Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 45 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 45 – р хэсэг

2 секунд уншина
0
0
653

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 45 – р хэсэг 12 сарын 31 – ний орой болж Цэцэгээ , Энхрий хоёр хоол цай бас ширээ засаад зочидоо хүлээж авхад бэлэн боллоо. Гэрт Зоригт , Ундармаа мөн Золоо, Ерөөлт ирсэн байв.Бадрал гэртээ Баярцэцэгтэй бууз хийн сууна. Тэднийх аль хэдийн нэгэн гэр бүл болжээ. Энэ нь төрснөөс ялгаагүй гэсэн үг юм. Бадрал ханиа алдсанаас хойш сэтгэлээр их унан архи уух сэдэл төрж байсан ч гэлээ. Ханьдаа өгсөн амлалтаа хэзээч мартаагүй билээ. Тэр нэгэн өдөр Сүрэнг бие муу хэвтэж байхад Бадрал тасагт нь очход Сүрэн ийн хэлэлцжээ..

Бадрал эмчээс найдвар төрөх үг сонсоогүйдээ шаналж явааг Сүрэн мэдхийн дээдээр мэдэж байсан юмсанж. – Миний хань яасан цог зальгүй харагдах юм бэ дээ…хүн нэг л амьдрана бас үхнэ . энэ бол хорвоогийг жам би ч бие сэтгэлээ бэлдсээн миний ардаас гашуудах юун хүүхдүүддээ л түшиг болж явдаг юм шүү. Миний хань чадна аа.- Чи минь юу ярина вэ? Хоёулаа гэртээ очих болно аяга цайгаа хувааж уугаад ач , зээгээ тойруулаад л миний хань битгий ийм юм ярь.. – Үнэн шүү дээ. Чи минь ухаантай хүн харин надаас хойш гашуун ундаагаар сэтгэлээ бүү дүүргээрэй миний хань … Бадралын нулимс дуслаагүй ч тэрээр энэ олон жил ханийгаа зовоосондоо өөрийгөө хэзээч өршөөхгүйгээр харамссан юмсан… Бадрал угийн боловсролтой хүн бөгөөд Орос хэлэнд ус цас хойно сургуульд төгссөн сэхээтэн учир Баярцэцэгийн хүсэлтийг хүлээн авч Орос хэл түүнд зааж байгаа нэг ёсондоо багш нь болжээ. Тэр хоёр оросоор хоорондоо бага сага гэхгүй ярилцан суух ба Баярцэцэгийн чармайлт болоод ой тогтоолт Бадралыг гайхшруулан үнэхээр сурах чинь хүсэлтэйд урамшин нэг сайн шавьтай болсон төдийгүй.. модон дээр хааяа суун тамхи татан сэтгэлээ бүлээсгэдэг ганцаардалын мананд нь Баярцэцэг мөн ч их хань болдог болжээ. Цэцэгээ охиноо улам хэрсүү зорилготой бие даан хүмүүжиж байгаад сэтгэл нь өег байлаа.. Оройн 20:00 цаг орчимд урьсан зочид эхнээсээ ирэв. Үүнд байшингаа хямд үнэлэн зарсан

Агваан ах нь иржээ. Амгалан , Урнаа хоёр том хүү Цэгмид , охин Цэрмаатайгаа ирцгээлээ. Амгалан байшингийн хашаагаар орон ийш тийш ажиглан сонирхоод байшинд орон мөн л сонжин харж байгаа харагдана. Агваан хойморт сууж ба дээш босон : – Манай Амгалангийнхан маань ороод ирлээ алив наашаа миний дүү сайн явж ирсэн үү? – Сайн сайн та сайн сууж байв уу? ах минь ч ануухнаараа шүү царай зүс тунгалаг сайхан байна. Танайхан сайн уу? хүүхдүүд чинь гадаадад байгаа сураг дуулдсан уу? эгч хаачаа вэ? Бие тэнхээ нь ..- Тиймээ хүүхдүүд гадаад хаашаа ч билээ . Баруун зүгт л Швед,Дани гэлүү хөгшин би ямар мэдэх биш . Эгч нь эмнэлэгт хэвтэж байгаа.. – Өө тийм үү? Яагаа вэ? – Чи мэднэ дээ .. дээх нь нэг осолд ороод хөл нь хааяа өвдөх юм. Эмнэлэг гэж бараг сувилал юм аа.. өөрөө зүгээр гээд хүүхдүүд л хэвтэж үзүүл гээд суулгахгүй юм. Чи чинь яасан айхтар тураа вэ?

Хүнд ажил хийгээд аргагүй байхдаа зайлуул.. – Би яах вэ? Та нарынхаа хажууд өвчин яривал хүмүүс шоолно биз зүгээр дүү нь ..- Манай Дэлгэр сайн – Өө сайн сайн цаад чинь намайг бодвол сэргэлэн хэл ус сураад сайн байгаа.. Агваан ийн ахынхаа хэдэн хүүхэдтэй шинэ он угтахдаа баяртай байлаа.. Амгаланч ёс жаяг сайн мэдэх хүн тул Агваанд хадаг дэлгэн авчирсан цаасан хайрцагнаас том шилтэй архи барин Агваанд хандан – За ах минь сайн яваад ирлээ дүү нь … Маргааш тандаа очиж золгоё гэж сэтгэж суулаа … орд харш шиг сайхан өргөө байна .

Дүү нараа харж үзсэн танд гялаалаа … – Агваан дээлнийхээ нудрагыг янзлан идээн дээжийг аваад …. ээ яах нь вэ дээ? Өөрөө л эрүүл энх ирсэн бол болоо .. Ах нь харин ч та хэдийгээ харж үзэж чадахгүй олон жил өнгөрүүлчихсэн энэ чинь төрөл саданд байх ёстой зүйл үүрэг юм шүү дээ. Амгалан инээмсэглэн сандал дээрээ суув.. тэр үед хаалгаар бууз өрсөн паниараа унагачихвий гээд болгоомжлон орж ирэх Бадрал мөн Баярцэцэгийн зүг харав. Амгалан .. Бадрал руу харан : Сайн байна уу? ах минь наашаа дээшээ суу хэмээн өөрийнхөө дээр суулган хүндлэнэ. Бадрал сандал дээр суухад Амгалан босон хадаг мөн адил том шилтэй архи барин … – Таны тухай их сонссоон миний дүүд түшиг болон танай гэр бүл төрөл садан шиг болсон гэж мэднэ.Энэ гэрийн ахын хувьд нь эр хүний ёсоор баярласан сэтгэлээ илэрхийлье . мөн цаашдаа ах дүү болон олон жилийн үүд хаалгыг онгойлгон нэгнээ түшиг амьдарцгаах буй за..

Сайхан эгчийгээ амьд мэндэд уулзаж чадаагүйд л сэтгэл минь жаахан харамсаж байна. Бадрал инээмсэглэн энэ их хүндэтгэлд баярлана. Тэрээр Амгалангийн хэлсэн үгнээс ёстой шулуун , шудрага , ил хүн юм гэж дүгнэв. Ундармаа жирэмсэн учир Цэцэгээ , Энхрий ,Золоо гурав гал тогоо барин Ундармаа , Энхцэцэгийг өхөөрдөнө. Бууз гарч бүгд хоол цай , салат идэн сууцгаана. 23 өнгөрч байхад. Хаалгаар уур савсуулан тор дугаргасаар нэгэн хүн орж ирсэн нь Бүрнээ байв. Бүрнээ их даарсан бололтой.. пийшинд ойртон ..

– За сайхан баярлацгааж байна уу? машин доор эвдрээд наашаа дээшээ өгсөж алхаад гулгаж хальтарч унасаар арай гэж ирлээ. Энхрий утсаа авахгүй дээ.. зөндөө залгаад байхад… Цэцэгээ инээмсэглэн өвлийн өвөө дутаад байсан юм чи бараг мөн юм биш үү? Алив гадуур хувцасаа тайлаад шэрээнд суу Бүрнээ минь .. Цэцэгээ инээмсэглэсээр Энхрий дээр очин : – Утсаа авахгүй яасан юм бэ? хөөрхий бүр даарчихаж.. – Нөгөө өрөөнд байсан юм аа. Мартчихаж харин бүр гайхаад байсан юм аль 20 цагт гэрээсээ гарч байна гэж байсан юм .. Ийн Бүрнээ ирсэнээр Бадралынхан бүтэн боллоо. Бүрнээ ,, Энхриймаатай хамт амьдраагүй байгаач гэрээр орж гарах мөн нүүрч түлээ ойртуулах Энхцэцэгийг харах өөрийн хуваарьт ажил гээд завгүй нэгэн болжээ. Хааяа

Бүрнээгийн ээж Насанжаргал ирж ач охиноо хардаг болж Эрдэнэ өвөө нь завтай өдрөө 1 ,2 хоног аваад явчихдаг ч болжээ.. Ямартай ч Бүрнээг ингэж өөрчлөгдхийг ээж нь ч төсөөлөөгүй юмсанж . айлын эрх танхи хүний үгэнд хэзээч ордоггүй зөрүүд дураараа нэгэн нэг л өдөр ийн өөрчлөгдсөн юмсанж. Шинэ он гарах хаяанд иржээ. Амгалан , Бүрнээ , хоёр энэ гэрт хэд тогтоосон нь бөгөөд царай нь улайжээ. Агваан амсахгүй.. Бадрал бүр уухгүй.. Зоригт ундаал уун харагдана. Амгалан ганцаараа жаахан хүртэх ч Бүрнээг шахсаар жаахан хүртээсэн ба өөртэй нь жаахан ч гэсэн хань болж байгаад баярлана. Амгалан ориглуун дарсаа 00:00 цагт буудуулан гэрийнхэн шинэхэн оноо угтлаа.. 2005 – 2006 он айлчлан гарч байгаа нь энэ юм. Он гарсаар Агвааныг түүний дуудсан жолооч ирээд аваад явчихав. Зоригт , Ундармаа хоёрч гэртээ ороод унтацгаав. Бадрал жаахан тамхи татан сууж байгаад гэртээ оров. Энхриймаа өрөөндөө орон хүүхдүүд дээд давхарт ороод ямар нэгэн тоглоом тоголж байгаа мэт сонсогдоно. Цэцэгээ ,Урнаа, Баярцэцэг гурав аяга тавагаа угааж цэвэрлээд ор засцгаана.. Амгалан , Бүрнээ хоёр оройноос хойш доошлуулсан хугас юмаа. Хундагалан сууцгаана . үнэндээ Амгалан л Бүрнээг явуулахгүй уяна. Бүрнээд ч Амгалантай суух таатай байлаа. Тэрээр солонгост хүмүүс яаж ажил хийдэг . мөнгө олох гэж хүмүүс ямар ажилд яаж нухлагддаг нь үнэхээр сонин бас мэдмээр санагдана. Амгалан гараа атган … нүдэнд нь харагдтал ярьсаар тасарсан уу? ширээн дээрээ тохойгоо дэрлэн хурхирана.. Бүрнээ өргөн зассан оронд нь хэвтүүлэв. Цэцэгээ инээн : – Манай муу ах тасарчих шиг боллоо.Чамайг явуулахгүй хоргоочихлоо.чи хоноод явахгүй юу даа..- Зүгээрээ харинч сонирхолтой хүн байна .. би явлаа зүгээрээ хүн дуудаад машинаа асаачихна. Хувцсаа өмсөөд гарах гэтэл Энхриймаа өрөөнийхөө хаалгыг онгойлгон .. – Хар шөнөөр хаачдаг юм. Тэр машиныг чинь аавын чинь жолооч ачаад явчихсан гэж байна. Орж ирээд газар унтаад яв. Янз бүр болоод байвал гаргаад хөөчихнө шүү. – Үгүй ээ би явсан нь дээр байхаа.. – Өөрөө л мэдэхгүй юу?? Энхрий хаалга хаан цаашаа орчихов. Цэцэгээ толгой дохин Бүрнээг ор гэж хэлээд дээшээ гарав. Бүрнээ хэсэг өрөөний үүдэнд сууж байгаад Энхцэцэг сэрэн уйлагнах чимээнээр өрөөнд оров … Үргэлжлэл бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *