
Амьдрал аз жаргалаар дүүрэн Цаг хугацаа юутай хурдан хоёр жил өнгөрчээ хүү маань хөлд орж гүйгээд хэлд орж шулганаад үртэй хүний жаргал даанч сайхан Хүүгээ цэцэрлэгт өх гэхээр өрөвдөөд чадахгүй ажилд орж амжаагүй байтал бас жирэмсэн болчихлоо Батаа бөөн баяр ажил төрөл гээд яахав би чамайгаа хэдэн хүүхэд гаргасан ч тэжээж чадна гэнэ Угийн ажилсаг шудрага хүн болхоор менежерээс компаны гүйцэтгэх захирал болж дэвшиж компани нь улам бэхжиж урагшилж байлаа

Итгэл найдвартай сайн боловсон хүчин ховор цаг үед компани нь Батаагүй юм байхгүй болсон аж Өөриймсөг үнэнч ажилтангаа алдахгүй гэж цалин хөлс ч овоо өгнө Ийнхүү Батаа гэдэг айл хүн ч нэмж хүнс ч нэмэгдэж амьдарлын галт тэрэг урагшилсаар л Бид маш хөөрхөн охинтой боллоо Бадам маань сур бас дахин сурсаар харин би төр бас дахин төрсөөр байсгээд л хүүхдийн эгдүү хүрмээр хөөрхөн хувцас явуулна Дэлгүүрт орхоор тэсэхгүй авчих юмаа гэдэг юм Нөхөр маань ажлаа тарвуу үгүй юу баахан хүнс чирээд л нүд нь баяр хөөрөөр дүүрэн бөөн хайр тээсээр миний хатан

сайнуу хоёр алтан үрэл минь хаа байна гэсээр л орж ирнэ би ч гар нүүрийнх нь алчуурыг бариад угаалгын өрөөнд чихцэлдэж ороод өдрийн сонингоо ярьж инээж хөхрөлднө Жаргалтай үед инээд их ойрхон байдаг юм билээ Тэгээд хоолны ширээндээ шуугилдаад аав ээж хоёрыгоо энэ амттай тэр гоё гээд бие биенийхээ аманд юм хийж өхөөр

Хэзээ том хүнд хоол аманд нь хийж өгч байсан юм хүүхдэд л өгдөг биз дээ гээд хүү маань шоолоод бид хоёр зөндөө инээж бүр хахаж цацсан шүү Хүүхэд амьдралын утга учир сэтгэлийн хөөр баярыг өрддөг гал юм даа Ийнхүү бяцхан үрсийнхээ дуу хөөр цалгисан сайхан өдрүүд өнгөрсөөр нэг мэдхэд хүү маань сургуульд орох болчихжээ Бидний үргэлжлэл ийнхүү хойноос түрээд л гарч ирэх юм даа Хүү маань эрдмийн хаалгыг нээж орлоо