Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг Төгсгөлийн 51 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг Төгсгөлийн 51 – р хэсэг

0 секунд уншина
0
1
1,028

“Зүрх сэтгэл” 2 бүлэг Төгсгөлийн 51 – р хэсэг Амгаланг угтан ширээ засан сууцгаав. Төмөр , Думаа хоёрч энэ удаа удаан хугацаанд хотод байгаа нь энэ юм. Дээгий л харин гэррүүгээ буцаж ээ. Ширээ тойрон Бадралын гэрийнхэн ч сууцгаана. Төмөр босон : – За та бүхэнд баярлалаа.. эрхэм Бадрал мөн гэр бүлийнхэнд нь баярлалаа.Ямар нэгэн баяр ёслол биш ч гэлээ хөгшин би маш их баяртай байна аа. Сая энэ хэд хоногийг та бүхэнтэйгээ маш гайхалтай өнгөрүүллээ манай үр хүүхэд ач , зээ нар минь эрүүл энх зөв хүмүүжин торниж байна. Миний том хүүгийн бие ч илааршлаа. Бага хүү маань удахгүй эрүүл саруул , эх орон , ээж , аав , хань ижил , үр хүүхэддээ ирэх болтугай.. Бадралын минь хүүхдүүд маш ухаалаг зовлон үзсэн хатууг туулсан мундаг хүүхдүүд байна.

Цаашдаа үргэлж нэг нэгэндээ түшиг тулгуур бол яваарай.. Думаа нудран Төмөрийг суулган : – Чи чинь юу яриад байгаа юм. Сүүлчийн захиас үг аятай … – Юу хэлэх боломж таарвал хэлж байх ёстой бид ямар мөнх биш Төмөр , Думааг тоосонч үгүй..гэрийнхэн Амгаланг эрүүл энх байгаад баяр хүргэн чухамдаа баяр гэвч зүгээр л ширээ тойрон сууцгаан хоол идэж байгаа нь л энэ билээ. Үүнээс хоёр хоногийн дараа Төмөр, Думаа хоёр нутаг буцав. Амгалан гэртээ очжээ.. Солонго нилээд их мөнгө Цэцэгээд үлдээсэн төдийгүй . Амгаланд өгөх мөнгө байсан нь ойлгомжтой. Амгалан тэр мөнгөөр нь хөл дээрээ босно гэж зориглон захад лангуу авахаар хөөцөлдөж эхлэв. Хэдий эмчилгээтэй байгаа ч зүгээр суухгүй хэмээн өнөөл зөрүүд зангаа гаргана. Цэцэгээ ахдаа санаа зовох зүйлгүй болсон тул одоо л амьдрал нүдэнд нь гоёмсог байшин мэт харагдаж байлаа.. Нэгэн орой Энхриймаа маш сайхан гарын хоолоо хийжээ.. Цэцэгээ ямар баярт үйл явдал юм бол доо гайхан Золоогоос асуугаад мэдсэнгүй . хамгийн сонин нь хоёр хүн суух л ширээ засжээ. Хүүхдүүд дээш гарцгаан Энрий , Цэцэгээ хоёр л сууцгаана. Цэцэгээ өлсөж байсанг хэлэхүү? Шууд л идэж эхлэв. Энхрий инээмсэглэн суун бараг идсэнгүй.Цэцэгээ хоолоо идэх зуур – Ингэхэд ямар үйл явдал болоов. Энхцэцэг хаана байгаан – Аавтайгаа явсаан хадамууд санаад байна гээд ..

– Өө тийм үү? Энхриймаа хөргөгчнөөсөө дарс гарган хундагалав. Цэцэгээ бас л гайхан – Миний найз өнөөдөр яаагаа вэ? Надад хэлэх юм байгаа юм уу? – Байгаа найз нь байгаа.. алив нэг тогтоочихьё .. ойрд хоёулаа ингэж суугаагүй уугаач үгүй юм байна.. – Өө тэгье баярлалаа одоо хэл хэл найз нь сонсож байна.. Энхриймаа хундагатай дарсаа уугаад : – Би байна аа.. Бүрнээтэй гэрлэхээр болсон – Сайн байна .. манай Бүрнээ маш өөрчлөгдсөн шүү. – Би маргааш Бүрнээгийн шинэ байр руу нүүнэ. Бүрнээч ажилаа хаяад наашаа гүйгээд байх юм. Хадам аав ирж уулзсан ажил ихтэй чухал ажил хариуцуулж байгаа охин дээрээ очно гээд ам таглаад байх юм. Бүрнээ их өөрчлөгдсөөн одоо ажилдаа анхаарах хэрэгтэй байна. Та хоёр хамт байгаач ..

– Тэгээ миний найз угаасаа хэзээ нэг өдөр явах л байсан энэ ямар хамаатай юм. Надаас арай зөвшөөрөл … – Үгүй дээ .. Чамдаа баярлалаа.. гэж чин зүрхнээсээ хэлэхийг хүссэн юм. Би чамтай танилцсан мөчөөс л миний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн тэр үед би ямар нүгэл хийх гэж байсныг чи мэднэ дээ. Найз нь үнэхээр явмааргүй санагдаад байх шиг үнэхээр хэцүү байна. Би та нартаа хайртай би санаад байвал яах юм. – За жаахан хүүхэд биш дээ. та хоёр хэзээл бол хэзээ ирчихнэ.. ямар сүртэй юм ярьдаг юм бэ? – Надад тийм биш байна . зүрх сэтгэл минь энд шүү дээ. чи минь үнэхээр сайн найз үнэхээр сайн бүсгүй …Баярхүү ирсэн сураг дуулсан битгий түлхээрэй .. сайн залуу шүү.. одоо миний найз жаахан бод би ингээд хүний хүн болоод явлаа.. цаашдаа охид чинь хүний хүн болоод явна.

Хүү чинь гэр бүл байгуулаад гараад явчихна. Миний найз ганцаараа үлдэнэ шүү.. би чамайг маш их хайрладаг чиний хайрыг танай бурхан болоочийг ч хүндэлдэг харин бодит байдал руугаа хараарай чи минь ухаантай даа найзынх нь хүсэх зүйл л энэ байна.. Цэцэгээ дарснаас шуналтай уун согтжээ. Хоёул бараг 2 дарсны бөглөө мултлан эмэгтэйчүүд л хойно уйлж, дуулан нэгэн шөнө өнгөрчээ. Маргааш амралтын өдөр байлаа. Бүрнээ өнөөдөр Энхриймаа нүүх тул өглөө эртлэн иржээ.Харин Энхриймаа бөөлжин хэвтэнэ . Цэцэгээ ч том өрөөнийхөө диван дээр тас үсэрчээ..

Бүрнээ гэрт орж ирээд … – Өө хөөрхий энд юу болоо вэ? Та хоёр чинь харин овоо уучихдаг юм биш үү? Энхрий чи минь яаж байна бие чинь шартчихсан юмуу? Пөөх ямар муухай үнэртэй юм бэ? алив наад үс гэзэгээ заваарсан юм бэ? Бүрнээ , Энхриймааг халамжлан муухай бөөлжисийг нь арчин бас бантан хийхээр мах хөшиглөнө. Бүрнээ дээшээ давхар руу алхсан аа.. – Золоо миний дүү байна уу? бантангийн гурил багсраад орхио .. – Байна аа.. за агаа одоохон .. Цэцэгээ нүдээ нээн гар нүүрээ босч угаав. Золоо гурил бантагнаад гадаа хаалга тогших чимээнээ р гарав. Цэцэгээ ундаа уун арай дээрдээд зурагт асаан суун .. – Бүрнээ чамд итгэж байгаа шүү чи ойлгож байгаа биз.. – Тиймээ мэдээж итгэж болно оо. Бид сайхан амьдрах болно оо.

Чамд баярлалаа хамгийн эгзэгтэй үед чи маш их боломж өгч Энхрийд хэлж байсан шүү дээ. баярлалаа.. – Нэг л сүрхий баярласан хүмүүс л байх юм. Сайхан амьдарч байвал баярлалааг чинь хүлээн авна аа. – Чи ч гэсэн дээ алийн болгон ганцаараа байх юм бэ? – Би хүнтэй суухгүй ээ.. Гаднаас Зоригт орж ирэн.. за сайн байцгаана уу? Танайхаас юун архины үнэр үнэртээд унав. Бүрнээ ах өчигдөр уугаа юу?? – За үгүй чишш .. хоёр эмэгтэй маань л дарс уусан бололтой. Би тэглээч машинтай явж байгаа биздээ. – Нээрээ тийм байсан шдээ. ингэхэд нэг нь хэний машин юм. – Ямар машин би аавын том тэрэгтэй явааш дээ. – Үгүй ээ дахиад нэг машин байна .. жипээ нэр нь орж ирдэггүй.. – Манай гадаа юу ? – Тиймээ… Золоо гаднаас орж ирээд Цэцэгээг дуудан гарав. Цэцэгээ юу болсоныг асуувал – Эгээ нөгөө эгчийн яриад байдаг даа таныг цаашлуулаад байдаг ахын нэр хэн билээ. – Баярхүү юу ? –

Тиймээ урд гэрт байгаа би оруулчихсан юмаа та орж уулзаарай. – Үгүй ээ намайг байхгүй гэж … – Хэрэв тэр хүн ирвэл заавал уулзуулаарай гэж эгч хэлсэн юм аа.. Золоо чангаар өө Цэцэгээ эгч гэр хүн ирчихээд хүлээгээд байхад чинь алив ор ор.. Цэцэгээ яах ч аргагүй орхоор болов. Царай гэж авах юмгүй шарчихсан байгаадаа маш их ичиж байв. Баярхүү босон мэндлээд Золоо цай хийж өгч идээ ойртуулсан байх ба Баярхүү цайг ууж дусчээ..

Цэцэгээ удаан ийм байдалтай харагдахыг хүссэнгүй. – Чи ямар тэнэг юм бэ? би чамд ойлгомжтой хэлээд байгаа юм биш үү? Би хүнтэй суухгүй . чи тэгээд хамаг ажил төрөлөө хаяад ирчихэж байгаа юм уу? юунд найдаж ирсэн юм. Би чамд зөндөө хэлсэн – Тиймээ би бүгдийг хаяад ирсэн надад найдаж итгэсэн зүйл байхгүй ээ. Би зүгээр л харамсмааргүй байна.. би чам дээр очихгүй насан туршдаа тэнд харамсаж амьдармааргүй байна. Чи намайг хүлээн зөвшөөрөх хүртэл би хүлээж чадна аа. Магадгүй шантарж болох тэхдээ би шантрахгүй байх гэхээс өөрөө ч айж байна. Би өөрийгөө захирч чадахгүйгээр чамд хайртай.. Би ойлгосоон … чи намайг магадгүй хайрлахгүй байх хайрлахгүй байсанч надад хамаагүй.. Цэцэгээ хацар дээр нь шууд тас хийтэл алгадаад чи ямар арчаагүй юм бэ? ганц хүүхнээс болж бүхэл бүтэн амьдарлаа баллах гэж би чамайг арай ийм гэж бодсонгүй… – Үгүй ээ эсрэгээрээ бүхэл бүтэн амьдралруугаа ирсэн юм. Харин амьдарлаа баллах шахажээ би..

Цэцэгээ уурлан дахин алгадаад чи намайг яагаад зовоогоод байгаа юм чи алга болоод өгөөч миний зүрхийг тайван байлгаад өг чанга хэлэн нулимсаа урсгав. Баярхүү тэврэн – би чамд хайртай одоо би хажуунаас чинь холдохгүй ээ уучлаарай .. Энэ өдрөөс хойш Баярхүү ч , Цэцэгээгийнхээр орж гардаг болжээ. Үнэндээ Энхриймаагийн хэлсэн үг яах аргагүй үнэн байсан ба Цэцэгээ ч бодит байдалтай эвлэрэх цаг болсон гэдгийг ухаарсан юм.Хэрэв хүнтэй суувал Баярхүүг сонгох нь ер нь ойлгомжтой байсан билээ.. Цэцэгээ ч Баярхүүг сонгон гэр бүл болцгоон нэг охинтой болон аж төрөн амьдарч эхэлжээ.. харин хурим найрыг Цэцэгээ зөвшөөрөөгүй тул Баярхүүч тааллаар нь болгосон юм… Төгсөв Зохиолыг бичсэн : Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *