Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 44-р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 44-р хэсэг

4 секунд уншина
0
1
900

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 44-р хэсэг 12 дугаар сарын 30 шөнө нисэх онгоцны буудал дээр Урнаа болон Цэцэгээ хүүхдүүдтэйгээ Амгаланг тосохоор иржээ. Онгоц газардах мэдээ чанга яригчаар сонсогдход бүгд сэтгэл догдолцгооно. Удаан хүлээсний эцэст Амгалан хүлээлтийн танхимд орж ирэв. Ах Амгалан нь сүрхий бие хаатай том залуу ч гэлээ нүднээс гартал туржээ. Ёстойл махытьлаа ажил хийснийг илтгэж байв. Амгалан хаалгаар гарж ирэн Урнааг тэврэн үнсээд хүүхдүүдээ ч тэврэн их санаж байж ирсэн нь энэ.. Цэцэгээ рүү харан инээмсэглэн тэврээд Баярцэцэг , Баянжаргалыг ч үнсэхээ мартсангүй.. Түүний нүдэнд нулимс багтаж ядан баяртай байгааг нь илтгэнэ. Гэрийнхэн таксинд сууцгаан гэрийн зүг хөдөлцгөөлөө..

Амгалан байн байн хүүхдүүд рүү харан : – Ямар ч том болцгоогоов дээ. Та нар минь амьдрал сайн биз дээ. Хань нь дахиад нэг жил болчих санаа байсан ч болсонгүй дээ. – Урнаа: Сайн сайн бид ажил төрлөө хийцгээгээд болоод л байлаа. Дэм дэмэндээ сайн байлаа. Миний хань ирсэн чинь харин сайн хэрэг чи их турсан байна шүү. Тэгж биегүй болоод яахав дээ хө ..

– Миний дүү хуучин ажилдаа байгаа юу? Ах нь байшинд орход чинь нэмэр болж чадсангүй одоо харин жаал жуул юм авч өгнө өө. Манай монголчууд тэндээс хаяж орхисон шинэ шахуу тавилгагийг нь наашаа ачуулдаг ах нь голдуу хөдөө байсан бас хараар ажилладаг болоод чадсангүй ээ..- Зүгээр ээ ах минь та ирсэн нь л боллоо. Бид сайн байгаа байшингаа хэрэндээ сайхан тохижуулаад авсан санаа зоволтгүй ээ . одоо та нар минь л орох оронтой болоод авбал болох нь тэр … та бие хаагаач сайн үзүүлээд ав.

Үнэндээ их турсан харагдаад бүр нүднээс гарч ах минь … дүү минь харин давгүй юу? – Дэлгэр үү? Цаад чинь намайг бодвол гүргэр хүн шүү дээ. Сэргэлэн цовоо хүн чинь хэл ус сураад гайгүй ажил хийгээд яваа. Намайг яв гэж загнаад ах нь хэдэн сарын өмнө халуураад хатгаа маягийн юм тусаад хэцүүхэн л байлаа. Муу дүүгээ л баахан санааг нь зовоочихлоо. Идэж байгаа хоол нь ч яахав амт шимттэйч биед шингэж тус дэм болдог нь хэцүүхэн л байлаа.. ямар манайхан шиг боривны өөх, борцтой шөл , шинэ гаргасан 5 цулын шөл гэж байх биш дээ. Цэцэгээ ахыгаа нэг л зовиуртай байгааг мэдрэв.Бие нь хямарсан нь ойлгомжтой байв.

Гэрийнхэн Амгалангийн гэрт ирцгээв. Гэрт орвол Дэлгэрбаярын эхнэр Оюун охинтойгоо ирсэн ба гал түлэн хоол цай хийгээд үлдсэн нь энэ билээ. Амгалан гэртээ орж ирэн бурханы авдар дээрх хүрдээ эргүүлэн дотороо сүсэглэн хоймортоо тухлан суув. Оюун ахдаа золгоод цайны дээжийг өргөн барив.

Амгалан цай уун хоол идээд сонин сайхан хуучлаад хүүхдүүдийн нүд түрүүнээс хойш хараад байгаа том хоёр цүнхийг задлан Дэлгэрбаярын охин болон ханьдаа өгсөн зүйлийг эхлээд өгөв. Дараа нь Эхнэртээ , хүүхдүүддээ нэг бүрчлэн зориулж авсан зүйлсээ Цэцэгээ бас Баярцэцэг, Баянмөнх, Баянжаргалыг ч марталгүй юм авчээ.. Цэцэгээ инээмсэглэн … – Та нээрээ сонин хүн шүү. Яах гэж ингэж өөртөө төвөг удаж байдаг юм . хотод байхдаач манайхыг хөдөө байхад ирэхдээ ингээд л нэг цүнх задлаад л юм тараана хэзээний нэг сонин .. өөрөө л ирж байгаа чинь болоо шүү дээ.. – Айлын том болохоор тэр юм болов уу? /инээн/ . Алив хөгшөөн утсаа аваад ир дээ аав, ээжрүүгээ ярья санаа нь зовж байгаа ирсэн гэж хэлье.

Харин Цэцэгээ минь турж эцэж нтр гэж ээжид цухуйлгав аа. Санаа нь зовчихно.. Амгалан тамхи асаан гэрээс гарав. утсаар ярьж байгаа бололтой инээмсэглэн ханиалгах чимээ үе үе бас сонсогдоно. Хүүхдүүд өөр хоорондын авсан бэлэгээ үзэн мөн гадаад урд нь идэж үзээгүй чихэр амандаа хүлхэлдэн заримд нь таалагдахгүй. Зарим нь бүр ч амтархан иднэ. Амгалан гэрт орж ирхэд Урнаа ихэд нухацтай харан : – Чи минь тамхи татахгүй байгаа л гээд байсан бүр ханиалгаад байгаан бишүү? Энэ их утаанд наад тамхиа больж үз дээ Амгалан минь хатгаа авсан гэсэн хоёулаа маргаашнаас эмнэлэгээр явцгаана аа.. – Тэнд чинь ёстой хань болж байсан зүйл чинь энэ шүү дээ. Монголынхоо цэвэр агаарт ирээд харинч цээж тэнэгэр байхад.. бие хаа яах вэ? Хэдүүлээ эхлээд орон байр жаахан харья байз..- Цэвэр агаар ч бол доо. Утаа гэж байна аа байна.

Дүн өвөлч утаа ихсээд л байгаа .. юу гэж дээ хэдий байр сав хэрэгтэй ч эрүүл мэндээ 1 – рт тавина шүү. Тэнд байхад чинь би чиний үгэнд ордог байсан одоо чи миний үгэнд ороодох .. – Цэцэгээч хошуу нэмэн : ах минь эхлээд бие хаагаа үзүүлээдэх зөрүүдлээд байвал би ижийд хэлчихнэ шүү..- За за тэгье дээ.. үнэндээ тэнд сайхан залуус минь мөнгөний төлөө яаж ажил хийдэг гэж бодож байна. Өвдөх эрхгүй өвдсөнч хэнч тоохгүй нэг бодлын өрөвдмөөр шүү.

Оюун санаа нь зовсон янзтай. Дэлгэр минь яаж шуухан байдаг болдоо. Тань шиг бас л турсан болов уу? ир гэж хэлдэг ч юм билүү.. – Амгалан инээмсэглэн : Дэлгэр харин сэргэлэн шүү. Хэл ус сураад юун ирэх дахиж хоёр жил гүрий нь гэж байна лээ. Хэл устай бол харин овоо хөөрхөн ажил хийнэ . хөөрхөн гэдэг нь биенд амар ажил хийнэ шүү дээ.. Оюун ч удалгүй такси дуудан аавынх руугаа явав. Амгалан , Цэцэгээ рүү харан: – Ингэхэд Баянмөнх хайччихсан юм. Гэртээ үлдсэн юм уу? – Үгүй ээ хадам аав дээр хөдөө байгаа ханьтай гээд тэндээч өөрөө байх дуртай ..

– Өө хөөрхий хөгшиний бие сайн уу? манай Жаргал эгч яагаад явчихав даа уул нь ануухан л хүн дээ. Дамдин ахад энэ үед нь хань болголгүй яахав. Миний дүү зөв шийджээ. Сайн байна.. ер нь манай дүү нараас манай Цэцэгээ бид хоёрын бодол арай өөр юм даа тийм ээ .. хэмээн инээмсэглэнэ…Урнаа нэг том шилтэй архи задалсан ба Амгалан архинаас хоёр татаад бараг согтох дайны юм болжээ.. Урнаа үнэхээр гайхширан урд нь Амгалан найз нөхөдтэйгөө хааяахандаа 2 ,3 шил архи асуудалгүй хүртээд унтаад өгдөг байсан хүн одоо харин маш амархан согтож байгаа нь бие оргинизмтой холбоотой гэж бодоод амжив.

Хундаганд нь архи дүүргэж хийгээд үлдсэн архийг авдар дээрээ тавиад.. шөнө болжээ. Миний хань унтаж амар өглөө хүүхдүүд хичээлтэй .. – Өө тэгэлгүй яахав. Монгол архи ч шууд толгойд орж байна. Согтож байна уу даа би чинь …

Амгалан дахин нэг татаад орон дээрээ гаран хурхираад өгөв. Үнэнээсээ бүр тасрах маягтай болжээ. Цэцэгээ ч ахыгаа сайн мэдэх тул гайхна. Магадгүй гэнэт цэвэр спиртээр найруулсан монгол архи уугаад дотор нь халсан байж болох юм. Өглөө болж хүүхдүүд хичээлдээ явцгаав. Баярцэцэг хэдий хол байгаач ээжтэйгээ олон удаа явсан тул одоо автобусанд чөлөөтэй явж газар буудлаа хэдий нь мэдээд амжижээ тэрээр хичээлдээ яваад өгөв.Урнаа бантан хийн Амгаланг босч хоол идэхийг дуулган дуудна. Амгалан нүдээ нухлан сэрээд.. буцалж буй хоол руу хараад …

– Сайхаан ханийхаа бантанг гүй мөн их саналаа шүү.. үнэр гэж байна байна.. Миний хүүхдүүд явцгаацан уу? орой ирхэд нь хань нь харин сайхан сурсан хоолоо хийж өгнө өө .. би чинь тэнд овоо хэдэн хоол хийж сурсан шүү. Цэцэгээ инээн- Ах минь ч хоолны хоббитой хүн дээ. Хэдэн дүү нь бараг таны хоолоор л хүн болцгоосон доо. Аав , ээж хөдөө явчихна. Сумын төв дээр бид нар хичээлтэй гээд үлддэг . ах л хөөрхий амьтан хоол хийгээд л гурил зуурахаар нүүр ам ,подволк нь нүл гурил болчихдогсон … /инээнэ/- Сүүлд манай Цэцэгээ хоол хийж сураад би ч ёстой захиалж иддэг болсон доо тийм ээ хэхэ гэрийн хоол сайхаан… – Нээрээ ах минь өнөөдөр 31 шүү дээ . та нар минь хүрээд ир дүү нь очоод бэлдэж байя. Халуун бүлээрээ оноо угтая л даа. – Өө ханиа нээрээ 31 юм байна шдээ. тэгэлгүй яахав. Танай байшинд арай зайтай биз .. тэгвэл ах нь хадамууддаа очиж золгочихоод яваад очьё … Үргэлжлэл бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *