Home Uncategorized АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-р бүлэг, 1-р хэсэг

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-р бүлэг, 1-р хэсэг

8 second read
0
1
620

АМЬДРАЛЫН УРСГАЛ 1-р бүлэг, 1-р хэсэг“Анх танилцсан түүх”Бүгчим агаар газрын хэвлийг төөнөх мэт тийм халуун өдрүүд үргэлжилсээр. Халууны амралт дөнгөж эхлээд байсан цаг ажээ. Сөүл хот. Солонгоо дөнгөж төрөөд арван дөрөвхөн хонож байгаа охиноо тэврээдметронд суулаа. Яарч сандран зугтаж явахдаа бичиг баримтаа бүгдийг нь авсан байгаа гэж бодон шалгаж үзэв. Паспорт, хүүхдийнх нь … тус дүүргийн эмнэлэгттөрсөн нь үнэн гэснийг батлах бичиг баримт, банкны дэвтэр, карт бүгд байна. Бага зэрэг санаа амарлаа.Гэсэн ч айдас түгшүүр сэтгэлээс нь арилахгүй байв.Хүүхэд нь ганц нимгэн даавуутай, өөрөө гэрийн шаахайтайгаа айж сандарсан нүдээр орчин тойрноо ажин, хөлсөө урсгаж яваа түүнийг хүмүүс гайхан харцгааж байгаа нь илтхэн аж.

Тэгү хотоос Сөүл орох хурдны галт тэргэнд суусан тэрбээр метроноос буухад хорин минут үлджээ. Хахир хатуу хадам эх, дуртай цагтаа дарамтлах Солонгос нөхрөөсөө зугтан нялх үрээ тэврэн найзынх руугаа яваа нь энэ байв.Солонгоо гурван жилийн өмнө Монголын нийгэм хүнд хэцүү, ажил төрөл ховор, цалин мөнгө бага тэр л үеүдэд амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр, газар үзэж нүд тайлан зорьсон зорилгоо биелүүлэх, бусдынжишгийг дагаж хүний нутагт ирсэн билээ.Энэ цагаас үерхэж нөхөрлөсөн ойр дотно гурван сайхан найз бүсгүй би. Тэднийг Навчаа, Гэгээн, Байгаль гэх агаад бусдын нутагт жаргал зовлонгоо хуваалцан бие биендээ түшиг тулгуур болон амьдарсаар яваа аж.Өнөөдөр ч гэсэн учраа олохгүй доголон нулимстай бүлтгэнэн гүйж явахад найзуудаас нь өөр хэн ч түүнд байсангүй.

Тэднийгээ бараадан ирж буй нь энэ байлаа.Гэгээн, Байгаль хоёр ажилтай, тарах арай болоогүй байсан болохоор түүнийг метроны буудал дээрээс Навчаа тосож авав.Хоёр долоохон хоногийн өмнө охинтой болсон хэмээн хөөр баяр болон утсаар залгаж байсан найз нь дан даавуунд боодолтой нялх үрээ тэврээд,гэрийнхээ хувцастай, айж сандарсан байдалтайгаар түүн дээр ирснийг хараад Навчаа гайхаж хоцров.Гэсэн ч түүний санааг зовоочихвий гэсэн дээ олон зүйл түрүүлж асуусангүй.Тэд тэврэлдэн уулзаж мэндлээд, Навчаа Солонгоод цүнхээ өгч охиныг нь тэврэн такси барьж хамтдаа гэрийн зүг хөдөллөө.Солонго Навчаад хандан,- Найзыгаа гэнэт очиж явна гэж залгасанд гайхсан уу,наашаа ирэхээс өөр арга байсангүй ээ, танайд очиж байгаад бүгдийг тухтай яринаа, хэмээн нүд дүүрэн нулимстай хоолой зангируулан хэлэхэд нь,ямар нэгэн юм болж дээ гэдгийг түүний ярианы өнгө харцнаас нь мэдэрсэн Навчаа,- Яасан бэ миний найз зүгээр үү?, одоо тайвшир даа бүх юм сайхан болно. Хэцүү цаг тулгарсан бол бие биенээ гэлгүй яах вэ. Ингэхэд, … охин чинь яасан эгдүүтэй юм бэ, замдаа уйлсан уу гайгүй юу хэмээн охиных нь духан дээр үнэрлэв,- Охин минь уйлаагүй ээ, ээжийгээ ойлгох шиг их тайван хүүхэд хэмээн доголон нулимстай инээснээ, за чиний минь ажил төрөл сайн уу ойрд уулзалдсангүй ээ гэж асуув.- Дажгүй сайн байгаа, бизнес маань их урагштай.

Монголоос оюутнууд оруулж ирэхээр зуучилдаг байсан бол одоо эмнэлгийн чиглэлээр ч хүмүүс их ирдэг болж. Байнга бичиг цаасанд дараатай ч ажил төрөл маань бүтэмжтэй сэтгэл санаа аятайхан лбайна. Ингэхэд миний найзыг наашаа ирснийг нөхөр чинь мэдэж байгаа юу ?- Үгүй ээ, найз нь хүүхдээ аваад тэр хүнээсзугтчихсан, одоо араас хайж байгаа байх. Тэр ямар аймаар хүн болохыг та нар мэдэхгүй байна. Мөрийтэй тоглоомонд донтсон, архичин харгис хэрцгий хүнбайсан юм билээ. Ажлынхаа эгчийг их сайн залуу гэж танилцуулахад би тэр бүгдийг мэдээгүй. Өнгөрсөн хэдэн сарын дотор их зүйлийг үзлээ. Хэд хэдэн удаа зугтаах гэж оролдоод чадаагүй. Өнөөдөр ээжийг ньдэлгүүр явсан хойгуур гараад зугтчихсан. Тэгээд л өмссөн хувцастайгаа, нүцгэн шалдан хүүхдээ тэврээд чам дээр ирж байгаа нь энэ. Намайг тэндээс зугтахюм бол хүүхэд хулгайлсан хэргээр цагдаад өгнө гэж сүрдүүлсэн. Одоо араас цагдаа нартай хамт хөөж байж ч магадгүй гэж хэлэнгээ үнэхээр түгшсэн шинжтэй таксины арын цонхоор эргэн, эргэн харжбайв. Түүний энэ байдалд санаа зовсон Навчаа,- За юу гэж энэ хол газар цагдаа дагуулаад хөөх вэ дээ, тэгээд ч ээж нь охиноо аваад явж байхад, юун хүүхдийн хулгай!, Эдний цагдаа нар арай ч ийм юмны араас явахгүй байлгүй дээ. Миний найз үнэхээрхэцүү байсан юм бол эртхэн бид нарт хэлэхгүй яасан юм бэ, хурим найр чинь сайхан болсон болохоор ийм юм болно гэж бодсонгүй, тэгээд ч чи утсаар ярих даа энэ талаар ерөөсөө дурсдаггүй байсан шүүдээ.

Найзыгаа боломжийн аятайхан амьдарч байгаа юм байна гэж бодож байлаа,- Канг (Солонгоогийн нөхрийн нэр) дүүрэгтээ танил тал ихтэй, бусдыг айлган сүрдүүлж дарамталдгаарааалдартай, Солонгосын кинонуудад гардаг шиг хүн дарамталж мөнгө салгадаг, ямар ч гэлээ дээ бас нэг бүлгийн гишүүн гэсэн. Найз нар нь өөртэй нь ижилхэн биеэрээ дүүрэн шивээстэй, заримынх нь нэгхуруу ч байхгүй байх шиг сонин хүмүүс байдаг юм билээ. Цагдаа нарыг дарамталж ч мэднэ.Би та нартаа энэ талаар ярих гэснээ нэгэнт л өөрөө ийм амьдралыг сонгосноос хойш бусдыгаа зовоогоод яах вэ гэж бодсон юм. Тэгээд ч хүүхдээ гарахаар өөр болох болов уу гэж горьдож байлаа. Харин өнөөдөр үнэхээр тэвчээр алдав. Намайг эхнэрээ гэжерөөсөө боддоггүй, зүгээр л бараа таваар шиг үздэг.Бүүр сүүлдээ мөрийтэй тоглоомондоо намайг барьцаа болгоод тавьчихсан байсныг өчигдөр л мэдсэн.Найздаа намайг зарах шахсан нь үнэхээр санаанд багтамгүй. Одоо хурдхан Монгол руугаа буцахыг л хүсэж байна. Тэгээд наашаа ирлээ гэхэд нь, Навчаа гайхаж,- Зарах аа, арай үгүй байлгүй дээ. Хүний наймааны талаар сонсож байсан ч арай ийм юм байдаг гэж төсөөлсөнгүй. Ямар зэвүүн амьтан бэ, төрөөд хэдхэн хонож байгаа эхнэрээ хэн нэгэнд барьцаа болгожөгнө гэдэг чинь адгуусанд ч баймгүй чанар биш үү.Хурдан холдсон нь дээр юм байна. Ашгүй чи минь яаж зугтаж чадав.Өнөө орой Гэгээн, Байгаль хоёр манайд ирнэ гэсэн. Хэдүүлээ сайн ярилцъя.

Ер нь болохгүй бол Монголруугаа хурдан буцсан нь дээр шүү найз минь. Яаж ингэж амьдардаг юм гэж хэлэх зуураа тэдгэрийнхэн үүдэнд ирснийг сая л анзаарав.Таксины жолоочид үйлчлүүлсний хөлс өгөөд, гэр рүү явж орцгоолоо.Навчаа өчигдрийн авсан шинэхэн үхрийн махаар найздаа шөл хийж, мөн хэдхэн хоногийн өмнө садангийнх нь ах нутгаас ирэхдээ авчирч өгсөн хийцтэй цайгаар цай чанаж өгөв. Охиноо хөхүүлчихээдхөлсөө дуслуулан цай хоол идэх найзыгаа харан ийм хөөрхөн бүсгүйг ингэж ч явах гэж дээ хэмээн дотроо өрөвдөж суув. Навчаа өөрийнхөө өнгөрсөнамьдралыг Солонгоогоос харах шиг болоход сэтгэл нь эмтрэв.Тэрбээр яаравчлан босож Солонгоог тухтайхан хоол цайгаа идээд амарч байгаарай гэж хэлэнгээ,охинд нь живх, өлгий даавуу, алчуур, ариун цэврийн цаас гээд ойр зуурын хэрэгтэй зүйлсийг нь авчирч өгөхөөр гэрээс гарлаа.Гарч явах зуур нь утас дуугарч Байгаль, Гэгээн хоёр тэднийх рүү ирж яваагаа дуулгав.Удалгүй найзууд Навчаагийнд цуглаж Солонгоогийн байдлыг ярилцан, яах ийх талаар бодож зөвлөлдөж байв. Гэтэл гадаа хаалга нүдэх чимээнээр цагдаагийнмашин ирснийг, хоорондоо ярилцах хүмүүсийн дуунаар Солонгоогийн нөхөр Канг цагдаа нартай хамт ирснийг сонсож мэдлээ. Навчаа;- Хачин юм аа, манайхыг яаж мэддэг байна аа гэж Солонгоогоос гайхан асуухад, тэрээр бодолхийлснээ;-

Миний найз над руу долоо хоногийн өмнөохинтой болсонд баяр хүргэе гээд илгээмж явуулсан даа, тэрэн дээр танай гэрийн хаяг байсныг харсан байх.Түүнээс намайг энд ирснийг хэн ч мэдэх ёсгүй.Танайхыг энд байдаг гэж Канг огт мэдэхгүй. Бүсгүйчүүд бүгд Солонгоогийн өмнөөс сэтгэл түгшицгээж байв. Гэсэн ч тэд найзыгаа болж бүтэхгүйМхар элгийн хүнд өгч явуулахгүй, хамгаалж авч үлдэнэгэдэгтээ итгэлтэй байлаа. Санаа зовж түгшсэн байдалтайгаар Навчаа хаалгаонгойлгож өгвөл, юу болов гэж сүрдмээр… дөрвөөс таван цагдаагийн ажилтантай, Канг гэх өндөр биеэрхүү цаанаа л нүдэнд хүйтэн харцтай залуу зогсож байв.Тэд учраа олохгүй гайхан эргэлзэж суугаа хүний нутгийн дөрвөн бүсгүй, өөдсийн чинээхэн охин дээр сүрийг үзүүлэн орж ирсэн нь энэ. Канг хорсол зэвүүцэл тээсэн нүдээр Солонгоог ширвэж хараадохины унтаж буй орны зүг алхлаа. Түүний харц яг л өлөн бүргэдийнх шиг догшин ширүүн харагдах аж.Үргэлжлэл бий…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…