Нүүр Лайфстайл САЙХАН ТҮҮХ | 17 жил нөхөрлөсөн найзууд ЭГЧ ДҮҮС болохоо мэджээ

САЙХАН ТҮҮХ | 17 жил нөхөрлөсөн найзууд ЭГЧ ДҮҮС болохоо мэджээ

1 секунд уншина
0
0
185

Эшли Томас, Латоя Уимберли нар 20 гаруй жил нөхөрлөсөн сайн найзууд. Олон хүн тэднийг яг л эгч дүүс мэт хоорондоо дэндүү адилхан, ижил төрлийн сонирхолтой, бурхнаас заяасан найзууд гэж магтдаг байж. Тэд 2004 онд нэгэн төрсөн өдрийн үдэшлэг дээр танилцсанаас хойш салахгүй нөхөрлөсөн байна. “Яагаад ийм адилхан юм болоо гэж гайхдаг байсан. Төөрөлдсөн эгч дүүс ч гэж наргиан хийдэг байлаа” гэж Латоя Уимберли ярьжээ. Тэднийг цочирдуулсан кино шиг түүх нэгдүгээр сард эхэлжээ. Уимберли сүй тавьсныхаа ёслолыг найзуудынхаа хүрээнд хийхэд Эшли Томас хэд, хэдэн зураг дарж фейсбүүк хуудастаа оруулсан байна. Олон нийтийн цахим сүлжээнд оруулсан зургийг Уимберлигийн аав хараад нүдэндээ итгээгүй аж. Эшли Томасын ээжийг ч, мөн Эшлигийн багынх нь зургийг ч хараад таньжээ.

Эшли Томасын аавыг ч төрсөн аав биш болохыг нь мэдээд генийн шинжилгээнд хамрагдахаар болсон байна. Улмаар Уимберлигийн аав, Томас, Уимберли нар шинжилгээний зардлаа хувааж төлөхөөр тохироод генийн шинжилгээнд хамрагджээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр шинжилгээний хариу гарч Эшли Томасын төрсөн эцэг нь сайн найз Латоя Уимберлигийн аав болох нь тогтоогджээ. Олон жил ихэр юм шиг явсан сайн найзууд төрсөн эгч дүүс болсон байна. “Баасан гараг байсан юм. Ажил дээрээ байхад Уимберли над руу залгаад бүх үнэнийг хэлсэн. Үнэндээ итгээгүй л дээ. Хамаг биеийн үс босох шиг болж нэг тийм айдастай ч юм шиг хачин мэдрэмж төрж байлаа. Ямар ч үг гарахгүй гацаж орхисон” гэж Эшли Томас ярьжээ.

Эшли Томас 15 настайдаа л аав гэж бодож байсан хүн нь төрсөн эцэг нь биш болохыг мэдсэн байна. Түүний ээж 2009 онд өөд болохдоо ч төрсөн аав нь хэн байсан талаар ямар нэгэн үг хэлээгүй байна. Томасын гэр бүл ч гэсэн Уимберлигийн гэр бүлийнхэнтэй уулзаж байгаагүй аж. “Хэрэв ээж маань амьд байсан бол маш олон зүйл асуумаар байна. Гэвч одоо нэгэнт оройтсон. Магадгүй ийм хувь заяа олон хүнд тохиолддоггүй байх” гэж Эшли Томас ярьсан юм. Одоогоор өсгөсөн аавтайгаа хамт амьдарч байгаа бөгөөд төрсөн эцэг болон сайн найзтайгаа хамт амьдрах талаар төлөвлөөгүй байгаа ажээ.

Хэдийгээр тэд гэр бүл мэт сайн найзууд байсан ч үүссэн бодит байдалдаа нэг л дасаж өгөхгүй байгаа аж. Гэр бүлээрээ долоо хоногт хоёр удаа уулзалддаг тэд албан ёсоор хамтдаа амьдрах эсэхээ энэ жилдээ шийдэх юм байна. Эшли Томасын өсгөсөн аав ямар ч шийдвэр гаргасан хүндэлнэ гэж CNN агентлагт ярьжээ. Орон нутгийн хэд, хэдэн хэвлэл тэдний гайхалтай түүхийн талаар дурдаж, хоёр ч телевиз 20 минутын нэвтрүүлэх хийсэн байна. Эшли Томасын өсгөсөн аав, сайн найз /эгч гэдгийг нь мэдээд удаагүй байгаа/, сайн найзынхаа аавтай хамт амралтын өдөр бүрийг хамт өнгөрөөдөг гэдгээ Эшли Томас сэтгүүлчдэд хуваалцжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *