
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 46 – р хэсэг Шинэ жилээс хойш 10 – аад хоногийн дараа Амгалан эмнэлэгээр явав. Урнаа их л түгшшисэн бололтой Цэцэгээ рүү залган..- Цэцэгээ минь чи эмнэлэг дээр хүрээд ирэх үү? Шинжилгээний хариунууд гарсаан тэгээд харин ..- Өө тийм үү? Юу гэж байх юм.- Чи юу ч гэсэн хүрээд ирээ.. ах чинь эмнэлэгт хэвтэх юм шиг байна.Утас тасарчихав. Цаана нь шуугиан их байх ба Цэцэгээ хэсэг бодол болсон оо. Ер нь байдал бишдсэнг ойлгоод эмнэлэгийн зүг гарахаар өрөөнөөсөө гарав. Хоолны зааланд удаан хүлээсэн бололтой Баярхүү инээмсэглэн мэндлээд..- Би чамтай ярих юм байна . Чи завгүй байгаа байх гээд хүлээж байлаа.

– Уучлаарай би яаралтай ажил гарчихлаа…- Үгүй ээ би явах гэж байгаагаа дуулгах гээд гадагшаа ажил хийхээр явлаа.Би чамруу зөндөө залгаж мессеж бичээд хариу алга байх юм. Хэрэв чамайг үлд гэвэл би заавал …- Чи амьдарлаа бод доо. Чамд сайн сайханыг л би хүснэ. Үнэндээ би чамайг хуурч чадахгүй ээ. Миний зүрх сэтгэл тэр нэг өдөр бүр мөсөн хайрттай минь явчихсан одоо надад хүүхдүүдээс минь илүү хайрлах зүйл үгүй ээ.
Уучлаарай…Цэцэгээ , Баярхүүд ингэж хатуу хандахыг хүсээгүй ч үнэхээр түүнд өөр нэгэн хүнийг урих зүрх хүрээгүй юмсанж. Энхрий хэдий ятгасанч Цэцэгээ ганцаараа л бүхнийг даван туулна гэсэн итгэлдээ үнэнч үлдэж мөн Баясгаланг хайрласан хайрандаа эзэн болон ганцаар ажлаасаа гаран эмнэлэг рүү яарав. Эмнэлэг явах замдаа Баярхүүгийн нүдний харц нь түүний сэтгэлийг гүн бодолд автуулнаа. Баярхүүд хэдий дасаж байсанч энэ сэтгэлээсээ зугтааж буй бүсгүй хүнийг буруутгах хэнч үгүй буй за..
Баярхүү ч түүний ардаас мессеж бичсэнгүй.. Харин дуудлага ирхэд Цэцэгээ сая яаран хэлсэн гэнэтийн үгэндээ санаа нь зовон дуудлагыг авав. Тэрээр::- Би маргааш орой ниснэ. Чамдаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Чи бол гайхалтай эмэгтэй шүү. Би чамайг маш сайн ойлгож байна аа. Би чамд хайртай гэдгийг чи сайн мэдэж байгаа хэзээд хайрлах болно оо. Баяртай ….Утас тасархад Цэцэгээгийн дотор булиглан нүдэндээ нулимс хураан, өөрөөсөө нэгэн сайн хүнийг түлхэж байгаагаа ухаарч магадгүй дахиж ийм хүнтэй учрахгүй байх гэж бодсон хэдий ч галт тэрэг хэдий нь хөдөлжээ… Цэцэгээ эмнэлэгт ирэн Урнааг хайсаар уулзав. Урнаа санаа алдан :

– Шинжилгээний хариу эхлээд их давгүй байсан харин одоо хагалгаанд орохгүй бол уушиг нь хүндрээд хэдэн хувийг нь гэнэ үү? Тайрах болно гэнэ. Яаралтайгаар орох болсон манай хүний мөнгө ч бараг хүрэхгүй янзтай.- Уушигны хагалгаа уул нь гайгүй гэж байсан даа. Өөр юу нь ..- Харин элэг нь тааруу гарсан эмчилгээ нь л гэхэд овоо хэдэн сая болох нь .- Мөнгө төгрөг яах вэ? Болжил таараа ах хаана байна..- Тасагтаа орсоон ямарч байсан ийм , ийм зүйл эмч хэллээ..
Урнаа , Цэцэгээд тайлбарлан Цэцэгээч эмчтэй уулзан аминаас одоогоор хол байгаа дээр нь арга хэмжээ авах ёстойг ойлгоод сэтгэл нь бага боловч амран хэсэг эмнэлэг дээр суув. Урнаа дансаа шавхан хагалгааны төлбөр тушаах зуур Цэцэгээ хагалгаанаас гараад хийх ёстой эмчилгээний төлбөрт санаа зовон хүүхдүүддээ хураасан хадгаламжиндаа хэдэн төгрөг байгааг санан мөн өөрт нь хэдэн тооны мал байгаа билээ хэмээн тооны машинд бодоод “ ахыгаа ямарч байсан эдгээх юм шүү амьд хүн аргатай хойно . хөөрхий ах минь нэг л сүрхий мөнгө олж амьдарлаа дээшлүүлнэ гэсэн биегүй болоод ирэх гэж дээ ямар эрүүл саруул хүн байлаа даа”дотроо бодон өрөвдөнө.
Урнаа ирэн 7 хоноод хагалгаанд орох юм гэнэ. Хуваарь нь тэгж таарлаа. Цаад чинь өнөө эмчилгээ хийлгэхгүй гэж зөрүүдлэх л хүн дээ чи л хэлдэг юм шүү. Үнэндээ Урнаа , Амгалан хоёр жаахан өртэй байсан ба өрөө дараад үлдсэн хэдээрээ нэг өрөө ч хамаагүй байр авахаар ярилцажээ..Цэцэгээ толгой дохин Амгалангийн тасагт орон идэх юм гуанзнаас дөхүүлэн өгөв. Амгалан инээмсэглэн:- Өө миний дүү ирчихсэн үү? Эд нар чинь их сүртэй хагалгаа нтр гээд хэвтүүлчих юм. Эрүүл хүнийг ингэж болдог юм уу? тэр нэг юманд нь орчихоод харьж хэвтэх минь ..- Болохгүй болоод л тэгж байгаа шүү дээ. Ах минь эмчилгээгээ сайн хийлгэх ёстой шүү.

– Чи нэг л ойлгохгүй байна аа даа.. Орчин цагт угаасаа л мөнгөгүй бол хөдлөхөө байсан .. ах нь зүгээрээ эмч эмнэлэг угаасаа л ингэдэг шүү дээ. Манай найз нөгөө Эрка байна шдээ. Элэгний өвчтэй гээд хэдэн жил амьдарч байгаа билээ дээ. Сүртэй юм яриад байх юм. Уушиг бол харин илт мэдрэгдээд байсан аргагүй байх тэнд чинь ямар эмнэлэгт очих эрхтэй биш хараар ажиллаж байгаа бид чинь өөрсдөөл болгодог байлаа..Цэцэгээ , Амгаланг үгэнд орохгүй хагалгаандаа ч орохгүй явчих зөрүүд маягийн хүн гэдгийг мэдэх учир аргадаж байгаад ямарч байсан хагалгаанд оруулахаар шийдэв. Орой болж Цэцэгээ гэртээ ирхэд Энхриймаа ирчихсэн хоол хийж байв.
Энхрий ,Цэцэгээг нэг л сэтгэл зовинон байгааг мэдэрч байв. Тэрээр Баярхүүгийн хэлсэнд эмзэглэсэн юм болов уу? гэж бодолхылэн ….- Миний найз хааччихаад ирэв. Чамайг яаралтай ажилтай гарсан гэж Соёлоо хэлсэн .. Баярхүү бас нилээд сууж байгаад явсан..- Баярхүү юу гэж байна чамтай юм ярьсан уу?- Онц юм яриагүй ээ. Маргааш явна гэж байсан- Аан тийм үү? ..Энхрий , Цэцэгээг сайн мэдэх ч яагаад ийм дуу сул байгаад гайхан ямар нэгэн юм болж хэмээн бодон .. Миний найз хаашаа явсан юм.- Эмнэлэг ороодоо найз нь хөдөө явж ирдэг юм билүү.муу хүүгээч эргэе..- Юу болоов Дамдин ах сайн уу? Амгалан ах …- Амгаа ах л харин жаахан барагтай гараад шинжилгээ нь хагалгаанд орохоор болсон ..
Хөдөө очиж хэдэн мал байгаа тэрнээсээ хэдэн төгрөг босгож ирэх санаатай.- Юу гэнээ .. бүр тийм яаралтай юм уу?Энхрий , Цэцэгээ хоёр нарийн зүйлсээ ярилцдаг ёсоор хоолоо идэцгээгээд буйдан дээр суун хэлэлцэв. Энхрий , Бүрнээд хэлэх санал гаргасанч Цэцэгээ халгаасангүйн дээр өөрөө бага сага ч болов юмтай байж яаж хүнд хэлэх вэ? Аав , ээжид хэлмээр байвч ах хэлж болохгүй гэсэн ямар амин дээр тулгарсан зүйл биш гээд загнаад эмнэлэгт хэвтэхгүй гараад ч ирж мэдэх хүн цаанаа их зөрүүд хүн шүү дээ Амгаа ах маань..Энхрий дахиж үг хэлсэнгүй унтацгаав. Хагалгааны өдөр ойртход Амгалангийн хоёр хүүхэд Цэгмид , Цэрмаа хоёр Цэцэгээгийнд ирэв. Урнаа аавыг нь сахих тул гэрт хоёуланг нь байлгаад яахав гээд ийн авчирчээ. Хүүхдүүд ч дасгалан учир хичээлээ хамт хийцгээн харин ч сайхан байцгаана. Энэ орой Бадрал орж ирээд Цэцэгээг дуудан гэрт орохыг урин .. Чи нэг манайхаар ороод ирээч хө ярих юм байна.Цэцэгээ гэрт орвол Бадралаас өөр хүн байсангүй тэрээр хоймортоо суун Цэцэгээг хажуудаа суулган цай аягалж өгөөд… дуугүй сууж байсан аа. Нэгэн хар торонд ороосон зүйл урд нь тавиад …- Ах нь дуулсаан миний дүү үүнийг хэрэглэ.. ханийгаа босгож чадаагүй оройтсонч хэрэг болох ийм нэг өдөр ирнэ гэж бодож байсан юм.Цэцэгээ юу болохыг гэнэт мэдэн … өөрөөсөө түлхэн ..- Яаж болох вэ? Ах минь зүгээр санаа зоволтгүй. Манай Энхриймаа танд хэлээ юу?
Би өөрөө болгочихно оо.- Үгүй дээ Энхриймаа тийм ч ам сул хүн биш шүү дээ. Бүрнээ ах дээр чинь очсон байна лээ. Одоо энэ өвлийн хүйтэнд хэн мал мах авах вэ дээ? Үгүй чи зээлсэн гэж бодоод л авчих тэглээч манай танайхан нэг тогооноос хоол идэж байгаа нэг гэр бүл , хэдэн жил тогоонд минь тостой мах хөвүүлсэн билээ дээ. Чиний тусын хажууд энэ өчүүхэн зүйл хүний сэтгэлийг мөнгөөр хэмжиж болдоггүй юм. Ах нь авахгүй бол гомдоно шүү. за за ах нь машинаа хучихаас тэнгэр орох янзтай шүү..Бадрал гэрээс гараад явчихав. Цэцэгээ бодол болон суунгаа нулимсаа арчин хойморийн авдар дээрх бурхан зүг харан Сүрэн эгчийгээ санан нээрээ л амжаагүй би юу ч хийгээгүй шүү дээ хэмээн өөрийгөө буруутгаад амжив.Хард Билгүүн Үргэлжлэл бий
