Home Uncategorized “Зүрх сэлгэл”2 бүлэг 43 – р хэсэг

“Зүрх сэлгэл”2 бүлэг 43 – р хэсэг

2 second read
0
0
827

“Зүрх сэлгэл”2 бүлэг 43 – р хэсэг Ийнхүү талийгчийн ажил явдалд цомхон хүмүүс ирлээ. Өөрөө хамаатан садан төрөл ховор хүн байсан болоод ч тэр үү? Нэг их хүн цугларсангүй. Харин хуучин ажлынхан хэдэн хүмүүс ирэв. Хоролоо хөгшин эрхээ барин баруун орон дээр сууна. Бумаа мод хагалах ус зөөх ажилд туслана. Бүрнээ , аав Эрдэнэ, ээж Насаатайгаа хамт иржээ. Хоролоо хөгшин Эрдэнэ, Насаа хоёрыг ерь хараагүйн дээр хүүхдээ өвөр дээрээ авах Бүрнээг бүр ч мэдэхгүй билээ.. Энхриймаагийн сэтгэлийг хамгийн сайн ойлгох хүн нь Цэцэгээ учир түүнийг сэтгэл санаагаар дэмжинэ. Золоогийн хажууд харин түүний найз хөвгүүн Ерөөлт байлаа..

Эрдэнэ , Энхцэцэгийг үнэрлээд Насаатай хамт гэрээс гарав. Насаагийн нүдэнд нулимс цийлэгнэх элбэг байх ба яагаад тэрээр ийм их харамсан гашуудаж байгааг таашгүй. Хүмүүс явсаар гэрийн хэд үлдэжээ. Цэцэгээ , Хоролоо хөгшин хоёр урд гэрт орон сууцгаав. Хоролоо хөгшин эрхээ эргүүлэнгээ… – Энхцэцэгийг өвөр дээрээ аваад байсан нүдэнд дулаахан залуу аав нь уу? – Тийм ээ аав нь… – Харц нь тогтуун яг л Энхцэцэг шүү. Үрээ гэсэн эцэг хүний сэтгэл ямар сайхан билээ дээ.

Болж дээ … сэтгэл амарлаа.. зөөлхөнөөр хэллээ..- Хажууд нь сууж байсан эхнэр , нөхөр хоёр аав, ээж нь шүү дээ. Манайд ирж байсан юм. Хэдэн сарын өмнөөс л хаяад явсан эцэг нь эргэлдээд байгаа юм. – Чи чинь юу ярина вэ? Элээ шувуу малын сэг ,зэмэн дээр л эргэлддэг болохоос хүний эцгийг тэгж ярьж болдоггүй юм. Хөгшин миний нүдээр бол тийм муу хүн гэж бодохгүй байна. – Хоролоо эгчээ Бумаа яах болж байна. Та ч Цэцэгээд сайн биз дээ.

– Бумаа минь ойлгох байх аа. Аав нь их ухаалаг хүн байсан зайлуул… залуу хүн болох л байлгүй. Хүнд төрсөн эцгээс нь илүү зүйл гэж байхгүй. Тэглээч хүний жаргах цагт биш хагацал зовлон дээр ингээд ирнэ гэдэг сайн хүмүүс юм. Та хоёртойгоо ижил дасал болсон болохоор сэтгэлд их л ойр санагдаж санах юм. Хүүхдүүдийг бүр их санах юм. Энхцэцэг минь миний ханийн дараа ирсэн болохоор харахаар л нэг сэтгэл цадах юм байна шүү дээ. Хүний заяа төөрөг гэж зүйл бий. Хүн тэрийгээл дагах хэрэгтэй.

За эгч нь явья даа. Дараа аяар ирнэ ээ. – Үгүй ээ шинэ жилээр бид танайд очиж он гаргана аа.. Хоролоо хөгшин Бумаа хоёр явцгаалаа.. буяны ажил байшинд болсон тул Цэцэгээ гэрт аяга таваг угаана. Удахгүй ажлийнх нь хүмүүс ирэх учир хоол , унд салат гээд бэлтгэнэ. Бүрнээ мод тэвэрсээр гэрт орж ирэн зуухны хажууд аргалын авдарт хийгээд халуун савтай цай хийн оочлоно..

Тэрээр оочлох зуур: – Цэцэгээ та нарт хэрэгтэй зүйл байвал нуулгүй надад хэлж байгаарай. Хадам ээж хэлсэн юм болохоор би захиасыг нь дагах ёстой.. өөрөө ч хүсэж байна. – Цэцэгээ… галд мод хийн… би мэднэ ээ. Надад ч бас захисан би Эрхийтэй та хоёрыг болж бүтэх талаас нь ярилцана аа. Харин чи дахиж миний найзыг зовоохгүй гэж амлаж чадах уу? Бүрнээ ..

Цэцэгээгээс ийм үг гарна гэж бодоогүй учир ихэд гайхан цочирдон .. Юу гэнэ ээ. Чи нээрээ яриад байна уу? би болж бүтэх талаас нь ер бодоогүй намайг Цэцэгээ уучлахгүй гэсэн хэзээч уучлахгүй байх.. надад.. – Чи эр хүн юм байгаа биз дээ. Зөөлөн нь хатуугаа гэдэг бус уу? тэглээч хэдэн сар чамайг харлаа. Үнэхээр итгэл төрж байна. Сүрэн эгч хэлэхдээ. Ухаарч ирсэн хүний үг үнэн байдаг гэсэн би чамд туслана аа. Энхцэцэгийгээ эцэгтэйгээ өсөөсэй гэж хүсэж байна.. Бүрнээ .. Цэцэгээ рүү харан хоолой нь зангиран баярлалаа. Миний талд чамайг байгаад баярлалаа. – Бадрал ах ч чамд сайн …

Сүрэн эгч минь ч ингэж хэлэх байсан … – Тиймээ. Ээж бид хоёр хадам ээж дээр очсоон ..- Хэзээ тэр вэ?- Чамайг хөдөө явсан үед.. ээж гэнэт муудаад эмнэлэгт хэвтсэн тэр үед .. Ээж минь их хатуу хүн хадам ээжийг хараад эмэгтэй хүн л юм хойно ихэд харамсан уйлсан.. хадам ээж хэлэхдээ сэтгэлээ онгойлгон ярьсаан.. Ээжид ярьсан зүйлийг ярихгүй байя.Надад хэлэхдээ.

Энхрий их зөрүүд зантай , ааш нь олдохгүй хүн тэхдээ миний охин сайхан сэтгэлтэй,зүрхэндээ хайр хадгалсан охин үр минь байгаа юм. Хоёр охиныг минь хайрлаж яваарай. Энэ хорвоод амьдрахдаа аз жаргал багахан амссан ч гэлээ. Харамсах зүйл надад үгүй ээ.Сайхан хүүхдүүд минь байна. Сайхан зээ охин минь байна. Хүргэн , бэр минь байна.

Миний хүү нааш ир гээд хацар дээр минь туниа муутай үнссэн би тэсэлгүй уйлчих гээд гараад явсаан.. Намайг Энхрийгээс илүү үзэн ядаж байгаа хэзээч хүлээн зөвшөөрөхгүй гэж бодож явсан хүн маань тэс өөр хүн байж … дахиад нэг бишээ хоёр жилийн нас байсан бол би ямар байхаа харуулахсан гэж харамссан … Бид хоёр зөндөө гуйсаан оройтохоос нь өмнө гадагшаа явья гэж ..

Ээж минь мөнгөндөө их харам хүн ээжийн хэлсэн үг манай ээжийг маш өөр болгосон … Цэцэгээд сонирхолтой санагдсан уу? юу гэж хэлсэнг асуусанч Бүрнээ дугарсангүй. Хамгийн гол зүйл Бүрнээ үнэхээр өөрчлөгджээ гэсэн дүгнэлтэнд баттай хүрэв. Бүрнээ .. толгой сэгсрэн инээмсэглэн …

– Нээрээ Бумаа билүү энэ залууг би их л буруу бодож явжээ. Ярилцаж байхдаа өөрөөсөө ичлээ. Дандаа сөрөг үед таараад хэдэнч удаа гар зөрүүлчихэв дээ.Бумаа ч бас надад хэлсэн Энхрийг гомдоовол дахиад зодно шүү гэж \инээмсэглэн\ зодолдож танилцсан найзууд зузаан үерхэдэг гэдэг биздээ.. гар бариад Бумцэнд гэж хэлсэн.. эр хүн гэж ийм л байдаг байх… Бүрнээ цайгаа ууж дуусаад гэрээс хоол , салат аван байшин руу оров. Цэцэгээ бодол болон хэсэг суухдаа. Хоролоо хөгшин болоод Бумаа хоёрын ухааныг бишрэн байв.

Бумаа … хайртайч гэлээ өөрийгөө бодоогүй.. Хоролоо хөгшиний хэлсэн айхтар үг бодол , сэтгэл нь түүнд ихийг бодогдуулж байлаа..Ажлынхан нь ирэн гунигтай байсан уур амьсгалыг эвдэн Энхриймааг инээлгэн сэтгэл санаагаар нь дэмжиж байгаа нь гайхалтай сайхан байв. Харин Бадрал модон дээр гуниглангуй суун тамхи татан ганцаараа уулын бараа ширтэж байлаа. Зоригт айлын эр хүн гэсэндээ аль болох нулимсаа нуун Золоог инээлгэн аргадана. Ерөөлт гэх цагаахан царайлаг хөвгүүн аяга таваг зөөн тус нэмэр нэмэн Ундармаагийн заавраар ажиллана. Орой болон ирсэн зочид явцгаав. Энхрий , Ундармаад хандан миний дүү нар орж амарцгаа аавд хань бол Цэцэгээ бид хоёр энэ хавийг цэврэлчихнэ. Золоо миний дүү ,дүү нараа унтуул өөрөө ч амар нөгөө Ерөөлт маань хааччихав.. – Гэртээ харьсаан манайхтай ойрхон …- Аан өдөржингөөл энд тусаллаа.. хөөрхий ганц хоёр үг сольж ч чадсангүй.. – Дараа ирнэ байхаа.. Энхрий охиноо тэврэн унтуулаад өрөөнөөсөө гарч ирэн Цэцэгээтэй цэвэрлэх ажилдаа оров. Энхрий : Хоролоо эгч , бумаа хоёр хэзээ явав.. – Өдөр явсаан … Эрдэнэ ах, Насаа эгч хоёр ч явсан. Бүрнээ саяхан явлаа.. хөөрхий Энхцэцэгийг хараад л өрөөнд байгаад байсан .. – Цэцэгээ би одоо тэнэг юм ярьж магадгүй. Миний ээжийн надад захисан зүйл.. Бүрнээтэйгээ эргээд нийлээрэй гэсэн би яахаа мэдэхгүй байна. Ижийнхээ үгэнд орохгүй яаж танхай явлаа даа. Сүүлчийн хүсэлийг нь бодохоор харамсмааргүй байна.. – Тиймээ би энэ талаар бас ярилцах гэсэн юм. Би зөв гэж бодож байна. Бүрнээ их өөрчлөгджээ..Би ч Бүрнээтэй ярилцсан ямарч байсан хэсэг харвал ямар вэ? Эцийн эцэст Энхцэцэг том болно. Эцэг нь эмэгтэй хүнд ямар их тустай гэдгийг чи өөрөө ч мэдэж байгаа.. Би дэмжинэ ээ.. Энхриймаа юу ч дугарсангүй.. бодол болон сууна. Энэ бол эргэлзээ эргэцүүлэл байж болох … Өдөр хоног өнгөрсөөр Шинэ жил болох хаяанд иржээ… Цэцэгээд нэгэн сайхан өглөөг угтсан нь Солонгосоос төрсөн ах Амгалан нь шөнө монголд газардах мэдээ байлаа.. Үргэлжлэл бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…