгүй. Байгаль хүүгээ Монголоор яриулахыг хичээдэг бөгөөд хүүтэйгээ байх бүхий л цаг хугацаанд аль болох эх хэлээрээ ярина. Гэвч хүү ээжийнхээ юу ярьж байгааг сайн ойлгодог хирнээ өөрөө ярихдаа тааруухан байв. Тэд бүх төрлийн мах шарж идэж болохуйц хоолны газрыг сонгож оров.

Сард гурваас дөрвөн удаа лингэж гэр бүлээрээ хоолны газар орж дуртай махаа идэх боломж олддог тул Байгальд энэ орой аятайхан санагдаж байлаа. Нэг орой ч гэсэн гэрийн хоол хийхээс чөлөөлөгдсөндөө ч баяртай байсан тэрээр ахиухан амт чанар сайтай махны газар сонгов. Харин хадам ээж нь мах гэхээсээ илүү будаа кимчигээ л идэх дуртай, тиймээс түүнд энэ оройн зоог нээх таатай биш байгаа нь байр байдлаас нь илт байлаа.Энд тэндээс ганц хоёр ногоо савхдаж суусан хадам эх нь ач хүүгээ өхөөрдөн – Миний хүү чинь ээж аавыгаа дуурайгаад мах сайн иддэг мундаг хүү шүү, хоолоо сайн идээрэй гэж хэлэнгээ гахайн мах будаа, кимчи болон бусад амтлагчийг далайн байцаанд нямбайлан ороогоод ачийнхаа амруу хийж өгнө.

Мөн Ку-Ёоны аав (Ку- Ёон Байгалийн хүүгийн нэр), Ку-Ёоны ээж энийг гэсээр өмнөх Сөжүүнээсээ хундагалан өгөхөд нь Байгалийн нөхөр сөжүүнээс мөн аягалан ээж дээ зөрүүлэн барилаа. Хадам эх нь хүү бэр хоёртоо хандан, – Миний хүүхдүүд нас залуу байна, одоо нэг охинтой болвол зүгээр дээ, хүү охинтой байхад ер нь зүгээр гэж ярианы далим гарах болгонд хэлдэг үгээ энэ удаа ч бас дуулгав. Байгаль нэг хэсэгтээ хүүхэд гаргах бодолгүй байсан болохоор чимээгүй сууна. Харин нөхөр нь ээжтэйгээ санал нэг, дахиад хүүхэдтэй болох хүсэж байсан ч, эхнэр нь тийм дуртай биш байгаа болохоор хэсэгтээ л шахаж шаардаад яах вэ гэж шийджээ.

Байгаль саяхан шинэ ажилд томилогдсон. Өөрийнх нь хүсэн хүлээж байсан чиглэл болохоор тууштай хэдэн жилдээ ажиллахыг, бас боломж гарвал бусдад туслах хүмүүнлэгийн ажлаа ч эрчимтэй хийхийг мөрөөдөж байв. Тиймээс ойрын хэдэн жилдээ дахин хүүхэдтөрүүлэх бодолгүй байлаа. Хадам ээж нь боломж л гарвал ятгаж ч хань нөхөр нь эхнэрийнхээ санаа бодол, ирээдүйн хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэн, ажил төрлийг нь дэмжиж байсанд Байгаль цаашдаа сэтгэл төвшин ажлаа хийх бүрэн боломжтой санагдана. Тэд ойр зуурын зүйл ярилцаж, хоолоо идээд гэрийн зүг явцгаалаа.Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *