
Аав маань нэгэн байгууллагад хэлтсийн дарга ээж дүүргийн халамжийн байцаагч хийдэг Аав Говьалтай аймгийн Бугатынх ээж хотын уугуул Аав ээж хоёр маань хоёулаа өнчин өрөөсөн өссөн болхоор бие биедээ халамжтай өрөвч зөөлөн сэтгэлтэй Тэдэнд минь ах дүү гэх улс байхгүй харин маш сайхан хамт олон найз нөхөдтэй Аав ээжийнхээ хоорондоо зөрж хатуу үг хэлэлцэж байхыг би үзээгүй Миний өмнө хоёр ч хүүхэд төрүүлээд алдчихсан болхоор аав ээж минь намайг өндөг шиг л энхрийлж өсөгсөн

Би далай их хайранд нь умбаж өссөн ч тэднийхээ сайхан цайлган сэтгэл өрөвч тусч занг өвөлсөн юм шиг дууриасан хүн Ядруухан харагдсан хүмүүсийг өрөвдөж хайрлаж туслахыг хүсдэг Дээр нэг дэлгүүрийн үүдэнд жаахаан хүү уйлаад зогсож байхад нь таараад учрыг асуутал талхныхаа мөнгийг хаячихсан ээж загнана гэж байна би түүнд 5000 төгрөг өгхөд тэр хүү ямар их баярласан гээч за баярлалаа эгчээ та байж байгаарай би одоохон гээд л гүйчихсэн Намайг нэр рүүгээ явж байтал хүү эгчээ эгчээ гээд амьсгаадсаар хариулт мөнгөө өгөх гэсээр ирэв

Би бүр хайр хүрээд миний дүү ав ав гэвэл үгүй ээ эгчээ ээж загнана гэж байна Тэр ээж хүү хоёр сайхан санагдаж билээ Энэ мэтчилэн эмгэн хүүхэд гээд ядарсан хүмүүст тав гурван цаас илүүчилнээ Тэр өчүүхэн төдийд баярлаж талархсан өрөвдмөөр харц амьдралын нэг өнцгийг надад ухааруулсан юм Би амьд бурхдынхаа хайранд бялуураагүй нэг шалтгаан тэр хааяа тааралдсан өрөвдөлтэй хүүхэд хөгшид байсан юм Боломжийн амьдралтай гэж дээгүүр харж явдаг зарим нэгэн охидтой адилгүй өссөн минь аав ээжийн минь надад үлдээсэн хүн чанар үлгэр дуурайл гэж боддог

Аравт ордог жил бас нэг хөдөөний охин манай ангид шилжиж ирсэн юм Дунд зэргийн нуруутай хоёр салаа урт гэзэгтэй хөөрхөн хар нүдтэй боровтор царайтай үг дуу цөөтэй Баянхонгорын тэр охин хичээлдээ маш сайн Манай дээд зиндааны хэд үнэтэй гутал хувцас гоё цүнхээр гангарч бохь тас тас зажилна энэ тэрийг гоочилж инээж хөхрөлднө Анх Батааг ирхэд байснаас ч илүү хямсалзана