Home Өгүүллэг Хүлээлт 7-р хэсэг / Өгүүллэг /

Хүлээлт 7-р хэсэг / Өгүүллэг /

0 second read
0
2
753

Батаа бид хоёр сургуулиа төгсөөд хирэндээ таарсан сайхан хурим хийв Бадам хаа АНУ аас ирж миний хуримын гэрч болов Аав ээж хоёр минь хотын төвийн насаараа шахуу амьдарсан гурван өрөө байраа танигдахгүй болтол сайхан засвар хийгээд бид хоёрт хуримын бэлэг болгож өглөө

Ийнхүү Дамдингийн Батзоригийнх гэдэг нэгэн өрх нэмэгдсэн билээ Харин аав ээж хоёр минь гайгүй тохилог хашаа байшин д амьдархаар аль хэдийн бэлдчихсэн байж Хичнээн гуйж гувшаад ятгаж чадсангүй бид хоёрыг орхиод явчихав Насаараа холдож үзээгүй аав ээжээсээ тусдаа байх нь дасч өхгүй хэцүү л байлаа Гэвч хайрандаа мансуурсаар аажимдаа дасах шинжтэй Амралтын өдрөөр яваад л очо заримдаа санаад очхоор өөрсдөө санасан нь илт мөртлөө битгий дандаа наашаа гүйгээд бай нөхрийгөө ирхэд хоол цайтай угтаж бай гээд хөөх нь холгүй

Хуучин төр засаг өөрчлөгдөөд удаагүй эдийн засаг хүндхэн үе байсан болхоор нөхөр маань цалингийн ахиуг бодож хамт сурч байсан найзынхаа хувийн компанид ажилд орсон юм Харин би жирэмсэн болхоор ажилгүй байлаа Нөхрийгөө ажилд явчихаар уйдаад байсгээд л аав ээж рүүгээ утасдна ээж өөрөө сүү бариад хүрээд ирнэ
Намайг болхоор хол автобус унаагаар явж болохгүй гэж тушаана Аав нэг 69 тэй болж хөдөө гадаа явж өгнөө тэр хоёр Бас тэтгэвэрийн хөнгөлөлтөөр амралт сувилалд амарчихна Аялалаар хойш урагшаа найз нөхөдтэйгээ явна Манай хоёр зав зайгаараа хашаандаа мод бут ногоо тарина Цаг нартай уралдаад их ажил амжуулнаа Тэтэгвэрт гараад харин ч их хөдөлгөөнтэй амьдрах болсон Анхны хүүг минь төрхөд аав ээж хоёр минь магнай нь тэнийж даанч их баярласан даа Муу ээж минь олон л хүүхэдтэй болдог юм шүү гэж үгэлнэ Хүү бид хоёрыг хамт бөөцийлөөд та ядарлаа ш дээ гэхээр энэ чинь эмээ хүний хийх ёстой ажил гээд тоохгүй ш дээ

Нөхөр маань хамаг санаа бодол нь бид хоёрт цаг дутам утасдаад ажил таравуу үгүй юу л цэцэг юмуу амттан барьсаар орж ирнэ Гар нүүрээ хагас дутуу угаагаад л хүүгээ тэврээд авна Миний хань ядарсан уу яасан ийсэн гээд л үнсэж үнэрлэнэ Би ч нэг их холоос ирсэн юм шиг энэ тэрүүгээр нь эргэлдээд элдэв юм ярьж гарна Ханийгаа эзгүйд их юм бодноо Хорвоод над шиг жаргалтай хүн ховор санагдна Аав ээжийн хайранд өлгийдүүлж өсөөд өдий хүрсэн одоо ханийнхаа хайранд бялуурч л сууна би азтай хүн шүү гэж уярна

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…