Нүүр Өгүүллэг Хүлээлт 5-р хэсэг / Өгүүллэг /

Хүлээлт 5-р хэсэг / Өгүүллэг /

0 секунд уншина
0
0
531

Бадам манайд байх болсноор надад ямар сайхан байсныг үгээр хэлэх аргагүй Ганц хүүхэд бол ганц л хүүхэд ш дээ Хүүхэд бидэнд аав ээждээ хэлэх хэлэхгүй юм зөндөө л байдаг болхоор хуваалцах хүнтэй болсон би баярлахаас өөр яахав Ээжийн хувьд бүр ч ярих юм биш бараг л би атаархмаар хоёр хоол хийсэн ч зөвлөлдөөд бие биенээсээ өрсөж ажил хийх гээд л

Би яагаад тэгж ээжийнхээ урдуур орж хоол болон гэрийн ажил хийж байгаагүйн болоо гэж бүр гайхсан шүү Амралтын өдрөөр ээж маань бид 2 ийг дагуулаад баахан дэлгүүр хэсч яг ижилхэн платье бас Бадамд ойр зуурын ариун цэврийн хэрэглэл хувцас хунираа хийх цүнх сав авч өглөө Бадам бүр хориглоод дийлээгүй болхоор аав ээжээсээ мөнгө ирхээр өгнөө гэхэд нь ээж

За за охин минь сургуулиа төгсөөд ажилд орсон хойноо анхныхаа цалингаас л өгөөрэй наана нь өгвөл би гомдно шүү гэлээ Тэр хоёр хоёулаа инээлдсээр би ч өмнөөс нь ээждээ баярлаад харьцгаалаа
Ээж за хувцасаа өмсөөрэй хоёр гоё охиноо харъя хөгшөөөн гараад ир гээд л бүр нэг сэтгэл нь ханасан шинжтэй биднийг хараад ямар сайхан охид вэ гээд хоёулаа барьж авч үнсээд л ямар ч сайхан үе байж вэ дээ тэр үедээ очиж болдоггүй нь харамсалтай юм даа Бадам ирснээр манайх хөөр хөгжөөнтэй боллоо Бадам маань бас дуугүй хүн биш байлаа Ээж тэр хоёр үргэлж л юуг ч юм ярилцаж инээлдээд
Ээжийгээ ийм яриа хөөрөөтэй хөгжилтэй байгаад миний сэтгэл сайхан байсаан

Бадам маань тор дож усалсан цэцэг шиг өдрөөс өдөрт өнгө зүс орж ангийнхаа хамгийн сайхан охин болж билээ Нөгөө зиндаанууд урт үсээр нь л хөдөөний зангаа тавихгүй шүү гэхээс өөрөөр гоочилж чадхаа больсон доо

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *