
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 50 – р хэсэг Цэцэгээгийн аав Төмөр хашааны дунд хураалгаатай модон дээр суун тамхи нэрнэ. Бадрал хөгшинд хань болон өөрөө татах нь бага бараг татадгүйч хажууд нь суун юм ярин байгаа бололтой харагдана. Бүрнээ ажлынхаа компанийн микер автобустай иржээ.. мэдээж Энхриймаа түүнийг эрт ирхийг даалгасан нь ойлгомжтой.. Цэцэгээ болон гэрийнхэн гарч ирэн микерт сууцгаана. Дэлгэржаргал аав руугаа харан … – Аав явцгааяа та чинь утаанд муухай тамхиар яахнав дээ.. Төмөр толгой дохин машинруу алхана. Микерт яг гэрийнхэн суусан бөгөөд Энхриймаа тэднийг ирэхэд нь хоол хийж бэлдхээр үлдэв. Энэ удаа хүүхдүүд бүгд цуг явж байгаа юмсанж.. 3 – р сургууль ойртох үед Цэцэгээ түр зогсож бай гээд хаалга онгойлговол Дэлгэрбаярын эхнэр Оюун охин Анутайгаа ирсэн хүлээж байжээ..

Думаа хөгшин уулга алдан ам нээн : – Хүүе ээ тэнгэр шиг гэдэстэй болсон бэрийг минь яах нь вэ? .. алив Төмөөр наанаасаа буу охиныг суулга.. – Зүгээрээ ээж та нар минь сайн явцгааж ирсэн үү? Аавын бие сайн уу ? Төмөр урд суудлаас буун Оюуны хацар дээр үнсээд өөрийнхөө суудалд суулгаад эвий минь өвөл хальтаргаа гулгаа ихтэй байхад ингэж явж болдог юм уу? – Ану маань та хэдтэй уулзана . өвөө , эмээгээ ойрд харсангүй гээд байхаар нь тэглээч ирэлгүй яахав дээ.. – Манай худууд сайн биз дээ.. Ану руу харсанаа.. та нар хүний нэр бүтэн дуудаж байгаач Анхнямыг маань Ану л гээд байх юм. Одоо нэрээр нь бүтэн дуудаж бай хүүхдийн нэр … ивий минь яасан ч адилхан юм бэ дээ. манай Дэлгэрбаяр багадаа ийм хүү байсан юм.
Гэзэгээ ургуулчихсан сүүлд хойно даахинд нь хүрсэн юмдаг охин гэж улс эндүүрээд л өөрөө их дургүй ээ хэхэ… миний охины ажил сайн биз дээ.. аав нь сайн сайн над шиг эрүүл энх хүн алга Дэлгэрбаяртайгаа ойрд яриагүй л байна хүү минь юу хийж явдаг юм бол доо.. Одоо яривал бушуу ир гээрэй хэрэггүй юм байна. Амьд хүмүүс болоод л байна биз.. Ахыгаа харж байгаа биз хөөрхий минь их махруу хүн л дээ.Биеэ мэдэхгүй ажиллаад өвчин олоод ирж шдээ. Дэлгэрийг ирүүлэх минь …- Аав , ээж сайн та хоёрыг явахаасаа өмнө заавал ирээрэй гээд л байна лээ шүү.. Дэлгэрийг ир гэж би ч хэлээд цухуйлгаад л байгаа .. өөрөө хэл ус сурсан гайгүй хөнгөхөн ажилд орсон тэндээ жаахан байх бодолтой байгаа би Амгалан ахаар далимдуулаад ир гэсэн чинь…. ах харин Дэлгэрийг санаа зоволтгүй би ямар үхэх гэж байгаа юмуу?
Сайхан ажилд орчихоод хаях нь уу ? гээд загнаад болиулчихсан байна лээ.. – Амгаланч мөн л дөө.. Миний хоёр хүү хоёулаа ажлаас хойш суухгүй дээ.. ер нь сайн чанар шүү.. ээ дээ хүүхдүүд минь сурах боломж байдаг юм бол алдаж болдоггүй юм шүү.. Миний охин хамаагүй битгий хадуур яв одоо дөхөж байгаа биз дээ. – Тиймээ аав… Цэцэгээ эгчийн ажил сайн биз дээ. Дээгий маань бас ирсэн юм уу? манайхан бүгд цуглажээ… Ийн халуун гэр бүлийнхэн цугларан халуун дотно үгс ярилцан явсаар эмнэлэгт ирлээ. Эмнэлэгт орвол Урнаа бас Урнаагийн аав, ээж нь ирсэн байв. Төмөр худтайгаа хөөрөг зөрүүлэн тамхилаад сонин хачин ярилцан хүлээлгийн үүдэнд сууцгаав. Думаа мөн эмэгтэй худтайгаа удаан уулзаагүй учир ярих зүйл мундахгүй..

Урнаа , Цэцэгээ, Дээгий гурав Амгалан дээр очин урам зориг өгөн дэмжинэ. Цэцэгээ …зөөлнөөр : аав , ээж одоо ирнэ . Хагалгаанд орохоосоо өмнө уулзахгүй юм уу? гэж асуухад – Хагалгаанаас гараад уулзья та нар бүр сүр бадраачих юм. Би яавал гэж зүгээр л хагалгаа гээд байхад л хадам аав бас сая ирээд хийморийн сан сүсэг бишрэл яриад л байсан .ээж ирэх юм бол уйлж нтр бөөн юм болгоод хүмүүс үймүүлчихнэ…за за хагалгаандаа орьё .. эмчээ цаг болсон байна… Амгалан инээмсэглэн Урнаа руу нүдээ ирмээд хагалгааны өрөөнд оров. Цэцэгээ амандаа бувтнан манай ах нээрээ сонин хүн шүү. Бүр тийм ойлгомжгүй марзан..
– Урнаа инээн : угаасаа л ийм хүн анх танилцахдаа надруу ирмээд л би бүр инээд хүрээд ямар нүүрний баясгалантай залуу вэ гэж бодоод бүр тэр нь санаанаас гардаггүй байж билээ.. миний хань зүгээр дээ гараад ирнэ ээ. Зөнтэй хүн шдээ ах чинь.. Хагалгаанд ороод 40 минут өнгөрлөө.. худууд дээш гарч ирэн Цэцэгээ болон хүүхдүүдтэйгээ нэгдэн сууцгаав. Хүүхдүүд юу болж байгааг мэдэж байгаа тул бүгд зөвхөн хаалга руу чимээ чагнан огт үймэлдэхгүй сууцгаана. Урнаа нэг босон нэг суугаад л их л тогтворгүй байгаа нь илхэн … хагалгаа эхлээд 2 цаг болход Урнаагийн царай түгшүүртэй болон хувирч Цэцэгээд шивнэн.. – уул нь удахгүй 1 цаг гаран л болно гэсэн бараг 20-30 минут хэтэрчихлээ .. – харин тиймээ би бас цаг хараад л байна. Бурхан минь гайгүй байгаа даа ах минь … Урнаагийн аав их сүсэгтэй хүн тул амандаа маань мэгзэм уншин эрхээ эргүүлнэ. Нилээд удсаны дараа эмч гарч ирэв.. Урнаа , Цэцэгээ хоёр бараг гүйх шахам очив. Эмч нүүрний хаалтаа / маск/ тайлан хөлсөө шувтарсан аа.. – хөнгөхөн хагалгаа гэж бодож байсанч хагалгааны дунд жаахан асуудал гараад цагаасаа удчихлаа..
Хагалгаа амжилттай болсоон сахих хүн нь үлдээд бусад нь явцгааж болно оо.. одоо гам сайн хийх хэрэгтэй . эмчилгээгээ үргэлжлүүнэ шдээ. одоо айх аюулгүй ээ .. – Урнаа эмчийн гараас атган : баярлалаа эмчээ баярлалаа.. нулимсаа дуслуулан хэлнэ. – Зүгээр дээ бидний ажил шүү дээ за тэгэхээр та бүхэн доошоо буугаарай . сахиур нь л үлдэнэ шүү ..Эмч хурдан алхсаар яваад өгөв. Урнаа хүүхдүүдээ тэврэн баярлана. Цэцэгээ , Дээгийг тэврэн Төмөр , Думаа хоёр инээмсэглэн нүдэнд нь үл ялиг болор гялалзана. Худууд болох Урнаагийн аав , ээж нар Төмөр, Думаа хоёрыг авч явахаар болж нэгэн орой аяга цай хуваан ууцгаан буу халж хонохоор болов. Думаа ихэд баярласан бололтой .. Цэцэгээг дуудан …

– Хүүе алтан гарт эмчид хоосон байж болохгүй шүү.. бид хоёрын авчирсан нэг хонийг өгчих шөл хийгээд ууг бас цагаан идээ эсвэл ээж нь өгөх үү? – Цэцэгээ инээн : тэгэлгүй яах вэ? Охин нь зохицуулчихна аа. Юун хөөрхийм дээ та чинь.. – Буянаа нэм гэж “аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэдэг юм мартаж болохгүй шүү. Ёстой болохгүй …Урнаа сахиур болон үлдээд бусад нь гэр гэрийн зүг явцгаав. Худ урагууд харин дөрөвүүл өөр тийш явцгаав. Цэцэгээ болон хүүхдүүд энэ удаа дуулцгаан инээд хөөртэй баяр цэнгэлтэй явцгаана. Гэрийнхэн гэрт ирхэд Энхриймаа ширээ зассан хоол хийсэн байх ба Баярмаа , Гансүх хоёр сууж байх нь тэр..Хүүхдүүд хоол ундаа авцгаан дээд давхартаа тусдаа ширээ засна гэж хоорондоо ярьснаараа яваад өгөв. Энхриймаа ..Бүрнээ болон охинтойгоо өрөөндөө оров. Цэцэгээ , Дээгий хоёр л үлдэв… Баярмаа шууд уйлан … Цэцэгээг ирж тэврэв..
Цэцэгээ гайхан юу болсоныг асуун мөн тэврэв.. Баярмаа уйлж байснаа… – Эгч минь танд баярлалаа.. Байгаль эгчээс сонссоон та ямар мундаг хүн бэ? би Байгаль эгчийг таниагүй маш их өөрчлөгдсөн байна лээ. Би таныг ахыг өнгөрхөд л удахгүй худлаа алга болно доо. Хүнтэй суучихна биз . хэдэн малыг нь авах гээд аав, ээжтэй ойртоод байна гэж бодож явсан .. бүр хүүхдийг чинь хүртэл авах гээд шүүхэд материалаа өгсөн байсан .. эгч минь дүүгээ уучлаарай.. – Чи чинь юу ярина вэ? Өнгөрсөн юм. Алив миний дүү суу .. би та хоёрыг хараад ямар их баярлаж байна гээч Гансүх маань ухаантай сайн залуу… Залуу насанд андуу , эндүү нэгнээ бодох байх л асуудал би ч тэгж бодогдуулж байсан байж ч болох шүү дээ. аавын бие сайн уу? хүү минь ямархуу байна.. – Сайн , сайн аав сайн байгаа.. Гансүх бид хоёр байраа солиод танайхтай ойртоод 4 – р дэлгүүр дээр ирсэн. Аав тэгж тушаасаан эгчтэйгээ ойр бай. Ахынхаа хүүхдүүдийг ч харж хандаж яв. Ээж чинь дээрээс хараад баярлана гэсэн одоо дүүгээ яасанч байсан танд би гомдохгүй ээ.. Цэцэгээ гал тогоо орж халуун савтай цай авах зуур нулимсаа унагаад гялс арчаад буцаад инээмсэглэн.. – Сайн байна .. ойрхон ирсэн чинь тун сайн.. – Бид хоёр хүүхэд өргөж авах гэж байгаа.. Гансүхийн авга ахынх нь нэг охин оюутан юм байна.
Саяхан амаржсан сургуулиас нь гадаад явах оюутнуудын тоонд нэр нь орчихсон юм гэнэ. Тэглээч ахдаа төрөл садан дундаасаа болохоор тэр охин зөвшөөрсөн тэхдээ л хэцүү юм . хөөрхий охиноо хараад л уйлаад байх юм. – Тэгэлгүй яахав дээ . эх хүн бүр тэгнэ шүү дээ. Би нээрээ чамайг нэг хүн дээр очуулна аа маш сайн бариа засалч юм гэсэн Гансүх та хоёр хоёулаа очоорой.. манай хуучин байсан хашааний хөгшин тэдний нутгийн хүн гэнэ лээ. – За дараа больё эгчээ .. за бид хоёр явлаа. Ингэхэд та нар яасан олуулаа болоо вэ? – Аан хөдөөнөөс аав , ээж ирээд энэ манай бага дүүшдээ чи мэднэ биздээ. Дээгий мөн биздээ. Яасан хөөрхөн болоов дээ. хаана байгаа вэ? Бүр таараагүй 10 жил бараг болсон байх аа.. – Дээгий инээмсэглэн : чи харин танигдахгүй болжээ .. тийм найрнаас хойш уулзаагүй шүү дээ .. Баярмаа , идэш заавал өгөөрэй гэж Байгал эгч хэлсээн нээрээ Баянмөнх халуураад одоо гайгүй болсон гэсээн хичээл нь амрахаар би яваад аваад ирнэ та битгий санаа зовоорой.. дүүгийнх нь утас хэвээрээ байгаа шүү эгээ .. гэж хэлээд гэрээс гаран машинд суув. Гансүх өнөөл зангаараа Цэцэгээд юм атгуулах гээд … эгч минь баярласан шүү .. дээр надад хэлж байсан Баясгалан ах яг тань шиг л хэлэх байсан харин бүр хатуу хэлэх байсан .. Би нөгөө юу энд нэг хэдэн … – За яах вэ? Миний дүү дараа больё та нар шинэ байранд орсон гээ биздээ.. өөрсдөө хэрэглээ миний дүү нар … та хоёр эргээд нийлсэн чинь миний сэтгэл тайвшираад бүр сэтгэл хөдлөөд байна .. баярлалаа дүү нар минь .. Гансүх машиндаа суун хөдөлцгөөв. Цэцэгээ үнэхээр сэтгэл нь хөдөлсөн билээ. Энэ өдрөөс хойш 10 хоногийн дараа Амгалан тэнхэрч эмнэлэгээс гаран Цэцэгээгийнд иржээ. Түүнийг гадуур байж эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн юмсанж.. Хард Билгүүн Үргэлжлэл бий
