Нүүр Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 6-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 6-р хэсэг

7 секунд уншина
0
0
416

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 6-р хэсэг Навчаа нөхөртөө санаа зовоод шөнөжин унтаж чадсангүй. “Гурван жилийн өмнө эхнэр нөхөр хоёрыг сургуульд оруулж өгнө гэж Солонгост авчраад барьцаа болгож, гурван мянган доллар авсан. Гэсэн ч тэд ирээд сар гаран болов уу, үгүй юу өөрсдөө “харлаад” алга болсон билээ. Мэдээж анх гэрээ хийхдээ Солонгост ирээд сургуульд орно гэж тохирсон ч, ажил хийж яваад визны хугацаа нь дуусах үед визээ сунгуулахгүйгээр хаашаа явсан нь мэдэгдэхгүй хэл чимээгүй алга болсон аж. Тиймээс тэдний барьцаа болгож өгсөн долларыг Навчаа түүний нөхөр Мөнхөө хоёр буцааж өгч амжаагүй. Сүүлд сонсоход нөгөө Солонгост орж ирсэн хоёр хүн нь “харлаад “ жил ч хүрэлгүй ажил хийж яваад үйлдвэр дээрээсээ баригдан Монгол руугаа буцсан сураг дуулджээ.

Магадгүй тэд л биднийг барьж өгөөд Монгол буцаачихлаа гэж бодоод хэдэн төгрөгөө салгах санаатай шүүхэд өргөдөл өгснөөс зайлахгүй. Тэрнээс тийм олон хүн залилж мөнгө төгрөг авсан тохиолдол байхгүй дээ. Хөөрхий хань минь цагдаад байцаагдаад хэцүү байгаа байх, ядаж байхад авч явсан хэд гурван төгрөг нь дуусчихсан гэсэн. Эндээс ачуулсан машинууд нь зарагдахгүй байгаа сурагтай байна лээ. Монголд долларын ханш улам өсөөд, бэлэн мөнгөтэй хүн ховор байна л гэх юм. Яаж машин тэргээ зарах юм болдоо. Ер нь өөрөө хойноос нь очдог ч юм билүү. За ямар ч байсан дахиад залгахаар нь сайн ярилцъя байз.

Би очлоо гээд юу ч өөрчлөгдөх юм билээ. Аягүй бол хоёуланг маань бариад хорьчихволбүүр хэцүүднэ, ямар учир шалтгаантайг нь сайн тогтоогоогүй байж хорьж мэдэх л хүмүүс шүү манайхан чинь. Тэгснээс би эндээ байж, мөнгө төгрөг арын албыг зохицуулж учир начрыг нь олж байсан нь дээр байх. Үгүй ээ,… тэгээд ямар ч сүртэй юм билээ дээ. Хүн алж, хулгай хийсэн биш. Хэд гурван төгрөг л салгах гэсэн санаа. Эндээс болохгүй бол хань руугаа хэдэн төгрөг явуулдаг ч юм билүү хэмээн элдвийг бодон хэвттэл утас нь дуугарлаа.Монголоос залгаж байв. Бодвол нөхөр нь байх гэж санасан Навчаа утсаа шүүрэн авав. Мөнхөө мөн байлаа.- Сайн уу, хань минь өглөөний мэнд, ямар эрт залгаж байх юм.

Би чинийхээ тухай сая бодож байлаа. Яасан нөгөө асуудал чинь зүгээр үү? гэртээ байна уу, хаана байна гэж санаа зовон асуухад нөхөр нь,- Өнөөдөр гэртээ харина аа, гэхдээ хэд гурван төгрөг өгч салахгүй бол болохгүй нь. “Адгийн зарга арав хоногтой” гэгчээр мөд салахгүй заваарсан юм болох гээд байна.- Яг ямар асуудлаар наадуул чинь шалгаж байцаагаад байгаа юм бэ, тухтай ярьж ч амжихгүй юм. Хоригдсон гэхээр чинь сандраад учраа ч олохгүй байлаа. Нөгөө гурван жилийн өмнө чи бид хоёрт хэдэн доллароо өгөөд өөрсдөө визээ сунгуулахгүй алга болсон хоёр уу, өөрсдөө биднийг дахиж хүн хилээр оруулах боломжгүй болгоод зугтаад явсан байж одоо ямар юмаа хийж, мөнгө төгрөг гээд асуудал үүсгээд байгаа юм бол, яршигтай юм хэмээн нэлээн бухимдангуй хэлэхэд нь Мөнхөө,- Юу ямар хоёр хэмээн гайхсан, санаж ядсан байдалтай асууснаа, тэр доороо үгээ өөрчлөн. Тийм ээ, тэр хоёр чинь яг мөн. Тэд л мөнгө төгрөгөө нэхээд бөөн асуудал үүсгээд байна.

Гэхдээ гайгүй байхаа хань нь энэ хавиараа зохицуулаад хурдхан шиг очъё. Чи минь санаа зоволтгүй ээ. Хэдэн төгрөг л хэрэгтэй байна. Нөгөө ачуулсан хэдэн машин тэрэг маань зарагдчихсан бол бараг болчих л байлаа. Гэтэл энд чинь мөнгөтэй хүн алга, машины үнэ жаахан буурч магадгүй л гэж харсан хүмүүс байна. Болдог бол зээлээр л авчих гээд, зээл ярьсан, өр зээлээр амьдарсан улс. Тэгж өгөөд хэзээ мөнгөө салгаж авах билээ дээ.- За, тэр цагдаа шүүх чинь гайгүй бол яах вэ дээ, санаа жаахан ч гэсэн амарлаа.

Бүр санаа зовоод нойр ч хүрэхгүй. Араас чинь очдог ч юм билүү гэж бодож байлаа. Тэгээд хэдэн төгрөг хэрэг болох юм шиг байна- Өө миний хань наашаа ирэх гээд яах вэ, чи ирчихвэл наана чинь байгаа ажил төрөл хэцүүднэ. Таван сая,… таван сая төгрөг байхад л болох байх. Би тэгээд энэ асуудлыг нэг тийшээ болгочхоод машинуудаа зарагдахгүй бол дүүд захиж үлдээчхээд хурдхан очноо,- Тэгвэл би нөгөө хадгаламжинд байгаа хэдээсээ өнөөдөр данс руу чинь таван саяыг шилжүүлчихье. Тэр хоёр хүн мөнгө төгрөгөө гэж байгаа бол нэхсэний зоргоор нь өгөхгүй шүү. Бид ч бас хохирсон, ярих юм бий. Эндээс болохгүй бол шаардлагатай бичиг баримтыг нь би чамд явуулъя, хэмээн ширүүхэн хэлэхэд,- Тэд нарт юу гэж мөнгө өгөх вэ ханиа, наана нь цагдаа шүүхийн ганц хоёр хүнийг аргалж энэ асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна тэгэхгүй бол наашаа цаашаа явж юм хийх арга алга,

– За тэгвэл миний хань өөрөө мэддээ. Би одоо ажилдаа явахгүй бол оройтох нь, Өдөр мөнгөө шилжүүлчхээд яръя,- Тэгээрэй хө гээд тэд утсаа салгалаа.Мөнхөө үнэндээ цагдаад шалгагдаж, баригдаж хоригдсон юм байхгүй. Монголд ирснээс хойш нэг л удаа номергүй машинтай хотын төвөөр явсан гэж торгуулснаас өөр асуудалд ороогүй билээ. Энэ өглөө тэрээр хотын захын таван давхар саарал байранд айлын өрөө хөлслөн амьдардаг найз бүсгүйнхээ гэрээс эхнэр лүүгээ залгаж ийн яаралтай мөнгө нэхсэн нь цаанаа учиртай ажээ.

Тэрээр сүүлийн хоёр жил Солонгос Монголын хооронд машины наймаа хийж нааш цааш хэдэнтээ ирж очсон. Ингэж явахдаа дунд сургуульд нэг ангид сурч байсан ангийнхаа охинтой тааралджээ.Арван жилдээ царайлаг хөөрхөн охидын тоонд ордог байсан алаг нүдэн Сүрэн нөгөө цовоо сэргэлэн зан нь хэвээрээ ч цаанаа л харцанд гуниг суусан нэлээн ядруухан явж байв. Тэрбээр нэг хүүтэй, хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салжээ. Өөрийн гэсэн орох оронгүй, айлын хажуу өрөөнд амьдардаг, тэрбээр орон тооны цомхтгол нэрийн дор ажлаасаа ч гарчихсан гундуухан явахад нь Мөнхөө таарчээ. Дунд сургуульд сурч байхдаа бусад хөвгүүдийн нэгэн адил Сүрэнг битүүхэн харж явдаг байсан ч сурлага сайтай, царайлаг Сүрэн өөрийг нь тоож ч хардаггүй 42байв.

Гэтэл одоо эсрэгээрээ Мөнхөө Сүрэнг бараг тоохооргүй бие хаа тэгш сайхан залуу болсон төдийгүй, мөнгөтэй бол мөнгөтэй юу ч хийж амжуулж чадахаар сэргэлэн хөдөлгөөнтэй залуу болсон байв.Тэр хоёр уулзалдаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд Сүрэн Мөнхөөг Солонгосоос ирэхийг тэсэн ядан хүлээдэг болж. Мөнхөө ч хэд хоногоор бизнес хийх нэрийдлээр Монголдоо ирээд буцахдаа Сүрэнгийнд байх болов. Ирэх болгондоо түүнтэй эрхлэн нялуурч, амьдралд нь нэмэр тус болохуйц хэд гурван төгрөг өгөөд буцдаг байлаа.Харин энэ удаа ачиж ирсэн машин нь зарагдахгүй мөнгөөр суусан тул арга буюу эхнэрээсээ хэдэн төгрөг салгаж авахын тулд заль хэрэглэсэн нь энэ байв. Сүрэн байрны мөнгөө хэдэн сараар өгөөгүй, хүүхдийн сургалтын төлбөр төлөгдөөгүй, өр зээлтэй тусламж үзүүлээч хэмээн уулзсан цагаасаа хойш Мөнхөөг шаналгасан тул арга буюу эхнэртээ хандсан нь энэ.Харин түүнийг ийнхүү нууц амрагтаа хэрэг болсон мөнгөө өөрөөс нь заль мэх зохион авах гэж байгааг Навчаа яахан мэдэх билээ. Нөхрөө ямар нэгэн асуудалд орчхоогүй байгаадаа хэмээн санаа зовж суусан тэрбээр өдрийн цайны цагаараа яаран сандран хурааж хуримталсан тав арван төгрөгөөсөө таван саяыг шилжүүллээ.

Навчаа “Хань минь мөнгөтэй болсон юм чинь бүгдийг зохицуулах байгаа. Гайгүй гээд л байсан миний санааг зовоочихно гээд тэгж хэлсэн ч байж магадгүй юм. Ямартай ч болгочих байхаа, дууных нь өнгө их цоглог байсан. Уг нь миний хань чиньямар нэгэн асуудлыг надаас илүү зохицуулдаг хүндээ” гэж бодонгоо ажил руугаа дөхөж явав. Өчигдөр найзтайгаа уулзаад нэлээн оройтсон, дээр нь нөхөртөө санаа зовоод олигтой унтаж амарч чадаагүй тэрээр эртхэн ажлаа амжуулчхаад харьж амаръя даа” гэж бодон өрөөндөө орлоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *