Нүүр Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 5-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 5-р хэсэг

6 секунд уншина
0
0
291

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-Р БҮЛЭГ 5-р хэсэг Орой бүрий болсон ч халууны элч буух яагаа ч үгүй байлаа. Их хотын хөл хөдөлгөөн ид бужигнах цагаар найзууд уулзалдаж хамтдаа хоол идэж сууна. Байгаль ажилтай байсан болохоор Гэгээн Навчаа хоёр иржээ. Зоогийн газрын хойд хэсэгт байрлах олны хөлөөс зайдуухан ширээнд суусан тэд элдвийг хөөрөлдөнө. Хаана ч очсон яг л саунд суугаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр тийм бүгчим. Ер нь цаг агаар ид халах үеүдэд метроны буудал, үйлчилгээний газруудад хөргөх, сэрүүцүүлэх төхөөрөмжүүд хангалттай байдаг болохоор гадуур явснаас дотор байсан нь хавьгүй дээр байдаг байлаа.

Гэгээн угийн яриа хөөрөөтэй, бодож санасан зүйлээ бусдаас нуудаггүй шулуухан хэлчихдэг, өөрт тохиолдсон зүйлээ бүгдийг ярьж байж санаа нь амардаг зантай. Түүний энэ хэтэрхий цайлган зан ньзаримдаа өөрт нь төвөг болдог ч найз нөхдөөсөө бол юугаа ч нуудаггүй. Харин Навчаа бол тийм биш бодож санасан зүйлээ шаардлагагүй гэж үзвэл заавал бусдад дэлгээд байдаггүй. Дотроо л бодож төлөвлөж явдаг.

Ярихаасаа хийх нь илүү гэдгийг чухалчилдаг тэрбээр төлөвлөсөн ажил төрлөө цагийг нь олоод амжуулчихдаг авхаалжтай бүсгүйчүүдийн нэг. Гэгээн салсан нөхрийнхөө тухай, мөн шөнөөр залгаж хэрхэн тавгүйтүүлсэн талаар Навчаад бүгдийг ярьж дуусаад сая л нэг санаа нь амарсан бололтой тухлан суув. Маргааш түүний хувьд амралтын өдөр. Тиймээс найздаа ингэж сэтгэлээ онгойлгон ярьжхөөрөх нь сайхан байлаа. Тэрбээр Навчаад хандан, – Ингэхэд миний найз Солонгоотой ярьсан уу? охин нь хэр байгаа бол, найз нь хэд хоног шөнөөр ажилласан болохоор өдөр нь унтаж амрах гээд утасруу нь залгаж амжаагүй, – Би өчигдөр түүнтэй ярьсан.

Сайн явж очсон байна лээ. Охин нь уйлахгүй сүрхий байгаа гэсэн. Санасныг бодвол аав дүү хоёр нь гайгүй хүлээж авсан сурагтай. Одоохондоо тэдэнд үнэнийг хэлээгүй гэсэн. Нутагтаа оччихсон сэтгэл санаа нь тайвшраад сайхан байна. Та нартаа баярласан шүү гээд л хоолой нь зангирч байсан. Эрүүл саруул байх нь чухал, эргээд бүгдээрээ удахгүй уулзнаа. Миний найз биеэ бодож байгаарай гэж хэлсэн. Монголдоо ирсэн юм чинь одоо надад санаа зовох зүйл байхгүй ээ. Бид хоёр алзахгүй. Харин танайхаар Канг ирээд намайг асууж сураглаад амраахгүй байж магадгүй.

Тэгвэл Монгол явсан гээд үнэнийг хэлчхээрэй, тэр одоо энд ирж намайг дээрэлхээд байх биш гэж байсан. – Нээрээ тэр танхай нөхөр миний найзын гэрээр ирээд амраахгүй байж магадгүй шүү, нүдэнд хүйтэн цаана л зэвүүн амьтан байна лээ, найз минь болгоомжтой л байгаарай гэсэнд Навчаа инээд алдсанаа – Гайгүй биз дээ, тэр намайг яав л гэж … – Танай нөхөр чинь ингэхэд Монголоос ирэхболоогүй юм уу? хэзээ ирнэ гэж байна, миний найзын ажил төрөл ер нь ямаршуухан байгаа вэ .

Өнөөдөр чи минь нэг л дуу цөөтэй байх чинь ямар нэгэн юм болоо юу? хэмээн санаа зовон асуухад,- Ажил төрөл гайгүй ээ, их дээд сургуулийн элсэлтүүд эхэлсэн болохоор хөл хөдөлгөөн ихтэй. Монголоос манай байгууллагын шугамаар нэлээн олон оюутнууд элсэлтэд хамрагдахаар ирж байгаа. Найзнь ойрд ажил ихтэй л байна. Гэхдээ та нарыгаа уулзъя гэхэд цаг зав гаргалгүй яах вэ. Харин өнөөдөр Байгаль маань яагаад ирж амжсангүй вэ хэмээгээд өмнөх шар айрагнаасаа хэд балгав.

Тэгээдюм бодон хэсэг чимээгүй сууснаа, … Нөхөр маань харин Монгол яваад хоёр долоо хоноод ирнэ гэсэн чинь одоо болтол байдаггүй ээ. Ажил нь бүтэхгүй жаахан хойшлогдоод байх шиг байна гэхэд.Гэгээн найзыгаа цаанаа л сэтгэл зовнисон байдалтай ямар нэг зүйл ярих гээд чадахгүй байгааг анзаарав. Навчаа Монголд нөхрийг нь цагдан хорьчихсон гэдгийг найздаа хэлж чадахгүй санаа зовж суугаа ньэнэ. Гэгээнд маань тэртээ тэргүй санаа зовох зүйл их. Би дээр нь нэмэрлэж янз бүрийн юм яриад яах билээ. Удахгүй учир нь олдоод гараад ирэх биз хэмээн бодохоос гадна, угийн хүнд муугаа үзүүлэхгүйгэсэн нэрэлхүү зан нь ч нөлөөлж байв.

Нөхөр нь Солонгос руу хүн гаргаж өгнө хэмээн хүмүүсээс их хэмжээний мөнгө авсан хэргээр шалгагдаад, түр хоригдсон гэдгийг тэрээр дөнгөж өчигдөрхөн дуулжээ.Хоёр найзыгаа ямархан байдалтай суугааг гадарласан юм шиг яг энэ үед Байгаль залгав. Сайхан мэдээ дуулгахаар утастаж байгаа энэ. Байгаль ажлаа тараад нөхөр хүүхэд, бас хадам эхийн хоол унд гээд оройн цагаар цаг зав тун бага. Нэгэнт л “усыг нь уувал ёсыг нь даган” гэгчээр Солонгос хүнтэй гэр бүл болсноос хойш өглөө оройгүй хоол ундыг нь бэлдэж, хөгшин настай хадмыгаа халамжлах, хүүгээ цэцэрлэгээс нь авах гээд зохицуулах ажлууд ихтэй. Гэсэн ч тэрбээр энэ бүгдийг амжуулахаас гадна ажлаа маш сайн хийдэг байлаа.

Дүүргийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хороонд гадаад иргэдийг дэмжих төвөөс нэгэмэгтэйг боломжийн албан тушаалд ажиллуулахаар томилсон бөгөөд удирдлагын зүгээс Байгальд итгэл хүлээлгэн энэ ажилд түүнийг явуулахаар шийдвэр гарчээ. Төрийн албанд тэр тусмаа эмэгтэйчүүдийнбайгууллагад өөрийг нь гадаад хүн гэж ялгаварлалгүй авахаар болсон нь үнэхээр сайхан үйл явдал байв. Өнгөрсөн жил хөөцөлдөж байж, Солонгосын иргэний харьяалалд багтаж чадсан ч оносон бололтой. Энэажилд орсноор тухайн салбартаа эмэгтэйчүүдийн эрх ашиг, тэдний нийгмийн асуудлыг шийдээд зогсохгүй Солонгос оронд ажиллаж амьдарч байгаа гадаад хүнтэй гэр бүл болсон олон арван Монголэмэгтэйчүүддээ чадах чинээгээрээ тус дэм болох боломж нээгдэж байна гэсэн үг.

Тиймээс Байгаль шинэ ажилд томилогдох болсондоо сэтгэл хангалуун байв. Тэрбээр энэ сайхан мэдээг хамгийн түрүүнднайз нартаа дуулгахаар шийджээ. Гэгээн утсаа авч түүний яриаг Навчаа тэр хоёр хамтдаа сонсож байв. Гэгээн, – Байна уу, за сайн уу найз минь? яагаад ирсэнгүй вэ, бид хоёр чамайг яриад л сууж байлаа.Энд нэг хүн чамайг ирсэнгүй гээд уйтгарлаад л байна гээд инээд алдахад нь, Навчаа ярианд оролцож наадах чинь ч бас чамайг хүлээж ядаад өмнөхөө барахгүй сууна гэсээр тэд тас тас хөхрөлдөв. Байгальутасны цаанаас инээд алдан, – Найз нь харин амжсангүй ээ, гэрийн ажил ямар барагдах биш, та хоёр мэднэ шүү дээ.

Дараагийн уулзалтад заавал очноо, амлаж байна. Та хоёр намайгбайна гэж бодоод үдшийг сайхан өнгөрүүлээрэй. Би та хоёртоо дуулгах сайхан мэдээтэй. Ирэх долоо хоногоос найз нь ажлаа солих гэж байгаа, дүүргийнэмэгтэйчүүдийн байгууллагад хороодын эмэгтэйчүүдийн нийгмийн халамж хариуцсан мэргэжилтнээр очихоор болсон. Миний ахиц дэвшил бол бас та нарынх шүү найзуудаа хэмээн баярласан дуугаар хэлэхэд нь, Навчаа, Гэгээн хоёр дуу алдан, – Ёстой сайхан мэдээ байна баяр хүргэе! найзаа… чи минь мундаг шүү. Монгол эмэгтэйчүүд аль ч талаараа чадварлаг гэдгийг харуулаад өгөөрэй.

Чамаараа бахархаж байна гэж хэлэв. Сэтгэл нь хөөрч догдолсон Гэгээн – За үүнийг чинь харин тэмдэглэх ёстой юм биш үү гэсээр өмнөө байгаа дарснаас хундагалан тэр хоёр тулгаж Байгаль найздаа баяр хүргэлээ.Байгал ч уудахгүй хоёр найзтайгаа уулзаж энэ сайхан мэдээг хамтдаа тэмдэглэхээ амлан утсаа салгав. Навчаа – Манай Байгаль МУИС-н улс төр судлалын ангийг төгссөнөөс гадна Сөүлийн их сургуульдмэргэжлээрээ магистр хамгаалсан. Сургуулиа амжилттай төгсөж, гадаад оюутнуудаа манлайлж байсан гээд сургуулиас нь ажлын санал хүртэл ирж байсан мундаг эмэгтэй шүү. Найзын маань хөдөлмөрч, ирээдүйтэй сайн боловсон хүчин болохыг нь хэрэгтэй хүмүүс нь хэзээний олоод харчихсан бололтой. Нэг маань ч гэсэн дээшээ дэвшиж сайн сайхан явж байвал болоодоо.

Ийм чадварлаг эмэгтэй Солонгос эрийн хамаг л юмыг хийж, хөгшин эмгэний хоолыг бэлдсээр залуу насаа барах вий гэж санаа зовж байсан юм. Харин одоо үзүүлээд өгөх хэрэгтэй хэмээн сэтгэл нь догдлов, – Харин тийм ээ сайхан мэдээ дуулгасан найзаараа бүүр бахархчихлаа. Ингэхэд миний найз түрүүнд юу ярих гээд байсан бэ? үгээ гүйцээнэ шүү гэж хэлэнгээ Гэгээн Навчаа руу хөмсгөө өргөн аальгүйтсэн нүдээрширтэхэд нь, – Нээх сүртэй юм биш ээ, дараа л болъё, “нэг нь сайхан мэдээ дуулгаж байхад би гэж үл бүтэх юм яриад яах билээ. Тэгж байгаад учир нь олдох биз” гэж дотроо бодонгоо, ингэхэд сургууль соёлюу болж байна даа, ажил гэж гүйсээр хичээл номоо хийж амжихгүй байгаа юм биш биз дээ.

Охин нь сайн уу. Ойрд ярьсан уу? Мөнгө төгрөг хэрэгтэй бол найздаа хэлж байгаарай,- Өдөр болгон л ярьж байгаа. Найздаа санаа зоволтгүй ээ, сургууль одоохондоо амарч байгаа болохоор хичээл ном гэж бодсон юм алга. Харин чамаас зөвлөгөө авах юм байна. Нөгөө надтай хааяауулздаг Цолмонг чи танина шүү дээ Навчаа түүнлүү гайхаж хараад -Танина, тэр яасан гэж хө, нэлээн дээр бид нар уулзахад чамайг орой ирж аваагүй юу! – Тэр залуу чинь ..” бид хоёр хэн хэндээ түшигтэй,энд байх хугацаандаа хамтран амьдаръя гээд болдоггүй ээ,

Найз нь тэгээд яах вэ, шийдэж чадахгүй чамаас асууж байна гэсэнд, Навчаа, нүдээ гурвалжлан нэлээн эгдүүцсэн байдалтай түүн рүү харахад,- Тэр чинь Монголд эхнэр хүүхэдтэй биз дээ, чи ч гэсэн үр хүүхэдтэй хүн хэцүү биш үү!. Залуу ч яахав, энд байх хугацаандаа чамтай хамт амьдарч хоол ундаа хийлгэж хүслээ хангаж байгаад хугацаань дуусахаар эхнэр хүүхэд рүүгээ яваад өгнө. Харин чи яах юм!..эмэгтэй хүн гэдэг чинь дасахдаа амархан. За, дасдаггүй юм аа гэхэд хайран цаг хугацаа, өөрт таарч тохирох жинхэнэ хань болох хүнтэйгээзөрчихвөл яах юм. Хэн нэгэнтэй байхаар бусад боломж нь хаалттай байдаг гэсэн. Миний найз сайн л бодоорой, би бол шууд тэг ингэ гэж хэлж чадахгүй юм байна.

Эсвэл та хоёр бүүр суухаар шийдсэн болч яах вэ гэхэд нь, – Үгүй ээ, юун суух,.. надаас олон дүү тэгээд эхнэр хүүхэдтэй хүнтэй би юу гэж сууж амьдрах билээ. Өөрийн үр хүүхдээс ялгаа юу байхав, бусдын хүүхдийг өнчрүүлэх санаа алга.- Тэгвэл хааяа л уулзаад байж болохгүй юм уу? заавал хамт амьдрах хэрэгтэй гэж үү… – Найз нь үнэндээ энд ганцаараа амжихгүй байнаа, зовж олсон хэдэн төгрөгөө ээж, хүүхэд рүүгээ явуулчихна. Тэгээд бас сургалтын төлбөр, байр хоолны мөнгө гээд дийлдэхгүй юм. Хэрвээ Цолмонтой хамт байвал ядаж л байр хоолны мөнгөнд санаа зовохгүй байж болно. Сургуулийн төлбөрт ч нэмэр хандив болно гэсэн гэхэд нь, Навчаа толгой сэгсрэн, – Найз нь чамайг маш сайн ойлгож байна.

Ямар хэцүү байгааг. Гэхдээ байр хоол, сургалтын төлбөрийн төлөө хүнтэй хамт амьдарна гэдэг яаж ч бодсон утгагүй юм. Үнэхээр л амьдралд чинь хэрэгтэй, нэмэр тустай санагдаад байгаа бол сайн бодож шийдээрэй. Хэдэн жилийн дараа харамсах юм битгий хийж үзээрэй. Энд хэн хэнийхээ хэрэгцээ шаардлагыг хангасан иймэрхүү амьдралтай хүмүүс зөндөө л байдаг. Гэхдээ их хэцүү юм шиг санагддаг шүү гол нь сэтгэл санааны хувьд, – Тэр нь ч тийм л дээ, гэхдээ одоо яах билээ дээ. Би ч ер нь хэцүүхэн амьдралтай хүн юм даа. Хэзээ нэг өөдөө гарах юм бол. Анхнаасаа хань ижлээ зөв сонгосон бол юу гэж ингэж алдаж онож, хүний нутагт зовж явах вэ дээ хэмээгээд санаа алдахад нь, Навчаа найзынхаа сэтгэлийг засах санаатай,- За, бүх зүйл сайхан болно доо. Надад ч гэсэн асуудал бэрхшээл зөндөө л байна. Тэр болгонд сөхрөөд байвал цааш бид яаж алхах билээ гэсээр Гэгээнийг тэврэхэд тэрээр ч бас найзыгаа тэврэнгээинээлдэж, сэтгэлээ хуваалцсандаа жаахан ч гэсэн дотор нь онгойн тайвширцгаалаа.үрэглжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *