Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 47 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 47 – р хэсэг

15 секунд уншина
0
0
701

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 47 – р хэсэг Маргааш нь Цэцэгээ өнөө Бадралын өгсөн мөнгийг цүнхэндээ хийгээд эмнэлэг оров. Амгалан ихэд ууртай байх ба Урнааг загнасан бололтой Урнаа ихэд гэмшингүй харагдав. Цэцэгээ хоолойгоо засан :- Ах минь юунд бухимдаав дээ. Яагаад уурлаад хөмсөгөө атируулчихаав.- Урнаа л байхгүй юу уур хүргээд хүний хамаг мөнгө тушаачихсан байх юм. Дээр нь аав , ижий хоёрт хагалгаанд орох гэж байгаа гээд хэл хүргээд амжиж хүн битгий гээд байхад…

Цэцэгээ тайвнаар Амгалан руу харан Дээгийд би бас хэл хүргэсээн харин эгч ирэх юм болов уу? яах юм байгаан бүү мэд.. ээж , аавд хэлэхгүй бол санаа нь зовж байгаа би аль эрт таныг эмнэлэгээр яваа гэж хэлсэн . Урнааг юунд занана таны төлөө ямар их гүйж байгаа билээ. Таныг хол байхад энэ муу хүүхэн л ар гэрийг чинь авч явсан ..- Чи бас хэлээдэхсэн үү? Өчигдөр надруу цагдаагаас ярьсан Цэгмид муу золигийн хүүхэд хаана байна.

Хэрэг төвөгт орсон юмаа даа. Та нар ч нуух юмаа нуудаг л юм байна . ил хэлэх юмаа хэлдэг л юм байна. Өвлийн уртад хөдөөний хүмүүсийг дуудаад ямар хэрэг байна. Ямар үхлийн өвчин байгаа биш.. Цэгмидийг одоохон дуудаадах турсгы нь хуулаад өгье л дөө..Цэцэгээ нээрээ цагдаад аавынх нь дугаарыг заавал үлдээ гэхэд Амгалангийн барьдаг дугаарыг бичүүлсэн ээ сая санан … хэрэггүй бичүүллээ гэж бодсон ч аав нь хойно мэдэх л ёстой байж дотроо бодон …- Жаахан асуудал болсоон тэхдээ гайгүй өнгөрсөн чухам юу гэж ярьсан юм бол өсвөр насны хүүхэд шүү дээ.

Дэлгэр байхдаа бас алчих шахаад зодсон та нэгэнт өнгөрсөн юмны хойноос хүүхэд зовоогоод яахав гэмшиж байна лээ. Харин ч одоо янз бүрийн хүүхдүүдтэй нийлэхгүй сайн сурч байгаа хүүхэд…- Чи ч өмөөрнө л дөө. Дэлгэр муу золиг юу ч хэлээгүй ш дээ. Ямарч байсан өнөө хүмүүс нь бүгд баригдсан Цэгмидээс тодруулж асуух юм байна. Та бас ирээрэй гэнэ билээ. Дууд золигийн хүүхдийг … та нар ч гарцгаа хүнийг яаж ажиллаж тэр мөнгийг олсон гэж байна та нар бүгдээрээ гар ..Цэцэгээ.. Урнаа хоёр цугтаа тасагаас гаран коридорт сууцгаав. Цэцэгээ ахыгаа сайн мэдэх учир Амгалан үнэндээ Цэгмидэд тэгтлээ уурлаагүй . Цагдаа ярьсан бол бүгдийг эхнээс нь хүлээцтэй сонсож бүгдийг мэдсэн нь ойлгомжтой.

Харин түүний хамгийн их сэтгэлийг нь тогтворгүй болгож байгаа зүйл нь түүний нойр хоолоо хасан ажиллаж олсон мөнгө нь юмсанж. Тэрээр тэр мөнгийг яаж оллоо доо яах гэж оллоо доо харин одоо хар биендээ өөртөө л зориулж байгаа нь түүнийг бухимдхад хүргэж байгааг Урнаа ч мөн мэдэж байлаа.. Цэцэгээ , Цэгмид рүү залган эмнэлэгт ирэхийг дуулгаад.. Урнаад хандан өнөөх ууттай мөнгийг гарган :- Ямар ч байсан энэ хүрэх байх эмчилгээнд нь дараа нь арга нь олдоно биз. Одоогоор өөрөө бухимдаад байгаа ч уур нь дороо гарчихдаг хүн дээ.- Чи энэ их мөнгийг хаанаас …- Аан тэр талаар дараа ярья .. ах мэдвэл бүүр уурлана..

Цэцэгээ эмнэлэгээс гаран ажилдаа явлаа. Ажил дээрээ ирвэл Энхриймаа нэг л гунигтай угтаж авсан ба сандрангуй.. Цэцэгээ, Соёлоо эмнэлэгт хэвтсэн гэнэ. Энд ах дүү бараг байхгүй шахуу сая эмээ нь орж ирээд гарлаа.. актыг нь авчирч өглөө би санаа зовоод чамайг хүлээж байлаа…- Яасан юм бол оо.. бие хаа өвдлөө гэж ер хэлдэггүй хүүхэд дээ..- Надад доогуур цус гараад байх юм гэж байсан би ч гэж би сайн асууж байхгүй ..- Чи яваад ир дээ. Би ажлаа амжуулаад болохгүй бол очьё…Энхрий хувцасаа солин хоол унд аваад эргэхээр гарав. Соёлоо үнэхээр эмээ , өвөө дээрээ байдаг ба өнчин өрөөсөн өссөн мөн л хар багаасаа зовлон амталж яваа жаахан охин билээ.

Түүнийг ойрд ядрангуй царайтай байсныг Цэцэгээ сая мэдэн Амгалан ахын бие яаж байгаа бол гээд Соёлоогоо анзаараагүйдээ жаахан гэмшингүй ажилдаа орлоо..Ажил тарах үед Цэцэгээрүү Энхрий залган :- За ажил тарж байна уу? чи хэдийд харих нь би орой ээлжинд гарах уу?- Зүгээрээ би жаахан байж байгаад гарлаа . Чиний хуваарь маргааш юм байна.Соёлоо яасан юу гэж байна.- Би эмчтэй нь уулзсаан орой ярилцая.. гайгүй ээ ..Цэцэгээд сая нэг тайвширав. Орой гэртээ харихаар явах зуур гадаадаас дуудлага ирж байгаа бололтой. Олон оронтой тоо байв..

Цэцэгээ , Дэлгэр байх нь гэж бодон утсаа хурдхан авбал Баярхүү байв..- Сайн байна уу? чамайг утсаа авахгүй байх вий гэж айж байлаа.. ашгүй авлаа шүү ..- Сайн сайн байна уу? ямар орой залгаж байх юм.- Чамайг яг ажлаасаа тарж байгаа байх гэж бодоод .. энд тэглээч өдөр л болж байна шүү дээ.- Аан тийм үү? Ажил төрөл чинь сайн биздээ… би автобусанд суух гэж байна аа. Дараа…- Чи байж байл даа. Дахиад автобус ирнэ шдээ. харин дараа чамайг утсаа авах үгүйг би мэдэхгүй .. би чамд нэг зүйл хэлэх гээд би эргээд монголд очвол намайг чи намайг жаахан ч гэсэн тоох уу? үнэндээ би чамайг энд ирээд мартах байх гэж бодсонч чадахгүй юм байна.

Би чамд хайртай … чи яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ?- Чи согтуу байгаа юм уу? эрүүл биш байх шиг байна.за баяртай…- Хүүе хүлээж байл даа. Чи утсаа аваарай… гуйж бай….Цэцэгээ үнэхээр юу хэлэхээ эс мэдэн утсаа салгав. Баярхүүг хэдий их өрөвдөн өөрт нь ямар сайныг мэдэхч гэлээ. 100% түүнийг хайрлаж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа болохоор түүнийг өөрөөсөө түлхсээр хааяа яагаад заавал надад сайн болчихсон юм бэ? гэж асуумаар эсвэл намайг март би чамайг гэх сэтгэл байхгүй гэж хэдэнтээ хэлээд ч Баярхүү эргээд л түүнийг гэсээр байдаг нь эхэндээ ядаргаатай санагддаг байсан ч одоо харин Баярхүүг өрөвдөн чи надтай нийлвэл өөрөө л зовно шүү дээ. Хэмээн дотроо л шивнэнэ..

Орой гэрийнхэн гэртээ цугларчээ. Цэгмид ирэхгүй байгаа нь Цэцэгээг түгшээнэ. Утасруу нь хэд хэд залгаад утас нь ч холбогдсонгүй. Хаалга дугаран Энхрий, Цэгмид хоёр орж ирхэд Цэцэгээ сая сэтгэл амран Цэгмид рүү зандран :- Чи чинь хаагуур яваад байдаг юм бэ? ирэхгүй сэтгэл зовоочих юм. Утсаа асаахад яадаг юм.Цэгмид юу ч дугаралгүй дээш гархад сая ажиглан харвал хацар нь улайгаад хавдаад уруул нь мөн хавдсан байв.. Цэцэгээ шууд ойлгон Амгалан ахаас гарцаагүй. Хүүхдэд уураа гаргаад яадаг муу дарваан бэ? дүрс хийн уур нь хүрээд утсаа шүүрэн аваад Амгаланг ахаач гэж бодолгүй загнаж урсгав. Амгалан ч гэм буруугаа хүлээсэн бололтой…

– Муу золиг чинь гүрийгээд үнэнээ хэлэхгүй .. уур хүргээд жаахан хэтрүүлсэн байхаа чи чинь яасан айхтар ууртай байх юм. Ах нь та нарын үгэнд орьё доо. Дахиж уурлаж өвчигнөхгүй. Цэгмид аль өдөр явсаншдээ гэгээтэйд утас нь холбогдохоо больчихоор нь би ч зүрх амаар гарах шахлаа байна. Урнаад ч өчнөөн загнууллаа.. би ер нь өөрөө хол явж ирчихээд царайгаа харуулаад дээр нь хүүхдээ хүмүүжүүлээгүй миний буруу.. өсвөр насны хүүхэд гэдгийг ч мартаж орхиж .. ярилцах л ёстой байж ..Амгалан , Цэцэгээ хэр баргийн уурладаггүйг мэдэх учир түүнийг уурлахад бага зэрэг эмээдэг юмсанж.. Цэцэгээ далимдуулан …- Аав, ээж 4 , 5 хоногоос ирнэ.. Дээгий бас тэр хавьд ирнэ гэсэн эгч нөгөөдөр ирээд буцна гэж байна лээ шүү… хүүхдэд дахиад гар хүрээд үзээрэй . та нарын гарын шүүс юм уу? яаж гарын аяыг чинь даах юм… маргааш өөрөө хоол ундаа аргалаарай .. би очиж чадахгүй шүү..

Цэцэгээ утсаа таслан дээш Цэгмидийн ардаас гарав. Цэгмид , Цэцэгээг өрөөнд орж ирхэд тэврэн уйлав. Хамгийн их хэн бүхнээс өмөөрдөг цор ганц хүн бол Цэцэгээ билээ. Цэгмид хамаг бүхнээ ярин түүнийг илүү долоон юм яривал ална гэж цаад талаас нь дарамталж байгааг ч дуулгав. Ийм тул заавал очиж мэдүүлэг өгөхгүй байх арга зам Цэцэгээ хайх шийдвэрт хүрлээ. ..Үргэлжлэл бийХард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *