Нүүр Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-БҮЛЭГ 4-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-БҮЛЭГ 4-р хэсэг

3 секунд уншина
0
0
450

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-БҮЛЭГ 4-р хэсэг Гэгээн Навчаа хоёр онгоцны буудлаас гарч тус тусынхаа ажлыг амжуулахаар гэр, гэрийн зүг явцгаалаа. Гэгээн хотын төвд байрлах нэгэн дүүрэгт ганцаараа байр хөлслөн амьдарч байв. Сүүлийн өдрүүдэдшөнөөр ажил хийж байгаа болохоор хурдхан шиг гэртээ харьж хэдхэн цаг ч гэсэн унтахыг хүснэ. Одоогоор хичээл нь амарсан болохоор ажил хийх цаг ихтэй байв. Ажиллаж байж л хэд гурван төгрөгүр хүүхэд рүүгээ явуулж тэднийгээ тэжээж тэтгэнэ. Иймээс болж л өгвөл амрах биш ажиллахыг илүүд үзэж байсан юм.

Охин хүүхдийг хэнээс ч, юугаар ч дутаахгүй өсгөх хэрэгтэй. Зөвхөн өмсөж зүүхээс гадна, мэргэжил боловсрол ирээдүйд нь эх хүнийхээ үүднээс үргэлж санаа зовно. Цаашид ямар хань ижил таарахыг хэрхэн мэдэх билээ. Охин хүүхэдтэй хүн сонголтоо зөв хийхгүй бол хэцүү. Тиймээс олигтойхон хэд гурван төгрөгтэй болж хэнээс ч хараат биш амьдрахыг юу юунаас илүү хүсэж мөрөөдөн зорилгоо болгов. Угийн юмны наад цаадах учрыг олох гэсэн сэргэлэн зан нь Монголдоо очоод юу хийж болох талаар байнга судалсаар… Инчоны онгоцны буудлаас метрогоор хоёр дамжин гэр лүүгээ дөхөж явна.

Метроны зогсоол болгон дээрээс жижиг сажиг зүйл зарах гэсэн наймаачид цувран орж ирнэ. Зарим нь холын тусгалтай гар чийдэн, томруулдаг шил рекламдаж байхад хаа нэг хүмүүс элдэв зовлон тоочсон бичиг цаас суудал болгон дээр тарааж бохь балаар орлого олох гэж үзнэ. Хаа газрын иргэд адилхан юм даа. Бид ч ялгаагүй тав арван төгрөгийн ахиуг нь бодоод л энэ хол газар, эх орноосоо алсад ганцаардаж гунихын зовлонг эдэлж явна.

Метрогоор яваа хөгшин залуу хүн бүгд л гар утас ширтээстэй. Интернет гэдэг зүйл холыг ойртуулж, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг хормын төдийд л холбож өгдөг шидтэй ч бие биенээ гэсэн амьд харьцаагулам холдуулаад байх шиг зарим үед санагдана. Бүгд л чихнээсээ утас унжуулж, хуруу гараараа товшоостой. Орчин цагийн хүмүүсийн дүр зураг нэг иймэрхүү. Элдвийн бодол хөвөрдөж явсан Гэгээн буух буудал дөхсөнийг сая л анзаарлаа. Мёндун. Сөүлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй газрын нэг. Эндхийн оршин суугчдаас гадна хотын ихэнх залуус, жуулчид цуглардаг их хөлийн газар.

Гэгээн анх энд байр хөлслөхдөө жаахан дурамжхан байсан ч, таньдаг оюутан охин нь яаралтай Монгол явах болсон болохоор барьцаа мөнгөгүй сар бүр төлбөрийг нь төлөөд л түр сууж байхыг зөвшөөрсөн болохоор эндамьдрахаар болжээ. Хаашаа ч гарсан үйлчилгээ, үзвэртэйгээ ойр залуусын хотхон ч нөгөө талаар шөнө өдөргүй чимээ шуугиан тасрахгүй хэцүүхэн газар. Өөр чиглэлд нүүдэг юм уу гэсэн бодол үе үе төрдөг ч Сөүлийн төвд байрны барьцаа доод тал нь таван сая воноос арван сая вон. Оюутан хүнд энэ мөнгө үнэндээ чангахан санагдана.

Хэсэгхэн хугацаанд амьдрах юм чинь гүрийж байгаадхавартай золгохсон. Тэгж байтал байрны эзэн охин ч ирэх биз дээ. Гэгээн метроны буудлаас холгүйхэн байрлах хүнсний дэлгүүрээс талх сүү, жимс гэхэдойр зуурын хүнс худалдаж аваад гэртээ орлоо. Хувцсаа сольж гараа угаагаад өдрийнхөө ядаргааг тайлахаар хийцтэй цай чанаж, хоол хийж идэв.

Завтайүедээ хийцтэй цай чанахаас гадна Монгол хоолоо хийж идэх дуртай. Ганцаараа амьдардаг болохоор ихэвчлэн гадуур хооллож хөнгөн шингэн юмаар ходоодоо дүүргэнэ. Өнгөрсөн зун хамаатангынх нь ах оюутан хүүгээ эргэхээр ирэхэд ээж нь Гэгээнд нэлээн хэдэн уут цай өгч явуулсан нь ядарч туйлдсан үед ясны хөлс гаргах шиг сайхан байдаг байв. Цайгаа ууж дуусаад шүршүүрт орлоо. Өдийд намарцаг хэдийн эхлээд бороо хур үргэлжилсэн ч цаанаа л чийглэг бүгчим байх юм. Энэ байдалд дасах гэж хэчнээн хичээгээд ч Монголынхоо сэрүүн тунгалаг, сэтгэл сэргээж цээж тэнийлгэсэн агаарыг байнга л үгүйлнэ.

Миний Монголын налгар намар ч салхи нь сэрүү татуулсан, нар нь зулайнаас төөнөж, борооны үнэр хамар цоргим сэнгэнээд л үнэхээр сайхан даагэж бодонгоо гадаа шуугилдах залуусын дууг бага ч гэсэн халхлах санаатай салхивчаа хаагаад орондооорлоо. Орой ажилтай тул хэсэг зуур амрахыг хүсэв. Утсанд мессеж ирэх чимээнээр дууг нь хаахаамартсанаа сая л анзаарч утсаа авч харвал “ … Гэртээ харьчихсан уу, энэ бүтэн сайнд би амарна, уулзах боломжтой биз дээ” гэсэн байв. Түүн рүү мессеж бичсэн хүн бол одоогоос жил гаруйн өмнөхамт ажилладаг эгчийнд очихдоо танилцсан залуу байлаа. Түүнийг Цолмон гэнэ. Хэдийгээр бие биендээ таалагддаг ч, хааяа уулзаж сэтгэл санаагаахуваалцан, хэн хэндээ тус дэм өгдгөөс цаашгүй. Тэгээд ч Цолмон Монголд эхнэр хүүхэдтэй болохоор түүнтэй суух амьдрах, цаашид гүнзгийрэн дотносох бодол Гэгээнд байсангүй. Өөрөө охинтой. Бяцхангүнждээ эцгийн хайр халамжийг үзүүлж чадахгүй өсгөж байгаадаа сэтгэл нь шаналж явдаг болохоор хүний хүүхдийг өнчрүүлэх бодол санаад нь огтхонч төрөхгүй байв.

Цолмон хөдөө автомашины хэв хийдэг үйлдвэрт гэрээгээр ажилладаг бөгөөд Гэгээнээс нэлээд хэдэн насаар дүү. Тэд цаг завтай үедээ сард хоёроос гурван удаа уулздаг бөгөөд бусад үед нь утсаар ярьж мессеж бичилцдэг байлаа. Гэгээн Цолмонгийн бичсэн мессежинд хариу үлдээгээд утсаа салгаад унтахаар нүдээ анив. Гадаа машин дуугарч шуудан ирэх чимээнээртэрбээр арай гэж нойрноосоо сэрлээ. Цонхоор харвал үдшийн бүрий дөхөж байв. Ойр орчмын үйлчилгээний газрууд бүгд гэрлээ асаажээ.

Хажуугийн хаалганд шууданч залуу хайрцагтайгаа өгөөд буцажяваа харагдана. Орцны ойролцоох хоолны газрын үүдэнд залуус мөн л шуугилдсаар. Гэгээн нүүр гараа угааж бага зэрэг энгэсэг тавиад өдөр үлдээсэн хоолноосоо хэд халбагадаад, хувцсаа өмсөж ажил руугаа явлаа. Гэрийнхээ ойролцоогоос автобусанд суугаад ажиллаж байгаа буудлынхаа гадаа ирэв. Гэр нь сургуулиас нь нэлээн зайтай ч харин ажилтай нь бол ойрхон байлаа.Олон одтой зочид буудал болоод ч тэр үү хөл хөдөлгөөн тасрахгүй. Зөвхөн нэг давхартаа гэхэд л хорин дөрвөн өрөөтэй. Тоолвол нэлээн олон тооны Монголчууд ажилладаг ч Гэгээн зөвхөн нэг давхарт нь үйлчилдэг болохоор өөрөөс нь гадна Хятад залуу, Монголоос түр аяллын визээр орж ирсэн хижээл насны эмэгтэйтэй хамт ажиллана.

Оройноос өглөө болтол ажиллахад ачаалал ихтэй байдаг энэ буудалд голдуу залуучууд орж ирнэ. Буудлын ажлын бохир завааныг хэлэх үү, Гэгээн ийм ажил хийж яваадаа заримдаа гутардаг ч, оюутан хүнд тогтмол цалинтай ажил олдох нь ховор болохоор хийхээс өөр аргагүй байв. Цалин мөнгө ч арай ахиухан. Өнөөдөр Гэгээн буудлын өрөөнүүдийн цэвэрлэгээг хийж, хамт ажилладаг Монгол эгч нь ариун цэврийн өрөөнүүдийг нь цэвэрлэхээр тохиров. Архи, тамхины эхүүн үнэр, хэрэглэсэн бэлгэвч, хог цаас хоолны үлдэгдэл гээд үнэхээр ой гутмаар “Хэсэгхэн хугацааны ажил шүү дээ, нэг л өдөр зорьсон зорилгоо биелүүлээд нутаг буцна,жаахан л тэвччихвэл” гэж Гэгээн өөрийгөө зоригжуулна.

Монголдоо байсан бол бийр, будаг ханхалсан өрөөндөө өөрийнхөө төсөөллөөр, орчлон ертөнцийг өнгө будаг хослуулан буулгаж суугаа даа. Даанч тэглээ гээд хүний хөдөлмөр бүтээлийг үнэлэх биш дээ. Гэхдээ одоо нэг үеэ бодвол зураачид хувиараа зургаа борлуулж, хүмүүс ч зурсан зургийг нь өндрөөр үнэлэх болсон гэж оюутан ангийн Цэнгэлтэй нүүр номоор – оор холбогдоход ярьж байна лээ. Зургаа зураад амьдарч болохоор ч юм шиг хааяа санагдана. Хүний нутагт хог цэвэрлэж суухаар нутаг руугаабуцахсан. Нэгэнт зориод ирсэн юм сургуулиа амжилттай төгсөөд гайгүй бизнес хийхсэн гэж бас мөрөөднө. Мөрөөдлөөрөө жигүүр хийж хэцүү хатуубүхнийг сөрсөөр байв. Өрөөнөөс өрөө дамжин цэвэрлэж явсан тэрбээр шөнийн дөрвөн цаг болсныг анзаарсангүй.

Утас нь дуугарахад «ийм шөнөөр хэн залгадаг билээ. Нээрээ Солонгоо маань сайн явж очсон байгаа даа, орой залгаж асууна гэж бодсон ажилдаа яараад амжаагүй юм байна. Маргааш Байгаль, Навчаа хоёртой уулзах юм чинь тэгэхдээ л асууя даа” гэж бодох зуураа, охин маань зүгээр байгаа даа гэсэн бодол толгойд нь харван орж ирэхэд яаравчлан утсаа авлаа. – Байна уу,… чи надаас салаад сайхан байна уу, … тэр Солонгост надаас дээр “хангуг” олоодавсан биз, гэх мэндийн зөрөөгүй согтуу эрийн дайрч давшилсан сөөнгөтсөн бүдүүн дууг сонсоод салсан нөхрөө гэдгийг төвөггүйхэн танилаа.

Шөнө болсон хойно энэ чинь хаанаас залгадаг байна аа,миний утсыг яаж мэдсэн юм бол уг нь утасны дугаараа саяхан сольсондоо гэж бодох зуур уурлаж бухимдсандаа дуугаа өндөрсгөн,- Мэндийн зөрөөгүй хүн загнаад, миний утасны дугаарыг хаанаас олж авсан юм. Шөнө орой болсонхойно согтуу тэр хол газраас хэрүүл хийгээд би ажилтай байна гэхэд нь,- Чамд шөнөөр ямар ажил байдаг байнаа… аан, мэдлээ ажилтай байлгүй яах вэ. Гол ажлаа хийж байгаа биз, надад мөнгө хэрэгтэй байна, чи надад хэдэн төгрөг өгчих, би чамтай амьдарч байхдаа чамайгзөндөө л тэтгэж байсан харин одоо надад яаралтай мөнгө хэрэг болоод байна, хэмээн утга учир нь үл олдох хорон үгүүдийг ар араас нь урсгаж гарлаа.

Гэгээн түүний хэлснийг сонсоод дотор нь давчданбайж ядаж байсан ч, уураа арай ядан дарж, “энэ чинь одоо юу вэ, төрсөн үрээ харж хандаж чадахгүйбайж одоо бас надаас мөнгө авах санаатай, даварсанхүн гэж энийг л хэлэх байх” гэж бодонгоо,- Битгий харанхуй шөнө болсон хойно тэр холоосзалгаад бай, чамд мөнгө өгөх нь бүү хэл, өөрийгөө яая гэж байна, нэмэр болдоггүй юм бол дараа болохгүйхол байсан дээр шүү гэж хэлэнгээ “энэ муутай ер нь юу ярьдаг юм” гээд утсаа салгаж орхилоо. Тэрбээртүүн лүү зогсоо чөлөөгүй залгасаар. Утасны дуу ажил хийлгэхгүй тээртэй санагдахад Гэгээн утсаа унтраагаад халаасандаа хийв.Гэсэн ч нэг хэсэгтээ тайвширч чадсангүй. Элдвийн бодол сэтгэлийг нь зовоосоор. Хурдхан ажлаа дуусгаад өглөө болохын тэсэн ядан хүлээж байлаа.Үүр хаяарч бүх хүн нойрноосоо сэрэхэд байхад Гэгээний ажил дууслаа.

Шөнөжингөө буудлын өрөө хэсэж элдэв янзын үнэрт дотор нь муухайрч, хуучиннөхрийн арчаагүй занд уур нь хүрсэндээ толгой нь хагарах мэт өвдөж байсан ч усанд орж жаахан сэргээд гэрийн зүг явав. Гэр хэдий ойрхон ч ажлаасаа буугаад автобусанд оронгуутаа суудал хайж хөлөөамраахыг хүснэ. Үдшийн бүрийгээс өглөө хүртэл амрах ч завгүй нааш цааш холхидог болохоор хоёр хөл нь заримдаа тасарчих шахам янгинана. Харин өнөөдөр ажлын эхний өдөр болохоор тэр үү автобусдүүрэн хүнтэй. Түүнд тухлан суух боломж гарсангүй.Цонхоор элдвийг харан явахдаа найзуудынхаа тухайбодлоо. Хэд хоногийн дараа дахин уулзалдахаар тохиролцсон. Цаг зав муутай гээд өдөр бүр уулзаад байж чаддаггүй ч, ойрын өдрүүдэд байнга л уулзалдахболжээ.

Найзуудтайгаа хамт байхаар сэтгэл санаа нь сэргэж, өөдрөг сайхан зүйлийн тухай ярилцан, ирээдүйг төлөвлөн уйтгар гуниг, зовлон бэрхшээлийгтүр ч гэсэн мартдаг байв.Найз нөхөд бие биендээ сэтгэлийн дэм урам өгч, ирээдүй рүү итгэлтэй алхахад нь нэгэндээ түшиг тулгуур нь болж байдгаараа сайхан, бас үнэ цэнэтэй юм.Бүсгүйчүүдийн хүний нутагт нэгнээ гэсэн сэтгэлийн их хүч нь цаашид удаан нөхөрлөх нөхөрлөлийн эхлэл нь болж байлаа. Гэгээний хувьд ч яахаа мэдэхгүйбухимдан шаналж суух үеүдэд ядаж л дотроо онгойтол ярих найз бүсгүйчүүд ойрхон байгаад сэтгэл өег байдаг байв.***********Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *