
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 49- р хэсэг… Солонго , Цэцэгээгийнд ирэн хүүхдүүдтэй мэндлэн үнсээд .. Манай Баярцэцэг яасан том болоо вэ? Баянжаргал мөн үү? Би ч нэрнээс нь цааш мэдэхгүй ер хараагүй шүү дээ. Яасан хөөрхөн охин бэ? Баянмөнх хаана байгаан … – Хөдөө хадам аав дээр байгаа.. ханьтай тэндээ сургуульд орсон .Өвөөгийн хүү болсоон ..- Өө тийшдээ .. Жаргалмаа эгч минь яагаад явчихав даа. Дуулсаа харамсалтай уул нь залуухан л хүн дээ… Гаднаас Бүрнээ түлээний мод тэврэсээр орж ирэв. Солонго , Бүрнээ рүү их сүрхий харан ажиглана. Цэцэгээ .. Миний төрсөн эгч хөдөөнөөс ирээдээ .. Энхцэцэг хаана байгаан .. – Өө тиймүү ? та сайн байна уу? сайн явж ирэв үү? Энхцэцэг аавтай урд гэрт байгаа.. Бүрнээг гархад Солонго, Цэцэгээ рүү сүрхий лавлан харвал… – Энхриймаагийн нөхөр байгаа юм аа. Та чинь юун сүрхий хүн хардаг юм. Ичих зовох юм байхгүй сонин хүн шүү..

– Аан зөв зөв.. энэ том охин чинь Энхриймаагийн дүү охин нь уу?- Тиймээ бид хэд ингээд л нэг хашаанд амьдраад байна даа.. Энхрий бид хоёр оройтож ирдэг болохоор голдуу Золоо, Баярцэцэг хоёр маань л хоол хийнэ шүү дээ. – Ямар мундаг юм бэ? хмм сүрхий юм аа..Солонго , Цэцэгдэлгэр хоёр энэ шөнө удаан уулзаагүй тул нэг вино задлангаа хамаг юмаа ярилцан нулимс гаргах үедээч бие биенээсээ нуусангүй. Өглөө болж Солонго , Цэгмидээр газарчлуулан эмнэлэгт ирэв. Солонго, Цэгмид хоёр Амгалангийн өрөөнд орход тэрээр сонин уншсан шигээ сууж байх нь тэр Амгалан ,Солонго руу харан ..- За сайн явж ирэв үү? Ээж орж ирлээ гэж харлаа ямар адилхан харагдаж байна аа. Аав , ээж минь сайн биз дээ. Танайхан сайн.. өө миний хүү эгчтэйгээ ирсэн юм уу? – Сайн сайн ээж л нойр нь хулжаад … нэг дуулчихаараа ямар билээ дээ. Цэцэгээ ажилтай гээд Цэгмид маань л газарчилж явна. Би чинь хөдөөний хүн шүү дээ. Чи чинь яасан харгис золиг вэ? Хүүхэд алах шахсан байх юм. Тархи толгой руу нь цохиж яаж болох вэ дээ? Аавын суран бүсийг мартаа юу хүн чинь хүүхдээ зэмлэж гар хүрэхдээ ч хайрлаж байдаг юм ш дээ. – Харин тиймээ чи чинь холоос ирээд загнах нь уу? өвчтэй хүнийг /инээмсэглэн/ ээжид битгий хэл гээд байхад Урнаа хэлчихсэн байна лээ..

– Урнаа одоо ирнэ .. Миний хүү хичээлдээ яв даа. Ээж нь ирэхээр эгч нь цуг явчихана биз.. Цэгмид ч гараад явав. Амгалан хүүгээ үнсээд эргэлтийн алим чихэр боовноос цүнхэнд нь хийхээ ч мартсангүй.. Солонго , Амгалан хоёр ярилцаж суух хооронд Урнаа орж ирэв. Хоол цай авчирчаад Солонготой мэндлэн мөн л удаан уулзаагүй тул ярих зүйл мундахгүй.Солонго 16 настай мал дээр гарч хүний эхнэр болсон бөгөөд тэднийх тов хийсэн малтай болсон билээ.. зөвхөн бог мал нь л 1000 даван тоологддог юмсанж.. Жаахан бүдүүн баарагдуу хүн харагдавч цаанаа маш ухаалаг барагийн юман дээр орж ирж хошуу нэмдэггүй. Мэдэгдэхгүйгээр дүү нараа дэмжиж туслаж байдаг хүн юм. Солонго , Урнаа , Амгалан хоёрт хандан …
– Та хоёр алийн болгон айлын хашаанд байх вэ? Амгалан минь эрүүл мэнд хамгийн чухал шүү. Би та хоёрт нэг удаа л том тус хүргэе. Хүүхдүүд маань оюутан болход харин харж хандаарай.. – Амгалан цааргалан.. яах вэ? болно биз дээ. – Чи ч тэгнэ л дээ. Нэрэлхүү золиг шүү. Та нар байраа авна уу? байшингаа барина уу? өөрсдөө мэднэ биз.. сэтгэл санаагаа тайван байлгаж хагалгаандаа ор.. эмчилгээгээч сайн хийлгэ.. Бид чинь төрсөн нэг эхээс унасан нэг гэрт өссөн хүмүүс биз дээ. Нэг нэгнээ насан туршдаа харж хандаж явах улс төрснөөсөө битгий нэрлэхэж бай..
Хөдөө мал дээр байгаа хүмүүст ямар мөнгө их чухал хэрэг болоод байх биш … би маргааш буцна.. аав , ээж ирэх болхоор би зөрж очиж хэдэн малыг нь харахгүй бол болохгүй.. Амгалан , Солонго руу харан .. түүний гарыг атгахад эвэршсэн хатуу байх ба халуунд халж, хүйтэнд хөрж амьдарлын төлөө жинхэнэ хөдөлмөрөөрөө хөдөө нар салхинд гандан залуу насаа хээрийн салхинд хийсгэчихсэн нас нь хэдий 40 дөнгөж гарч байгаа ч ижийнхээ үе мэд үрчлээтсэн байхыг хараад өрөвдөх мөн хайрлах зэрэгцэнэ.. – Баярлалаа санаа тавьсан маш их баярлалаа. Чиний хэлсэн энэ үг л надад хангалттай.. төрсөнөө гэлгүй яахав. Харин мөнгө төгрөг бол дараа больё.. би угаасаа хэрэг болвол чамд хэлье .. Солонго эмнэлэгээс гаран Урнаатай хамт Цэцэгээгийнх рүү явцгаав.Цэцэгээ ажил дээрээ иржээ . өрөөндөө суух ба утсаа аван Байгаль руу залгав. – Байна уу? – Байна байна за сайн байна уу? та хаана байна.

– Би төв дээр байна аа. Баянмөнх хоёр хоног халуураад ханиад хүрчээ.. одоо харин халуун нь буусан эмнэлэгт ирж тариа тариулж гайгүй боллоо.. – Тийм үү? Ивий минь ,үр минь би ойрд ажил ихтэй Амгалан ах хагалгаанд орох гээд ярьж чадсангүй ээ. Залгахаар холбогдохгүй юм та нарын утас.. аав сайн биз дээ. – Өө тийм үү ? Амгаа зүгээр үү? Яаагаа вэ? Сүлжээ унаад байхгүй юу? Аав сайн , сайн Баярмаа ирээд явсан өнөөдөр орой очих байх идэшний жаахан юм явуулсан чамд хүргээд өгнө гэсэн шүү.. Амгаа яасан гэнэ ээ. Бие нь ..
– Яах нь вэ дээ. хэлэхгүй бид идэш , ууштай байгаа манайхан хөдөөнөөс ирцгээж байгаа. Ахын хагалгаа гайгүй гэсээн нэг их айхтар юм бишээ зүгээр.. Хүү минь харин бие нь яаж байна . ивий минь гэж .. ойрдоо их санаад нойр хулжаад байсан юм аа. .. – Эмнэлэг бараадчихсан зүгээр, зүгээр орой залгаарай би ойрхон байж байя… одоо захиргаагаар ажлаа амжуулж явна аа.Цэцэгээ хүүгээ санан түүнийг халуурч өвдсөнг сонсоод зүрх нь түг түг цохилон өрөвдөн дээр нь санаа зовиноно.. Ажлын цагч дуусч харих замдаа Энхрий , Цэцэгээ хоёр Соёлоогийн хэвтэж буй эмнэлэгт орцгоов. Соёлоо ихэд цовоо гарч ирэн уулзан Цэцэгээ рүү инээмсэглэн.. – Яах нь вэ дээ. таныг ажил ихтэй байгаа гэж дуулсан. Би зүгээрээ …- Ирэлгүй яахав? Миний дүү хурдан тэнхрээд ажилдаа буцаж орно биздээ.. – Тэгэлгүй яахав би удахгүй эргэж ажилдаа орно оо.
Бие маань маш дээрдсэн эмчилгээч сайн байгаа.. Цаанаас ханиалгасаар тортой халуун сав цай хоол барьсан хөгшин алхасаар ирэв. Соёлоогийн нүдэнд гэрэл цацрах шиг болон … эмээ таныг ирээд яахав гээд байхад орой болгон л наашаа алхах юм ядарчихна шдээ. би зүгээр гээд байхад.. – Эргэлгүй яахав.. алтан гадас од шиг ганц охиноо харахгүй бол нойр хүрэхгүй шүү дээ. – Та сонинш дээ . өдөр өвөөг бас нааш нь битгий явуулаад бай . энэ хувийн эмнэлэг хоол цай өгдөг юм шүү дээ.. – Олон хүний хоол амт шимт юу байхав дээ. өвөө чинь ямар хүн билээдээ. Сая хүртэл цуг ирэх гээд …- Эмээ танилц манай эрхлэгч Цэцэгээ эгч, манай ажлын аниа Энхриймаа эгээ… Хөгшин их л өндөр дуу гарган .. өө тийм үү? Цэцэгээ, Энхрий гээд эгч нар гэж их сонссоон? Алив наашаа үнсье эгч нь .. ачтай буянтай улс гялааж байгаа.. хөгшин бид хоёр баярлаад баршгүй.. энэ үнэтэй эмнэлэгт хэвтүүлээд охинд минь анхаарч байгаа д маш их баярлалаа. Үйлс нь дэлгэрч яваг… – Цэцэгээ инээн… зүгээр дээ эмээ манай ажлын хамт олныл хүч сэтгэл шүү дээ. манай Соёлоо маш ажилсаг хөөрхөн ааштай мундаг охин байхгүй юу? Манай ажлынхан бүгд өхөөрддөг юм шдээ. – Хөөрхий минь бид хоёрт байгаа ганц эрдэнэ өтөл насны минь утга учир байгаа юм ..Эмгэн нулимсаа унагахад Соёлоо эмээгээ тэврэн мөн уйлав.. Цэцэгээ , Энхрий хоёр эмгэн , охин хоёрыг аргадаад Эмээг гэртээ харих автобусанд суулгаад гэррүүгээ явцгаав. Энхрий , Цэцэгээгээс…. – Эмээ өөр хүүхэдгүй юм байхдаа… сая ямар өрөвдмөөр байваа.. би бүр уйлчих гээд..
– Тиймээ байхгүй.. нэг хүү , нэг охинтой байсан юм билээ.. Хүү нь аль эрт бурхан болсон гэсэн харин Соёлоогийн Аав, ээж хоёр авто ослоор өөд болсон юм билээ. Аргагүй дээ ганц охин үрдээ хамаг бүхнээ зориулахаас яахав. – Ямар өрөвдмөөр юм бэ дээ.. хөөрхий минь гэж муу Соёлоогоо өрөвдчихлөө… Цэцэгээ юу ч дугарахгүй бодлогоширон явна.. Энхриймаа ч гүн бодолд автжээ.. Өдөр хоног өнгөрсөөр Солонго ч хөдөө явж Цэцэгээгийн аав , ээж мөн дүү Дэлгэржаргал нар ирцгээн хөл ихтэй байх ба Амгалангийн хагалгааны өдөр өглөө эртлэн босгоон эмнэлэг рүү бүгд явахаар зэхэн бужигналдана.. Хард Билгүүн Үргэлжлэл бий
