
Манай ангид анги цэвэрлэх хэдхэн жижүүрийн сурагчид ээлжилдэг Бадам нэмэгдсэн болхоор Бадам бас Цогоо бид гурав анги цэвэрлэв Тэхэд Бадамын хурдан хөдөлгөөн нямбай занг биширч ийм тийм зүйл нилээд ярилцаж дотнослоо

Манай зиндаа дээгүүр хэдийн ширээнээс элдэв чихэр шоколадны цаас бохины үлдэгдэл тамхины иш гээд овоо их хог гарлаа Бид гурав ангиа дор нь цэвэрлээд харих замдаа нэг зүгт таарсан тул автобусанд суулгаж өгөөд гэртээ харилаа Түүнээсхойш хичээлээс өөр зүйл анхаардаггүй дуу цөөтэй тэр охинтой найз болов Би хими физикийн хичээлд сонирхол муутай арай л дунд авчихгүй дүүжигнэдэг хүн Харин Бадмынхаа хүчээр хичээлдээ сайжирч сонирхолтой болсон юм Ийнхүү сурлагаар Батаа Бадам хоёроос нэг их хоцорхоор үгүй болж билээ

Ижилсэж гүйсээр нэг мэдхэд гуравдугаар улирлын амралт тулчихаж Сүүлийн үед найз маань нэг л ядрангуй нүд нь гунигтай байх боллоо Асууж чадахгүй явсаар нэг өдөр гэртээ урилаа Бадам манайд урьд нь хэд хэд ирж бид хоёр хичээлээ давтдаг байсан юм Анх манайд ороод гутлаа тайлахдаа сандраад байхаар нь гутлын гадуур нь улавч өмсгөлөө ийш тийш бишүүрхсэн мэт хөөрхөн нүд нь бүлтэгнээд эгдүүтэй харагдсан

Дараагийн ирхэд нь аав ээж хоёр гэртээ байж таарсан Ээж маань их баярлаж ийм хөөрхөн даруухан охинтой үерхэж бие биендээ сайн туслаж байгаарай гэжзахив Аав ээж хоёрт минь их таалагдаж дахин дахин ирж байвал бид хоёр баярлана шүү гэж хэлсэн юм