Home Өгүүллэг Хүлээлт 11-р хэсэг / Өгүүллэг /

Хүлээлт 11-р хэсэг / Өгүүллэг /

2 second read
0
1
1,043

Шөнө дунд Батаа орж ирээд унтлагынхаа өрөөд орохыг би харсан. Өнөөдөр ч нээрээ ажилтай байсан байхаа. Арай тэр эмэгтэйгээс болоогүй биз гэж тайвшраад унтлаа. Нэг мэдсэн 8 цаг өнгөрчхөж. Сандран босоод шагайвал Батаа алга.

Эрт явчихсан бололтой. Бадамаас айсан байх гэж бодоод инээд ч хүрэх шиг… Өглөөний хоол цайгаа бэлдэж байтал Бадам: – Үгүй ер ямар сайхан унтчихав аа гэсээр босч ирэв. Гэрийн эзэн ирсэн үү? гэж надаас асуулаа. Нилээд орой ирээд өглөө эрт явчихсаан гэж хэлэхэд… Ямар ч байсан нэг асуудал байна даа та хоёрт. Чи тэгээд найздаа хэлэхгүй юм уу? гэж намайг шалгаав.

Би өнгөрсөн бүхнийг нэгд нэгэнгүй ярьж өгөв. Найзын минь царай барайчихаад миний яриаг таслалгүй сонсож суухдаа Бадам үе үе нулимсаа арчиж байв. Тэгээд намайг ярьж дуусмагц тэвэрч аваад, – Найз минь дээ энэ их урт хугацаанд, ийм их гомдол харууслыг ганцаараа үүрч, зөндөө их зовсон байна. Яагаад надтай ярьж энэ бүхнээ хуваалцаагүй юм бэ? Тэгсэн бол чи ийм байхгүй байх байсан. Бүхнийг цээжнээсээ гаргаж байж, хүн өөрийгөө чөлөөлдөг шүү дээ гээд намайг тэвэрч, нуруун дээр зөөлөн зөөлөн аргадаж тайвшируулав. Бид хоёр хоёулаа тайвширч, миний нуруун дээрээс маш их том ачаа авч хаях шиг болж, бие сэтгэл хөнгөрөөд сайхан болчихлоо. –За Гэрэлээ минь охиноо цэцэрлэгт өгч ажилд орох хэрэгтэй. Чи минь ямар мундаг боловсролтой сайхан эмэгтэй билээ. Ингэж гэрийн мухар сахиж сууж болохгүй. Одоо хоёулаа хамт явья гэсээр намайг дагуулаад гарав. Бид хоёр саунд сууж, үс гэзгээ янзлуулж, гоо сайханд орлоо. Энэ бүхнийг би бараг мартах дөхсөн байлаа. Хүүдээ утсаар заавар өгчихөөд, амралтын өдөр байсан тул, нилээд чөлөөтэй явж байгаад гэртээ харилаа. Бадам хүнтэй уулзана гээд үлдэв.

Тэгсэн Батаа утасдав. –Хайраа уучлаарай. Бадам ирээ юү? –тиймээ ирсэн. –Заа ашгүй дээ, миний хайр ханьтай байж байгаарай. Би одоо ажлаар Эрдэнэт яваад хоёр хоноод ирнэ. Гэрээрээ орж амжихгүй нь… дансанд чинь мөнгө хийсэн шүү. Та хоёр гадуур жаал яваарай гэж хэлэв. Энэ өдөр амралтын өдөр байлаа. Орой нь Бадам маш их баяртай орж ирлээ. -За найз минь охиныг ойрхон цэцэрлэгт өгөхөөр эрхлэгчтэй нь ярьчихлаа. Энэ бичсэн зүйлүүдийг бэлдчихээд нэг дэх өдөр очоорой. Харин чи өөрийгөө бэлдээд бас нэг дэх өдөр ажилд орно шүү. Надтай хамт сурч байсан нэг залуугийн компанид нягтлан бодохоор оруулахаар ярьчихлаа. Ингээд найз минь өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж, шинээр амьдрах болно. Ингэхэд гэрийн эзэн бас л ирэхгүй юу? Өнөөдөр чинь амралтын өдөр биз дээ? Гэхэд нь Батаа ажлаар

Эрдэнэтэд хоёр хоноод ирнэ гэсэн. Ирээд чамтай уулзана гээд уучлалт гуйж байналээ. Нэг дэх өдөр охиноо цэцэрлэгт хүргээд Бадамыг дагаж найзынх нь компани дээр ажилд орохоор очив. Нэг их том компани биш ч маш тохилог оффист боломжийн цалинтай ажилд орсондоо сэтгэл өндөр байлаа. Өдөр нь Бадам утасдаж, хүү охин хоёрыг чинь би авчихна. Чи шууд гэртээ хариарай гэж хэлэв. Ажлаа тараад гэртээ харихад Батаа ирчихээд хоол хийгээд хүлээж байв. Намайг харснаа ихэд гайхаж, -Хүүе ээ, энэ чинь миний эхнэр мөн үү? гэж инээснээ дорхноо больж хүүхдүүдтэйгээ явчихаж л гэж бодлоо… тэд нар хаачсан бэ? гэж асуув.

–Аан Бадам аваад ирж яваа… Удалгүй манай хэд дуу шуу болсоор орж ирцгээв. Батаа, Бадам хоёр бие биенээ бишүүрхэнгүй харж зогссоноо Бадам -Хүүе гэрийн эзэн арай гэж бараагаа харуулах шив гэж тоглоом хийв. Батаа жаахан эмээсхийсэн байдалтай –Харин тэглээ, чи хэзээ ирэв. Сайн явж ирсэн үү? угтаж аваагүйд уучлаарай. Ийнхүү тэр хоёр нүүр хагарч хүүхдүүдээ хооллосны дараа гурвуулаа ширээнд сууж дарс уунгаа халуухан яриа өрнүүллээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…