Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 48 –р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 48 –р хэсэг

2 секунд уншина
0
2
1,165

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 48 –р хэсэг Амгалангийн хагалгаа ойртсоор Цэцэгээгийн төрсөн эгч Солонго нь өнөөдөр ирж байгаа юмсанж. Цэцэгээгийнх хөлтэй байгаа дээр хөдөөнөөс аав , ээж , эгч дүүс нь ирэх болсонд хөл газар хүрэхгүй догдолсоор. Энхриймаа , Бүрнээ хоёрч ойр дотно болжээ. Тэгсэн хэдийч Энхрий , Бүрнээгийнд очихгүй зөрүүдэлсээр Цэцэгээтэй жаргал , зовлонгоо хуваалцан хэдий нь салж хагацхааргүй болсонг илтгэнэ.. Үд болох үед Цэцэгээгийн утас дугарлаа… – Байна уу? – Өө байна байна .. эгч нь хот орж явна . – Аан та ирчихсэн үү?

Би таныг тосно оо. Угаасаа Драгонд миний ажил байдаг юм шдээ.. – Аан за … Хэсэг хүлээгээд Солонго автобуснаас бууж байгаа харагдав. Цэцэгээ эгчрүүгээ хурдан алхсаар очин тэврэн авав. Солонго гэрийнхэнээсээ хамгийн хатуу бас сэтгэл хөдлөлөө ил гаргадгүйгээрээ ялгаатай билээ. Солонго , Цэцэгээгийн хацар дээр үнсэн ..

– Чи чинь уйлах гээд байгаа юм уу? багын л уйланхай золиг байсан яг хэвээрээ шүү. Хүүхдүүд сайн биздээ. Амгалан яаж байна бие нь сайн уу? танай ажил тэгээд хаана юм бэ дээ.. хотод сүүлд бараг 5 жилийн өмнө ирсэн байх шүү..өөр болжээ. Яасанч их машинтай юм бэ? дээ.. – Сайн сайн эгч манай ажил энүүхэнд … аав , ээж сайн биздээ..та ачаа бараа… байгаа юм уу? – Сайн , сайн Амгалан золиг өвдсөнийг дуулаад ээж шөнө нойр нь хулжаад сэтгэл нь зовоод байх шиг байна лээ..Жаахан ачаатай шүү хө…

Цэцэгээ утсаараа залган ажлынхаа зөөгч хүүхдүүдээс дуудан ачааг нь зөөлгөн ажилруугаа Солонгыг дагуулан оров.. Солонго жинхэнэ л хөдөөний монгол бүсгүй шиг харагдана . үстэй дээл, эсгий гутал, лоовуузан малгай духдаад ноосон ороолт ороожээ. Харин хуучний том шигтгээтэй алтан ээмэг зүүсэн нь түүнийг улам овортой харагдуулна.. Цэцэгээгийн ажлынхан Солонго руу их л сонжих нүд гүйлган харцгаана..Энхриймаа , Солонготой мэндлэн – Та сайн явж ирсэн үү? Намайг Энхриймаа гэдэг … – Сайн сайн байна уу? сайн явж ирлээ..

Чи нөгөө Энхриймаа байх нь дуулсаан аав ,ээж ярьж байсан. Миний дүүд их тустай дэмтэй байдаг сонсогдсон…- Юун тус байхав дээ. Дэм дэмэндээ болж л байна… Цэцэгээ өрөөндөө дагуулан ороод цай уух уу? кофе уухуу хэмээн инээмсэглэн асуухад Солонго… – Энэ чиний ажлын өрөө юу? Хаалган дээр эрхлэгч гэж бичсэн байсан одоо дарга нь гэсэн үг үү?- Цэцэгээ инээмсэглээд… үгүй дээ би чинь зөндөө олон даргатай.. энэ салбараа хариуцсан эрхлэгч байхгүй юу… – Аан зөв зөв. Цай ууя даа.. кофе чинь дэмий байхаа..

Цэцэгээ ,Энхриймаад хандан : миний найз миний захисан хоолыг тэгээд цай дөхүүлээд өгөөч … Эгч ,дүү хоёр олон жил уулзаагүй ойр зуурын юм ярилцсаар сууна. Цэцэгээ эгчидээ зориулж хоол хийлгэсэн бөгөөд Солонгод сонин байх болов уу? гэж бодон тахиа шаран солонгос маягаар ширээ заслаа.. Солонго олон тавагтай ногоо болоод яаж ингэж шардаг байна аа.. гэж гайхмаар махнаас амсаж үзэн мөн зарим ногоо хачир нь хоолой давах нь хэцүү зүйл болохыг ойлгон ярвайж харагдана.. түүнд үнэхээр сонин байгаа бололтой идэхээрээ идэн амтлан…

– Ёстой нөгөө солонгос кино шиг юм болох нь ээ.. баахан юм өрчихөөд л идээд байдаг тэр нь мөн үү? Энэ өвс ургамалыг нь бол чадахгүй юм байна. Кимчи нь яасан халуун золиг вэ дээ.. харин энэ тахианы мах чинь сонин юм. Чи хийж чадах уу? надад заагаад өгвөл ханьдаа нэг хийж өгч амтлуулах юмсан.. – Инээмсэглэн….. мөөн мөн солонгосчууд чинь хоолондоо их анхаардаг улсууд олон төрлийн гоё хоолтой орон юм шиг байна лээ.

Манайх яг солонгос хоол хийдэг газар биш бүр мэргэжилийн тогоочтой том ресторанууд бол өөр л дөө. Манай Энхриймаа л гоё хоол хийдэг юм та заалгаж болно шдээ.. – Нээрээ тэгье байз..Цэцэгээ ажлаасаа эрт тарахаар болон ачаатай тул такси дуудаад Энхриймаад ажилаа хариуцуулж үлдээнэ.. Энхриймаа , Цэцэгээд … – Нээрээ Соёлоогийн эмчилгээнд бид мөнгө хурааж байгаа 10 – 20 ч юмуу … – Өө тийн Соёлоогийн тухай ярилцах гээд мартчихсан явж байдаг алив нааш ирээ…Цэцэгээ , Энхриймаатай гадагш гарав. Энхриймаа … Соёлоо хүүхэд авахуулж байсан юм аа даа.. эмэгтэйчүүд талдаа..үрэвсэл болжээ.. эмчилгээ хийлгэхгүй орхичихсон юм байна залуу охин юугаа мэдхэв дээ. Энэ их аюултай цаашид хүүхэдтэй болох уу? үгүй юу гэж яригдах зүйл..

– Цэцэгээ хэсэг чимээгүй зогссоноо.. Тиймээ тийм зүйл болсон би л мэдэж байгаа.. харин тэр эмчилгээ хийлгэх тухайд би ёстой санаанд ороогүй юм байна. Тэгээд гайгүй гэнэ үү? Эмчтэй нь уулзсан уу? – Уулзсаан эмчилгээ нь жаахан мөнгө орно дүндээ гайгүй ээ харин хүндрүүлээд яваад байвал хавдар тусах аюултай юм гэнэ.яаж азаар эрт мэдэв гэж баярлаж байна. – Ашгүй дээ би тэгж байгаад нэг очноо. Амгалан ах гээд бүр бусад ажил бусад зүйлээ мартаад .. – Найз нь ойлгож байгаа би болгочихно оо .. Такси ч ирлээ . Эгчийгээ суулган такситай хотын төвөөр явцгаав. Цэцэгээ бодолд автан түрхэн зуур дуугаа хураан … нээрээ л би юу ч мэдэхгүй юм байна. Баясгалан бид хоёр хүүхэд шуухад авахуулж явсан биш..” Манай Баярмаа л бага насандаа дэггүйтэн хүүхэд авахуулж байсан нээрээ хүүхэд гаргахгүй байгаа нь арай хавдар .. би чинь юун нүгэлтэй юм бодчихвоо.. Баярмаатай ямарч байсан уулздаг хэрэг Хорлоо эгч хэлсэн дээ нэг бариач сайн сүрхий бариач хүн гээд Гансүхтэй ч уулзая.. Муу хүү минь юу хийж суудаг бол доо .. нялх юм..ойрд их санагалзаад байх юм муу юм болоогүй байгаа орой Байгаль эгч рүү залгая даа.”” Бодол болон явах зуур Солонго ихэд сониучирхан … – Хотын төв энэ хүүхнүүдийнх нь өмссөн зүүсэнг ээ.. даардаггүй юм байхдаа. Хөл нь хөлдлөө байна.

Яасан ч нимгэн, нойтон харагддаг юм бэ дээ.. малгай толгой ,өмсөхгүй толгойгоо дааруулаад … өвөл одоо тирко юу даа. Нарийхан шилбэтэй ганган хүүхнүүд л … – Эгч минь моод шүү дээ. Бид хоёр оюутны хотхон дээр явна. Жаахан охидуудын моод сургуулийнхаа хажууд дотуур байр нь байдаг болохоор ойрхон нэг их даарч бээрэхгүй. Тэглээч наад тирко нь маш дулаахан зузаан өвөлд зориулсан тирко байхгүй юу? – Өө тийм үү? Өмнөөс нь даарчих юм байна. Одоо ч яахав.. нас яваад ирэхээр өвчин эмгэг тусаад горыг нь амсах вий дээ .. моод гэж байна аа. – Та одоо нас чинь залуухан байхад аль хэдийн өтөлсөн хүн шиг байх юм. Эгчийгээ гоо сайханд оруулаад буцаана аа. Та сумын төв , аймаг орохдоо ч ингэж явж байгаа биз залуу хүн байж … – Тэр гоо сайхан ч яахав. Дулаан явбал 1000 лан гэж мэдэх үү? За тэр ч яахав Амгалангийн эмчилгээний төлбөр юу болж байна.. – Тэр үү? Цэцэгээ бүгдийг Солонгод ярин учир байдлаа танилцуулав. Солонго санаа алдангуй.. Хөөрхий минь тэгэлгүй яахав. Зовж олсон мөнгө нь болохоор их л харамсалтай байгаа биз угаасаа их зөрүүд хүн дээ.. ирээд сайхан амьдрана гэсэн зорилго нь уначихаар ямар л олиг байхав. Эгч нь ойлголоо…. хүүе танайх чинь ямар хол юм бэ?- Харин тиймээ одоохон ирлээ.. Хард Билгүүн үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *